Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Наранбаатар: 5.8 сая тонн шохойн нөөцтэй лицензийг буцаан авах тэмцлээ үргэлжлүүлнэ

"Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 гаруй иргэн,  Сайхан сумын Үйлдвэрчний эвлэлийн хамтаар алдагдсан ордоо буцаан авах хөдөлгөөн өрнүүлсэн. Тэгвэл тэдний тэмцэл үр дүнд хүрчээ.

Л.Наранбаатар: 5.8 сая тонн шохойн нөөцтэй лицензийг буцаан авах тэмцлээ үргэлжлүүлнэ

 

Тодруулбал, 5.8 сая тонн шохойн нөөцтэй "Хөтөл-1” ордын 31.5 га талбайг СОВА гэх компани хууль бусаар авсан асуудлыг олны өмнө ил гаргаж, Сэлэнгэ аймгийн Засаг даргад хандан, цуцлуулах хүсэлтээ өгсөн. Тэгвэл 2023 оны тавдугаар сарын 30-ны өдөр СОВА компанийн лицензийг цуцлах захирамжийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж гаргасан байна. Тиймээс Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн дарга Л.Наранбаатар одоо АМГТГ-т орд газраа буцаан авах өргөдлөө өгөөд байгаа аж.

Эндээс нэг асуулт сонирхол татаж байгаа нь, СОВА хэний компани вэ, тус компани яаж Хөтөлийн ордыг хууль зөрчин гартаа оруулсан бэ?

СОВА компанийн талаар товчхон судалж үзвэл, улсын бүртгэлд 5 хувьцаа эзэмшигчтэй. Гүйцэтгэх захирлаар нь А.Бадамдорж гэх хүн бүртгэлтэй байдаг. Түүний талаар тодорхой мэдээлэл байхгүй ч  Хөтөлийн ордыг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын баруун гар гэгддэг, хаа явсан газар нь дагаж явдаг С.Бүрэнбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2015 онд СОВА гэх цаасны компанид эрх мэдээ урвуулан ашиглаж, хууль бусаар олгосон байдаг.

5.8 сая тонн шохойн нөөцтэй орд газрыг хэрхэн СОВА компанид алдсан бэ

1981 онд улсын болон компанийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон орд газрыг Сэлэнгэ аймгийн засаг дарга асан С.Бүрэнбат 2015 онд "хайрга дайрганы” лиценз хэлбэрээр, ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр СОВА гэх компанид өгсөн байдаг.  Гэвч тус компани нь өөрийн эзэмшлийн нэг ширхэг ч хөрөнгөгүй, байгуулагдаад удаагүй байхад олгосон байдаг. Түүнээс хойш Хөтөлийн "Цемент шохой"-н үйлдвэрийн үе үеийн захирлууд буюу А.Шоовдор, Г.Батдорж, санхүү хариуцсан захирал С.Уранчимэг, үйлдвэрлэл эрхэлсэн захирал Ч.Туул нар ордоо эргүүлэн авахын тулд 10 гаруй албан бичиг, хүсэлтүүдийг өгсөн ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй байдаг.   

Цемент, шохойн үйлдвэрийнхэн уг орд газраа авахын тулд өнгөрсөн хугацаанд 10 гаруй удаа албан бичиг өгчээ. Үүнд;

  • АМГТГ-т 2007, 2009, 2015 онуудад,
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад 2014, 2015, 2017, 2020 онуудад,
  • Уул уурхайн яаманд мөн 2015 онд,
  • Сэлэнгэ аймгийн Засаг даргад 2018 онд гээд нийт 10 гаруй удаа албан бичиг, хүсэлт хүргүүлсэн байна. 

Харамсалтай нь, АМГТГ болон аймаг, сумын Засаг дарга нар компанийн зүгээс гаргасан дээрх хүсэлтийг бүртгэхгүйгээр "сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, "сонгон шалгаруулалтад ороогүй байна”, "тусгай зөвшөөрлийн хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэх мэт шалтаг шалтгаан тоочиж, Хөтөлийн "Цемент шохой” компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, шударга ёсны зарчмыг алдагдуулан, захиргааны хууль бус актаар СОВА ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байдаг.  

Тэрчлэн захиргааны хууль бус актаар олгосон уг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахгүй байхыг хүссэн өргөдөл, гомдлыг удаа дараа шат шатны байгууллагад гаргасан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд огт хариу өгөлгүй, үл тоосон үйлдэл гаргаж байж. Энэ нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэхэд хүрчээ.

Хөтөлийн цемент шохойн үйлдвэр ордоо эргүүлсэн авснаар ямар ҮР ДҮНД хүрэх вэ?

Монгол Улсын урт хугацааны "Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан үйл ажиллагаанууд бариандаа хүрэхэд 27 жилийн хугацаа үлдэж байна. Нөгөөтэйгүүр, Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Баялагтаа эзэн монгол” уриалга, Шинэ сэргэлтийн бодлогын "Хот хөдөөгийн сэргэлт” гэхчлэн бодлогын томоохон баримт бичгүүд өөр хоорондоо уялдаа холбоотой, төрийн өмчит компаниад ч тэдгээрийн хүрээнд үйл ажиллагаа, бизнес төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн ажиллаж буй.

Тэгвэл "Цемент шохой"-н үйлдвэрийнхэн СОВА ХХК-ийн хууль бусаар авсан лицензийг цуцлуулж, ТӨРД эргүүлэн авснаар гарах хамгийн том ҮР ДҮН бол "Эрдэнэт үйлдвэрийг тасралтгүй 30 жил түүхий эдээр хангах нөхцөл бүрдэнэ.

Мөн дараах бодит өөрчлөлтүүд гарна. Тухайлбал;

  • Цемент шохойн үйлдвэрийн шохойн ордын нөөц 18 жилээр нэмэгдэх,
  • Эрдэнэт үйлдвэрээс 66 тэрбум төгрөгийн санхүүжилт татах,
  • Жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэр барих,
  • Байгаль орчинд ээлтэй утаагүй үйлдвэртэй болох
  • "Эрдэнэт үйлдвэр”-ийн технологийн шохойн хэрэгцээг олон жилээр хангах баталгаа нэмэгдэх,
  • Ажлын байр нэмэгдэх
  • Хөтөл хот түүнийг тойрсон 5 сумын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах нөхцөл хангагдах,
  • Хөрөнгийн биржид бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох зэрэг олон боломж нээгдэх юм байна.

Энэ талаар "Цемент шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар "Манай ордын түүхий эдийн одоогийн нөөц нь 30 сая тонн гэж байгаа боловч технологийн нөөц нь ердөө 2.7 сая тонн байна. Энэ нь 10 жил ашиглах хэмжээ бол СОВА ХХК-ийн хууль бусаар авсан байсан ордын нийт нөөц 5.8 сая тонн бөгөөд үүнээс 4.2 сая тонн нь технологийн шохойнх байгаа юм.

Хэрэв бид шохойн ордоо албан ёсоор эргүүлэн авч, жилд 100 мянган тонн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж чадвал ордын нөөц 28 жил, технологийн шохойн нөөц 7 сая тонн, борлуулалтын орлого 1 их наяд төгрөг, цэвэр ашиг 348 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

Ямартай ч манай удирдлагын баг, 800 гаруй ажилтан, Хөтөл хотын 2000 орчим иргэн хөдөлгөөн өрнүүлж, гарын үсэг цуглуулан уг лицензийг цуцлуулах хүсэлтээ өгснөөр маш хурдан хугацаанд үр дүнд хүрлээ. Одоо бид хуулийн дагуу АМГТГ-т өргөдөл өгч, 1981 онд хайгуул хийж, нөөц тогтоосон талбайгаа эргүүлэн авах ажил өрнүүлнэ” гэв.

Одоо хөтөлчүүд, цаашлаад "Эрдэнэт үйлдвэр”-ийг түүхий эдээр тасралтгүй хангах ст

https://tsahiur.mn/n/s/15159
Л.Наранбаатар: 5.8 сая тонн шохойн нөөцтэй лицензийг буцаан авах тэмцлээ үргэлжлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өнөөдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани