Саяхан Хятадын Зүүнхатавч боомт болон Монголын Бичигт боомтын холбогдох газрууд тус боомтын зорчигч тээврийн гаалийн бүрдүүлэлтийн талаар видео хурал хийлээ. Хурлын үеэр хоёр тал тус боомтоор зорчигч тээврийн гаалийн бүрдүүлэлт хийх талаар харилцан саналаа солилцов. Хоёр тал 06-р сарын 15-наас боомтоор зорчиж буй зорчигч тээврийн гаалийн бүрдүүлэлт хуваарийн дагуу гааль бүрдүүлдэг байх үүднээс зорчигчдын гаалийн бүрдүүлэлтийн бэлтгэл ажлыг сайн хийж, идэвхтэй ажиллана гэдгээ мэдэгдлээ.