- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломж бүрджээ
Хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байна
Тэнд нутгийн иргэдийн оролцоог хангасан уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаа бөгөөд энэ бүхний эхлэлийг Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар тавьжээ. Тус байгууллага Европын холбооны санхүүжилтээр "Уул уурхайн хөрөнгө оруулалтын төлөвлөлтөд талуудын оролцоог нэмэгдүүлэх замаар Монгол орны ард иргэд, мал сүргийн эрүүл амьдрах орчинг бүрдүүлэх ба байгаль орчныг хамгаалах нь” төслийг 2017-2018 онуудад хэрэгжүүлсэн юм. Энэ төслийн үндсэн зорилго нь уул уурхайн шийдвэр гаргалтад холбогдох талуудын тэгш оролцоог хангах хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал байв. Мэдээж эхлээд талуудын оролцоог хангасан уулзалтыг удаа дараа хийж ойлголт өгсөн. Ингээд талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хороо байгуулах ажилд орсон байна, мэдээж хууль эрхзүйн хүрээнд.
Засгийн газрын тогтоолоор батлагдсан Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-ний 4.1.–т "Талуудын гэрээ байгуулах үйл явц болон гэрээний хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Засаг даргын Тамгын газар, тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан байгуулж ажиллуулна.”, 4.2-т "Хороо нь 9 хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд талуудын оролцоог тэгш хангасан байна. Хорооны бүрэлдэхүүнд орох иргэдийн төлөөллийг иргэдийн Нийтийн Хурлаас нэр дэвшүүлнэ. Хорооны бүрэлдэхүүнийг тухайн шатны Засаг дарга томилж, чөлөөлнө" гэсэн заалтууд орсон байдаг.
Харин уг гэрээний заалтын дагуу хамтын ажиллагааны хороо байгуулагдах хууль, эрх зүйн боломж байгаа хэдий ч уг хамтын ажиллагааны хорооны ажиллах журам, ямар эрх хэмжээтэй байх, ямар шийдвэр гаргах, зэрэг нөхцөл байдал тодорхойгүйгээс уг хороо тогтвортой, үр дүнтэй ажиллахад хүндрэлтэй байв. Ялангуяа уг хороонд иргэдийг оролцуулах, мэдээллийн ил тод байдлыг хангах явдал учир дутагдалтай байлаа. Тиймээс энэхүү Хамтын ажиллагааны хорооны ажиллах журмыг төслийн зөвлөх багаас 2018 онд анхлан боловсруулсан. Түүнчлэн энэхүү хороонд иргэдийн хууль тогтоомжийн дагуу заагдсан оролцох эрхийг баталгаажуулан хангах тал дээр онцгойлон анхаарсан билээ. Ингээд "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г байгуулахад оролцох, хяналт тавих, гэрээний биелэлтийг дүгнэх чиг үүрэг бүхий Хамтын ажиллагааны хороог Увс аймгийн Бөхмөрөн суманд байгуулж, журмыг Засаг даргын захирамжаар 2018 оны 3-р сард баталсан бөгөөд энэ нь Монгол Улсын хэмжээнд анхны санаачилга, туршлага болж чадсан түүхтэй. Улмаар 2018 оны 9 дүгээр сард ИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцүүлэн өөрчлөлт оруулан баталсан ажээ.
Бөхмөрөн сумын Засаг дарга Б.Сүхтулга:
-Манай суманд гурван уурхай байдаг ч хоёр нь л үйл ажиллагаа явуулж байгаа. Тэдгээр уурхайтай 2018 онд батлагдсан журмын дагуу гэрээ байгуулж ажилладаг. Хамтын ажиллагааны хороонд есөн гишүүн ажилладаг бөгөөд тухайн жилд ямар чиглэлээр санхүүжилт хийхээ ярилцаж, хэлэлцэж байж шийддэг. Уул уурхайн компанитай жилд дунджаар 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр гэрээ байгуулдаг. Сүүлийн жилүүдэд 750 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тухайн хийгдсэн ажлуудаас дурдвал, сумын бүх өрхөд үнэ төлбөргүйгээр нүүрс олгож байна, багийн төвийн байр болон замын засвар, гэрэлтүүлэг хийх, зорилтот бүлгийн зарим хүүхдийн сургалтын төлбөрийг төлөх зэрэг олон ажлыг дурьдаж болно. Эдгээр хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх арга хэмжээг сонгоход иргэдийн саналыг үндэслэн талуудын тэгш оролцоог хангасан хорооны саналыг үндэслэн шийдвэрлэдэг.
Хамтын ажиллагааны хорооны ач холбогдол нь уул уурхайн компаниуд сум орон нутагт хөрөнгө оруулалт хийхээс гадна нутгийн иргэд уул уурхайн шийдвэр гаргалтад оролцох, үр шимийг нь хүртэх боломжийг нээж өгсөнд байгаа юм.
Засаг дарга ингэж ярилаа. Тэнд хамтын ажиллагааны хороо сайн ажиллаж байгаад нутгийн иргэд сэтгэл хангалуун байгаа юм. Аливаа төсөл хөтөлбөр дууссаны дараа тухайн үйл ажиллагаа зогсдог, хатуухан хэлэхэд дампуурдаг бол Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хэрэгжүүлсэн дээрхи төсөл ийнхүү амжилтад хүрч нутгийн иргэдийн оролцоо сайжирч байна. Чухамдаа нутгийн иргэдийн оролцоо сайн байгаа, орон нутгийн удирдлага уул уурхайн хамтын ажиллагаа сайжирч байгаа нь Хамтын ажиллагааны хорооны ажил урагшлах том алхам болж өгч байгаа юм. Бүгд нэг зүгт хардаг, алдаа оноогоо ярьж харилцан ойлголцдог, нутгийн иргэдийн үгийг сонсдог зэрэг нь Бөхмөрөн суманд хариуцлагатай уул уурхай хөгжих боломжийг нээж өгчээ. Уул уурхайтай холбоотой энэ сайн жишээг Монгол орны өнцөг булан бүрт түгээн дэлгэрүүлж чадвал хариуцлагатай уул уурхай жинхэнэ утгаараа хөгжих боломж байгаа юм.
https://ergelt.mn/news/123/single/32939URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||