- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Долларын ханш суларсан нь нүүрсний гавьяа
Долларын ханш 60 гаруй хоногт 70 төгрөгөөр урууджээ. Валютын ханшийн дарамтыг өрх болгон мэдэрч, үнийн өсөлт тэр хэрээр амьжиргааг дордуулж буй. Ийм эмзэг цаг үед ам.долларын ханш 70 төгрөгөөр буурсан нь хэний гавьяа вэ.
Үүнийг өөртөө наах сонирхол эрх баригчдаас гадна мөнгөний бодлогыг тодорхойлогчдоос мэр сэр цухалзах. Тэдний үүрэг, оролцоо, бодлогын нөлөө бий. Үүнийг үгүйсгэхгүй. Гэхдээ эдгээрээс илүү том хаялга долларын ханш "доройтох” эх сурвалж болсон. Энэ нь экспортын 90 гаруй хувийг дангаар бүрдүүлэх уул уурхай. Уул уурхайн экспорт дотроо нүүрс голлох үүргийг гүйцэтгэв.
Ам.долларын ханш 3455 төгрөгт хэлбэлзэж байгаа нь өндөр дүн. Цаашид ч буух учиртай. Өнөөдрийн ханшийн нааштай өөрчлөлтийн "автор” нь нүүрсний компаниуд. Тавантолгой болон Хөшөөт, Нарийнсухайт тэргүүтэй гол хэдэн нүүрсний уурхайг түшиглэн үйл ажиллагаа явуулах төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд энэ оны эхний улиралд эдийн засаг 7.9 хувийн өсөлттэй гарахад зүтгүүр нь байлаа. Нүүрсний экспортын гарц сайн байсны ачаар валютын зах зээлд дээрх хөдөлгөөн ч богино хугацаанд хийгдэв. Энэ оны эхний улиралд уул уурхай, олборлох салбар идэвхжиж, зах зээлийн тэнгэр харамгүй ивээлээ.
Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар, уул уурхай, олборлох салбар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 49.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд нүүрс болон газрын тосны олборлолт ачааны хүндийг үүрчээ. Цар тахлын сөрөг нөлөө уул уурхай, олборлох салбарт урт удааны хугацааны уналтыг авчирсан. Хэдий хил гаалийн хатуу хөл хорио суларсан ч жигдрэх, эргэн сэргэх үйл явц уул уурхайд удаан байсан. Тэгвэл энэ оны улиралд уул уурхай уналтаас өсөлт рүү тэмүүлж эхэллээ.
"Нүүрсний хулгай”-тай тэмцэх Засгийн газар эдийн засгийн өсөлтийг нүүрснээсээ олж харлаа. Манай улс энэ онд нийт 36 сая тонн нүүрс борлуулахаар тооцоолсон. Үүний талаас илүүг "Эрдэнэс Тавантолгой” дангаар бүрдүүлсэн байна. Тус компани хамгийн сүүлд буюу энэ оны тавдугаар сарын 15-ны байдлаар түүхэндээ анх удаа 10 сая тонн нүүрс борлуулж, орлого нь нэг тэрбум ам.доллар давлаа гэж мэдэгдсэн. Өнгөрсөн онд тус компани дотоодын нүүрсийн экспортын 43 хувийг бүрдүүлж, 13.59 сая тонн нүүрс экспортолсон.
Энэ онд 30 сая тонн нүүрс "Эрдэнэс Тавантолгой” борлуулахаар төлөвлөж байна. "Эрдэнэс Тавантолгой”-н экспорт хоёр дахин нэмэгдэхтэй зэрэгцээд улс 36 сая тонн гэсэн хэмжээгээ тодотгож, 40 сая руу дөхүүлэх зорилт дэвшүүлсэн. Нүүрсний экспорт улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 19 сая болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн. Нийт экспортын 60 хувийг нүүрсний экспорт дангаар бүрдүүлж, 3 тэрбум ам.долларын борлуулалт хийгдсэн. Үүний нөлөөгөөр ам.долларын ханш буурах, валютын албан нөөц 3.7 тэрбум ам.доллар болж нэмэгдэх хөрс суурь бүрджээ.
https://itoim.mn/a/2023/05/24/economy/ocz
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||