- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дэглэмийн хугацаа сунасан “ЭТТ”-д Олон улсын компаниар аудит хийлгэх үүрэг өгөв
2022 онд 1.3 их наядын ашигтай ажилласан "Эрдэнэс Тавантолгой” компани энэ мөнгөө ногдол ашиг болгон тараах уу, нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулах уу гэдгээ энэ долоо хоногийн баасан гарагт шийдэх юм. Компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат, эхний ээлжинд нүүрс угаах үйлдвэрээ ашиглалтад оруулж, орлогоо нэмэгдүүлэх нь чухал гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлсэн. Түүний үгсээс гадна өнгөрсөн баасан гарагт УИХ-аар "Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай тогтоолыг баталсан.
Энэ үеэр УИХ-дарга Г.Занданшатар "Энэхүү тогтоолыг баталснаар Та бүхэнд хатуу үүрэг оноож байна. Онцгой дэглэм тогтоосон зургаан сарын хугацаанд компанийн удирдлага, зохион байгуулалтыг олон улсын зарчимд нийцүүлж, оновчтой, үр ашигтай бүтцийг бий болгож засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүний үндсэн дээр нээлттэй сонгон шалгаруулалтаар компанийн удирдлагыг сонгон шалгаруулж, томилох нь зүйтэй.
Нэр хүндтэй, олон улсын аудитын компаниар "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаанд аудит хийлгэх хэрэгтэй. IPO гаргахаас эхлээд цаашид хийх олон ажлын үндэс юм. Олон жил хийлгэж байна гэж яриад байгаа, үүнийгээ эцэслэн, цэгцэлж Улсын Их Хуралд танилцуулаарай. Түүнчлэн гишүүдийн хэлж байсанчлан эрх зүйн хэм хэмжээг чанд сахих тал дээр онцгой анхаарч, болзошгүй эрсдлээс сэргийлж байх нь чухал гэдгийг хатуу санаж, дор бүрнээ анхаарч ажиллаарай” хэмээн сануулсан.
Тэгэхээр дэглэмийн хугацаа сунгагдсантай зэрэгцэн үр ашгаа нэмэгдүүлэх үүрэг нь ч өссөн "Эрдэнэс Тавантолгой” ХК энэ жил ногдол ашиг олголгүй, сонгуулийн жил олгох уу гэдэг асуудал яригдаж байна.
Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч өнгөрсөн аравдугаар сараас хойш буюу онцгой дэглэмийн үед гарсан өөрчлөлтийн талаар хэлэхдээ, Онцгой дэглэмийн хугацаанд 10.2 сая тонн нүүрс олборлож, 13.0 сая тонн нүүрс борлуулан, 4.3 их наяд төгрөгийн орлого олж, төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Монголын хөрөнгийн биржээр дамжуулан нүүрсний нээлттэй цахим арилжааг анх удаа зохион байгуулж, нийт 7 удаагийн арилжаагаар 416.0 мянган тонн нүүрсийг 53.9 саяар борлуулж, орлогыг 20.9 сая ам.доллараар нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, нүүрс тээврийн зохион байгуулалтыг сайжруулж, тээврийн компаниудын үйл ажиллагааг дэмжсэнээр тэдний төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдлээ. Түүнээс гадна "Тавантолгой” ХК-иас 258.9 мянган тонн нүүрсний төлбөр болох нийт 13.9 сая доллар буюу 48 тэрбум төгрөгийг "Эрдэнэс таван толгой” ХК-д шилжүүлэн бүрэн төлж барагдуулав. Мөн Цанхийн баруун уурхайн 3 жилийн хугацаатай гэрээний хугацаа 2023 оны 3 дугаар сард дууссан тул шинээр тендер зарласан. Шинэ тендерийн төсөвт өртгийг бууруулж хэмнэж чадсан.
Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоол батлагдсанаас хойш 588.8 сая ам.долларын үнийн дүн бүхий 6.6 сая тонн нүүрс борлуулж, үүнээс зөвхөн бүрэн эрх төлөөлөгч томилогдсоноос хойш 495.4 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.5 сая тонн нүүрс ачууллаа. Энэ нь тус компанийн түүхэн дэх хамгийн өндөр орлого, ашигтай ажилласан жил болж байна. Түүнээс гадна санхүүгийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд компанийн өрийн дарамтыг бууруулж, ашигтай ажиллагааг нэмэгдүүлсэн” гэсэн юм.
Олон нийтийн хандлагыг харахад, компани ашигтай ажиллаж буй бол хувьцаа эзэмшигчид ногдол ашиг авах ёстой гэж буй. Харин Бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд компанийн ашигт ажиллагааг тогтвортой нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэж тайлбарлаад байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||