Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”-ийг төрд авсан нь оносон уу, алдсан уу?

“Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”-ийг төрд авсан нь оносон уу, алдсан уу?

 

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авах шийдвэр гараад нэг жил гаруйн хугацаа өнгөрөв. Энэ шийдвэрийг зарим нь магтаж зарим нь дээрэм гэж шүүмжилдэг. Эргэн сануулбал, "Кью Эс Си” компани нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулалт оруулан ажиллаж байсан ч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр төрийн мэдэлд буцаан авсан.
 
Түүнчлэн "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” компанийг анх хувьчлахдаа хувьцааг хэт бага үнэлсэн, хувьчлах явцдаа хөрөнгийг олон нийтэд мэдээлээгүй, их хэмжээний татварын өр үүсгэсэн, худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй учир хувьчлалыг хүчингүй болгосон.
 
Ер нь Засгийн газар Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэтийн 49 хувийг буцаан авах хэл ам дагуулсан шийдвэрүүдийг гаргасан нь оносон уу, алдсан уу. Монгол Улсын эдийн засгийн гол цөм болсон стратегийн ач холбогдолтой  "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”, "Хөтөлийн цемент шохой” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон бусад холбогдох албаныхан ажиллалаа.
 
"Эрдэнэт” 60-70 жил Монголчуудыг тэжээнэ
 
"Эрдэнэт” Монголчуудыг 40 жил тэжээсэн. Өнгөрсөн хугацаанд төсөв бүрдүүлэхэд жин дарахаас гадна цар тахлын хүнд үед айл өрх, ААН-ийн цахилгаан, дулаан, усны төлбөр төдийгүй хог хаягдлынх нь төлбөрийг бүрэн дааж монголчуудыг эрхлүүлсэн том үйлдвэр. Эрдсийн нөөц баялаг түшиглэн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн хувьд хүдрийн нөөц баялгийн хэмжээ туйлаас чухал. Тиймээс хүдрийн нөөцөө нэмэхэд "Эрдэнэт”-ийнхэн онцгой анхаарч байгаа. Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т Эрдэнэтийн стратегийн ордын нийт 99551.5 га талбайд ашигт малтмал хайх зургаан тусгай зөвшөөрөл олгосноор монголчуудыг ирээдүйд тэжээх шинэ орд нээх эхлэл тавигдав.
 
Тодруулбал, Эрдэнэтийн-Овоо ордын ойр орчимд хүдрийн нөөцийг өсгөх, Оюут ордын нарийвчилсан хайгуулыг эхлүүлэх боломж бүрджээ.
 
Энэ талаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх "Эрдэнэт үйлдвэр ирээдүйд үүсэх үнийн өсөлт, үйлдвэрлэлийн зардалд шууд нөлөөлөх өртөг, зардлыг бууруулах чиглэлээр техник, технологийн шинэчлэлийг судалгааны үндсэн дээр тогтмол хийдэг. Уурхай гүнзгийрэх тусам хүдэрт агуулагдах металлын хэмжээ буурдаг. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүний хэвийн хэмжээг хангахын тулд боловсруулалтыг нэмэгдүүлнэ. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн хүдрийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажилд 30 орчим сая ам.долларыг зарцуулснаар үйлдвэрлэлийн нөөцийг шинэчлэн тогтоосон. Цаашид үйлдвэрийн нөөцөд авах геологийн нөөцийн судалгааг хийж байна. Батлагдсан нөөцөөр Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн хүчин чадлаар 60-70 жил ажиллах боломжтой болсон. Энэ онд 33.7 сая хүдэр боловсруулах төлөвлөгөөтэй байна. Оны эхний зургаан сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелсэн” гэв.
 
"Дарханы төмөрлөг” том төслүүдээ хөдөлгөж эхэлжээ
 
 
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд буцаан авсан шийдвэртэй холбоотой маргаан жил тойрлоо. Нэг талд, Засгийн газрын зүгээс "Кью Эс Си” компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, металлургийн цогцолборын шавыг ч тавиагүй зэрэг хэд хэдэн ноцтой асуудал ярьж байгаа. Нөгөө талд "Кью Эс Си”-ийнхэн "Төр өөрсдөө дарамталж бүх ажлыг гацааж зогсоож байгаад дээрэмчид шиг дайрч эцэст нь гүтгэлээ” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
 
"Кью Эс Си” компани 2014-2018 он дуустал төмрийн эцсийн бүтээгдэхүүн байгуулах үйлдвэрийг өөрөө хөрөнгө оруулалт татаж бариад ашиглалтад оруулан шилжүүлэх үүргийг концессын гэрээгээр хүлээсэн. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй юм байна.
 
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Засгийн газар 1.2 их наяд төгрөгийн хохирлоос гадна алдагдсан боломжийг нэхэмжилж байгаа. Төмрийн хүдрийн баяжмалыг олон улсын зах зээлийн үнээс хэт бага үнээр борлуулсан. Тодруулбал, зургаан компанид төмрийн хүдрийн баяжмал борлуулахдаа хөнгөлөлт үзүүлж, 15 компанид өртгөөс нь бага үнээр, 61 компанид зах зээлийн үнээс 2-3 дахин хямд үнээр борлуулсан. Эдгээрийг тухайн үеийн зах зээлийн ханшаар тооцвол 3.5-5 их наяд төгрөг байна. Ийм их хэмжээний борлуулалтын орлого олох боломжтой байсан боловч бүртгэгдсэн борлуулалтын орлого 1.8 тэрбум төгрөг. Энэ орлого хилийн цаана, хаашаа орсон бэ гэдгийг хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Үүнээс гадна байгалийн баялгаас орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг хэдээр тооцож хэрхэн олж авах вэ гэдэг асуудал үүсч байна. 4-5 их наядын өртөгтэй уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх ёстой байсан АМНАТ-ын орлогыг 1 их наяд төгрөг гэж харж байгаа. Үүнийг холбогдох газрууд эцэслэн дүгнэснээр тодорхой болно” гэв. Түүнчлэн "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг концессын гэрээгээр авсан этгээдүүд долоон жилийн хугацаанд 2.8 их наяд төгрөгийн хохирол учруулсан гэдгийг онцоллоо.
 
"Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт "Төмрийн хүдрийн жишиг үнийг Сангийн яамнаас гаргадаг. Төмрийн хүдрийн жишиг үнэ 2014 онд 71.9 ам.доллар байсан. Гэтэл 31.2 ам.доллараар борлуулсан. 2015 онд 55.2 ам.доллар байхад хоёр дахин бага үнээр буюу 24 ам.доллароор борлуулсан. 2016 онд 50 ам.доллар байхад 32.7 ам.доллар, 2017 онд 54.5 ам.доллар байхад 24.1 ам.доллароор, 2018 онд 59.6 ам.доллар байхад 14.3 ам.доллараар, 2019 онд жишиг үнэ 82.4 ам.доллар байхад 30.1 ам.доллараар, 2021 онд 134 ам.доллар байхад хоёр дахин бага үнээр борлуулж байсан.
 
Нийт борлуулалтын үнэ бодит борлуулалтаас хэд дахин бага” гэдгийг онцоллоо. Энэ мэтээр "Кью Эс Си” өөрөө будилаантай үйл ажиллагаа үйлдэж гэрээгээ цуцлуулах үндэслэлээ бий болгосон гэдгийг тайлбарлав. Эдгээр дурдсан баримтаас үзвэл жишиг үнээс хэд дахин бага үнээр борлуулж байсан учраас алдагдалтай ажиллаж байжээ гэж дүгнэж болох юм.
 
Гэтэл Дарханы төмөрлөгийн үйлдвэр төрд очоод ашигтай ажиллаад эхэлжээ. Тодруулбал, 2022 оны эхний дөрвөн сарын байдлаар 1.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэр энэ оны тавдугаар сарын байдлаар гэхэд л 15.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэсэн тоо гарчээ. Хувийн хэвшил чадахгүй байна гээд буцааж авснаараа төр одоо илүү хариуцлагатай, бодлого, төлөвлөлт нь тодорхой байх шаардлагатай. Тэгвэл металлургийн цогцолборыг хоёр үе шаттай хэрэгжүүлэх юм байна.
 
Энэ талаар "Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав "Нэгдүгээр үе шатанд 100 мянган тоннын хүчин чадалтай мини шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийг байгуулах хэрэгцээ бий. Энэ хүрээнд хайлах цехийн модификаци, ган бөмбөлгийн үйлдвэрийг нийт 55.23 сая ам.доллараар эх орны эрдэс баялгаас эцсийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой болно.
 
Мөн Төмөртэйн уурхайд шинэ нойтон баяжуулах үйлдвэр, хорголжин үйлдвэрийн төслийг 22.2 сая ам.доллар шаардлагатай. Төслийн хоёрдугаар буюу "Монгол ган” төсөлд 508 сая ам.доллар шаардлагатай гэж тооцоолсон. Ингэснээр төслийн нийт хөрөнгө оруулалт 585.51 сая ам.доллар болж байгаа. Нойтон баяжуулах үйлдвэр, хорголжин үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх хүрээнд Төмөртэйн уурхайн нарийвчилсан хайгуулын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан. Төслийн гадна цахилгаан хангамжийн ТЭЗҮ, зураг төслийн ажлын санхүүжилтийг ЭХЯ-наас 2024 оны улсын төсвийн хүрээний мэдэгдэлд тусгуулсан. "Монгол ган I” төслийн хүрээнд төсөлд шаардлагатай 77.7 га газрыг Улсын тусгай хэрэгцээнд авч эргэлтийн цэгүүдийн солбилцлыг баталсан. Төслийн ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулсан” гэдгийг онцоллоо. Ямартай ч олон жил яригдсан өндөр ач холбогдол бүхий төслүүд хөдөлж эхэлжээ.
 
Хөтөл 10 жилийн дараа ашигтай ажиллав
 
сонин mn
Хөтөлийн цемент шохойн үйл ажиллагаа зогсвол Монгол Улсын эдийн засгийн хүнд ачааг дааж явдаг "Эрдэнэт үйлдвэр” зогсохуйц ач холбогдолтой үйлдвэр юм. Тийм ч учраас төр "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийн асуудлыг цэгцлэхэд онцгойлон анхаарч байгаа. Энэ талаар "Хөтөл цемент шохойн үйлдвэр” ХК-ийн захирал Л.Наранбаатар "Хөрөнгө оруулагчид Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 1 сая тоннын хүчин чадалтай цементийн үйлдвэр болгоно гэж авсан. Гэтэл 400 мянган тоннын цемент гаргах хүчин чадалтай цемент болон чулуунцарын үйлдвэр байгуулчихсан. Хөтөлийн үйлдвэрийг хувийн хэвшил авснаар 2011-2022 он хүртэл 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 154 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай үйлдвэрийг хүлээн авсан.
 
"Хөтөл” ХХК нь хуурай аргын хоёр хэвтээ зуух бүхий нэг сая тоннын хүчин чадалтай үйлдвэр барихаар Монгол Улсын хөгжлийн банкнаас 61.5 сая ам.долларын зээл авсан. Үүнээс 41 сая ам.доллараар үйлдвэр барихад зарцуулсан гэж байгаа ч баримтаар нотлогдоогүй. Үлдсэн 21 сая ам.доллар нь хаана яаж зарцуулагдсан нь тодорхойгүй” гэв.
 
Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг буцааж авснаар хямд үнээр дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангаж импортыг орлоно гэж байсан ч олон шалтгааны улмаас цементийн үнэ өссөн. Өнгөрсөн жил савтай цемент 250 мянган төгрөг байсан бол одоо 380 мянган төгрөг байна. Үүнийг Л.Наранбаатар "Цементийн нийлүүлэлт эрс нэмэгдсэнээр зах зээлд төрийн өмчийн компани илүү өрсөлдөх чадвар сайтай болох шаардлагатай болж байна. Төрийн өмчийн компани, аж үйлдвэрийн цогцолбор нь маш нарийн төлөвлөлт, зохицуулалт хийхгүй бол худалдан авалтын процесст хүндрэл гардаг. Цементийн үнийг бууруулахын тулд зардлаа буулгах хэрэгтэй. Зардлаа бууруулахын тулд чулуунцарын үйлдвэрийн нэг шугам нэмж барих шаардлагатай. Шохойн үйлдвэрийг хэвтээ зуухтай, утаа гаргадаггүй шинэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнд 300 орчим тэрбум төгрөг хэрэгтэй. Хөтөлийн борлуулсан цементийн 70 хувь нь замын бүтээн байгуулалтад ашиглагдаж байгаа” гэдгийг хэллээ. Тэгэхээр цаашид "Хөтөлийн цемент шохой” ТӨХК үйлдвэрийн хүчин чадлаа 1 сая тонн болгон нэмэгдүүлэхийг зорьж үүний тулд уурхайн олборлолтын зардлыг бууруулахад анхаарах аж. "Хөтөл I” ордод өрөмдлөг тэсэлгээтэй технологи тохирох боловч "Хөтөл II” уурхайн орд өөр тогтоцтой учраас ангилан олборлолтын технологийг хэрэгжүүлвэл оновчтой болохыг тайлбарлав. Ямартай ч Монгол Улсын эдийн засагт өндөр ач холбогдолтой томоохон үйлдвэрүүдээ өөртөө авснаар гацаад байсан том төслүүд хөдөлж ашигтай ажиллаж эхэлжээ.
 
 
Баттулгын БЯМБАЖАРГАЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
“Эрдэнэт”, “Дарханы төмөрлөг”, “Хөтөл”-ийг төрд авсан нь оносон уу, алдсан уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өчигдөр, 10:33
Өчигдөр, 10:25
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани