- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
ТЭД БИДНИЙ ТУХАЙ: Тив дамнасан байгалийн хийн хоолойн ялалт Монгол Улсынх болох уу
Зүүн Европт ОХУ, Украины дайн эхэлснээс хойш дэлхийн олон орон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч байгаа. Тэгвэл дайны цагт Монгол Улс ОХУ-д “шинэ гарц” нээж өгч, байгалийн хийг нь дорнодын орнууд руу нийлүүлэхэд туслахаа мэдэгдээд байсан талаар бид мэдээлсэн. Харин Зүүн Азийн форум, "Telegraph" сонин "Сибирийн хүч-2" байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтын ялалт Монгол Улсынх болж болох талаар шинэ нийтлэл бичжээ.
Эргэлт.мн мэдээллийн сайт “Тэд бидний тухай” буландаа олон улсын хэвлэл мэдээллийн сайт, агентлагуудад Монгол Улсын тухай бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэдэг. Тэгвэл энэ удаагийн дугаартаа Их Британийн “The Telegraph” мэдээллийн сайтын бичсэн нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна.
Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан “The Telegraph” сонинд өгсөн ярилцлагадаа “Кремль байгалийн хийгээ БНХАУ, БНЭУ зэрэг Азийн орон руу чиглүүлж байгаа. Ингэхдээ дарайн өнгөрөх орнуудын дэд бүтцэд ч анхаарах боломжийг бодлого боловсруулагчид ашиглана гэж найдаж байна” гэжээ.
ОХУ, БНХАУ-ын хооронд байгалийн хий дамжуулах “Сибирийн хүч-2” хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан барих ажил эхэлсэн. Жилд ойролцоогоор 50 тэрбум шоо метр хий тээвэрлэх хүчин чадалтай тус хоолой нь ОХУ байгалийн хийгээ БНХАУ, бусад Азийн орон руу чиглэх нийлүүлэлтээ нэмж, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдлын динамикийг өөрчлөх чухал ач холбогдолтой төсөл. Тэгвэл уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад бодит үр өгөөж өгч, хоёр автокрам хөршийн дунд “хавчуулагдсан” гэдгээрээ гаднынханд танигдсан тус улсад чухал нөлөө үзүүлэх юм.
Монголын талын эцсийн зорилго нь “Сибирийн хүч-2” хоолойг улсаараа дайруулж, хийн дамжуулалтаас тодорхой хэмжээний орлого олж, худалдан авагч болох. Тус улсын хувьд хийн дийлэнх хувийг ОХУ-аас авдаг бөгөөд шинэ өөрчлөлтийн төлөө Монголын Засгийн газар Москва, Бээжинтэй ирээдүйн төслүүд дээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
-“ХЭРЭВ БНХАУ ХИЛЭЭ ХААЛТТАЙ ХЭВЭЭР ҮЛДЭЭЖ, БИД ДАЙН ДЭГДЭЭСЭН БОЛ ЯМАР АЙМШИГТАЙ ҮР ДАГАВАРТ ХҮРЭХИЙГ ТӨСӨӨЛШГҮЙ” ГЭВ-
“Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолой нь ОХУ-аас Монголын хойд хилийг дамжин БНХАУ-д хүрнэ. Монголын Сангийн сайд Б.Жавхлангийн хэлснээр “ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин руу цэргээ оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй ч холбоотойгоор ОХУ боломжоос зайлсхийх нь эдийн засгийн хувьд утгагүй” аж. Хэрэв Монгол Улс “Сибирийн хүч-2” хий дамжуулах төслийн боломжоос татгалзвал(ОХУ-д одоог хүртэл татгалзах сонголт бий) ОХУ хийн хоолойгоо Владивостокоор дамжуулан БНХАУ руу гаргах боломжтой. Тиймээс “Монголын тал “Үгүй” гэвэл ОХУ-д нөөц төлөвлөгөө байгаа учир Монгол илүү олон боломжийг нээлттэй байлгана” хэмээн Монголын Сангийн сайд Б.Жавхлан хэлжээ.
Монгол Улсын эдийн засаг нүүрсний экспортоос хамааралтай. Харин үүнийгээ өөрчилж, БНХАУ, ОХУ-ыг оролцуулад Азийн бусад оронтой хамтарч, эдийн засгаа төрөлжүүлэхийг эрмэлзэж байна. Автократ хоёр орны дунд хавчуулагдсан Монгол Улс ОХУ, Украины дайны туршид төвийг сахисан байр сууриа хадгалахыг хичээсэн. Энэ ч үйл явдал зарим талаараа далайд гарцгүй Монголд сөргөөр нөлөөлж, Украинаас ОХУ-аар дамжин Монголд хүрдэг байсан импортын бараа тасарсан нь дотоодод үнийн өсөлт газар авахад хүргэсэн.
Тус улсын Сангийн сайд Б.Жавхлан Бээжингийн “Ковид тэг” бодлоготой холбоотойгоор Монголын эдийн засаг “боогдож”, зах зээл нь гацаанд орж байсан ч ирээдүйд илүү хүчтэй харилцаа холбоо тогтоож, хамтарч ажиллана хэмээн найдаж байгаагаа онцлов. Хэдий цар тахлын үед эдийн засаг нь агшсан ч дэлхийн хоёр том эдийн засагтай орноос “хамааралтай” байгаагаараа тахлын дараах гамшгаас зайлсхийхэд тусалсан талаар Монголын Сангийн сайд Б.Жавхлан хэлж байна. Тэрбээр “Хэрэв БНХАУ хилээ хаалттай хэвээр үлдээж, бид дайн дэгдээсэн бол ямар аймшигтай үр дагаварт хүрэхийг төсөөлшгүй” гэжээ.
Одоо БНХАУ-ын талын бодлого тодорхойлогчид “Сибирийн хүч-2” хийн хоолойн яриа, хэлэлцээг эцэслэн шийдвэрлэнэ. ОХУ-ын талаас хийн хоолойг заавал Монголоор дамжуулан БНХАУ руу гаргахаар идэвхтэй шахаж байгаа бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путины шийдвэртэй холбоотойгоор Бээжин байгалийн хийн хямд үнийг тогтооно гэж шинжээчид үзэж байгаа юм байна.
Ergelt.mn
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||