Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна

“Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна

 

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынхан, бас тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нийлээд сүүлийн гурав, дөрвөн жилийн турш нэг компанитай үзэж байна. Тэгээд дийлдэггүй. Компанийн нэрийг “Монгол Ураниум Ресурс” /РД: 5150884/ гэдэг. Тус компанийг  Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ эзэмшдэг. Цагтаа Монголын том улстөрчийн шадар туслах байсан энэ эрхэм “Монгол Ураниум Ресурс” компаниа 2007 оны долдугаар сарын 5-ны өдөр байгуулжээ. Улмаар компанидаа гадаад худалдаа, барилгын засвар үйлчилгээ, ашигт малтмалын хайгуул хийх гэсэн гурван чиглэлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ.

Энд хөндөх асуудал нь “ашигт малтмалын хайгуул хийх” үйл ажиллагаатай нь холбоотой. Тус компани өдгөө Эрдэнэцагаан сумаас 30 хүрэхгүй километрийн зайд, нутгийнхны шүтээн Зотол ханы ай сав, алдарт “Таван булшны тал” хэмээх онгон дагшин газарт уул уурхайн хайгуул, олборлолт явуулдаг. Энэ үйл ажиллагааг нь “Эрээн толгой” /6645127/ хэмээх “Монгол Ураниум Ресурс”-ийн охин компани хариуцаж явуулдаг. “Эрээн толгой” компани нь гадаадын хөрөнгө оруулалттай гэх бүртгэлтэй.  Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Тус компанийн хувьцааг “Монгол Ураниум Ресурс” компани, Мөнхсаруулын Чингүн, “Бао Тай Эс Си Эм” компани, Хятадын иргэн Гао Бо, Баасангийн Батнягт нар эзэмшдэг. Гэхдээ эцсийн өмчлөгч нь “Монгол Ураниум Ресурс”-ийн эзэн Хулдоржийн Бүрэн-Эрдэнэ юм байна.

Хамгийн гол нь “Монгол Ураниум Ресурс” компани, түүний охин компани “Эрээн толгой”-гоос болоод Эрдэнэцагааны нутаг дахь Хулстай, Эрээн, Тохой, Хонгор, Цагаан эргийн голын усны ундарга багасч, эх нь ширгэх аюул нүүрлэсэн. Түүнчлэн тус компани олборлолт явуулж байхдаа усны судлыг гэмтээсэн. Үүнэий улмаас одоог хүртэл гүний ус сул асгарч, компанийнхан арга хэмжээ авахгүй байгаа талаар нутгийн иргэд ярьсаар өнөөдрийг хүрч байна.

Нөгөөтэйгүүр тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлөөс эхлээд олон зүйл хууль бус болох нь тов тодорхой байдаг аж. Эдний ухаж байгаа газарт анх 2009 онд Францын “Арева Кожеговь” компани уран хайхаар тусгай зөвшөөрөл авчээ. Тэр нь ямар нэг байдлаар Х.Бүрэн-Эрдэнийн компанийн мэдэлд очсон байгаа юм.

 Ингээд уран хайж явсан компани нэг л мэдэхэд хууль бусаар хүрэн нүүрс олборлоод эхэлсэн байдаг байна. Тодруулбал, “Монгол Ураниум Ресурс” компани Эрдэнэцагаан сумын Цагаан эрэг гэдэг газар 4,6-р багийн нутаг дэвсгэрт 2010 оноос хойш ураны хайгуул хийсэн. Үүнийгээ 2022 оны арванхоёрдугаар сарын 30-ыг хүртэл лицензээ сунгажээ. Гэтэл ураны хайгуулаа “Хүрэн нүүрсний уурхай” гэх байдлаар өөрчилж, тусгай зөвшөөрлөө 2019-2049 он хүртэл ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлүүлжээ. Монголд ингэж тусгай зөвшөөрлөөр тоглох ямар ч боломжгүй. Энэ компанийн тухайд уран хайх явцдаа нүүрсний орд илрүүлсэн. Улмаар MV-021459 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах болсон. Хэрвээ ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй бол түүгээрээ л дуусдаг хуультай. Хайгуулын явцад өөр төрлийн ашигт малтмал илэрвэл АМГТГ-т мэдэгддэг. Улсад шилжүүлдэг гэсэн үг. Гэтэл “Монгол Ураниум Ресурс” үүгээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 27, 35 дугаар зүйл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны хоёрдугаар сарын 5-ны өдрийн А/20 дугаар тушаалаар баталсан “Ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагааны журам” болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн байдаг. Уг нь Монгол Улсын Засгийн газраас 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, түүнд тавих хяналтыг сайжруулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох талаар авах зарим арга хэмжээний тухай” 17 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль, тогтоомж зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг тусгайлан заасан байдаг. Гэвч энэ нь  “Монгол Ураниум Ресурс” буюу “Эрээн толгой” компанид үйлчилдэггүй. Тэгэхээр тэдний ард маш том хамгаалалт байдаг гэсэн үг. Тэр ч байтугай нүүрсний олборлолт эхлүүлэхдээ баахан хуурамч баримт бүрдүүлсэн нь ч ил болсон байна. Товчхондоо, “Монгол Ураниум Ресурс” компани ингэж Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна.

Тиймээс Эрдэнэцагааны иргэд, сумын төр, захиргааны байгууллагаас Засгийн газар, холбогдох яам, агентлагт цуцахгүйгээр асуудлыг тавсаар байгаа аж.

Хамгийн сүүлд 2023 оны зургадугаар сарын 14-нд Эрдэнэцагаан сумын IV багийн ИНХ-аас БОАЖЯ-нд иргэдийн хүсэлтийг албан ёсоор уламжилжээ.

Түүндээ “... “Монгол Ураниум Ресурс” компани нь 2010 онд Цөмийн энергийн газраас Эрдэнэцагаан сумын Хэрэмийн цагаан өндөр нэртэй газарт 208 136 гектар талбайг хамарсан хайгуул хийх Ц-003Х тусгай зөвшөөрлийг авсан. Тус компани нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1, 26.2, 27, 48.2.2, 48.2.3, 48.2.4 дэх заалтуудыг зөрчиж байгаа тул Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2018 оны зургадугаар сарын 18-ны 1/128 албан тоотууд, “Монгол Ураниум Ресурс” компанийн МY-021459 дугаартай Хэрэмийн цагаан нэртэй газарт орших 3251.05 гектар талбай бүхий 2049 оны есдүгээр сар хүртэл хугацаатай тусгай зөвшөөрөл, тус IV багийн ИНХ-ын 2019 оны арваннэгдүгээр сарын 1-ний “Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тухай” 15 тоот тогтоол, Эрдэнэцагаан сумын Засаг даргын 2020 оны наймдугаар сарын 31-ний 1/256 тоот, IV багийн Засаг дарга Г.Амартайваны 2020 оны зургадугаар сарын 15-ны 04/159 тоот, Сумын Засаг даргын 2019 оны аравдугаар сарын 28-ны 1/299 тоот, Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны даргын 2022 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн усжилт тодорхойлох зорилгоор найман цооног өрөмдөх “Зөвшөөрөл олгох тухай” А/03 тоот, “Монгол Ураниум Ресурс” компанид тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон эргэлтийн цэг нь Урт нэртэй хуулийн 4.3, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2.1-т заансы дагуу усан сан бүзхий газрын энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай гэсэн Буйр нуур, Мэнэнгийн талын сав газрын захиргааны ажлын хэсгийн дүгнэлтийн эсрэг гарсан Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын лавлагааны мэдээллийн сангийн дүгнэлт, АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 11-ний 7/7501 тоот зэрэг хуул  зөрчсөн шийдвэрүүдийг цуцлуулж, хүчингүй болгуулах хүсэлтийг гаргажээ.

 

Үргэлжлэл бий.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин  - 2023 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 173 (7158)

Өдрийн сонин – 2023.08.31 БААСАН №163 (7283)

Өнөөдөр сонин- 2023.08.31 БААСАН № 171 (7730)

“Монгол Ураниум Ресурс” компани Монголын байгалийг ч, хуулийг ч дэвсэлж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани