- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Оюутолгой” 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн гэж үзжээ
"Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас өнгөрсөн баасан гаригт "Turquoise Hill Resources” компанид албан мэдэгдэл хүргүүлжээ.
Гэвч тус компани бүхий л татварыг төлсөн хэмээн татварын шалгалтын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйгээ өчигдөр мэдэгдлээ.
"Оюутолгой компанийн хувь нийлүүлэгчид үүссэн асуудлыг Монгол Улсын татварын хууль, тогтоомж, Хөр өнгө оруулалтын гэрээний дагуу маргаан таслах журмаар шийдвэрлэнэ” хэмээн тус компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кэй Пристли мэдэгдэлдээ тодотгожээ.
Эцсийн шатанд олон улсын Арбитрын шүүхэд хандан, хянан шийдвэрл үүлэх магадлалтайг ч дурдсан байна.
2010- 2012 онд буюу төслийн эхний шатны үйл ажиллагааны явцад нийт 130 сая ам.долларын татвар, хураамж дутуу төлсөн хэмээн "Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд даваа гаригт ярьжээ.
Одоогоор тус компанийн холбогдох албан тушаалтнууд дотооддоо санхүүгийн хяналт, шалгалт хийж эхлээд байгаа гэнэ. Нийт 6.6 тэрбум ам.долларын өртөг бүхий эл төслийн асуудлаар хувь нийлүүлэгчдийн хийж буй хэлэлцээ үр дүнтэй байгааг талууд өнгөрсөн долоо хоногт онцолж байсан бөгөөд ТЭЗҮ-ийг энэ сарын эцэст боловсруулж дуусна хэмээн мэдээлж байсан билээ. Гэвч татварын энэхүү маргааныг энэ сарын 30 гэхэд цэгцлэхгүй бол ТЭЗҮ-ийг ч хойшлуулж магадгүй нөхцөл үүсчээ.
Хэрвээ товлосон хугацаандаа амжиж батлахгүй бол гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд дөрвөн тэрбум ам.доллар татах тухай хэлэлцээр ч удаашрах төлөвтэй юм.
Санхүүжилт олгохоо илэрхийлсэн банкуудын амлалт ирэх есдүгээр сарын 30 хүртэл хүчинтэй. "Оюутолгой”-н ил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч гүний уурхайн хөрөнгө оруулалт сүүлийн нэг жил орчим хугацаанд зогсоод байгаа.
"Оюутолгой” компанийн цахим хуудаст тэмдэглэснээр дэлхийн уул уурхайн салбарт хоёрдугаарт эрэмбэлэгддэг "Rio Tinto” компани өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсад 1.2 тэрбум ам.долларын татвар болон бусад төлбөр хураамж төлжээ.
Компани энэ онд 135-160 мянган тонн баяжмал дахь зэс, 600-700 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэхээр зэхэж буй.
Өчигдрийн байдлаар Торонтогийн хөрөнгийн биржид "Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэлгээ өмнөх өдрөөс 3.18 хувиар суларч, нэгж нь 3.96 канад долларын ханштай байв. Харин "Rio Tinto”-гийнх Лондонд 1.61 хувиар чангарч, 3127 пенсээр үнэлэгджээ
Б.Цэцэгсүрэн
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||