- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төмөр замын гэрээний үнийн дүнг 45.6 сая ам.доллараар өсгөжээ
Монголын төмөр замын инженерүүдийн холбооноос өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж, "Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам” төслийн зардал 45.6 сая ам.доллараар өсөөд байгаа тухай мэдэгдлээ.
Ухаахудагийн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын боомтын чиглэлд төмөр зам байгуулахаар "Energy Resources Rail” компани анх 2012 онд ерөнхий гүйцэтгэгч компанийн уралдаант сонгон шалгаруулалт зарлаж байсан.
Олон улсад нэр хүнд бүхий гадаадын хэд хэдэн компани оролцсоноос БНСУ-ын "Samsung C&T” компани шалгарсан билээ.
Тус компани 278 км төмөр зам байгуулах энэ ажилд оролцох хүсэлт болон 594.6 сая ам.долларын үнийн саналаа 2012 оны наймдугаар сарын 6-нд "Energy Resources Rail” компанид ирүүлсэн байна. Үүний дараа Засгийн газраас Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогыг эрчимжүүлэх тухай 121 дүгээр тогтоол гарч, "Energy Resource Rail” компанитай байгуулсан төмөр зам барих тухай концессийн гэрээг цуцалж, "Монголын төмөр зам” компанид эл төслийг шилжүүлжээ.
Харин өнгөрсөн оны тавдугаар сарын 6-нд "Монголын төмөр зам”, "Energy Resources Rail”, "Samsung C&T” компанийн хооронд Эрх, үүрэг шилжүүлэх гэрээ байгуулж, төмөр замын ажлыг 439.8 сая ам.доллараар гүйцэтгэх тухай дурдсан байна.
"Samsung C&T” компанийн өмнө нь "Energy Resources Rail”-д өгсөн үнийн санал нь 594.6 сая ам.доллар, "Монголын төмөр зам”- тай байгуулсан гэрээнд тусгасан нь 439.8 сая ам.доллар. Энэ хоёр дүнг харьцуулбал, "Монголын төмөр зам” арай хямд үнээр тухайн ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан мэт харагдана. Гэвч сүүлд байгуулсан гэрээнд өмнөх үнийн саналд дурдсанаас хэд хэдэн үйлчилгээг хасаж, заримынх нь үнийг нэмсэн байсан. Нийт үнийн дүнг тооцвол 45.6 сая ам.доллараар илүү үнэтэй гэрээг "Монголын төмөр зам” "Samsung C&T”-тэй хийжээ” хэмээн Монголын төмөр замын инженерүүдийн холбооны гишүүн Б.Аюуш мэдэгдлээ.
Тухайлбал, "Samsung C&T” ханган нийлүүлэлт, төслийн менежмент болон бусад үйлчилгээг 28.9 сая ам.доллараар хийх тухай "Energy Resources Rail” компанид санал өгч байсан ч Монголын төмөр зам компанитай байгуулсан гэрээнд эл үйлчилгээг 30.7 сая ам.доллараар тооцсон байна.
Үүнээс гадна иргэний ажлын зардал 16.9, замын ажлын зардал өмнөх үнийн саналаас даруй 9.7 сая ам.доллараар өсчээ.
"Чингис” бондын хөрөнгөөс санхүүжиж буй уг төслийн гэрээний үнийн дүн яагаад 45.6 сая ам.доллараар өссөнийг шалгуулах хүсэлтээ энэ долоо хоногт холбогдох байгууллагад өгөхөө тус холбооныхон уламжиллаа.
Эх сурвалж: Gogo.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||