Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газар ураны салбарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу

Засгийн газар ураны салбарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу

 

Уран цаг үргэлж анхаарлын төвд байж ирсэн стратегийн түүхий эд. Монгол Улсын хэмжээнд дөрвөн аймгийн 10 сумын нутагт цацраг идэвхит ашигт малтмалын чиглэлээр хайгуулын тав, ашиглалтын найман тусгай зөвшөөрлийг долоон аж ахуйн нэгж эзэмшиж байна. Манай улсын ураны батлагдсан нөөцийн хэмжээ 200 мянган тонн бөгөөд нөөцийн хэмжээгээрээ дэлхийд 12 дугаарт эрэмбэлэгджээ. Энэ нь дэлхийн ураны нөөцийн хоёр хувь юм. Улс орнууд идэвхтэй хайгуулын үр дүнд ураны шинэ нөөц илрүүлэх хэрээр энэ байр суурь цаашид өөрчлөгдөнө гэсэн үг.

 Ашиглахад ойртож буй төслийн эхэнд Дорноговь аймагт хэрэгжиж буй "Зөөвч Овоо” нэрлэгдэнэ. Удаах нь "Гурвансайхан” компанийн "Хайрхан” орд. Тус орд дээр нөөц өсгөх нэмэлт нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд 38 мянган метрийн өрөмдлөг хийгджээ. "Гурвансайхан” нь Чехийн хөрөнгө оруулалттай. "Бадрах Энержи” компанийн хэрэгжүүлж буй "Зөөвч-Овоо” төслийн үйлдвэрлэлийн туршилт дуусаж, төслийн ТЭЗҮ-нд нэмэлт өөрчлөлт оруулах үйл явц үргэлжилж байна. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл энэ оны эхний хагаст багтаан шинэчилсэн ТЭЗҮ-г нарийвчлан хэлэлцэх сурагтай. Тодруулбал, энэ оны хоёрдугаар улиралд энэ бүхэн бүрэн хийгдэж дуусахаар байна.

Монголын уул уурхайн салбарт хамгийн тууштай үйл ажиллагаа явуулж буй "Бадрах Энержи” тунаж үлдсэн барууны хөрөнгө оруулагчдын нэг. Тус компани 2018 оноос одоогийн нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өмнө нь "Арева Майнс” нэртэй байсан билээ. Бидний олонх нь "Арева” нэрээр нь илүүтэй мэддэг. "Бадрах Энержи” компанийн 66 хувийг Францын  "Орано” групп, үлдсэн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Мон Атом” компаниар дамжуулан эзэмшдэг. "Мон Атом” нь "Эрдэнэс Монгол” нэгдлийн охин компани. Харин "Орано” группийн 85 хувь нь  Францын Засгийн газрын мэдлийнх. Төслийн хувьцаа эзэмшигчид хамтран Монгол Улсын Засгийн газарт өргөн барих Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл дээр ажиллаж эхлээд буй аж.

Гуравдагч орны хөрөнгө оруулалтаар "Зөөвч Овоо” төсөл өнөөдрийн түвшинд хүрсэн. Төсөл ес дэх жилийнхээ нүүрийг үзэж буй. 2015 онд баталсан ТЭЗҮ-ээр "Зөөвч Овоо” төсөл нь 35 жил үргэлжлэх "нас”-тай, улс болон орон нутгийн төсөвт тэрбум гаруй ам.доллар энэ хугацаанд төвлөрүүлэхээр байгаа. Ураны салбарт хайгуул болон туршилтын үйлдвэрлэлээ эхлүүлсэн "Бадрах Энержи” компани нь Монгол Улсад 25 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй. Тэд "Зөөвч Овоо” төслөөс гадна Дулаан-Уул, Өмнөт гэсэн гурван талбайд тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Эдгээр талбай нь хоорондоо хаяа залган оршино.

Компанийн зүгээс хамгийн их ач холбогдол өгч буй төсөл нь "Зөөвч Овоо”. Газар дор уусган олборлох замаар уран гарган авах технологийг "Бадрах Энержи” компани Монгол Улсад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм. Уг технологийг 50 гаруй жилийн өмнөөс улс орнууд уран, зэс зэрэг металлыг олборлоход өргөн ашиглаж ирсэн байна. Энэхүү аргыг дэлхий дээр олборлож байгаа ураны 50 хувьд ашигладаг байна.

Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэх яриа хэлцлийн өмнө тулж ирсэн "Бадрах Энержи” компанийн хувьд энэ он хамгийн хариуцлагатай жил. Учир нь, 25 жилийг Монголд зарцуулсан үр шимээ үзэх, үгүй нь тодорхой болох юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газартай энэ онд амжиж Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж чадах, эсэхээс "Зөөвч Овоо” тэргүүтэй төслийнх нь дараа дараагийн "хувь заяа” шийдэгдэнэ гэсэн үг.

Монгол Улсын хувьд ч ялгаагүй гуравдагч орны хөрөнгө оруулалтыг ураны салбарт татах, хүлээн зөвшөөрөх, нөөц нь тогтоогдсон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ төрлийн ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудал үүгээр улам тодорхой болж ирнэ. Хөрөнгө оруулалтын гэрээний хувьд ч долоо хэмжиж, нэг огтлох цаг үе тохионо гэсэн үг.

Уран тойрсон нийгмийн болон орон нутгийн эсэргүүцэл хаварт хамгийн их сэдэрдэг. Тэрчлэн нутгийн иргэдийн төлөөлөл хэвлэлийн хурал зарлах, эсвэл төслийг зогсоох ёстой гэсэн хатуу байр суурь илэрхийлж, Засгийн газарт хаягласан иргэний хөдөлгөөний жагсаал цуглаан арав гаруй жил цуцалтгүй бас тасралтгүй өрнөж ирсэн. Ямартай ч тал талын дуу хоолойгоо хүндэтгэн үзэх, харилцан зөвшилцөх, нөхцөл байдлыг судлан тогтоох, шинжлэн баталгаажуулах, ялгаж цэгнэх, олон нийт, нийгэмд үнэн бодит, зөв ойлголт өгөх, оролцогч талууд ойлголтын зөрүүгээ арилгахаас асар их цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэж таарна.  Шинжлэх ухаанд итгэх, найдах шаардлага ч үүснэ.

Аливаа төсөл хэрэгжүүлэхэд гардаг хамгийн түгээмэл сорилт бол харилцаа. Эцсийн мөчид үл ойлголцол, мэдээллийн зөрүүтэй байдал, өндөр хүлээлт төслийн ирээдүйг тодорхойлдог. Манай улс "Зөөвч Овоо” төслийг эхлүүлэх, эсэхээс ураны салбарт цаашид ямар байр суурь баримтлах нь хөрөнгө оруулагчдад тов тод харагдах юм. Зөвхөн "Бадрах Энержи” компанийн хөрөнгө оруулсан төслөөр энэ бүхэн хэмжигдэхгүй. Уран ашиглах уу, айгаад суух уу гэдгийг дээрх төслүүд харуулах нь дамжиггүй. Мэдэхгүйн зовлон бидэнд их. Тэр тусмаа ураны хувьд сүржигнэхээс аргагүй шинэ сэдэв. Тийм учраас Монгол Улс Ашигт малтмал болон Цөмийн энергийн тухай хуулиар ураныг зохицуулдаг.  Туршилтын үйлдвэрлэлийн үр дүнд тулгуурласан "Зөөвч Овоо” төслийн ТЭЗҮ-ийн тодотголтой зэрэгцээд 2013 онд байгуулсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт тодотгол мөн хийх аж. 

 Зэс, алтны "Оюу толгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг гуравдагч орны хөрөнгө оруулагч талтай 2009 онд хамтарсан Засгийн газар байгуулж байлаа. Үүнээс хойш уг төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг тойрсон маргаан, хардлага, үгүйсгэл ер хуучирсангүй. Өнөөдөр ч топ сэдэв хэвээр. Тэгвэл дараагийн гуравдагч орны компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ ураны салбарт тун ойрын хугацаанд хийгдэхээр бэлтгэлээ базааж байгааг дуулгая.  

 

https://itoim.mn/a/2023/04/26/article/cpq

Засгийн газар ураны салбарт Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өнөөдөр, 15:40
Өнөөдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

Өчигдөр, 22:09
Өчигдөр, 22:07
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

Өчигдөр, 22:04
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

Өчигдөр, 22:01
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

Өчигдөр, 21:58
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

Өчигдөр, 21:56
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

Өчигдөр, 21:46
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

Өчигдөр, 20:32
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

Өчигдөр, 20:30
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

Өчигдөр, 20:27
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

Өчигдөр, 20:23
Өчигдөр, 20:13
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани