Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын тодорхойгүй байдал Газрын тосны үйлдвэрийн бараа, материалыг хилийн гадна гацаажээ

Монголын тодорхойгүй байдал Газрын тосны үйлдвэрийн бараа, материалыг хилийн гадна гацаажээ

 

Мэдээллийг УУХҮ-ийн дэд сайд О.Цэндсүрэн танилцууллаа.

 

Энэтхэг улсын Засгийн газрын 1 тэрбум 236 сая  ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийг Дорноговь аймгийн Алтан Ширээ сумын нутагт 2017 оноос хэрэгжүүлж байна. Энэ үйлдвэр байгуулагдсанаар жилд 43 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 339 мянган тонн АИ-95 автобензин, 40 мянган тонн онгоцны түлш, 864 мянган тонн дизелийн түлш, нийт 1.3 мянган тонн стандартын шаардлага хангасан газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ нь манай улсын ДНБ-ий 55 хувийг хангах боломжтой.

 

Өнөөдрийн байдлаар газрын тос боловсруулах үйлдвэрийн гурван багц ажлаас гурван ажлын гэрээг байгуулж, Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн шугамд оруулаад байна. Харин IV багцын ажлын гэрээг 448 сая ам.доллараар байгуулснаар төслийн нийт зардал 1.6 тэрбум ам.доллар болж өсчээ.

 

Хөгжлийн банкны санхүүжилт зогссонтой холбоотойгоор газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэгч компанийн үйл ажиллагааг хэвийн явуулахаар Засгийн газраас 182 дугаар тогтоол гаргасан ч тогтоолын зарим заалт тодорхой бус, шат дамжлага нэмсэн байдлаас болж, үйлдвэрийн санхүүжилт, татвараас чөлөөлөх, хил гаалиар нэвтрүүлэх асуудлууд 02 дугаар сараас хойш саатаж, цаг хугацааны ихээхэн хохирол бий болж, гэрээлэгч байгууллагууд нөхөн төлбөр нэхэж эхэлжээ.

 

Энэтхэгийн талаас яг асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага тавьж байна.

 

Засгийн газрын тогтоол гарснаас хойш төсөл хэрэгжүүлэгч компани, ЗГХЭГ, УУХҮЯ, Сангийн яам, Эрдэнэс Монгол компаниуд хоорондоо албан бичиг солилцож, цаг алдсанаас болж хилийн гадна их хэмжээний бараа материал гацаж, зарим хэсэг нь Энэтхэгийн боомтоос ачигдаж чадахгүй, хүлээгдэж байна.

 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зориулан олон тооны машин механизм, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг оруулж ирж байгаа бөгөөд цаашид үйлдвэрийн хоёр, гурав, дөрөвдүгээр багц ажлууд болон түүхий тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын механик угсралтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ тоо хэд дахин нэмэгдэнэ.

 

Гэтэл Сангийн яамнаас ерөнхий гүйцэтгэгчийн ажилд шаардлагатай машин, механизм, тоног төхөөрөмжийг гаалийн түр горимд байршуулж, цаашид сунгах боломжгүйгээр нэг жилийн хугацаатайгаар импортоор оруулж, хугацаа дуусмагц Энэтхэг улс руу буцаан гаргаж, дахин оруулж ирэх нөхцөлийг тавьжээ. Энэ нь гүйцэтгэгчдийг хүндрэлтэй байдалд оруулжээ.

 

Барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгч Энэтхэг улсын компаниудын зүгээс гаалийн горимын шаардлагаас болж хөрөнгө санхүүгийн хохирол амсаж, цаг хугацаа алдаж байгаа талаар Монголын талд удаа дараа мэдэгдэж, түр горимын хугацааг төсөл хэрэгжих хугацаагаар сунгах эсвэл татвараас чөлөөлж, бүрмөсөн горимоор импортлох хүсэлт тавиад байна. 

 

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэ мэдээллээс харахад Засгийн газрын түвшинд, яамдын бүтэц, ажил хариуцсан хүмүүсийн хайнга, хариуцлагагүй заваан зан харагдаж байна. Ойлгомжтой саад тотгор байна. Засгийн газар, ЗГХЭГ, Эрдэнэс Монгол компани сэтгэл гаргавал болохгүй ажил биш.

 

 

Энэ урт хугацааны бүтээн байгуулалтын ажил. Тэр техник, тоног төхөөрөмжийг нь урт хугацаагаар оруулж ирэх боломжийг Засгийн газраас Сангийн яаманд үүрэг өгөөд л болоо. Нэг жилийн хугацаатай оруулж ирсэн тоног төхөөрөмжийг буцааж Энэтхэг рүү гаргаад, дахиж бүрдүүлэлт хийгээд оруулж ирнэ. Асуухаас ч уур хүрмээр байна.

 

Сангийн яам, гаалийг дуудаад Засгийн газар дээр шийдвэрлэх ойлгомжтой асуудал.

 

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ: Энэтхэгийн Засгийн газраас олгох мөнгийг гэрээнд хэд гэж заасан вэ? Манай төсөл анх ямар үнэтэй байсан вэ? Одоо нийт өртөг хэд болсон вэ?

 

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Үйлдвэрийн бүтээн байгуулалтын нэгдүгээр ажил 2021 онд эхэлсэн. 2023 онд дуусна. Нэгдүгээр ажлын гэрээний дүн 97.8 сая ам.доллар. Хоёрдугаар багц ажлаар үйлдвэрийн үндсэн технологийн ажил эхэлж байгаа. Гуравдугаар багц ажил дангаараа үйлдвэрийн цахилгаан станц. Хоёр, гуравдугаар багц ажлын гэрээний дүн 788 сая ам.доллар. Дөрөвдүгээр багц ажлын тендер 2022 онд зарлагдаж, хамгийн бага үнийн саналыг хоёр, гуравдугаар багц ажилд сонгогдсон Энэтхэгийн "Мега инженеринг” компани 648 сая ам.долларын саналыг ирүүлсэн.  

 

 

Нийт үнийн дүн 1 тэрбум 658.9 сая ам.доллар болж байна. Нэмэлтээр 437 сая ам.доллар шаардлагатай болж, үнийн дүнг анх тооцоолсноос 32 хувиар өсөж байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн урсгал, хөрөнгө оруулалтын зардлыг 2024 оноос улсын төсвөөс гаргах тухай тогтоолын төсөл орж ирсэн байна. Нэмэлт 400 орчим  сая ам.долларыг төсвөөс санхүүжүүлнэ гэсэн үг үү? Улсын төсвөөс хэр хэмжээний хөрөнгөөр юу санхүүжүүлэх вэ?

 

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Компанийн урсгал зардлыг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байсан. Энэ зээл зогссон. Бидний өдөр тутмын санхүүжилт өнгөрсөн жилээс доголдож, 01, 02 дугаар сард цалингаа тавьж чадахгүй, хэцүүдлээ. 10-20 инженерээ алдлаа.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Энэ байдлаараа Газрын тос боловсруулах үйлдвэр 2025 онд ашиглалтад орох уу? Ажил хариуцсан хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж, ажил хэргийн шугамаар шийдэх олон асуудал гацсан байна. Гааль, татварын хөнгөлөлттэй холбоотой асуудлыг шийдэх боломж байгаа. Энэ бүхэнд ач холбогдол өгөхгүй, анхаарахгүй байгаа ажил хариуцсан хүмүүс нефтийн үйлдвэрийн эсрэг ажиллаад байгаа юм уу?  

 

 

Суудал бөглөөд сууж байгаа төрийн албан хаагчид бодлогын эсрэг байгаа дүр зургийг юу гэж ойлгох вэ? Яагаад шийдэл гаргаж, ажиллахгүй байгаа юм бэ?

 

Сангийн яамны дүрэм журамд нийцээгүй учраас зээл нь зогсчихсон. Гэтэл зээлийн хүү нь яваад байгаа. Цалингаа тавихын тулд 10.9 хувийн хүүтэй зээл авч байдаг. Ийм дампуу юм гэж юу байна, хэн хариуцлага хүлээх вэ? Мөнгө, хүүний алдагдлын хариуцлагыг хэн хүлээх вэ?

 

Техник, тоног төхөөрөмжийг нь оруулж ирчихээд буцаагаад гаргах юм уу? Гааль, Сангийн яамныхан нефтийн үйлдвэр байгуулахын эсрэг ажиллаад байгаа юм уу? Сангийн яам, гаалийн газрынханд эрүүл ухаан байна уу?

 

УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ч.Хишигдалай: 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Засгийн газрын 82 дугаар тогтоолоор Газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг Эрдэнэс Монгол компанид шилжүүлсэн. Төслийг анх эхлэхэд урсгал зардлыг санхүүжүүлэхээр зээлийн шугам нээсэн. Нийтдээ 250 тэрбум төгрөгийн зээл авах эрхтэй байсан. Ковидтой холбоотойгоор төслийн үйл ажиллагаа тодорхой хугацаагаар саатаж, зээл эргэн төлөгдөх асуудал сөхөгдсөн. Тиймээс Эрдэнэс Монгол компанид хувьцаа эзэмшигчийн эрхийг шилжүүлж, төслийг цааш үргэлжлүүлэх урсгал зардлыг гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан.

 

 

Гааль, татвартай холбоотой асуудлаар Сангийн яам дүрэм журамтай холбоотой хариулт өгч байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Хөгжлийн банкны зээл удааширч, энэ ажлыг гацааж байна. Хөгжлийн банкныхан хувийн компанид зээл өгөхдөө юун дүрэм журам, маш том давуу талууд бий болгоод зээлээ олгочихсон байдаг. Үндэсний эрх ашигт нийцсэн томоохон хөрөнгө оурулалт хийх гэхээр дүрэм журам яриад байдаг. Юу гэж ойлгох вэ? Юунаас болоод гацаад байна вэ? 

 

Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-ийн захирал Д.Алтанцэцэг: Хөгжлийн банкны зээлийг 2018 оноос авч эхэлсэн цагаас хойш бид яриагүй газар байхгүй. Энэ компани 11.89 хувийн хүүтэй зээлээр дөрвөн жил ажилласан. 166 тэрбум төгрөгийн зээл аваад 2022 оны сүүлийн байдлаар хуримтлагдсан хүүгийн хэмжээ 64 тэрбум төгрөг болсон. Хүүг бууруулж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

 

Өнгөрсөн 03 дугаар сард барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй гэсэн. Нүдэнд харагдах төмөр зам, хотхон, авто замыг нийлээд барьцаа хөрөнгийн хэмжээ хүрэхгүй байна гээд 2022 оны 10 дугаар сараас зээлийг зогсоосон. Тэгээд бид Эрдэнэс Монгол компаниас цалингаа авахын тулд 10.9 хувийн хүүтэй зээлээр урсгал зардлаа төлж байна.

 

 

Б.Хэрлэн 

http://www.shuud.mn/a/550074
Монголын тодорхойгүй байдал Газрын тосны үйлдвэрийн бараа, материалыг хилийн гадна гацаажээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани