- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Тавантолгойн жишгээр “мафижиж” Могойн гол ХК-ийг “цөлмөсөн” Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгаж эхэллээ
Тавантолгойн нүүрсний хулгайн хэрэг ид өрнөж, гэм буруутныг тогтоох ажил үргэлжилж байгаатай зэрэгцэн төрийн нэрээр нүүрс хулгайд өртсөөр ирсэн бусад уурхайн асуудал ч сөхөгдөж байна. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дэвсгэрт байрлах Могойн голын нүүрсний ордоос хулгай хийдэг байж болзошгүй аймгийн удирдлагуудыг АТГ-аас шалгалт хийж эхэлжээ. Мөн хууль бус нүүрс тээврийн асуудлаар шалгалтын ажиллагааг явуулж эхэлсэн байна.
1994 оноос үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит "Могойн гол” ХК-ийн 51 хувийг орон нутаг, 49 хувийг жижиг хувьцаа эзэмшигчид эзэмшдэг. Энэ утгаараа Өмнөговь аймаг дахь орон нутгийн өмчит жижиг "Тавантолгой” ХК-д үүссэн, нүүрсний хулгайн гэх хэрэг Хөвсгөл аймгийн Могойн голын уурхай дээр үүссэн байж болзошгүй асуудал шалгагдаж байна.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Засаг дарга Ш.Идэрбаясгалан тэргүүтэй удирдлагууд орон нутгийн өмчийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, "Могойн гол” ХК-ийн ТУЗ-ийн гишүүд, гүйцэтгэх удирдлагуудыг томилж, өөрсдийн эрх ашгаа хангуулдаг гэх асуудал сөхөгджээ. Аймгийн удирдлагууд ТУЗ-ийн гишүүдийг ингэж томилсоноор Могойн голын нүүрсний үнийг унагаах, хямд тогтоож, хамаарал бүхий компанидаа нийлүүлдэг, тээвэрлэдэг тухай жижиг хувьцаа эзэмшигчдийн гомдол байнга гардаг ажээ. Өөрөөр хэлбэл, ялсан намын дарга нар нь компанийн захирал, ТУЗ-ийн гишүүдийг томилж, улмаар жилийн тайлангаа хуурамчаар үйлдэж, байнгын алдагдалтай, ашиггүй ажилласан хэмээн хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараадаггүй тухай шүүмжлэл тогтмол гарсаар ирсэн. Угтаа бол хувьцаат компанийн журмаар жилийн тайлан, ашгийн мэдээлэл олон нийтэд нээлттэй байж, нийт хувьцаа эзэмшигчдийн саналаар нүүрсний үнийг тогтоох ёстой. Гэвч "Могойн гол” ХК-ийн үнийн мэдээлэл, тайлан байнга хаалттай байдаг нь хувьцаа эзэмшигчдийн гомдлоор хуулийн байгууллагын шалгалт ороход хүрчээ.
Могойн голын ордын нүүрсний чанар нь коксжих, эрчим хүчний зэрэг ангилалаар дээгүүрт ордог. Иймдээ ч "Могойн гол” ХК-ийн нэгж хувьцааны үнэ 2021 онд 8100, 2022 онд 900, 2023 оны хоёрдугаар сарын байдлаар 13 000 төгрөгт хүрээд байна. Энэ нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй уул уурхайн салбарын 21 хувьцаат компаниас эхний гуравт бичигдэх өндөр үнэ юм. Өөрөөр хэлбэл, "Могойн гол” ХК-ийн нэгж хувьцаа нь олон нийтийн анхаарлын төвд байдаг Тавантолгойн ордод үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдээс ч өндөр үнэтэй болж таарч байна. Гэвч "Хөвсгөлийн хязгаарт байдаг орон нутгийн өмчит жижиг уурхай” гэдэг тоомжиргүй хаягны цаана Хөвсгөл аймгийн үе үеийн дарга нарын амьжиргааг залгуулж, халаасыг зузаалдаг саалийн үнээ юм.
Тухайлбал, "Могойн гол” ХК 2022 онд 115 мянган тонн нүүрс олборлосоноос 80 000 тонныг экспортонд, 35 000 тонныг дотоодын зах зээлд буюу Хөвсгөл, Завхан аймгийн хэрэгцээнд нийлүүлсэн гэж аймгийн ИТХ-д танилцуулжээ. Ингэхдээ экспортын үнэ, дотоодын зах зээлд арилжаалсан үнийн мэдээллийг урьдын адил нууцалж, билгэдлийн гэмээр тайлан өгсөн байдаг.
Тэгвэл 2022 оны жилийн эцсийн байдлаар олон улсын зах зээл дээр нэг тонн коксжих нүүрс 151 доллар, нэг тонн эрчим хүчний нүүрс 75 доллараар арилжаалагджээ. Харин "Могойн гол” ХК өнгөрсөн онд 80 000 тонн нүүрс экспортонд гаргасан гэж тооцвол 12 сая доллар буюу 42.2 тэрбум төгрөгийн орлого олсон байж таарах нь ээ. Мэдээж Өмнөговийг бодвол БНХАУ руу экспортлох дамжлаг нь урт. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумаас автомашинаар тээвэрлэж, Эрдэнэтийн галт тэрэгт ачуулдаг. Харин тээвэрлэгч компаниудын мэдээлсэнээр өнгөрсөн онд Эрдэнэтэд Могойн голын нүүрс нэг тонн нь 120 доллар хүрч экспортонд гардаг юм байна. Энэ үнээр тооцвол өнгөрсөн онд Могойн гол ХК 18 сая доллар буюу 63 тэрбум төгрөгийн экспорт хийжээ.
Тэгвэл АМГТГ-ын мэдээлсэнээр энэ оны хорёдугаар сарын байдаар коксжих нүүрс 129 доллар, эрчим хүчний нүүрс 90 доллараар арилжаалагдаж байна. "Могойн гол” ХК-ийн ТУЗ-өөс олон улсын зах зээл дэх энэ үнийг харгалзаж 2023 оны экспортын үнээ тогтоодог. Ингэхдээ жилээ дундажлан нэг үнээр тогтоодог учраас үнийн савалгаа нөлөөлөхгүй гэсэн үг юм. Харин "Могойн гол” ХК-ийн ерөнхий инженер О.Ууганбаяр мэдээлсэнээр энэ онд буюу 2023 онд 250 000 тонн олборлолт хийж, 150 000 тонныг экспортонд гаргана. Уг тооцоогоор 19.3 сая доллар буюу 67.7 тэрбум төгрөгийн экспорт хийхээр төлөвлөжээ.
Хэдийгээр Могойн голын экспорт Тавантолгойн бүлэг ордын дэргэд бага боловч жил бүр 60-70 тэрбумаар хэмжигдэх экспорт хийдэг байх нь. Гэвч жил хуучин техниктэй ашиггүй ажилласан гэдэг шалтгаанаар ашгаа нуун дарагдуулж, аймгийн ИТХ, Засаг дарга, компанийн удирдлагууд гээд хэдхэн хүн халаасаа зузаалдаг үзэгдэл даамжирч байгааг хувьцаа эзэмшигчид нь шүүмжилдэг. Уг гомдлоор "Могойн гол” ХК-д хуулийн байгууллагын шалгалт орж байна.
https://ergelt.mn/news/22/single/32163
Тавантолгойн жишгээр “мафижиж” Могойн гол ХК-ийг “цөлмөсөн” Хөвсгөл аймгийн удирдлагуудыг шалгаж эхэллээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани