Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Эрээн толгойн нүүрсний ордтой холбоотой ноцтой асуудал сүүлийн хэдэн жилийн турш яригдаж байна.Үүнийг эзэмшигч нь иргэн Х.Бүрэн-Эрдэнэ гэдэг хүн байна.

Тэрбээр “Монгол Ураниум Ресурс” компанийн эцсийн өмчлөгч юм. Улмаар энэхүү нүүрсний лицензийг “Эрээн толгой” гэдэг компани байгуулаад түүн рүүгээ шилжүүлсэн. Эдгээр компаниас болоод байгаль орчин, тэр дундаа усны нөөц сүйдэж буй талаар нутгийн иргэд, сум, орон нутгийн засаг захиргаа нь тэмцсээр ирсэн. Тэд өөрсдөө төр захиргааны байгууллагууд, шүүхэд ханддаг. Нутгаасаа сонгогдсон гишүүдэд ч дуулгадаг. Гээд хэн ч тоож сонсдоггүй байгаа юм.

 

Учир нь Эрээн толгойн ордыг эзэмшигчид эхнээсээ л хууль зөрчиж, асуудлыг "дээд түвшинд" шийдсээр иржээ. Тиймээс нутгийн иргэдийн эсэргүүцэл хэнд ч хүрдэггүй байсан бололтой юм.

Наад захын жишээ л гэхэд тухайн орд оршдог Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хурлаар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай 15 тоот тогтоолыг гаргасан. Гэтэл тэр өдрийн хурлаар ийм асуудал хэлэлцээгүй. Хуралд оролцсон гэх 97 хүний бүртгэл байдаггүй. Энэ мэтийн асуудлыг иргэд нь хэлж ярьсаар байгаа юм.

Тэгвэл энэ орд газартай холбоотой түүнээс ч ноцтой явдал хөшигний ард өрнөжээ. Тус компани ураны хайгуул хийж яваад олдсон нүүрсний ордыг эзэмшилдээ авсан. Энэ нь шууд хууль зөрчсөн үйлдэл бөгөөд үүнд нь Захиргааны хэргийн шүүхийн нэр бүхий шүүгч нар “дэмжлэг үзүүлсэн” байж болзошгүй байна.

 

Уг нь хуулиараа ураны буюу цацраг идэвхт бодисын хайгуулын лицензтэй бол тэр чиглэлээрээ ажиллах ёстой. Хайгуулын явцад олдсон ердийн ашигт малтмал буюу нүүрсний ордыг АМГТГ-т мэдэгдэж хүлээлгэж өгөх учиртай.

Угаасаа ингэдэг. Ийм тодорхой явдлууд байдаг. Олон нийтийн хамгийн их мэдэх жишээ гэвэл “Бадрах Энержи” компани нь 3-4 жилийн өмнө ураны хайгуулын ажил гүйцэтгэж байхдаа Дорноговь аймгийн Улаанбадрах сумаас 20 гаруй километрийн зайд коксжих нүүрсний орд илрүүлсэн. Долоон тэрбум тонн орчим нүүрсний таамаг нөөцтэй гэх ордын бүх хайгуулын ажлын тайланг хийж гүйцэтгэсэн. Ингээд хуулийн дагуу төрд шилжүүлсэн байдаг. Улмаар XV-022117 тоот хайгуулын лицензийг нь төрийн мэдлийн “Эрдэнэс Баянбогд” компани байгуулж шилжүүлсэн. Тус компанийн 34 хувийг “Эрдэнэс Монгол” компани, үлдсэн 66 хувийг орон нутгийн өмчит “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” хувьцаат компани  эзэмших болсон юм.

 

Тэгвэл 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулагдсан “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ компанид Цөмийн энергийн газраас 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Хэрмийн цагаан өндөр хэмээх газарт 74 427.98 гектар талбайд уран хайх лицензийг эзэмшүүлжээ. Ингээд 2011 оноос эхлээд хайгуулын ажлаа хийжээ. Харин 2011-2017 онд Эрээн толгойн хүрэн нүүрсний ордод хийсэн гэх эрэл хайгуулын ажлын үр дүн, тайлангаа 2018 оны гуравдугаар сарын 29-нд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд танилцуулжээ. Тус зөвлөл хүрэн нүүрсний ордын нөөцтэйг зөвшөөрч, 2018 оны тавдугаар сарын 17-ны ХХ-05-17 дугаар бүхий дүгнэлтээр “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнгээр илэрсэн хүрэн нүүрсний нөөцийг Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх нь зүйтэй. Уг хүрэн нүүрсний нөөцийг хүлээж авах, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг АМГТГ-ын даргад хүргүүлэх”-ээр шийджээ. Ийн АМГТГ-ын даргын 2018 оны долдугаар сарын 10-ны 11/58 дугаар бүхий Нөөцийг хүлээж авч, бүртгэх тухай тушаалаар Эрээн толгойн хүрэн нүүрсний ордын нөөцийг бүртгэж, улсад хүлээн авсан байна.

Энэ хооронд “Монгол Ураниум Ресурс” компани дээрх хүрэн нүүрсний ордыг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, 2018 оны зургадугаар сарын 27-нд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийн дагуу хайгуулын ажлын үр дүнг үндэслэн хүрэн нүүрсний ашиглалтын лиценз хүссэн өргөдлийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст гаргасан байна. Түүнчлэн 2017 оны арваннэгдүгээр сарын 28-ндм17/29мтоот албан бичиг, 2018 оны долдугаар сарын 24-нд 18/39 тоот албан бичгээр тус тус “Ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчилж, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох хүсэлт тавьжээ.

Харин АМГТГ-ын Кадастрын хэлтэс лиценз олгоогүй байна. “Монгол Ураниум Ресурс” компанийн өргөдөл, хүсэлтүүдийг зөвшөөрөөгүй гэсэн үг.

 

Тэгмэгц “Монгол Ураниум Ресурс” компани шүүхэд ханджээ. Тэд “АМГТГ-ын Кадастрын хэлтэст ураны хайгуулын лицензийн бүртгэлээ өөрчлөх, ашигт малтмалын хайгуулын лиценз болгох, мөн хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч одоог хүртэл ямар нэг байдлаар хариу ирүүлээгүй байна” гэсэн нэхэмжлэлийг гаргажээ. Түүндээ “...“Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын үр дүнд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр, АМГТГ-ын хүрэн нүүрсний нөөц бүртгэж, улсын нөөцийн санд бүртгэсэн шийдвэр зэргийг үндэслэж, “Монгол Ураниум Ресурс” компанид хүрэн нүүрсний ашиглалтын лиценз олгох захиргааны акт гаргахыг АМТГТ-ын Кадастрын хэлтэст даалга, Мөн лиценз дээр байгаа ураны лицензийг ердийн ашигт малтмалын лицензэд бүртгэхийг АМГТГ-ын Кадастрын хэлтэст даалгах”-ыг шаарджээ.

 

Үүнд нь АМГТГ-ын Кадастрын хэлтэс “...“Монгол Ураниум Ресурс” компанид Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны хайгуулын Ц-003Х тоот лицензийг 2010 оны арванхоёрдугаар сарын 30-нд олгосон байна. Цөмийн энергийн газрын Цацраг идэвхт малтмалын хэлтсийн даргын 2013 оны арванхоёрдугаар сарын 30-ны 17 дугаар шийдвэрээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг 2016 оны арванхоёрдугаар сарын 30-ныг хүртэл сунгаж шийдвэрлэсэн байна. Цөмийн энергийн газрын чиг үүрэг АМГТГ-т шилжин ирснээр “Монгол Ураниум Ресурс” компанийн Ц-003Х лицензийг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дахь Хэрмийн цагаан өндөр нэртэй газрын 74 427.98 гектар талбайд ураны ХV-018247 тоот болгож лицензийг бүтгэсэн байна. Цөмийн энергийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Дараах үйл ажиллагааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензээр эрхэлнэ”, үүнд 15.2.1-т “Цацраг идэхт ашигт малтмал эрж хайх”, 15.2-т “Цацраг идэвхт ашигт малтмал ашиглах” гэсэн байна. Ашигт малтмалын тухай хуулийн 3.1-т “Энэ хуулиар ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна” гэж заасан.

 

Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд  Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Цөмийн энергийн тухай хуулийн 28.4.1-т “Хайгуулын талбайн хилийн дотроо цацраг идэвхт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон лицензийн үндсэн дээр эрэх, хайх” гэсэн зохицуулалт байсан. Гэвч уг заалтыг 2015 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Тиймээс энэ тохиолдлын уран болон хүрэн нүүрсний хайгуулын болон ашиглалтын лицензийн зохицуулалт нь тусгайлан зохицуулсан хуулиудад тусдаа байх тул ураны хайгуулын талбайд хүрэн нүүрсний ашиглалтын лиценз шууд олгох зохицуулалт үгүй байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Уг нэхэмжлэлийг Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны есдүгээр сарын 28/-ны өдөр хэлэлцээд 128/ШШ2018/0602 дугаар бүхий шийдвэрийг гаргасан байна. Шүүгч Н.Дуламсүрэнгийн даргалсан тус шүүх хуралдаанаас “Шүүх нэхэмжлэгч “Монгол Ураниум Ресурс” компанийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэр болон “Монгол Ураниум Ресурс” компанийн хайгуулын ажлын үр дүнд нөөц бүртгэж авсан тушаал, шийдвэрийг үндэслээд хүрэн нүүрсний орд дээр ашиглалтын лиценз олгож, цацраг идэвхт бодисын биш ердийн ашигт малтмалын лицензээр бүртгэхийг хариуцагчид даалгасугай” хэмээжээ.

 

Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Ураны Х лицензээ нүүрсний А болгосон “Монгол Ураниум Ресурс”-ийн “илбэ”-1
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани