- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Компани завшиж, уурхайчид хохирч байна
Хэрэгжиж эхлэх цагаасаа л хэл ам дагуулсан хууль бол Хөдөлмөрийн тухай хууль. Ажил, хөдөлмөр эрхлэх хүн болгоны эрх ашгийг хөндөх эрх зүйн зохицуулалт тойрсон гомдол, санал тасарсангүй. 2021 онд батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн маргаан уул уурхайн салбарт ажил хаялт зарлах хэмжээнд өндрөө авчээ. Уурхайчдын ажиллах, амрах хуваарь 14/14 болсон нь шинэчлэлийн гол үр дүн нь байсан. Гэвч авчирсан үр дүнгээ баллуурдах хэмжээний балаг тус салбарт үүсээд удлаа. Энэ нь ажил олгогч болон ажилчдын хооронд цагийн хөлстэй холбоотой маргаан болж хувирав.
Уурхайчид өнөөдөр хөдөлмөрөө бодитоор үнэлүүлж чадахгүй, цалин орлогын хэмжээ буурсанд сэтгэл дундуур явна. Ар гэртээ цаг хугацаа зарцуулах боломж нэмэгдсэн боловч өрхийн эдийн засаг нь хямралтай байна. Уртын ээлжийн ажил, амралт тэнцвэржсэн нь нийгэмд гарах олон эрсдэлийг хаасан гэж үздэг. Харин шинэчлэлээр дутуудуулсан нь илүү цагийн үнэлэмж, түүний хэрхэн тооцож олгох эсэх асуудал ойлгомжгүй үлдсэн. Хууль хэрэгжээд хоёр дахь жил рүүгээ орж байгаа ч илүү цагийн тооцоолол ажилтан, ажил олгогчдын дунд маргаан үүсгэж, сүүлдээ жагсаал цуглаан руу орох шинжтэй. Бодлого тодорхойлогчид, түүнийг хэрэгжүүлэгчид энэ хугацаанд илүү цагтай холбоотой маргааныг эцэслэж чадсангүй. Энэ хооронд компаниуд завшиж, уурхайчид хохиров.
"Бандан тас” гээд хөдөлгөсөн хууль илүү цагаас болж удаа дараа гурван талт уулзалтын сэдэв болсон ч шийдэлгүйгээр өнгөрсөн хоёр жилийг үрэв. Хөдөлмөрийн шинэ хуулиар уурхайчны нэг өдрийн ажиллах хугацааг найман цаг байхаар зааж өгсөн. Илүү ажиллуулах тохиолдолд илүү цагийн мөнгө олгохоор шийдвэрлэсэн. Гэвч энэ заалт амьдрал дээр бүрэн хэрэгжихгүй, уурхайчид илүү цагийн хөлсөө авч чадахгүй өнөөдрийг хүргэлээ.
Жишээ нь, Монголын уул уурхайн салбарын том тоглогч "Оюу толгой” компанид ажил, үйлчилгээ үзүүлж буй дөрвөн компани гэхэд л дөрвөн өөр аргачлалаар цалингаа бодож байна. Илүү цагийн хөлс өгч байгаа компани энэ дунд байхгүй гэдгийг дотор нь ажиллаж буй уурхайчид хэлж байгаа юм. Нөхөн амарч байгаа нэрээр илүү цагийн хөлс эзэндээ хүрэхгүйг тэд учирлан эсэргүүцлээ илэрхийлсэн, жагссан, ажил хаясан. Уртын ээлжийн илүү цагийн цалинг уурхайчдад олгохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэмжих өнгө аяс илэрхийлсэн ч тоймтой шийдвэрийг гурван талт Үндэсний хороо гаргаагүй байна.
Ростер 14/14 болсноор аж ахуйн нэгжүүд орон тоогоо нэмж, цалингийн зардлаа ч өсгөсөн. Гэвч ажиллах хүчний хомсдол уул уурхайн салбарт илүү тод мэдрэгдэв. 14/14 эцсийн мөчид алга ташилт авчрах бус ар араасаа асуудал дагуулсан гэж хэлж болно. Илүү цагаас гадна үндсэн цалин буурсан нь уурхайчдын бухимдлыг төрүүлсэн. Цалингаар тогтохгүй нарийн төвөгтэй байдал энд үүсэв. Илүү цагийн тооцоолол гэхэд л хоёр сонголттой болжээ. Хуулийн зарчмаараа ажилтныг илүү цагаар ажиллуулсан бол илүү цагийн хөлс төлөх эсвэл нөхөж амраах шаардлага тулгарсан байна. Хуулийн 92.3 дугаар зүйл заалтыг харахаар хэрхэн шийдэх нь тодорхойгүй, хүн болгон өөрийнхөөрөө харж ойлгох, тайлбарлах "цоорхой” үүсчээ.
Хөдөлмөрийн шинэ зохицуулалттай холбоотойгоор МҮХАҮТ-аас уул уурхайн томоохон аж ахуйн нэгжийн дунд явуулсан судалгаагаар, ажлын байрны тоо дунджаар 46 хувиар өсөж, нийт ажилтны цалингийн зардал сард дунджаар 25.1 хувиар нэмэгджээ. Харин нэг ажилтны сарын дундаж цалин 25.5 хувиар буурсан гэсэн дүгнэлт гарсан. Уурхайчдын сарын дундаж цалин 25.5 хувиар буурсан нь Хөдөлмөрийн тухай хуулийг эргэн хэлэлцэх, хэлэлцээрийн ширээнд ажилтан, ажил олгогчид, төр гээд гурван талаас суух хэмжээнд хүргээд буй.
"Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн дарга Б.Жамбалсүрэн "Ажлын бүтэн бус цагийн ажилтны хөдөлмөрийн харилцаа, ээлжийн ажлын цагийн зохицуулалт, илүү цагийн хязгаарлалттай холбоотой хүндрэл үүсэж байгаа” гэлээ. Тухайлбал, үйл ажиллагааны онцлог, тухайн ажилтны ажил үүргээс хамаарч ажиллах, амрах цаг уян хатан байх боломжтой атал үүнийг огт тоогоогүй. Амардаг хугацаа уртсахаар тухайн сард ажиллах хугацаа багасна. Үүнээс болж үндсэн цалин хөлс буураад зогсохгүй илүү цаг тооцоход ч хүндрэлтэй болжээ.
Хөдөлмөрийн тухай хуульд илүү цаг, цалин хөлстэй холбоотой тодорхойгүй, ойлгомжгүй агуулга түгээмэл байгааг олон хүн хэлж буй. Мэргэжлийн холбоод ч, аж ахуйн нэгжүүд ч , үйлдвэрчний эвлэл ч дээрх байдлыг хөндсөөр. Илүү цагийн хөлсний хувьд авч үзвэл, Хөдөлмөрийн хууль бүтээмж рүү чиглэх үү, хийж байгаа ажилд нь тохирсон цалинг өгөх үү. Илүү цаг нь ажилтны эрх үү, үүрэг үү гэх асуулт гарч ирж байна. Тухайлбал, ажилтан, ажил олгогч хоорондоо тохироод илүү цагаар ажиллах гэхээр хуулийн хязгаарласан зохицуулалттай нүүр тулна. Дундаж цалин хөлс бодоход ойлгомжгүй байдал үүсэж байгаа нь хууль хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх дүгнэлт рүү ч чиглүүлж мэдэхээр.
"Оюу толгой” компанийн Хууль, эрх зүйн асуудал хариуцсан захирал Д.Амарбаясгалан "Уртын ээлжийг хатуу тогтоосныг уян хатан болгох, илүү цагийн тооцооллыг нэг мөр ойлгохуйц болгох шаардлагатай”-г хэлсэн нь бий.
Анхандаа 14/14 хоногийн ажил, амралтын хуваарь нь нийгмийн ач холбогдол өндөрт тооцогдож байсан. Гэр бүл салалтыг бууруулах, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын байрны осол, гэмтэл багасах, уурхайчдын сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй гэсэн судалгаа, дүгнэлтийг Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбоо хуулийн төслийг анх хэлэлцэх үед танилцуулж байлаа. Гэвч хууль хэрэгжих явцад "гэр бүлтэйгээ хамт байх” агуулга бүдгэрч, харин гэр бүлдээ мөнгө олох хэрэгцээ, шаардлага нь улам нэмэгдэх хандлагатай болжээ.
Бодит байдал дээр уурхайчид цалин буурсан тул амарч байх хугацаандаа давхар өөр ажил эрхлэх нь нэмэгджээ. Уурхайд 14 хоног ажиллахын өмнө сайн амарсан байх шаардлагатай. Гэтэл дээрх байдал үүнтэй зөрчилдөж, осол аваар гарах үндсэн нөхцөл болж байгааг "Хөдөлмөрийн хууль, тогтоомжийн шинэчилсэн зохицуулалтын үр нөлөө, тулгамдаж буй асуудлууд” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийн үеэр ажил олгогчид хөндсөн юм. Илүү цагийг тооцохгүй бол дээрх байдал цаашид гарсаар байх нь.
Уртын ээлжээр ажилласан ажилтны ээлжийн амралтыг тооцохтой холбоотой ойлголтын зөрүүтэй асуудал ч их байна. Үүнийг нарийн сайтар зохицуулахгүй бол ажил олгогч, ажилтан маргаан үүсгэх, эсвэл аль нэг тал нь хохирох үйл явц цаашид ч үргэлжлэхээр байна. Тэрчлэн ажилтныг нөхөн амраагаагүй бол илүү цагийн хөлсийг олгох зохицуулалтаас болж ажил олгогч, ажилтны хооронд дахинд л маргаан дэгдэхээр байгаа юм.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||