- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Н.Цэрэнбат: Энэ ондоо “Оюу толгой”-н шинэчилсэн ТЭЗҮ-ийг батална
"Эрдэнэс Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбаттай дараах сэдвээр цөөн хором ярилцлаа.
-"Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгч талуудын хооронд үүссэн татварын маргаан хэзээ эцэслэн шийдэгдэхээр байна вэ. Хэлэлцээр дуусах дөхөж байна уу?
-Хэлэлцээр үргэлжилж байгаа гэдгийг хэлье. Засгийн газар зөвлөхүүдээ аваад, Сангийн яам энэхүү хэлэлцээрт голлох үүрэгтэй оролцож байна. Та бүхэн мэдэж байгаа, татвартай холбоотой асуудлыг. Миний хувьд ажил үүргийн хувьд ч, ёс зүйн хувьд ч шууд нөхцөл байдал, хэлэлцээрийн явцтай холбоотой асуудлаар өнөөдөр түрүүлж байр сууриа илэрхийлэх нь зохимжтой биш. Тодорхой албан ёсны шийдвэрүүд гараад ирэхээр олон нийтэд мэдээлэх нь зүйтэй байх. Бидний хувьд "Оюу толгой” компани үр ашигтай ажиллах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, энэ дагуу төслийн өгөөжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа.
-Хэзээ ногдол ашиг бид авах вэ, энэ хугацааг нарийвчлан тогтоосон уу. 2033 он гэсэн тоо хэр бодитой вэ?
-"Оюу толгой”-н ТЭЗҮ энэ онд шинэчлэн батлагдана. Үүгээр олон зүйл маш тодорхой, ойлгомжтой болох учиртай. Таны асуусан ногдол ашгийн олгох хугацаа ч нарийн гарч таарна. Тэгэхээр ТЭЗҮ батлагдсаны дараа ногдол ашгийн олгох хугацааг хэлэхээр байна. 2033 оноос хойшлохгүй, зах зээлийн үнэ ханш огцом буурах чиг хандлагаа харагдахгүй байна. Зах зээл сайн байх хэрээр л ногдол ашиг наашилна.
-ТЭЗҮ-ээ хэзээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлэх вэ, одоо боловсруулах ажил явж байна уу?
-Тийм ээ, ирэх сард багтаан Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд өгнө. ТЭЗҮ-ээ тодотгож байна гэвэл илүү онох байх. 2010 оны ТЭЗҮ, өнөөдрийн ТЭЗҮ хооронд цаг хугацааны хувьд асар их ялгаа, зааг байгаа. Зэсийн үнэ ханш хүртэл энэ хугацаанд хэчнээн их өөрчлөгдөв, тэр болгон ТЭЗҮ-ээ сайжруулах, нийцүүлэх шаардлага урган гарч байсан.
-Ханбогдыг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг өнгөрсөн онд баталсан. Төлөвлөгөөний дагуу ажил нь эхэлсэн үү?
-ТЭЗҮ-үүд нь хийгдэж байна, зарим нь бүтээн байгуулалт ирэх сарын дундуур эхэлнэ. Төлөвлөгөөний дагуу ажил явж байгаа.
-Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна. Энэ удаагийн шинэчлэл дараа дараагийн Оюу толгойг нээх хэмжээний дорвитой шинэчлэл, өөрчлөлт харагдаж байна уу?
-Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бий болсон алдаа оноогоо дүгнэх, үүссэн хүндрэлээ засах, ирээдүйгээ харсан шинэчлэл болох учиртай. Ирээдүйд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулах дотоод, гадаадын оролцогч талуудад эрх ашгийг хангах нь чухал. Тэрчлэн салбарын өнөөгийн хөгжлийг шат ахиулах нь шинэчлэлийн гол зорилго гэж харж байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбарын хөгжлийг 10, 20 жилээр бус түүнээс илүү холуур харах, 40, 50 жилээр төлөвлөх хэрэгтэй. Тэр тал дээр ажлын хэсэг анхаарах байх. Өнөөдөр 5-10 жил жижиг төслийн дундаж хугацаа. Оюу толгой шиг төслүүдэд хугацаа их шаардана. Өнөөдөр Оюу толгой гэхэд 20 шахам жилийн дараа үндсэн үйл ажиллагаа нь тогтворжиж, одоо тогтвортой үйлдвэрлэлд шилжиж байна. Ийм салбарт 5, 6 жилийн эдийн засгийн мөчлөг таарсан хуулийг санал болгож болохгүй. Тухайн салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд урт хугацаанд юу хожих вэ, энэ итгэлийг нь өгөх хэрэгтэй. АМНАТ дээр мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Хувь хэмжээг уян хатан, өөрчилж болохуйц, зүйл заалт дээр цаашид анхаарах байх. Үнийн өсөлт, өөрчлөлттэй уялдуулах сонголт өгөх хэрэгтэй, хэт хатуу тогтоох нь үнэ өсөх, буурах үед төвөгтэй. Үүнийг харгалзах байх.
-Ярилцсанд баярлалаа.
https://itoim.mn/a/2023/05/25/economy/oabURL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||