- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Дорноговь аймгийн малчид: Уул уурхайгаас үүдэн тоосон манан дунд амьдарч байна
Форум-Ази олон улсын байгууллага, Хүний эрх хөгжлийн төв хамтран Дорноговь аймгийн Даланжаргалан, Улаанбадрах, Хатанбулаг сумд дахь уурхайн үйл ажиллагаа байгаль орчин болоод малчдын амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийжээ.
Тодруулбал, "Мөрөөдлөөс Тоос руу: Уул уурхайн салбарын малчин өрхүүдэд үзүүлэх нөлөөг авч үзэх нь Монгол дахь хүний эрхийн ноцтой хийгээд өсөн нэмэгдэж байгаа зөрчлийг ил болгох” нэртэй баримт цуглуулах судалгааны тайланг танилцуулсан юм.
Судалгааны багийнхан сумын засаг захиргаа, уул уурхайн компани, иргэний нийгмийн байгууллага, малчин иргэдийн төлөөлөлтэй уулзалт, ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулан орон нутгийн нөхцөл байдалтай танилцсан байна. Судалгааны багийнхан болоод малчдын байр суурийг хүргэе.
"Бэлчээрийн нутагт үйл ажиллагаа явуулснаас ундны усны нөөц багассан”
Дорноговь аймгийн дээр дурдсан гурван сумдын иргэд уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэн эрүүл мэнд, сэтгэл зүй, эдийн засгаараа хохирохын сацуу гол мөрөн ширгэх, хэт их тоос бужигнах гэсэн байгаль орчны сөрөг нөлөөлөл их байгаа нь судалгаагаар гарчээ. Энэ талаар Хүний эрх хөгжлийн Азийн форум /Форум-Ази/ олон улсын байгууллагын ажилтан Прартана Жаганнатта "Уул уурхайн улмаас байгаль орчин ихээр сүйдэж байна гэдгийг малчид судалгааны үеэр ярьсан.
Үүний дотор шороон замаар явж байгаа хүнд даацын машинуудаас үүдэлтэй тоосны бохирдол их хувийг эзэлдэг юм байна.Тоос, дуу чимээний бохирдлоос гадна уул уурхайн компаниуд малчдын бэлчээрийн нутагт үйл ажиллагаа явуулснаас ундны усны нөөц багассан. Бэлчээрийн чанар бол малчдын аж ахуйтай салшгүй холбоотой учир малын тарга тэвээрэг буурах, төл элдэв гажигтай төрөх, их хэмжээгээр үхэж үрэгдэх гэсэн сөрөг нөлөөлөл гардаг.
Ийн малын тарга муудахаар малчдын орлого дагаад буурна. Энэ сумын мал өвчтэй, тарга муутай, хэрэглээнд тохирохгүй гэсэн ойлголт олон нийтэд тарснаас гадна зарим малчид өөрсдөө ч хүнсэнд малаа хэрэглэхээс эмээдэг тухайгаа ярьсан” гэв. Судалгаанд хамрагдсан гурван сумын иргэдийн хоолой загатнах, ямар нэгэн харшил өгөх, уушги өвдөх, хүүхдүүдийн бие сульдах гэсэн дүн гарсан байна. Мөн малчдын сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж их бухимддаг, айх, түгших эмгэгтэй болсон талаараа ч ярьжээ. Ийм хэцүү нөхцөлд амьдарч байхад төрөөс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүй, нутгийн иргэдийг үл тоосонд гомдолтой байдаг талаар ч малчид, иргэд байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ талаар Прартана Жаганнатта "Монгол эрдэс баялгийн арвин нөөцтэй орон. Тиймээс цар тахалтай холбоотойгоор эдийн засгаа сэргээхийн тулд ашигт малтмалын орлогийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Ашигт малтмалаас их хэмжээний орлого олдог ч түүнийхээ багахан хувийг сум, орон нутгийг хөгжүүлэхэд зарцуулж байгаа нь харамсалтай. Мөн Монголын эдийн засгийн өсөлтийн золиос нь малчин өрх болж байна гэдгийг тэд ярьсан.
Хууль байгаа ч түүний хэрэгжилт хангалттай бус. Үүнийг хатуу чанга хэрэгжүүлмээр байна” гэв. Уул уурхайн компаниуд байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийхдээ малчдад нөлөөлж гарын үсэг зуруулах тохиолдол гардаг болохыг ч энэ судалгаагаар илрүүлсэн байна. Уул уурхайн компани болоод иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд нөхөн төлбөрийг олгодог. Гэсэн ч энэ нь нутгийн иргэдийн үг хэлэх эрхийг боогдуулсан үйлдэл болж хувирдгийг судалгааны багийнханд малчид ярьжээ. Энэ талаар Форум-Ази олон улсын байгууллагын ажилтан Лой Валерио "Уул уурхайн компани болоод нөлөөлөлд өртсөн айл өрхүүд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, малчдад нөхөн төлбөр олгох журам байдаг.Гэвч бодит байдал дээр нөлөөлөлд өртсөн айл өрх бүрт нөхөн төлбөр олгодоггүй гэсэн нөхцөл үүссэн байна. Гэрээнд заасан нөхөн төлбөрийг орон нутгийн иргэдэд цалин хэлбэрээр олгодог.Тэгээд хүн амын орлогийн албан татварыг хасч тооцдог асуудал байна.Ийн нөхөн төлбөр олгосон малчид уурхайг шүүмжлэх эрхгүй болж, амыг нь тагладаг байдал ажиглагдсан. Уул уурхайн компаниуд сумын засаг захиргаанд мөнгө өгөөд сумаа хөгжүүлэх эрхийг нь өгдөг. Ингэхээр уул уурхайн компаниа сумын захиргаа хянаж болох уу гэсэн асуудал үүснэ.Малчдыг тагнах, мөрдөн мөшгөх, биед нь халдах гэсэн хүний эрхийн зөрчлүүд дээрх гурван суманд гарсныг бид баримтжуулж авсан” гэлээ. Мөн уул уурхайн лицензийг тухайн орон нутагт нь олгосон талаар малчдын зарим нь огт мэдээгүй байх тохиолдол ч гарчээ.
Даланжаргалан сумын малчин Ө.Оюунцэцэг:1000 адуу ундаалдаг байсан худаг ширгэчихсэн
Дорноговь аймгийн Даланжаргалан сумынхан нэгдэн Байгаль хамгаалах малчдын бүлгийг байгуулжээ. Энэ бүлэгт баг бүрээс тав, нийт 25 хүн байдаг.Тэд байгаль орчин болоод иргэдийн эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг нөлөөгүй хариуцлагатай уул уурхайг нутагтаа хөгжүүлэхээр зорьдог аж.
Энэ талаар Даланжаргалан сумын Байгаль хамгаалах малчдын бүлгийн төлөөлөгч Ө.Оюунцэцэг "Би Даланжаргалан сумандаа 50 гаруй жил ажиллаж амьдарч байгаа уугуул иргэн нь. 1970-аад оны үед 1000 адуу ундаалдаг байсан худаг нь ширгэчихсэн. Хэмжиж үзэхэд 20 см ус л үлдсэн. Үүнийг бид баримттай ярьж байна.
Говийн бүсийн малчдын гол амьжиргаа нь ус, бэлчээр байдаг. Гэтэл бодит байдал уул уурхай манай нутагт хариуцлагатай хөгжиж чадахгүй байгааг нотолсоор байна. Хэдийгээр тэмцээд хүссэн үр дүндээ хүрч чадаагүй ч байгаль орчны мониторинг хийлгэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлсээр байна” гэсэн юм.
Хатанбулаг сумын иргэн Ц.Баттулга:Эсэргүүцлээ илэрхийлэхээр дээрээс тушаал өгсөн гэж хариулдаг
Харин Хатанбулаг сумын иргэд "Нутаг амь” ТББ-ыг 1983 онд байгуулан байгаль хамгаалах, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Энэ талаар "Нутаг амь” ТББ-ын тэргүүн Ц.Баттулга "Хатанбулаг сумын эдийн засгийн гол тулгуурыг уул уурхайгаас олох орлого гэж үздэг. Тиймээс малчдын эрх ашгийг хамгаалж уул уурхайн үйл ажиллагааг зохицуулах хэрэгтэй. Гэхдээ Засаг дарга нь хууль журмыг бүрэн хэрэгжүүлэхгүй, малчдад мэдээлэл өгөхгүй байна.
Тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас үүдэн тоосонд дарагдаж, шороон манан дунд эрсдэлтэй нөхцөлд амьдрахын сацуу малын бэлчээр байхгүй боллоо.Эсэргүүцлээ илэрхийлэхээр иргэдийн үгийг тоодоггүй. Дээрээс тушаал өгсөн гэж хариулдаг. Саяхан төмөр зам тавьсныг малчид дэмжиж байна. Энэ төмөр замаараа тээвэрлэлт хийвэл тоос шорооны асуудал багасна” гэж ярилаа.
Ийн дээрх судалгааны багаас ашигт малтмалын хайгуул хийх, олборлох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шинээр олгох, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахдаа нутгийн ард иргэдийн эрүүл, аюулгүй, баталгаатай орчинд амьдрах эрхийг хүндэтгэх, хамгаалах талаар тодорхой удирдамжаар хангаж, тавигдах шаардлагыг илүү нарийвчилж, шалгуурыг өндөрсгөхийг зөвлөлөө. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу сум, багийн Засаг дарга болон нутгийн иргэдтэй тогтмол, цаг тухайд нь ил тод харилцаа холбоо тогтоох замаар хариуцлага тооцох системийг сайжруулах нь чухал байгааг онцолсон юм.
Баярмэндийн ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Дорноговь аймгийн малчид: Уул уурхайгаас үүдэн тоосон манан дунд амьдарч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани