- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл: Цэвэр эрчим хүч
Шинжээчид шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл ирснийг зарлаж байна. Өнгөрсөн 2022 онд салхи болон нарны эрчим хүчний үйлдвэрлэл түүхэн дээд хэмжээ тогтоожээ.
Их Британийн цэвэр эрчим хүчний судалгааны "Ember” төвийн судалгаанаас үзвэл, 2022 онд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд дэлхийн нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн 12 хувийг бүрдүүлжээ. 2021 онд энэ үзүүлэлт 10 хувь байжээ.
Нүүрсний хэрэглээ бага зэрэг өсөж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ түүхэн дээд үзүүлэлтэд хүрсэн ч шинжээчид үүнийг агаарын бохирдлын оргил үе байсан хэмээн таамаглаж байна. Уур амьсгалын хувьд шийдвэрлэх энэ арван жилд шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл эхэлж, хүн төрөлхтөн цэвэр эрчим хүчний эрин зуун руу хөл тавьж байна гэж тус төвийн шинжээч Малгожата Вятрос-Мотыка онцолжээ.
Цэвэр эрчим хүч энэ онд эрэлтээ хангаж чадвал шатах ашигт малтмалын хэрэглээ бага зэрэг буурна гэж "Ember” төв таамаглаж байна.
Эрчим хүчний эх үүсвэр хэрхэн илүү цэвэр болдог вэ?
Өнгөрсөн онд нарны эрчим хүч цахилгаан эрчим хүчний хамгийн их өсөлттэй эх үүсвэрээр 18 жил дараалан тодорчээ. 2021 онтой харьцуулахад нарны эрчим хүчний үйлдвэрлэл 24 хувиар өссөн байна. "Ember” төвийн тооцоолсноор, Өмнөд Африкийг цахилгаан эрчим хүчээр хангахад хангалттай хэмжээний цахилгаан эрчим хүчийг нарны эрчим хүчнээс гаргаж авсан байна.
Салхины эрчим хүчний үйлдвэрлэл 17 хувиар өссөн нь Их Британийн хэрэглээг хангахад хангалттай байв. Бүхэлдээ сэргээгдэх болон атомын эрчим хүч зэрэг эрчим хүчний цэвэр эх үүсвэр дэлхийн цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 39 хувийг хангасан байна. Усан цахилгаан станцууд 15 хувийг хангасан нь түүхэн шинэ дээд амжилт юм. Хэдийгээр нүүрснээс гаргаж авдаг эрчим хүч дэлхий дээрх цахилгаан эрчим хүчний хамгийн том эх үүсвэрийн статусаа хадгалсаар байгаа ч 2022 онд нийт цахилгааны эрчим хүчний 36 хувийг хангасан байна.
Байгалийн хийн хямралын үед болгоомжилж байсан шиг дэлхийн нүүрсний эрчим хүчний хэрэглээ рүү буцаагүй гэж "Ember” төвийн мэдээлэл боловсруулалтын хэлтсийн дарга Дэйв Жонс онцолжээ.
Нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлт өнгөрсөн оны дэлхийн цахилгаан эрчим хүчний эрэлтийн өсөлтийн 80 хувийг хангаж, шатах ашигт малтмалыг хөрсөнд нь хадгалах боломж олгосон.
Цэвэр цахилгаан эрчим хүч тээврээс авхуулаад аж үйлдвэр хүртэлх дэлхийн эдийн засгийг өөрчилнө. Хүлэмжийн хийн ялгарлыг багасгах эрин үед нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчнээс татгалзана. Байгалийн хийн эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн төгсгөл харагдаж байна гэж Вятрос-Мотыка ярьж байна.
Ямар улс орнууд цэвэр эрчим хүч илүү үйлдвэрлэдэг вэ?
"Ember” төв дэлхийн цахилгаан эрчим хүчний 93 хувийг хэрэглэдэг 78 улс орны мэдээллийг судалжээ. Эдгээрээс 60 улс нь цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10 гаруй хувийг нар, салхины эрчим хүчээр хангаж байна.
Европын хэд хэдэн орон тэргүүн эгнээнд алхаж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Данийн нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлд нар, салхины эрчим хүчний эзлэх хувь хэмжээ 60.8 хувьд хүрчээ. Литва /48.4 хувь/, Люксембург /46.6 хувь/ удаалжээ. Герман улс 185 ТВтц цэвэр эрчим хүч үйлдвэрлэж, энэ үзүүлэлтээр Европт тэргүүлсэн бол Испани, Их Британи удаалжээ. Европ нийт нар, салхины эрчим хүч ашиглан 805 ТВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн бол БНХАУ 1241 ТВтц цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь тус улсын нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 14 хувийг эзэлж байна.
Дэлхийн эрчим хүчний салбарын тухайд Хятад улс нь "горилл” гэсэн үг гэж "Greenpeace East Asia” байгууллагын шинжээч Ли Шуо тодорхойлов. Хятад улс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа ч нүүрсний төслүүдийг эрчим хэрэгжүүлж байна. АНУ, Энэтхэг, Япон нарны эрчим хүчний үйлдвэрлэлд томоохон хувь нэмэр оруулж байна. Хэдийгээр сэргээгдэх эрчим хүчний төлөв байдал найдвар төрүүлж байгаа ч хэрэглээний тэгш байдал нэмэгдэж буйг шинжээчид анхааруулжээ. Тиймээс хөгжиж буй орнууд ард хоцорч, хүлэмжийн хийн гол үйлдвэрлэгч болгон үлдээхгүйн тулд хөгжингүй орнууд илүү ихийг хийх ёстой.
Дэлхий дахин тэг ялгаралтай эрчим хүчний замд гарсан уу?
Цахилгаан эрчим хүч нь дэлхийд СО2 хий хамгийн ихээр ялгаруулдаг салбар юм. Олон улсын эрчим хүчний агентлагийн төсөөллөөр, цахилгаан эрчим хүч нь 2040 он гэхэд тэг ялгаралтай анхны салбар болж байж 2050 он гэхэд эдийн засгийн бүхий л салбар энэ амжилтад хүрнэ. Өөрөөр хэлбэл 2030 он гэхэд дэлхийн цахилгаан эрчим хүчний 41 хувийг нар, салхины эрчим хүчээр хангана гэсэн үг юм.
Дэлхийг экологийн цэвэр эрчим хүчний замд гарах эсэх нь засгийн газар, бизнес, хувь хүмүүсийн үйл ажиллагаанаас шалтгаална. Сайн мэдээ гэвэл дэлхий дахинд шаардлагатай технологи бий.
https://news.zindaa.mn/4kqg
Шатах ашигт малтмалын эрин үеийн төгсгөл: Цэвэр эрчим хүч
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани