- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэт үйлдвэр”-ийн хэлтсийн дарга Г.Жаргалсайханы 70 саяын хахууль авсан хэргийг шалгаж дуусав
"Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхантай холбоотой авлига, албан тушаалын хэрэг удаа дараа гарч байна.
Тус үйлдвэрийн ерөнхий инженер бөгөөд Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга Т.Батмөнх 2012 онд үйлдвэрлэсэн "Лексус-570”-ыг 16 сая төгрөгөөр худалдан борлуулсан хэрэгт албан тушаалаа ашиглан оролцсон хэргийг шүүх хянаж байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл "Эрдэнэт үйлдвэр”-ийн өөр нэг албан тушаалтны хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Тодруулбал, тус үйлдвэрийн Мэдээлэл, технологийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан эрх мэдлээ урвуулж, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 70 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байна. Тэрбээр тендерт оролцсон нэгэн аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулалтад ялуулсныхаа "шагнал”-д үеэл дүүгийнхээ эзэмшлийн "Өсөх плюс технологи” ХХК-ийн дансаар дамжуулан уг мөнгийг авсан аж.
Төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж Орхон аймгийн Прокурорын газраас "Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудад урьдчилан сэргийлэх яриа таниулга хийсэн нь ч үүнтэй холбоотой гэсэн мэдээлэл байна. Тус аймагт 2022 онд төрийн албан хаагчдын үйлдсэн гэмт хэрэг 16 байсан бол энэ жилийн I улирлын байдлаар найман гэмт хэрэгт төрийн болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн ажилтнуудыг яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. Тэднээс цөөнгүй нь "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрх бүхий албан тушаалтан аж. Энэ нь зөвхөн Орхон аймгийн Прокурорын газраас хяналт тавьсан хэргийн тоон мэдээлэл юм. Харин НПГ-ынхан хяналт тавьсан олон хэрэг байгаа гэнэ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||