Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ

Томилолт: Хөгшөө, Шугшаа уулсын дундах Гурвантэсийн нутгаар


Нар, тэмээ, элс гурваар их говийг төсөөлдөг байлаа. Өмнийн цэнхэр говийн хамгийн алслагдсан сум болох

 Гурвантэсийг зорьж явахдаа энэ төсөөлөлдөө бат итгэсээр явав. Аймгийн төвөөс 320 км зайтай, Сэлэнгэ аймагтай дүйцэхүйц газар нутагтай, хамгийн том сумыг зорьж явсан болохоор тэнд жинхэнэ говь байгаа гэдэгт яагаад ч юм итгэчихсэн байсан юм. Онгоцноос буухтай зэрэгцэн их шороо босч бороотой хотоос нарлаг говьд буухаар тооцоолсон төлөвлөгөөг нурааж орхилоо.  Юу юугүй хүчтэй салхи шуурч, тэнгэр газар нийлэх мэт харанхуйлж, сүртэй нь аргагүй савлаж байснаа усан бороо хэдхэн минут асгарав. Говьд орсон анхны бороо тэр байжээ. Хатаж ангасан газар хур бороог шингээж дийлэлгүй, хормын төдийд үер буулгаж зам, жалгыг усаар дүүргэж орхив. Улаанбаатарт хуралдсан их үүл дагаад байна уу гэлтэй говийн нарыг харуулалгүй халхалж дөнгөлөө. Сумын төв рүү машинтай давхих үедээ нар, элс, тэмээ гурваа говь надад харуулах байх гэсэн бодлоо орхисонгүй. Ингээд Өмнөговь аймгийн Гурвантэс суман дахь томилолт эхэллээ.

Хэдийгээр асар уудам газар нутагтай ч уул уурхай, байгалийн баялаг, хилийн боомт гээд хөл хөдөлгөөн ихтэй сум бол Гурвантэс. Тэсийнхний сонин сайхан, тулгамдсан асуудал, аж амьдралын тухай бэлтгэсэн томилолтын багц сурвалжлагыг уншигчиддаа хүргэж байна.

 

НУТАГ НУТГИЙН НИНЖА НАР ГУРВАНТЭСД ЦУГЛАРЧЭЭ

Чулуу гарсан гол газарт цагдаа, байгаль орчны байцаагч нийлсэн 10-аад хїний бїрэлдэхїїнтэй хамгаалалт гаргажээ. 2014.06.18

"Зууны мэдээ” сонин "Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна” цуврал сурвалжлагаар говийн чулууг түүж, хилээр гаргаж байгаа асуудлыг хөндөн нийтэлж байсан билээ. Энэ удаагийн томилолт ч дээрх зорилготой байв. Учир нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гүн хэмээх газарт өнгөрсөн оны долдугаар сараас сумын иргэд байгалийн чулуу түүж эхэлжээ. Тэнд гарсан улаан өнгийн чулууг улаан мана гэж нэрлэж байгаа бөгөөд шинжилгээний хариугаар цахиурлаг хас гэж тодорхойлсон байна.  Хэдийгээр өнгөт эсвэл үнэт чулуу алин болох нь тодорхойгүй ч хилээр гарган худалдаалахад багагүй үнэ хүрч байгаа тул тус газрыг зорих хөл хөдөлгөөн ихэссэн байна. Ингээд энэ оны хоёрдугаар сараас байдал улам идэвхжиж, зөвхөн сумын иргэд ч биш Өвөрхангай, Баянхонгор,  Улаанбаатар гэх мэт газар газраас хүмүүс цугларч, байдал замбараагүй, хурцадмал болж эхэлжээ.

Сумын төвд очоод юуны түрүүнд чулуу гарсан газарт очиж үзэхээр хөлслөх машин хайв. Нутгийн иргэдээс машин сураглахад очих газрыг сонсоод татгалзаж байв. Учир нь сарын өмнөөс аймгийн Засаг даргын захирамж гарч, чулуу гарсан хэсэг газрыг цагдаа нар хамгаалалтад авчээ. Машинтай, мотоциклтой хүмүүсийг ойртуулахгүй байгаа бөгөөд өдрийн цагаар тийшээ машинтай зүглээд дэмий гэцгээж байв. Өөрөөр хэлбэл, хамгаалалт гарснаас хойш чулууны асуудал нууц байдалд шилжжээ. Ингэж явсаар Ланд-80 маркийн машинтай нэг ахтай хөлсөө тохиролцоод сумын төвөөс 15 орчим километр зайд байрлах Гүн хэмээх газар руу хөдөлсөн юм.

 

МАЛАА БИШ ХҮНЭЭ ХАРИУЛДАГ БОЛЖЭЭ

Ноён, хатан хоёр муудалцаад дундуураа хөшиг татсан нь Бүрэнханы хэц болсон гэдэг. Ноёны хамгаалалтанд гаргасан түмэн цэрэг хад асгатай, шовх оройтой олон уул толгод болон хувирсан домог бий. Гурвантэс сумын төвийн урдуур хөшиглөн татсан хэцийн дунд улаан мана гарсан Гүн хэмээх газар бий. Хад асгатай жижиг уулсын дундуур оронгуут энд тэнд мотоцикльтой хүмүүс нэг хоёроороо давхилдаж харагдана. Цаашилбал гартаа ундааны сав, уут барьсан хүмүүс хоёр, гурваараа тонголзон алхаж байна. Тэдний хажууд зогстол жийрхэж байгаа нь харваас илт. Гартаа урт төмөр барьж шороо сэндийчин юм хайх 40 орчим насны эрэгтэйгээс хаанаас ирсэн, ямар чулуу хайж байгаа вэ гэж асуухад "Хүмүүсийн хайж байгааг л хайж байна. Бусдыг нь сайн мэдэхгүй” гэж хариулав. Тэд газрын хөрсөн дээр ил хэвтэх улаан чулууг түүж байлаа. Газрын хөрсөн дээр хамгийн томдоо өндөгний хэмжээтэй чулуу олддог гэнэ. Жижгүүдтэй нь нийлүүлж байгаад килограммыг нь ченжүүдэд 10 орчим мянган төгрөгөөр зарчихдаг аж. Өдөржин түүхэд хамгийн ихдээ 3-4 килограмм чулуу л түүдэг гэлээ. Хөрсөн дээр ил байгаа нь бутрамтгай чанартай, хэмжээний хувьд жижиг байдаг тул ийнхүү хямдхан өгдөг байна. Харин яг ухаж авдаг газартаа сайн чанарын том хэмжээтэй нь гардаг гэлээ. "Хамгаалалтад авчихсан болохоор тийшээ ойртож чадахгүй байна. Цагдаа нар явганаар түүж байгаа хүмүүсийг хөөж туух нь харьцангуй гайгүй. Нэгэнт ажилгүй болчихсон юм чинь үүнээс өөр мөнгө олох арга алга. Байгаль дээр ил байгаа зүйлийг түүгээд зарахад юу нь болохгүй байна” гэж "Саутгоби сэндс” компанийн түр зогсолтод орж ажилгүй байгаа гэж өөрийгөө тодорхойлсон 30 гаран насны эмэгтэй хэлэв. Ингээд цааш явахад хэсэг хэсгээрээ явганаар чулуу түүж байгаа хүмүүс тааралдсаар байв. Удалгүй тэдний араас мотоцикльтой хэдэн хүн гарч ирсэн нь цагдаа нар. Тэд чулуу түүж байгаа хүмүүсийг явахыг шаардаж, нэг талаас нь хөөж байгаа нь тэр байжээ. Хөөгдөж байгаа нь ч яаралгүй алхаж чулуугаа түүн тонголзсоор байх. Өөрөөр хэлбэл, малаа биш хүнээ хариулдаг болчихов уу гэмээр. Явганаар түүж байгааг нь учиргүй хөөж, чулууг нь хурааж авахгүй ч энэ мэтээр шаардлага тавьж сануулахгүй бол болохгүй байгаа бололтой. Тэнд хамгийн аюултай байдал үүссэн нь хамгаалалт гарснаас хойш нутгийн болон явуулын иргэд тэр орчмын уул хадаар тэнэж, чулуу гарчих газрыг хайж байгаа явдал юм. Энд тэндгүй машин, мотоциклийн мөр гарч, байгаль орчныг сүйтгэсээр байна. Иргэдийн хувьд ч ашиг орлогоо бодож, цагдаа нарыг гуйж, дайрч, шөнийн цагаар эргэлдэх гэх мэтээр олон янзаар үзэж байгаа бололтой. Хамгаалалт хэзээ буухыг хүлээж сумын төвд өдөр өнгөрүүлж байгаа явуулын хүмүүс олон байгаа гэнэ.

 

НЭГ ХҮН АМИА АЛДАЖ, ХОЁР ХҮН БЭРТЖЭЭ

Хамгаалалт гарахаас өмнө өдөрт бараг 500 орчим хүн мотоцикль, машин техниктэйгээ цугларч, чулуу олборлож байсан Гүн хэмээх газарт ирлээ. Талбайн хувьд 0.5 га орчим гэнэ. Гэвч байгалийн баялаг дахиад өөр газарт гарлаа л бол тийшээ дайрах хүмүүс бэлэн байгаа нь хамгийн том эрсдэл гэнэ. Голомт нь болсон Гүн гэх газарт биднийг очих үед таван цагдаа, нэг дарга, байгаль орчны нэг байцаагч хамгаалалтад ажиллаж байлаа. Тэд шөнөдөө дөрвөн ээлжээр хоёр хоёр цагийн зайтай эргүүл хийж байгаа гэнэ. Өдөртөө харьцангуй нам гүм болсон ч шөнөдөө энд тэнд нь гарч хашгирах, машин тэргээр давхих байдал намжихгүй байгаа аж. Орон нутгийн зүгээс тухайн газарт хэд хэдэн удаа нөхөн сэргээлт хийжээ. Чулуу олборлож байсан хүмүүс нөхөн сэргээлт хийхээр ирсэн техникийн цонхыг нь хагалж эсэргүүцэл үзүүлж байсан гэдгийг байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Ичинноров хэллээ. Түүнчлэн нөхөн сэргээлт хийж булсан байсан шорооны доогуур ухаж орсон 40 орчим насны эрэгтэй шороонд дарагдаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Мөн хоёр ч хүн чулуу авч байгаад гэмтжээ. Эхэндээ зөвхөн нутгийн иргэд ирдэг байхад шаардлагыг хүлээж авч, харьцангуй чих зөөлөн байсан гэнэ. Харин хаана алт, чулуу гарна тэнд оччихсон байдаг, ийм аргаар мөнгө олоод сурчихсан явуулын "нинжа” нар ирснээр байдал үнэхээр хэцүү болсон гэнэ. Нутгийн иргэдийг турхирч, цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэх нь нэмэгдсэн байна. Хориод хоногийн өмнө хамгаалалт түр хугацаагаар буухад өмнөхөөсөө олон хүн нэмэгдэж ирсэн тул ямартаа ч тодорхой шийдвэр гартал цагдаа нарыг байлгахаар болжээ. Нинжа нарыг тараахын тулд мотоциклийг нь журамлаж, авсан чулууг нь хураах арга хэмжээ авч байгаа юм байна. Гэсэн ч иргэд машинаар ирээд явган үлдэж түүсээр байгаа тул арга ядахдаа түүсэн чулууг нь дэргэд нь газарт цацаж үзсэн тухайгаа байгаль орчны байцаагч эмэгтэй ярьж байлаа. Харин чулуу түүгчдийн хувьд өөр саналтай байгаа юм. "Нэгэнт байгальд байгаа баялагийг иргэддээ өгчихөж болдоггүй юм уу. Ингэж харамлаж байгаад нэг компанийн мэдэлд өгнө шүү дээ. Цагдаа нар нэг хэсэг яг л туулай хөөж байгаа чоно шиг биднийг туудаг байсан. Одоо арай гайгүй болсон. Зургадугаар сарын 1-ний баярын өдөр бидний хувьд хар өдөр болсон. 150 мотоцикль журамлагдсан гээд бод доо. Ядарсан иргэддээ байгалийн баялгаа ашиглуулахгүй байж, гадны компаниудад дураар нь өгдөг биз дээ” гэцгээж байв.

Үнэхээр энэ байдал нь хоёр талтай юм. Иргэдийг ч тэр, цагдаа нарыг ч тэр буруутгах ямар ч арга байхгүй. Харин иргэдийн хэлснээр тухайн газрыг нэг компанид өгөх биз гэсэн хардлага нь үнэний ортой юм билээ. Учир нь тухайн талбай нь хайгуулын зориулалтаар ашиглагдаж байгаад буцсан юм байна. Тэгэ­хээр хуулиараа сонгон шалгаруулалтын талбайн нөөцөд орж, төрийн мэдэлд шилжжээ. Өөрөөр хэлбэл, тус талбайг лиценз хэлбэрээр өгөхөөр хадгалсан гэсэн үг.


 

Б.СОЛОНГО, Гэрэл зургийг Д.БАТБААТАР

Үргэлжлэл дараагийн дугаарт

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Гурвантэсийн улаан чулуу хүний аминд хүрч эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани