Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайг дагаж биеэ үнэлэлт цэцэглэж байна

"Пранц пресс” агентлагийн сэтгүүлч Китти Хэмилтон хэдхэн жилийн өмнө манай улсад ажлаад буцжээ.  Тэрбээр нутагтаа очоод Монголын уул уурхайн хөгжил ба эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлтийн асуудлаар нийтлэл бичсэн байна. Түүний үзэж буйгаар Монгол Улсад уул уурхай хөгжиж, урд хөрш рүү тонн тонноор хятад жолооч нар эрдэс баялаг тээвэрлэж байгаа ч үүний сүүдэрт эмэгтэйчүүдийн биеэ үнэлэлт цэцэглэж байгаа аж.

Китти Хэмилтон бичихдээ "Эрчүүд нь "Улаанбаатар” зочид буудлын ойролцоогоос биеэ үнэлэгчдийг авдаг. Биеэ үнэлэгчдийн эзэд болох эрчүүд тэднийг холоос ажигладаг. Энэ орчмын газар бол тус улсын биеэ үнэлэгчдийн түүхийг агуулсан байдаг төдийгүй гадаадад алдартай. Тэнд нэг дор 20 орчим эмэгтэй биеэ үнэлдэг. Нэгэн залуухан бүсгүй "Нэг цаг болоход 60 мянган төгрөг байдаг” хэмээсэн. Энэ нь ойролцоогоор 35 ам.доллар  гэсэн үг.

Монголд биеэ үнэлэлт хууль бус байдаг. Монгол Улсад уул уурхайн бүтээн байгуулалт явагдаж байгаагийн сацуу секс "үйлдвэрлэл” мөн л хүчтэй хөгжиж байна. Үүнийг дагаад уурхай компанийн жолооч нар биеэ үнэлэгчдийг утсаар дуудаж захиалдаг болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан судалгаанд өгүүлснээр Монгол Улс 2.7 сая иргэнтэй. Тэдний 19 мянга нь биеэ үнэлэгч эмэгтэйчүүд байдаг аж. Өөрөөр хэлбэл, 140 хүн тутамд нэг биеэ үнэлэгч байдаг гэсэн үг. Монголын хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагын ажилтан н.Ням-Өлзий "Ядуурал, ажилгүйдэл нь эмэгтэйчүүдийг биеэ үнэлүүлэхэд хүргэж байна. Засгийн газар энэ асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэв.

Монголын биеэ үнэлэгчид "Улаанбаатар” зочид буудлын ойролцоо зогсдог. Гэхдээ хууль хатуу чанга болсон тул караоке цэнгээний газар, зочид буудал, саун болон массажны газруудад биеэ үнэлдэг эмэгтэйчүүдийн тоо өндөр байна. Монгол Улсад секс "үйлдвэрлэл”-ээс болж бэлгийн замын халдварт өвчний тархалт ч нэмэгдсэн. Тус улс үүнд тийм ч их анхаарлаа хандуулахгүй байна. Энэ нь үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор нөлөөлдөг.

2010 оноос Оюутолгойд, Канадын "Айвенхоу Майнз”, Англи-Австралийн "Рио Тинто” компанийн ажилчид бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байна. Оюутолгой орд газрын Эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссын ажилтан н.Ариунаагийн ярьснаар Оюутолгойд ажилладаг эрэгтэй ажилчид бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр магадлалтай байгаа аж.

Зарим жолооч нар Хятадын хилийн ойролцоо биеэ үнэлэгч хэрхэн авдаг тухай н.Ариунаа ярихдаа "Жолооч нарт бэлэн мөнгө байдаггүй. Тэд биеэ үнэлэгч охидод шатахуун өгч бэлгийн харьцаанд ордог. Ийм охидыг "дизелийн охид” хэмээн нэрлэдэг. Охид мөнгө хэрхэн олдог тухайгаа гэр бүлийнхнээсээ нууцалдаг төдийгүй эмнэлгийн үзлэгт хамрагддаггүй” гэв.

Монгол Улс ДОХ-ын халдвар бага байдаг орны тоонд ордог. Гэвч 17 жилийн өмнө ДОХ-ын анхны тохиолдол илэрч байсан энэ улсад одоогийн байдлаар халдвартай хүний тоо 95 хүрсэн байна. Энэ нь сүүлийн зургаан жилд хурцадтай өсчээ. Тэгвэл Үндэсний ДОХ-ын сангийнхан халдвар авсан хүний тоог үүнээс өндөр хэмээн үздэг байна.

НҮБ-ын ДОХ-ын сангийн зохицуулагч Д.Алтанчимэг "Монголд шилжилт хөдөлгөөн их байдаг. Мөн залуусын орон гэгддэг. Монгол Улс ДОХ-ын халдвар өндөртэй ОХУ, Хятадтай хиллэдэг нь яах аргагүй анхаарах асуудал” гэв.

Энэ оны зургаадугаар сард болон НҮБ-ын уулзалтын үеэр Монгол Улсын хуульч О.Дагвадорж "Засгийн газраас ДОХ болон бэлгийн замын өвчний эсрэг авч байгаа арга хэмжээ үнэхээр дутагдаж байгаа. Мөн иргэд суурьшмал биш байгаа нь асуудлыг гааруулж байна” гэв.

ДОХ-ын оношлогоо Монголын хөдөөд ямар хэмжээнд байгаа нь тодорхойгүй. Өмнийн говийн байгалийн баялаг тус бүсийн хүн амын тоог нэмэгдүүлж байна. Оюутолгойгоос холгүй орших Ханбогд сумын эмнэлэгт 23 мэргэжилтэн ажилладаг. Харин тус сум 3000 хүнтэй юм. Ариунаагийн үзэж буйгаар Оюутолгойн менежерүүд эмнэлгийн багтаамж, үйлчилгээг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэвч Монголын засгийн газрын дэмжлэг шаардлагатай буй” хэмээн Китти Хэмилтон өгүүлжээ.

Үнэхээр ч биеэ үнэлэлтийг таслан зогсоох ёстой гэдгийг эрдэмтэд, мэргэжилтнүүд ярьсаар ирсэн. Харин төрөөс авч байгаа арга хэмжээ нь хангалтгүй байна. Хэдийгээр нэг үеэ бодвол "Улаанбаатар”, "Баянгол”, "Irish”, "Саппоро”, "Цамбагарав”-ын урд зогсдог байсан биеэ үнэлэгчид харагдах нь харьцангуй цөөрсөн. Гэхдээ тэд дэн буудал, саун, массажны газруудад үүрлэсэн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нас нь ч залуужсан. Бүр сүүлийн үед зарим сайтын чатаар "mungu awna”, "mungutei zaluu bn uu” гэх мэтээр хандагсад олширчээ. Эдгээрийн дийлэнхийг 16-21 насны охид эзэлдэг.

Гэтэл хууль хяналтынхан зөвхөн ил харагдаж байгаа, эсвэл харагдсан ганц нэг биеэ үнэлэгчийг торгож, мөнгөн торгууль хүлээлгээд өнгөрдөг. Арга ч үгүй биз. Төрөөс дэмжихгүй, өргөн хүрээтэй ажиллагаа явуулахгүй байгаа юм хойно энэ завхайрал газар авсаар байна. Үүний сүүдэр дор ДОХ болон бэлгийн замын аймшигт өвчин Монголыг нөмөрч, 2.7 сая хүнд 5-10 жилийн дотор тархах аюултайг гадны мэргэжилтнүүд онцолж байв.

Тэнцвэр.мн

Уул уурхайг дагаж биеэ үнэлэлт цэцэглэж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани