- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Төр уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эсэхээ шийдэж чадаагүй байна
Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан туршилтаар нүүрс арилжаалж эхлээд бүтэн улирал өнгөрлөө. Энэ хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” болон "Тавантолгой” хувьцаат компани, "Энержи Ресурс” цахимаар нүүрсээ арилжаалав. Арилжаа эхэлсэн цагаас хойш 4 дүгээр сарын 14-нийг хүртэлх хугацаанд "Эрдэнэс Тавантолгой” компани хамгийн их буюу нийт 640 мянган тонн нүүрс биржээр борлуулжээ. Нүүрсний дуудлага худалдааг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан цаашид арилжаалах уу эсвэл уул уурхайн бие даасан бирж шинээр байгуулах уу гэсэн асуулт хариулт нэхсээр.
Өнөөдрийг хүртэл тодорхой болоогүй байгаа уул уурхайн бүтээгдэхүүний бирж тойрсон хүлээлтийг эцэслэх нь Засгийн газар. Гэвч Засгийн газраас одоо хүртэл уг асуудлаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. Төр дангаар бирж байгуулах уу, Монголын хөрөнгийн биржийн дэргэд тусдаа нэгж бий болгох уу, эсвэл төр, хувийн хэвшил хамтарсан таваарын бирж байх уу гээд тал талын эрх ашиг хөндөгдөнө. Төрийн нэрийн өмнөөс баялгийн менежментийг хариуцах "Эрдэнэс Монгол” хүртэл уул уурхайн бүтээгдэхүүний биржтэй байх уу гээд асуулт хөвөрсөөр.
"Эрдэнэс Монгол” компанийн хувьд "Монголын эрдэс баялгийн бирж” компанийг 2019 онд "МСХ клиринг” ХХК-тай хамтран байгуулсан. Төр, хувийн хэвшлийн оролцоотой "Монголын эрдэс баялгийн бирж” нь цаасан дээрх компани гэж хэлж болно. Байгуулагдсан нь үнэн боловч үйл ажиллагаа явуулж байсан удаагүй. Тус компанийн хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарснаар эрх зүйн хувьд ажиллах "эрх чөлөө”-тэй болсон ч Санхүүгийн зохицуулах хорооноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хүчин төгөлдөржих хугацаа нь энэ оны долдугаар сарын 1. Үүнээс өмнө уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулах эсвэл Монголын хөрөнгийн биржээр арилжааг цаашид энэ хэвээр үргэлжлүүлэх эсэх шийдэгдэх учиртай. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар биржийн дэргэд охин компани байгуулах хувилбарыг дэвшүүлж байсан бол "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт төр, хувийн хэвшлийн хамтын оролцоонд түшиглэсэн бирж байвал зохимжтой гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
Хуулийн дагуу Уул уурхайн бүтээгдэхүүний бирж нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд байх ёстой гэж заасан. Харин бирж байгуулах "эрх” нь Засгийн газарт бий. Дотоодын хөрөнгийн зах зээл дээр тусгай зөвшөөрөл авсан гурван бирж байгаагийн нэг нь төрийн өмчийн оролцоотой нь Монголын хөрөнгийн бирж. Хуулийн шаардлага хангаж байгаа нь Хөрөнгийн бирж боловч Засгийн газрын шийдвэрээс уул уурхайн биржийн тогтолцоо шууд хамаарахаар байна.
https://itoim.mn/a/2023/04/17/economy/cnc
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||