- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхай буюу амин дэм
Монголд уул уурхайн салбарыг хөгжлийн тулгуур мөн, биш, даруй ашиглах ёстой, ёсгүй гэж маргалдаж байх хооронд өндөр хөгжилтэй улсын дэлхийн тэргүүлэх зэргийн эрдэмтэд уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүнүүдийг орлох шийдлүүдийг олох тал дээр идэвхтэй ажиллан захаасаа үр дүнгүүд гаргаад эхэлжээ. Өдөр ирэх тусам нөөц нь барагдаж буй байгалийн баялаг дээр түшиглэн ирээдүйн урт хугацааны эдийн засгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд хүндрэлтэй болсон тул өндөр хөгжилтэй орнууд ховор болон нөөц нь багасч тэр чинээгээрээ дэлхийн зах зээл дээр үнэ нь нэмэгдэж буй металууд болон бусад эрдэс бодисуудыг зохиомол аргаар гаргаж авах, эс бөгөөс ижил төстэй материалыг шинжлэх ухааны ололт дээрээ суурилан шинээр "үйлдвэрлэх” тал дээр өдөр шөнөгүй ажиллаж буй бололтой. Иймээс эдгээр улсуудын энэхүү үйл ажиллагааг А төлөвлөгөө гэж үзвэл хөгжиж буй улсуудаас тэр дундаас Монголоос уул уурхайн түүхий эд, бусад боловсруулсан бүтээгдэхүүн авах үйл ажиллагааг Б төлөвлөгөө нь гэж хэлж болохоор санагдав. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудын хувьд Монгол шиг улсуудаас хэл ам болон байж уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн импортлох нь урт хугацааны туйлын зорилго нь биш бөгөөд харин богино болон дунд хугацааны асуудлаа түр шийдэх "запаас” стратеги нь гэж маргаж болохоор.
Дэлхий дахинд уул уурхайн салбарын бүтээгдэхүүнүүдийг аж үйлдвэрийн салбарын
амин дэм буюу витамин гэж нэрлэдэг аж. Тиймээс ч бизнес, улс төрийн хүрээнд
талуудын хооронд нилээд өрсөлдөөн явагддаг тухай ЭНЭХҮҮ нийтлэлээр
тэрлэж байжээ. Энэхүү витамин дутагдаж, байгаа нэгнийх нь үнэ нь дийлдэхгүй
болж байгаа үед жишээ нь Япон улс индийг (indium) орлох хувилбарыг цайрын
ислээр (zinc oxide) шийдээд байна. Энэхүү шийдэл нь үйлдвэрлэлийн түвшинд
зардлыг 100 дахин багасгах боломжтойг эрдэмтэд амьдрал дээр батлаад байгаа юм
билээ. Индийг хавтгай дэлгэц бүхий телевизор, гар утасны дэлгэц хийхэд зайлшгүй
ашигладаг бөгөөд Япон улсын хувьд энэхүү түүхий эдийн тасралтгүй бөгөөд
тогтвортой нийлүүлэлт ямар чухал нь ойлгомжтой буй заа. Хэдий олдоц нь
харьцангүй элбэг ч гэсэн төмрийг орлох шийдлийг автомашины мотор үйлдвэрлэлийн
салбарт Мицүбиши корпораци гаргаад зогсохгүй тоормоз гишгэх үед зарцуулагддаг
энергийг автомашинд хэрэглэгдэх цахилгааны эх үүсвэр болгон хувиргах
туршилтуудыг амжилттай хийгээд байна. Энэ шийдлийг Тоёотагийн Приус-тэй цогцоор
нь хамтатгавал ирээдүйд нефтийн эрэлт нилээд буурахыг үгүйсгэхгүй. Японы
эрдэмтэд төмрийн хувьд молекулын түвшинд өөрчлөлтийг хийж байгаа гэж "The
Nikkei Weekly” сэтгүүл дээр дурджээ. Хэрэв үүнийг масс үйлдвэрлэлд ашиглавал
автомашины үйлдвэрлэлийн зардал даруй 20%-р буурах боломжтой гэж тооцогдож
байна. Бид, бид ч юу байх вэ дарга нар, зарим нэг эх оронч нар Оюу Толгойн
зэсийн орд дээр маргалдаж байх хооронд нанотехнологийг ашиглан зэсээс хамаагүй
илүүтэйгээр цахилгаан дамжуулдаг материалыг үйлдвэрлэн гаргах боломжууд аль
хэдийн амьдрал дээр нээгдсэн байна. Тэр бүү хэл тун удахгүй цагаан алтыг ч бүх
төрлийн үйлдвэрлэлийн түвшинд катализаторын үүргээс чөлөөлөн шинэ орлох бодис
бий болгох болно гэж Японы их сургуулийн эрдэм шинжилгээний багууд ээлж
дарааллан мэдэгдэж, эхний туршилтуудаа амжилттай хийгээд байна.
Монгол улсын байгалийн баялгийг хэрэглэгч томоохон улсууд нь (эрэлт болон
тээврийн нөхцлийг харгалзвал) Оросыг эс тооцвол Азийн улсуудаас Хятад, Өмнөд
Солонгос, цаашилбал Япон улс байх боломжтой. Гэтэл энэ оны 4 сард "Зүүн хойд
Азийн улсуудын гурван талт форум”-ийг эдгээр гурван улс зохион байгуулан
хоорондоо уулзаж эдийн засгийнхаа өсөлтийг хүрээлэн буй орчны тогтвортой хөгжилтэй
баланслуулахаар албан ёсоор хоорондоо тохирч байгаль орчинд халгүй технологийг
бүхий салбартаа нэгдсэн нэг стандартаар эрчимтэйгээр хэрэглэж эхлэхээр
тохиролцсон байх юм. Эдгээр үйл ажиллагаагаа улс бүр мөнгө болон санхүүгийн
бодлогоор стратегийн түвшинд дэмжин ажиллахаар үгсэн нэгджээ. Тэгэхээр 10-30
жилийн дараа Таван Толгойн нүүрс Хятадад борлогдох, эс борлогдох асуудал ч
үүсэж болохоор байгаа бус уу. Хэрэв энэ асуудлыг эрсдэл гэж үзвэл "Yes, We Khan" гэж цоллуулаад
байгаа бидний хэдэн Монголчууд дэлхийн зах зээлээс гуяа ганзаглаад буцах аюул
ойрхон байж болохоор. Хамгийн сүүлийн жишээ гэвэл сүүлийн гурван жилийн турш
Хятад улс нийт нэг мянга гаруй нүүрс галлан эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан
станцуудаа хаагаад байгаа төдийгүй салхин эрчим хүч буюу байгальд ээлтэй
технологийн хэрэглээгээр дэлхийд толгой цохиж эхэлж буйг эндээс дэлгэрүүлж
үзнэ үү.
Энэ бүхнээс юу гэж дүгнэж болохоор байна вэ гэвэл дэлхийн гол хэрэглэгч нар
байгалийн шавхагдах баялаг дээр суурилан хөгжлийн хөтөлбөрөө боловсруулах биш
харин ч эсрэгээр буюу Нэгт, бидний эргэн тойронд элбэг байдаг бодис,
материалуудыг ашиглан энгийн бус аргаар байгалийн түүний эдийг орлох
шийдлүүдийг олох; Хоёрт, байгаль орчинд халгүй, "ногоон”
үйлдвэрлэл, бизнесийг улс орныхоо бүхий л түвшинд дэмжин ажиллах хандлаганд аль
хэдийн орсон байна. Өнөөдөр бид бүхний ам уралдан ярьж буй нөөц нь хэдэн тэрбум
доллараар үнэлэгдэх ордууд маань хэдэн жилийн дараа энэхүү үнэ цэнээ хадгалж
чадах уу гэсэн сонирхолтой асуулт зүй ёсоор гарч ирж байна. "The time is
no problem but timing is the problem” буюу ”Цаг хугацаа бол асуудал биш харин цаг
хугацааны сонголтоо зөв хийж чадах эсэх нь асуудал” гэсэн үгээр энэхүү
бичлэгийг жаргаахыг хүсэв.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||