Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цэнхэр мөрөөдөл: Хятад Оросын хийн экспортыг аварч чадах уу!

Цэнхэр мөрөөдөл: Хятад Оросын хийн экспортыг аварч чадах уу!

 

Орос улс Европт нийлүүлдэг байгалийн хийн нийлүүлэлт унасны улмаас учирсан алдагдлаа Хятадын тусламжтай ойрын жилүүдэд нөхөх боломжтой гэж ОХУ-ын шадар сайд Александр Новак мэдэгдсэн. Түүний хэлснээр, 2030 он гэхэд Оросын хийн хоолойгоор дамжих экспорт 100 тэрбум куб м, шингэрүүлсэн хийн экспорт 170 тэрбум куб м хүргэхээр тооцоолж байна. Харин энэ төлөвлөгөө хэр их бодитой вэ?

Новакийн онцолсноор, "Сибирийн хүч 2” зэрэг дэд бүтцийн томоохон төслүүдээр дамжуулан энэхүү зорилтдоо хүрэхээр төлөвлөж байна. 2022 онд Хятадад нийлүүлсэн Оросын хий 1.5 дахин нэмэгдэж, 15.4 тэрбум куб м хүрсэн бол шингэрүүлсэн хийн экспорт нь 35.2 хувиар өсөж, зургаан сая тоннд хүрчээ. Энэ онд Орос нийлүүлэлтээ 50 хувиар нэмэгдүүлж, 22 тэрбум куб м хүргэхээр төлөвлөж байна. 

Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээллээр, хийн хоолойгоор дамжуулан Европт нийлүүлсэн Оросын хий 90 тэрбум куб м-ээр багасаж, энэ жил нэмж 45 хувиар буюу 35 тэрбум куб м-ээр буурах төлөвтэй байна.

Хийн тооцоолол

Орос одоогоор байгалийн хийг "Сибирийн хүч 1” хоолойгоор дамжуулан Хятадад нийлүүлж байна. Төслийн хүчин чадал нь 38 тэрбум куб м ба цаашид өргөтгөх боломжтой. 2027 он гэхэд хийн хоолой бүрэн хүчин чадлаар ажиллаж эхэлнэ. 

Орос, Хятад хоёр Монголын нутаг дэвсгэрээр тавих 50 тэрбум куб м хүчин чадалтай "Сибирийн хүч 2” төслийн талаар одоогоор зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Новакийн ярьж байсанчлан, ОХУ энэ жилдээ багтаан тус хоолойгоор дамжуулан Хятадад байгалийн хий нийлүүлнэ хэмээн тооцоолж байна. 2022 оны нэгдүгээр сард Оросын "Газпром” Монгол Улстай "Сибирийн хүч 2” хийн хоолойн нэг хэсэг болох "Союз-Восток” хийн хоолойн төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн үр дүнгийн тухай протокол байгуулсан. 

Саяхан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Хятадын Засгийн газар хоорондын "Сибирийн хүч 3” гэгддэг Алс Дорнодын чиглэлээр байгалийн хий нийлүүлэх тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зурсан. Эдгээр гурван төслийн нийт хүчин чадал нь 98 тэрбум куб м. Гэхдээ шинжээчид эдгээр төслийн үйл явц тийм ч дардан биш хэмээн үзэж байна. 

Монгол хоолой

Монголын нутаг дэвсгэрээр өнгөрөх "Сибирийн хүч 2” буюу "Союз Восток” хийн хоолойн төсөл байгалийн хийн тээврийн нэгдсэн системийг Алс Дорнодын хийн дэд бүтэцтэй холбон, улмаар Хятад зэрэг хийн зах зээл рүү гарах зорилготой. "Газпром” компанийн өмнө хариуцлагатай даалгавар хүлээж байна. Шар болон Зүүн Хятадын тэнгисийн эрэг орчмын бүс нутагтай харьцуулахад экспортын хийн эрэлт хамаагүй бага Хятадын баруун хэсэг рүү хийн хоолой татахаас гадна Хятадын хөрөнгө оруулагчдын хүчин чармайлтаар улс доторх экспортын дэд бүтцийг холбох явдал юм. 

Ингэхдээ улс төрийн хувьд Монголын чиглэлд асуудал байхгүй гэж шинжээчид үзэж байна. Монгол Улсын Засгийн газар Оросын талаас дутуугүй энэхүү төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байна. Гол асуудал нь Хятадын түншүүдтэй байгалийн хийн нийлүүлэлтийн эцсийн нөхцөлийг тохиролцох явдал юм. Хятадууд хэлэлцээ хийхдээ гаргуун ба Европын зах зээлээс шилжилт хийхээс өөр аргагүйд хүрсэн энэ нөхцөлд "Газпром”-д өөрт ашигтай нөхцөлөөр хий нийлүүлэх тохиролцоонд хүрэхэд хүнд байх болно гэж ажиглагчид үзэж байна. Хийн хоолойгоор нийлүүлж буй байгалийн хий Дунд Азийн экспортын хийн үнээс хамаагүй хямд байгаа. 

ОХУ-ын Эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн судлаач Алексей Белогорьевын үзэж буйгаар, "Сибирийн хүч 2” сайндаа 2030 он  гэхэд ашиглалтад орж магадгүй. Төслийн хүчин чадалдаа 2035 он гэхэд хүрнэ. Төлөвлөсөн хугацаанд өөрчлөлт орж магадгүй ба төслийн өртөг өндөр. Удаан хугацаанд төлөвлөгдөж, таван жилийн турш баригдаж байсан "Сибирийн хүч 1” төслийн хэрэгжилтээс үзвэл ийн дүр зураг гарч байна гэж тэрбээр онцолжээ. 

Түүний үзэж буйгаар,  тус төслийн бас нэг асуудал нь ашгийн хэмжээ бага. Урт хугацаанд хөрөнгө оруулалтыг нөхөх боломжтой ч Европын баян орнууд руу гаргаж байсан экспорттой харьцуулшгүй. Ямалд байгалийн хийн олборлолтын өртөг маш бага хэдий ч хийн хоолойг барихад оруулсан олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн бүрэн хүчин чадлаар нь ажиллуулсан тохиолдолд нөхөх боломжтой. 

Хятадад Оросын хий хэрэгтэй юу? 

Өнөөдөр Хятад улсад хамтарсан хийн төсөл, тэр дундаа "Сибирийн хүч 2” төслийн хэрэгжилтийг түргэсгэх сонирхол бага байна гэж Алексей Белогорьев үзэж байна. Хятадын эрх баригчид 2030-аад онд тус улсад байгалийн хийн эрэлт хэр байхыг сайн мэдэхгүй байна. Энэ нь нэг талаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг тэглэх бодлоготой холбоотой бол нөгөө талаар нүүрсний хэрэглээ, сэргээгдэх эрчим хүчний салбар хурдацтай хөгжиж буйтай холбоотой. 

Хятад улс "Сибирийн хүч 2” хоолойг 2040 он хүртэл үндэсний байгалийн хийн эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгалах зайлшгүй нэг хэсэг гэж авч үзэхгүй байна. Энэ бол нэг төрлийн нөөц хувилбар. Эрэлт гэнэт өсөхөд нөөц хүчин чадлын хувьд хэрэгтэй. 

Хятадад тэр их хэмжээний Оросын хий хэрэгтэй эсэх нь нээлттэй асуудал хэвээр байна гэж шинжээчид үзэж байна. Эдийн засгийн өсөлт байгалийн хийн хэрэглээг нэмэгдүүлэх учиртай. Гэвч эрчим хүчний үйлдвэрлэлд байгалийн хийн эзлэх хувь хэмжээ бага төдийгүй нүүрснээс байгалийн хийн хэрэглээнд шилжих сонирхол буурч, эрчим хүчний аюулгүй байдалтай холбоотой болгоомжлол нэмэгдэж байна. Хятад улс байгалийн хийн импортоо солонгоруулахад эрмэлзсээр ирсэн. Оросын хийн үнэ хямд байсан ч хориг арга хэмжээ болон улс төрийн эрсдэлийг тооцох хэрэгтэй. Тиймээс Хятад улс Оростой урт хугацааны шинэ гэрээ байгуулах гэж яарахгүй. Учир нь хийн хоолойг Оросын тал барих тул түүнд өөр сонголт үгүй. Эх сурвалж: Forbes 

Цэнхэр мөрөөдөл: Хятад Оросын хийн экспортыг аварч чадах уу!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хэний ч хөдөлгөж зүрхлээгүй ураны төсөл Л.Оюун-Эрдэнийн үед л хэрэгжих нь дээ

  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын байр суурь, “Эрдэнэс ...

Өчигдөр, 20:59
2024 оны 12 сарын 24, 17 цаг 48 минут
Дэлхийн хамгийн идэвхтэй галт уул дэлбэрч эхэлжээ

 ВАШИНГТОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 24 /USA ...

2024 оны 12 сарын 24, 17 цаг 06 минут
2024 оны 12 сарын 24, 16 цаг 31 минут
Голомт банк “Great place to work - Ажиллахад таатай газар”-аар гурван жил дараалан батламжлагдлаа

Голомт банк ажилтнуудынхаа итгэлцэл, хүндлэл, нөхөрлөл, бахархал, хамтын ...

2024 оны 12 сарын 24, 09 цаг 54 минут
Европт хий нийлүүлэхээ зогсооно гэж Катар сүрдүүлэв

 ЛОНДОН, 2024 оны арванхоёрдугаар сарын 23 /DW/. Хэрэв Европын ...

2024 оны 12 сарын 23, 12 цаг 09 минут
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани