Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах нь зөв

Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах нь зөв

ОХУ-ны Петровскийн шинжлэх ухаан, урлагийн академийн (ПШУУА) Новосибирскийн салбарын эрдэмтэд Баруун Сибирь болон Алтайн хязгаараар дамжуулан хийн хоолой тавих асуудлыг судалсны эцэст хийн хоолойг ямар ч нөхцөлд Монголоор дамжуулан тавих ёстой, ингэх нь олон талын ашигтай гэсэн дүгнэлтэд аль 2011 онд хүрчээ.
 
 
 

Тиймээс тэд төр, засагтаа хандан энэхүү мэдэгдэл-ил захидлыг хүргүүлсэн байна. Гэтэл өнөөдөр энэ хийн хоолой Монголын газар нутгаас гадуур өнгөрөх гэж байгаа нь улс төрийн шалтгаантай болохыг илэрхийлж байгаа мэт.

Мэргэн уншигч Та энэхүү судалгааны ил захидлыг уншиж, оюундаа учрыг тунгаана байх гэж найдаж байна. 

 

БНХАУ руу Баруун Сибирь болон Алтайн хязгаарын нутаг дэвсгэрээр дамжуулан тавигдах хийн хоолойн талаар Петровскийн Шинжлэх Ухаан, Урлагийн Академийн Новосибирскийн салбарын мэдэгдэл

 

ПШУУА-ийн Новосибирскийн салбарын эрдмийн зөвлөлийн хурлаар батлав.

 

"Газпром”-ын төлөвлөөд буй Баруун Сибирь болон Алтайн хязгаарыг дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх "Алтай” хийн хоолойг барих асуудал нь томоохон цар хүрээтэй, амаргүй асуудал бөгөөд сонирхогч талууд болон олон нийтийн дунд маргаан дэгдээгээд байна. Харамсалтай нь, энэ талаархи мэдээлэл маш хязгаарлагдмал байгаагаас гадна олон нийтээр хэлэлцүүлэхгүй байна. Үүнтэй холбоотойгоор ПШУУА-ийн Новосибирскийн салбар (цаашид НС) нь энэ асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх нь зөв гэж үзлээ.

 

1.ГАЗАР ЗҮЙ БА ТӨСЛИЙН ТЕХНИК ТОДОРХОЙЛОЛТУУД

 

1.1.Төслийн үндсэн үзүүлэлтүүд

Төслөөс үзэхэд "Алтай” хийн хоолойг нэгэнт ашиглагдаж буй Уренгой-Сургут хийн хоолойн "Пурпейская” компрессорын станцад буюу Уренгойн орд газартай холбохоор төлөвлөжээ. Хийн хоолой нь Ямало-Ненецк болон Ханты-Мансийскийн тойргууд, Сургутаас Томск, Кузбасс, Новосибирск, Барнаул, Бийск гэсэн газар нутгаар дамжина. Бийскийн орчимд уг хоолой Ижил мөрнийг газар доорх коридороор гаталж, Белокурихагийн чиглэлд–Элсэн гол, Теньге дайран, цаашлаад Катунь голыг гатлан Чуйскийн замыг даган явсаар Кош-Агач хүрэх ба Монголын хилийн ойролцоо байрлах Ташанта хүрэхэд 50 км-ийн наанаас баруун-урд зүг рүү эргэж, Чуйскийн тал дундуур жижиг голуудыг гаталсаар 100 гаруй км үргэлжлээд Укокийн хавтгай руу гарч, тэндээсээ Орос-хятадын Канас даваанд хүрнэ. Тэндээсээ 300 км яваад Урумч хотод хүрч, Хятадын "Өрнө-Дорно” хоолойд нийлж, хийгээ Шанхай хүртэл шахна. Уг хийн хоолойг 1420 мм диаметртэй трубагаар "нэг утаст”, "хоёр утаст”аргачлалаар угсрах ба хоолойд өгөх даралт 75-98 атмосфер байна. Оросын талын хоолойн урт нь 2622 км. Хийн хоолой нь гадаргуун намаг, мөнх цэвдэгтэй газар нутгаар дайрч, 2600 м өндөр уулс даваадыг давахаас гадна төсөлд тусгаснаар бол олон голыг газар доогуурх коридороор гатална. Хийн хоолойн аюулгүй ажиллагааны үүднээс траншейн гүйцэтгэлээр баригдана. Өөрөөр хэлбэл, газрын хөрсөн дээр ил гарахгүй, газар доогуур 0,5-1 м гүнд гэсэн үг. Мөнх цэвдэгтэй газруудад хүйтэнд тэсвэртэй болд төмөр ашиглахаар төлөвлөж байгаа бол Ямала орчимд хийг тусгай станцаар дамжуулан хасах хэм хүртэл хөргөнө. Өөр газруудад болохоор хоолойд дулаан тусгаарлагч хийхээр төлөвлөжээ. Газар хөдлөлтийн бүсүүдэд газар хөдлөлтөөс хамгаалах байгууламжууд баригдана. /ЦНИИП, Трансгеотөсөл, ОВОС, 6-р ном/. Барьж эхлүүлэх боломжит хугацаа нь 2011 оны дунд үе, барьж дуусгах хугацаа нь 2015 он.

Хийг дамжуулах эзлэхүүн нь жилд 30 тэрбум кубметр, нийт 30 жилийн турш, бүгд нэг триллион кубметр. Хэвлэлийн мэдээллээс үзэхэд, байгууламжийн баригдах зардал нь 14 тэрбум ам.доллар, өөрөөр хэлбэл, нэг км хоолой тавихад дунджаар таван доллар. Нэг жилийн хугацаанд нийлүүлэх хийн хэмжээ нь Европын бүс нутгийн үнэлгээгээр (1000 кубметр нь 300 ам.доллар) бол 300х30х106=9 тэрбум ам.доллар, эсвэл магадгүй өнөөдөр Туркменийн хийг хятадууд худалдан авч байгаа үнээр буюу 200 ам.доллараар тооцвол зургаан тэрбум ам.долларыг нэг жилд олно. Дундаж үнэ 170 ам.доллар, жилийн орлого нь таван тэрбум ам.доллар.  Баруун Сибирийн томоохон орд газруудад хий олборлож буй зардал нь 1000 кубметрт 30 ам.доллар байгаа бөгөөд Сибириэс Европ хүртэл тээвэрлэхэд 70 ам.доллар болж байгаа (www.gazprom.ru-аас үз). Тиймээс нийлүүлэлтийн үнийг 200 ам.доллар гэж үзвэл, жилийн орлого гурван тэрбум ам.доллар байгаа нь төсөл нийлүүлэлт эхэлснээс хойш таван жилийн дараа, эсвэл хоолой баригдаж эхэлснээс хойш 10 жилийн дараагаас л үр ашгаа өгч эхлэх нь гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Шаардлагатай хөрөнгийг зээлээр олно гэж тооцвол хүү, зээлийн төлбөрөөс хамаараад ашгаа өгөх хугацаа 1-2 жилээр сунаж байна.

 

1.2.Хятадын хил рүү гарах гарц

Орос-Хятадын 54 км үргэлжлэх дундын хил нь Орос-Казахстан, Орос-Монголын хилийн зурвасуудын завсар Таванбогд уулсыг (хамгийн өндөр цэг нь Найрамдлын оргил 4374м) дамжин өнгөрдөг. Энэхүү уулсын хормойд далаайн төвшнээс 2600 м өндөрт, уулсын оргилоор аяга мэт хүрээлэгдсэн Бертекийн хонхор буюу Укокийн хавтгайн төв хэсэг оршино. Энд Зүүн-Өмнөд Алтайн тал хээр-тундрын ландшафт зонхилох бөгөөд уулсын намаг ихтэй. Дөрвөн улсын хилийн зааг болсон уулсын зангилаа нь цаг агаарыг тогтворжуулах үүрэгтэй. Таванбогд уулын мөсөн оргилууд нь хойд зүт буюу Хойд мөсөн далайг чиглэн урсах гол мөрнүүдийг ч, мөн Төв Азийн гадагш урсгалгүй баруун Монголын бүсийн гол горхийг тэтгэн тэжээж байдаг. Хий хоолойг хятадын хил рүү татахдаа Укокийн хавтгайг тойруулж буюу түүний хаяагаар тавих боломжгүй, учир нь Канас даваагаар Хятадын тал руу нэвтрэхийн тулд хоолойг Бертекийн хонхрын ёроолоор дайруулан тавих хэрэгтэй болно.

Төлөвлөгөөний дагуу хийн хоолой нь газар хөдлөлтийн аюултай бүсээр дамжих ба хамгийн сүүлд 2003 онд гэхэд энд магнитудын 7,4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна.

 

2.ХИЙН ХАНГАЛТ, ОЛБОРЛОЛТ БОЛОН ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ

 

www.gazprom.ru сайтын мэдээллээс үзэхэд, "Газпром” нь дэлхийд хамгийн томд орохын хийн нөөц буюу 30 триллион кубметр хийг эзэмшиж байгаа бөгөөд үүний урсгал үнэлгээ нь 180 тэрбум ам.доллар.  "Газпром”-ын 50 хувийг төр эзэмшдэг. Сибирийн аварга том ордууд одоо ч их нөөцтэй хэвээр байгаа.  Уренгой 10 триллион кубметр, Ямбург 5 триллион кубметр, Заполярное 3,2 триллион кубметр, Ковыкта 1,9 тэрбум кубметр,  /Википедия-гий мэдээллээс ишлэв/. Эндээс үзэхэд, Уренгойн хийг Европ руу ч, Хятад руу ч гаргахад хангалттай хүрэлцэнэ. Ямалагийн харьцангуй том ордыг хийг нягтруулах, тэгээд танкеруудад шахаж, экспортод гаргах арга замаар, хоолой барихгүйгээр ашиглах гэж байна. Хий нь Орос улсын хөгжилд хэрэгтэй болохоор нийлүүлэлтийн томоохон гэрээнүүдийг нягт нямбай бодож боловсруулсны үндсэн дээр, эдийн засгийн маргаангүй ашигтай нөхцөлөөр байгуулж, тэдгээрийн хэрэгжилт нь экологи, нийгэм-эдийн засгийн болон бусад ямарваа нэгэн асуудлыг дагуулахааргүй байх ёстой. 

 

3.УКОКООР ДАМЖУУЛАН ТАВИХ ХИЙН ХООЛОЙН ГЕОПОЛИТИКИЙН АСУУДЛУУД

 

3.1.Тээвэрлэлтийн шууд коридор нь Хятадын шаардлага болох нь.

Хийн хоолойг тавих тээврийн шууд коридор байгаа нь Хятадыг "алдагдсан эх газар” хэмээн нэрлэдэг, хятад газрын зураг дээр бол Уралын нуруу хүртэл Сибирийн багагүй хэсгийг оруулж тэмдэглэсэн нутаг орон руу нь гаргаж байгаа юм. Хятадын харуул Укокийн хавтгайд 19 зууны хоёрдугаар хагасыг хүртэл байрлаж, отрядууд нь Семинскийн даваа хүртэл явдаг байсныг дурдахад хангалттай. Урумч-Горно-Алтайск-Барнаул-Новосибирск гэсэн тээврийн шууд магистраль нь хятадуудад Оросын өмнөд сибирийн бүс нутгийг хүчирхийллийн бус замаар эзлэн авах боломжийг олгож байгаа юм. Эдгээр газар нутаг руу Хятадын хямд, хэрэглээ багатай, хөдөлмөрийн чадавхи сайтай, харьцангуй өндөр мэргэшсэн ажиллах хүчин бөөнөөр хуулийн дагуу болон хууль бусаар нэвтрэх явдал хэдийнээ эхэлчихээд байна. Нийгэм-эдийн засаг, хүн ам зүйн тэртээ тэргүй ярвигтай байгаа нөхцөл байдлын үүднээс авч үзвэл энэ үйл явдал нь хүн ам багатай Алтай улсын хувьд (207 мянган иргэнтэй) төдийгүй хүн ам нь байнга цөөрч байгаа Алтайн муж болон Сибирийн бусад мужийн хувьд ч аюултай нөхцөл байдал юм.

Укокоор дамжин Орос руу шууд нэвтэрнэ гэдэг нь эрүүл ахуй-тахлын, экологийн болон улс төрийн хямралыг Шинжаанаас Сибирь рүү "шидэх” таатай суваг болно, нэн ялангуяа тэнд байгалийн болон экологийн сүйрэл, эдийн засгийн хямрал, үндэстэн хоорондын мөргөлдөөн (уйгарын салан тусгаарлагчдыг тооцвол) гарсан нөхцөлд. Тавигдсан замаар Хятадаас Орос руу дүрвэх олон мянган дүрвэгчийн урсгалыг хилийн ямар ч хаалт зогсоож чадахгүй. Өнөөгийн дэлхий дахины тогтворгүй байдал, БНХАУ-ын дотоод хямралтай нөхцөл нь дээрх сценари хэрэгжих боломжтойг илэрхийлж байна.

БНХАУ-ын хүн ам нь дэлхийн хүн амын 22 хувьтай тэнцэх бол, та­риалдаг газар нь дэлхийн газар тариалангийн долоон хувийг  эзэлдэг. Нэг хүнд ногдох ДНБ-ий эргэлт нь 2009 оны байдлаар 3500 ам.дол­лартай тэнцэж байна.

Энэ нь Оросын дундаж үзүүлэлтээс гурав дахин доогуур, тэр дундаа хятадын тариачдын амьдрал хотын хүн амынхаас нэн доогуур. Сүүлийн жилүүдэд Хятадад бүс нутгийн шинжтэй зэвсэгт мөргөлдөөн олон гарсны шалтгаан нь тариалангийн газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар дээрэмдсэн явдал байв. Хятад дахь эрүүл ахуй-тахлын нөхцөл байдал ч гэсэн асуудалтай байгаа нь усны хомсдол, хүн амын олонхи нь амьдарч буй экологийн муу нөхцөлтэй холбоотой... Тэгээд ч 19 зууны хоёрдугаар хагаст Хятадаас Орос руу бөөнөөр дүрвэх явдал гарсаар байсныг дурдах нь зөв. Хятадаас хойд зүгийг чиглэсэн хан биш үндэстний урсгалыг хятадын засаг захиргаа ч дэмжих болно гэдгийг санаж байх хэрэгтэй.

"2006 оны дөрөвдүгээр сарын 12-нд БНХАУ-ын Шинжаан-уйгарын автономит район /ШУАР/-ы ( засаг захиргаа Алтай руу тавьж буй замыг дуусгахад зориулан нэг тэрбум юань гаргаж өгчээ. ШУАР-ны харилцаа холбооны удирдах газраас төслийн шинжлэх ухаан-техникийн үндэслэлийг бэлтгэх үүргийг ч өгчээ. REGNUM мэдээллийн агентлагийн сурвалжлагчид нэгэн нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж Хятадын Засгийн газар чухамхүү энэ замыг барьж дуусгахыг шаардан шахаж байгаа гэж мэдээлжээ… Укокоор дамжуулан зам тавих асуудал Хятадад нэгэнт шийдэгджээ. Харин одоо холбооны улсын удирдлага, Москвагийн улс төрийн эр зориг шаардагдаж байгаа бөгөөд тэгсэн цагт энэ замыг барихад юу ч садаа болохгүй”. (www.regnum.ru)

 

3.2.”Сибирь бол түрхэн хугацаанд алдагдсан Хятадын газар  нутаг”.  Шунь Сяоцзин

"Оросод булаагдсан хятадын газар нутгийг буцаан авах хоёр арга” /хятадаас орчуулав/

"Хятад, Оросын хооронд байгуулагдсан арваад гэрээ нь эрт дээр цагт Чин улсын үед (Чин улс нь 1644-1911онд Хятадыг захирч байлаа)” байгуулагдсан болохоор Хятад улс ч, БНХАУ ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

Гэхдээ тэр үед энэ гэрээг энхийн замаар ч, цэрэг зэвсгийн хүчээр ч хүчингүй болгох боломжгүй байв. Чингэхдээ Орос-Хятадын гэрээ нь "Хятад-Британийн гэрээ” шиг 99 жилээр хязгаарлагддаггүй. Хятад улсын үед дээрх гэрээнүүдийг хүчингүй болгох нь бүү хэл, бүр Гадаад Монголыг ч алдсан. ЗХУ-тай гэрээ байгуулж, Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөюшөөрсөнөөр Чан Кайши нь Хятад улсын хэдэн зууны турш эзэмшсэн асар өргөн уудам тал нутаг, ашигт малтмалын бүсийг алдагдахад хүргэсэн. Энэ бүхэн нь Чин улсын гэрээний улмаас Хятадын алдсан алдагдлаас ч илүү давсан хохирол байв. Цөмийн аюул заналхийлэл байгаа хэвээр болохоор хүчирхэг цөмийн зэвсэгт гүрнүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн байж болохгүй гэдгийг бүгд ойлгож байгаа. Тиймээс газар нутгаа зэр зэвсгийн хүчээр эргүүлэн авна гэдэг нь бодитой биш. Хятадын өнөөдрийн зорилго бол Орос-Хятадын есөн гэрээг хүчингүй болгохын тулд цөмийн цохилт өгөх явдал биш, харин 21 дүгээр зуунд хятад үндэстнийг дахин мандан бадруулах явдал юм. Ойрын хэдэн арван жилд Хятадад таатай хандаж байгаа оросын бодлогыг дэмжих, үүнтэй зэрэгцүүлэн Сибирийн хүн амын бүтцийг өөрчлөх зорилгоор хан үндэстний цагаачлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэдэн арван жилийн дараа энд хан үндэстэн оршин суугчдын дийлэнх болох цагт дээрх газар нутгуудад хан үндэтсний автономийг бий болгох ёстой. Дахиад хэдэн арван жил өнгөрөхөд хан үндэстний улсыг зарлана. Дараа нь энэ улс нь референдумын замаар Оросоос салан тусгаарлаж, БНХАУ-д нэгдэх буюу Хятадын нэг хэсэг болох, эсвэл БНХАУ-тай холбооны улс байгуулах. Хятад улс Орос улсаас Ленины "Хятадад булаагдсан газар нутгийг нь эргүүлэн олгох” гэсэн амлалтыг биелүүлэхийг шаардах”.

Эндээс үзэхэд, ОХУ нь хүн амын суурьшил шигүү биш газар орноороо дамжуулан БНХАУ-тай харьцах нь Сибирийг Хятадад нэгтгэх гэсэн БНХАУ-ын хэсэг хүрээний нөхдийн ашиг сонирхолд нийцэж байна. Харин энэ нь Оросын ашиг сонирхлыг уландаа гишгэсэн хэрэг билээ.

 

3.3.Монгол дахь Орос улсын геополитикийн байр суурь ганхана

 

Баруун Монголыг тойруулан Оросоос Хятад руу хийн хоолой тавихыг Монголын ард түмэн, Монголын улс төрийн элит хэсэг Орос улс геополитикийн эртний холбоотноо үл тоож байна гэж дүгнэхэд хүргэнэ. Энэ нь тухайн нөхцөлд Монголын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын цорын ганц баталгаа бол АНУ гэж үзэхэд хүргэж, цэрэг-улс төрийн болон эдийн засгийн түншээрээ Монгол АНУ-ыг сонгоход хүргэнэ. ХХ зууны эхний хагаст Шинжаан, Төвд тусгаар улс байж байгаад өнөөдөр Хятадын автономит муж болчихоод байгааг монголчууд маш сайн санаж байгаа. Мөн 17-19 зуунд тэдний дээд өвөг болох зүүнгарчуудыг Чин улс хэрхэн хүйс тэмтэрснийг бас мартаагүй байгаа. Түүхийн ухааны доктор В.А.Моисеев Чин улсаас Алтайн ард түмнүүдийг түрэмгийлэхэд (17 зууны хоёрдугаар хагасаас 18 зууны хоёрдугаар хагас) зөвхөн Зүүнгарын ард түмэн гэхэд тооны хувьд арав дахин хорогджээ хэмээн "Россия и Китай в Центральной Азии” номдоо бичжээ. Монголын цэрэг-армийг шинэчлэхэд АНУ хэдийнээс хөрөнгө мөнгө гаргах болсон. 2005 оны зун Монголд хамтарсан цэргийн сургуулилалт хийсэн нь Хятад руу шууд хийн хоолой тавигдаж эхлэх үед Америкийн цэргийн шуурхай ажиллагааны хүчин манай холбоотон байсан Баруун Монголын нутаг дэвсгэр дээр байрших нь гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.

Ийм маягаар Хятад руу тавих хийн хоолой нь Орос улсын хувьд стратегийн ач холбогдолтой Төв Азийн бүс нутаг дахь геополитикийн жин, нөлөөг бууруулж, АНУ болон Хятадын геополитикийн байр суурийг бэхжүүлнэ.

 

4. АСУУДЛЫН НИЙГЭМ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

Хийн хоолой дамжин өнгөрч буй бүс нутаг эдийн засаг-нийгмийн хувьд ашиг олдог (хөрөнгө оруулалт, ажлын байр, хийн ашиглалт г.м.) гэсэн ойлголт нь үндэслэлгүй юм. Нэгд, Сибирийн бүс нутгийг хийжүүлэх ажиллагаа тодорхой төлөвлөлтийн дагуу хийгдэж байгаа бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд Хятад руу илгээхээр төлөвлөснөөс ч бага хэмжээний хий шаардлагатай. Жишээлбэл, Катунь гол дээрх "Алтайн усан цахилгаан станцын” хүчин чадалтай эн зэрэгцэх 100 МВт хүчин чадалтай хийн турбинтэй байгууламж нь 200 сая кубметр хий ашиглах ба энэ нь Хятад руу хийн хоолойгоор шахах хэмжээнээс даруй 150 дахин бага юм. Харамсалтай нь хийжүүлэх тусгай хөтөлбөр ч үнийн өсөлтөөс хамаараад улам бүр ашиггүй болж, орон нутгийн оршин суугчид хийн хэрэглээнээс татгалзах болоод байна.

"Алтай” хийн хоолойноос хий тараана гэж хэзээ ч төлөвлөж байгаагүй: энэ бол өндөр даралт бүхий, хийг холын зайд шахах зориулалттай тусгай хоолой билээ. Олон нийтийн сөрөг хандлагаас болоод "Газпром” сүүлийн үед хийжүүлэх хөтөлбөрүүдээ орон нутгийн засаг захиргаа "Алтай” төслийг дэмжихээс хамааралтай болгох оролдлого хийж байгаа. Үүний баталгаа нь 2010 оны 10 сард Томск хотноо болсон мужийн захирагч нарын чуулга уулзалт юм.  

Хоёрт, хийн хоолой болон зам гүүрийг байгалийн эрсдэлт нөхцөлд тавих зардлын цар хүрээ асар их: Алтай улсын уулархаг район, газар хөдлөлтийн бүс, Укокийн өндөр уулын намгархаг хөрс, мөнхийн цэвдэг, энд долдугаар сард ч гол дээр зайрмагтсан мөс хайлдаггүй, 5-9 сард цастай байдаг, өвлийн дундаж хэм нь -40 градус.Төслийн алдагдал мөн дараах хүчин зүйлээс хамааран нэмэгдэнэ. Үүнд: хоолой нутгийн малчдын бэлчээр газрыг дайран өнгөрч, мөн Укокт ургах алтан үндсийн талбайг сүйтгэх, Катунь голын хариус загас, цасны бар, аргаль, угалз, бүргэд гээд олон ховор амьтдын амьдрах орчинд халдах эрсдэлтэй.

Гуравт, шинжээчид уг төслийг хэрэгжүүлэхэд "20 тэрбумаас багагүй ам.доллар” шаардлагатай гэж үзэж байна. Хэрвээ хийн үнэ 17 ам.доллар байвал төслийн ашгаа өгөх хугацаа 15 жилийн дараагаас ч илүү болж мэдэх бөгөөд түүнийг хэрэгжүүлэх нь зөвхөн гүйцэтгэгчдийг л баяжуулна. Магадгүй бүтээн байгуулалт нь улсын төсвөөс санхүүжиж, Хятадын талын зээр дээр суурилж болох юм. Гэвч энэ зээл гэдэг нь Оросоос авч буй хийн төлбөрт хятадын бараа шахагдах нөхцөлийг ч бүрдүүлж байна.

 

5. УГСААТАН-СОЁЛЫН ҮЗҮҮЛЭЛТ

 

Хийн хоолой, зам барих төслийг нутгийн ард иргэдийн дийлэнх нь өвөг дээдсийн булш бунхан, удам дамжсан газарт халдаж байгаа хэрэг хэмээн үзэж байна. Укокийн хавтгай болон түүний дээр ноёлох Таван Богд уул нь нэн эртээс төв азийн ард түмнүүдийн хувьд ариун газарт тооцогдсоор ирсэн бөгөөд энэ газраар хийн хоолойг тавихад олонх алтайчууд, монголччууд, казахууд, тувачууд үндэсний ариун шүтээнийгдоромжилсон, үүх түүхийг нь хүндлээгүй хэрэг гэж үзэх болно.

Алтайчуудын олонхи уг төслийг угсаатны хувьд нүүрлэж буй заналхийлэл гэж үзэж байна. Алтайн зайсангуудын оросын эзэнт гүрний бүрэлдэхүүнд оръё гэсэн шийдвэр нь нэн тэргүүнд Чингийн Хятадын хүйгээр устгах бодлогоос үүдэлтэй гэдгийг мартаж болохгүй. Хийн хоолой барих нь Алтайн Кош-Агачийн районд үндэстэн хоорондын мөргөлдөөн гарахад хүргэж ч мэднэ. Теленгитүүд бүгд л Хятад руу шууд хоолой татах, зам тавихын эсрэг байгаа. Харин казахуудын хандлага арай зөөлөн. Тиймээс теленгитүүд "Бид 150 жилийн өмнө казахуудыг манай газар нутаг руу оруулахдаа та нар бол манай зочид шүү гэсэн болзолтойгоор оруулсан, харин тэд өгөөдөр бидний газар нутгийг хятадуудад тавьж өгөх гэж байна” хэмээн ярьж байна.

Түүвэр социологийн судалгааны дүнгээс үзэхэд Алтай улсын хүн амын 68,5 хувь нь Укокоор дамжуулан Хятад руу шууд хийн хоолой тавихын эсрэг байгаа бол 43 хувь нь тухайн улсын өөр хаагуур ч хийн хоолой тавиулахгүй гэжээ. Тэгвэл 74 хувь нь Хятад руу автозам тавихын эсрэг байна (Сибирийн салан тусгаарлах үзэл: орчин үеийн илрэлүүдэд хийсэн социологийн дүн шинжлэл. Растов.Ю.Е., Щербинин Д.И.).  Алтайн хязгаарын олонхи  иргэн нь Алс Донодод болсон шиг Хятадын цагаачдын түрэлтэд даруулж, хөдөө аж ахуйн газар нутгаа алдахаас эмээж байгаа тул уг төслийг эсэргүүцэж байгаа.

 

6.ЭКОЛОГИЙН ҮЗҮҮЛЭЛТ

 

Укок бол өндөр уулын тундрын бүс юм. Мөнх цэвдэг дээрх намаг энд зонхилдог. Иймэрхүү экосистемд нөлөөлсний үр дагавар ямар байдгийг бид хойд хэсгээс буюу Баруун Сибирийн ихэнх хийн болон нефтийн хоолой эхэлдэг газраас олж харж болно. Ийм газар нутгаар нэг л удаа явж өнгөрсөн гинжит тракторын мөр арилахад 30 орчим жил хэрэгтэй болно. Харин тээврийн хэрэгсэл байнга холхих нөхцөлд ийм экосистемд эргэлт буцалтгүй өөрчлөлтүүд явагддаг: намгууд хэсэг бусаг болон задарч, хөрсний усны бүтэц, чиглэл, идэвхижил болон бусад үзүүлэлтүүд нь өөрчлөгдөж, эцсийн дүнд урьд өмнө нь мөс байгаагүй газар мөс гарч ирж, харин зарим газар нь хуурайшина. 

Хойд газар нутаг нь гол мөрнүүдийн эхэд байрладаг бол Укок нь Ижил мөрний усны 60 хувийш бүрдүүлэгч Катунь голын сав газрын усыг хуримтлуулагч юм. Ийм маягаар Ижил мөрөн ширгэн багасах аюул нүүрлэж байгаа нь Сибирь хэмээх асар том бүс нутагт ч өөрийн гэсэн хор уршгийг дагуулна. Тодруулбал, Ижил мөрний ус багасна гэдэг нь энэхүү асар том усны артерийн тээдэг дулаан алдагдаж, цаг уур, ургац г.м. Ижил мөрний ай сав дахь олон зүйлст нөлөөлнө. "Газпром”-ын бичиг баримтуудад, тодруулбал, "Алтай” төслийн хөрөнгө оруулалтын үндэслэл”-д бүтээн байгуулалтын үр дагаврын талаар бичигджээ. Жишээлбэл, 21 боть "Хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ. 7 ном. Техник бус резюме”, 86-р хуудсанд "Хийн хоолойг барих явцад илэрсэн нөлөөллийн үндсэн төрлүүд нь хийн хоолойг ашиглах явцад ч илэрсээр байдаг. Тэдний байгаль болон хийн хоолойнд үзүүлэх нөлөө өөр өөр боловч ерөнхийдөө нэмэгдсээр байдаг… Мөнх цэвдэгтэй, намгархаг газарт траншейнд байрлуулсан хийн хоолойг ашиглахад хэмийн өөрчлөлт хоолойн эргэн тойронд 6-8 м радиуст тархдаг. Энэ нь намаг гэсэх, хөрс суусаны улмаас хоолой хөндийрөхөд хүргэж болно” гэжээ. Томск мужийн захирагч А.А.Адамын үзэж байгаагаар Укокийн мөнх цэвдэгийг нээчихвэл Алтайн, нэн тэргүүнд Таван Богд уул, Өмнөд Алтайн мөсөн оргилууд хайлах аж. Энэ бол "цоорсон хөргөгчний” нөлөөг үзүүлэх ба гарах үр дагаврын цар хүрээг тооцох аргагүй гэсэн үг. Хийн хоолойн төсөлд Ямалагийн цэвдэгээр дамжуулахдаа хийг хөргөх тусгай станц барихаар тусгасан бол Укокийн хавтгай дээр ийм зүйлийг төлөвлөөгүй байна. Намаг нь нүүрстөрөгчийг дээд зэргээр хуримтлуулдаг болохоор Укок мэтийн газар нутаг нь цаг агаарын зохицуулагчийн үүргээсээ хамаараад нэн чухалд тооцогддог. Намаг хатах нь хуримтлагдсан нүүрстөрөгч чөлөөлөгдөхөд хүргэх ба энэ нь цаг агаарт сөрөг нөлөө үзүүлнэ. Чуйн тал газар болон Укокийн хавтгай нь газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд оршдог болохоор байгууламжийн аюулгүй байдлыг хангах тусгай судалгаа хйигдэх ёстой байсан ч хийгдээгүй байна.

 

7.АЛЬТЕРНАТИВ ХУВИЛБАРУУД

 

7.1.Ташант, Монголоор дамжуулах баруун хувилбар

Укок хавтгайг тойруулан, Баруун Монголын газар нутгаар дамжуулан тавих хийн хоолойн төсөл Оросын ашиг сонирхолд бүрэн нийцэж байгаа. Гуравдагч орны газар нутгаар дамжиж байгаа гэх ганц бэрхшээл энд бий. Гэхдээ "Монголын хувилбарын” нэмэх нь илүү олон.

1/.Оросын газар нутгаар хийн хоолой тавих ажиллагаа мэдэгдэхүйц хялбаршина. Учир нь Кош-Агачаас Ташанта хүртэл авто зам бүхий, тохижсон 50 км бий. Баруун Монголын нутгаар дамжуулан, Орос-Монголын хилийн "Ташанта” боомт болон Хятад-Монголын хилийн Даян (Хятадынх)-Цагааннуур хүртэл 210 км урттай автозам одоо тавигдаж байгаа. Энэхүү автозамын дагуу Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолойг Баян-Өлгий аймгаар дайруулан тавихад арай урт зайг туулах боловч орчны болон цаг уурын нөхцөл нь Алтайн өндөр уулсаар дамжуулснаас хамаагүй таатай. Энэ байгууламж нь илүү хямд төсөр, илүү аюул багатайн дээр ашиглахад ч Укок-Канасыг бодвол зардал багатай. Кош-Агачаас замгүй газар хөдлөлтийн аюултай бүсэд орших Чуйн тал газар руу эргэж, мөнхийн цэвдэгт Укокийн хавтгайн 2600 м өндөр рүү хийн хоолойг татна гэдэг нь техникийн үндэслэлгүй, Орос Монголын харьцааг хүндрүүлэх, цэвэр улс төрийн шийдвэр шиг харагдаж байна. Тиймээс дээрхи хувилбарыг Орос, Хятад, Монгол гэсэн гурван тал хамтран авч үзэж хэлэлцэх ёстой.

 

2/. Ташантаар дамжуулан хийн хоолой татах хувилбарыг Монголын тал идэвхтэй дэмжиж байсан. Монголын өмнөх Ерөнхийлөгч Энхбаяр энэ хувилбарыг В.В.Путинд санал болгосон ч тэр үедээ татгалзсан хариу авч байлаа. Одоо нөхцөл байдал тодорсон болохоор энэ хувилбарыг шинээр авч үзэх боломжтой. 

Хийн хоолойн Монголын хувилбар хэрэгжсэн тохиолдолд хийг тээвэрлэх, экспортлоход Оросын хувьд хамгийн ашигтай хил гаалийн болон эдийн засгийн нөхцөлөөр тохиролцож болно гэж үзэж байна. Төслийн цар хүрээгээр аваад үзвэл микроскопын хэмжээний жаахан хийгээр л Монголын талд төлбөр хийж болно.Чингэхдээ Монголын газар нутаг дээр ямар нэгэн хуваарилах станц байгуулах шаардлагагүй, учир нь Чуйскийн станцаас шууд Хятад хүртэл хийг шахна. Тэгвэл монголын тал ч зөвшөөрөлгүйгээр хий авах боломжгүй болно.

Энэ хийн хоолой нь стратегийн чухал ач холбогдолтой энэ бүс нутагт алдагдаад байгаа геополитикийн байр сууриа сэргээж авах, бидний уламжлалт өрсөлдөгчдийг энд бүрэн суурьшихаас сэргийлэх боломжийг Орос улсад олгоод зогсохгүй энэ баялаг бүс нутгийн нөхөн сэргээгдэх болон нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад өрсөдөх давуу талуудыг ч бий болгож өгнө. Мөн Даня-Ташантаг холбосон замын асуудал ч эцэслэн шийдвэрлэгдэх юм. Оросын хийн транзит хоолой Монголоор дайрч өнгөрөх нь улс төр, эдийн засаг, соёлын олон чухал асуудлуудыг шийдвэрлэх боломжийг олгоно. Жишээлбэл, ирээдүйд бий болох монгол-оросын хамарсан үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн эрчим хүчний хангамж, дэд бүтцийн асуудлыг ч шийдэх боломжтой болно гэсэн үг.

3/.Орос улс Төв Азитай, тэр дундаа Хятад улстай харилцахдаа "зөөлөн буферын” зарчмыг баримталсаар ирсэн уламжлалтай. Хийн хоолойг Монголоор дамжуулах нь ирээдүйд гарч болзошгүй эдийн засаг, геополитикийн өдөөн хатгалгад уян хатан хариу барих, төрийн түвшинд улс төрийн чухал шийдвэр гаргахдаа тодорхой хэмжээний пауз авах боломжийг олгоно. Хятадын талынхан, Шинжаан-Уйгарын автономит районы эрдэмтэд бүс нутгийн хэмжээнд харьцахдаа бидний зовнилыг ойлгож байгаа болохоор энэхүү өөрчлөлтийг хийхэд бэлэн байна. Энэ нь Хятадтай харилцах харилцаанд нэн чухал, учир нь манай дорнын хөрш өрсөлдөгчийнхөө хатуу байр суурь, ухаалаг хүчийг үнэлдэг, хэрвээ тийм байж эс чадвал эрт, орой, хэзээ нэгэн цагт түүнийг тооцохоо больдог. Хийн хоолойг байгуулах, ашиглахад Монголыг оролцуулах нь түүнийг ШХАБ-ын үйл ажиллагаанд татан оролцуулах эдийн засгийн хөшүүрэг болно. Мөн евразийн геополитик, эдийн засаг, соёлын интеграцчилалд, тэр дундаа үндэсний ашиг сонирхлоо хамгаалсан харилцан итгэлцэл, мөн 21 зууны стратегийн дуудлага болсон экологи дээр суурилсан эдийн засгийн зарчим дээр суурилсан интеграцчилалд ч том түлхэцийг үзүүлнэ.

 

7.2.Ковыктагаас Находка хүрэх Зүүн хувилбар

 

Ковыкта бол Зүүн Сибирьт байрлах, 1,9 триллион хийн нөөцтэй, дээд хүчин чадлаар ажиллавал 30 жилийн хугацаанд 1 триллион кубметр хий буюу Хятадын хэрэгцээт хийг нийлүүлэх боломжтой. Энэ орд газар нь бүтцийн хувьд ярвигтай, тэгээд хангалттай тохижсон биш. Батлагдсан зам болох ВСТО (Дорнод Сибирь-Номхон далай ) болон хийн хоолойг нэгэн "коридорт” оруулах нь, өөрөөр хэлбэл, хийн хоолойг Укокоор дамжуулан Шинжаан руу биш, харин Ковыктыгаар дамжуулан Хятадын зүүн районуудад хүргэх нь 4 мянган метрийн урттай маршрут бөгөөд зардал нь ч Баруун хувилбарыг (2600 км) бодвол их болно. Энэ нөхцөлд ашгаа өгөх хугацаа 15 жилээс дээш байх бололтой.

Энэ чиглэлд хоолой тавих өөр богино хувилбарууд байгаа, эсэх нь тодорхйогүй байна. Зүүн хувилбарыг Хятад улс идэвхитэй дэмжиж байгаа нь Урумчаас Шанхай хүртэл тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж байгаа болохоор тэр. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн орлогч дарга, Хятадын Эрчим хүчний удирдах газрын дарга Жан Гобаотой хөгжлийн асуудлаар хийсэн ярилцлагаас ишилье. "Хятадын тал эхлээд зүүн талаар хийн хоолой тавих сонирхолтой байгаа бол оросын тал баруун талыг түрүүлж ашиглалтанд оруулах бодолтой байна. Хятадын хувьд баруугаар хэд хэдэн хийн хоолой бий. Жишээлбэл, ШУАР-оос улс орны дорнод хязгаарт хий хргэх хоолой тавигдчихаад байна. Туркмени, Казастанаас татсан хий хоолойнууд ч энд хамаарна. Тиймээс Шинжаанд нийлүүлж байгаа хийн хэмжээг нэмэгдүүлэх нь тийм ч тулгамдсан асуудал биш. Харин зүүн талаар тавигдах хоолойгоор хий 100 сая гаруй хүн амьдарч байгаа Хятадын зүүн хойд хэсэгт хүргэгдэх ёстой. Энд хийн дутагдал мэдэгдэхүйцээр илэрч байгаа. Зүүн хоолойгоор хий нийлүүлж эхэлбэл Хятадын энэ бүс нутаг дахь олон үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хийн дутагдлыг арилгана. Одоо бол тийшээ нэг ч хоолойгоор хий очихгүй байгаа. Тиймээс тэнд хийн сайн зах зээл байнаа гэсэн үг. Гэвч орсын талын байр суурь нэг хэвийн байна, тэр энэ асуудлыг хэлэлцэхийг хүсэхгүй байгаа” (Хятад ба Оросын эрчим хүчний хамтын ажиллагаа нийтлэлээс).

 

ДҮГНЭЛТ

Тэр дурдагдсан хүчин зүйлсийг харгалзан, ПШУА-ийн НСС-ын шинжлэх ухааны семинар дээр тавигдсан шинжлэх ухааны доктор А.В.Иванов, шинжлэх ухааны доктор М.Ю.Шишин, Алтай улсын Теленгитүүдийн нийгэмлэгийн тэргүүн А.А.Шонхоров нарын илтгэлийг сонсоод, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн В.Н.Гетмановын илтгэлийг хэлэлцээд ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлөөс мэдэгдэх нь:   

1.Хийн хоолойн шугамыг Кош-Аначаас Укок руу татахгүй гэсэн тохиолдолд Уренгой-Хятад гэсэн хийн хоолойг Алтайн улсаар дамжуулан тавих нь үр ашигтай харагдаж байна. Хийн хоолой нь Ташанта руу чиглэж, Ташантаас Монголын хил рүү очих ёстой. 2600 км урттай үргэлжлэх энэ хийн хоолойн шугам нь Уренгойн хийгээр сайн хангагдах бөгөөд түүний олборлолт, тээвэрлэлтийн нөөцийг ашиглах юм. Энэ хувилбар нь зөвхөн БНХАУ-тай төдийгүй мөн Монгол улстай ч эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхэд нөлөөлж, хийн хоолойг уулын өндөрлөг бүс, мөнхийн цэвдэгтэй газар, газар хөдлөлтийн аюултай бүсээр дайруулан барихад учрах техникийн олон асуудлыг байхгүй болгож, Уулын Алтайн иргэдийн эсэргүүцлээс ангижран, Хятадаас Сибирь болон Алтайн хүн ам сийрэг газар нутаг цагаачдад эзлэгдэхээс сэргийлнэ. Үүний эсрэг одоо төлөвлөгдөөд байгаа хувилбар нь хуучирсан улс төрийн шийдвэр шиг харагдаж байгаа бөгөөд үүнийг Орос, Хятад, Монгол гэсэн гурван талт хэлэлцээрээр өөрчлөх шаардлагатай. Энэхүү хувилбар нь хийн нийлүүлэлтийн үнэтэй холбоотой эдийн засгийн үндэслэлтэй байх ёстой. 

2.”Алтай” хийн хоолойг Укокийн хавтгай буюу дархан цаазтай газраар дамжуулан байгуулах нь Оросын уугуул ард түмнүүдийн үндэсний ашиг сонирхолд харшилж байна. Энэхүү хувилбар нь Уулын Алтайн уугуул иргэдийн уламжлалт амьдралын хэв маягийг эвдэх, Алтай болон Өмнөд Сибирийн хүн амын нягтаршил багатай ард түмнүүд Хятадын олон тоот иргэдийн хүн ам зүйн түрэмгийлэлд өртөх, газар хөдлөлтийн аюул нүүрлэх, экологийн хувьд хор хохиролтой байх, энэ бүхнээс үүдэн нийгмийн тогтворгүй байдлыг бий болгох үндэстэй. Хийн хоолойг тавихад учрах технологийн хүндрэл бэрхшээл, экологийн үр дагавар, газар хөдлөлтийн аюул заналхийллийг олон нийтээр ил тод хэлэлцүүлээгүй. Иймэрхүү маягийн хэлэлцүүлэггүй, төрийн болон шинжлэх ухааны судлаач шинжээчдийн дүгнэлтгүйгээр ийм төслийг хэрэгжүүлэх боломжгүй.

3.Укокийн хавтгай нь Ижил мөрний усны ихэнхи хэсгийг бүрдүүлдэг  Катунь голын сав газрын усны чуулбар юм. Хийн хоолой тавих явцад энэ хавтгайн экологи өөрчлөгдөх нь Ижил мөрөн ширгэх, ус нь багасах аюулыг дагуулж байгаа бөгөөд энэ нь Сибирьт бүхэлд нь хор хохиролтой. Саяхан болсон 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт дахин давтагдах бодит заналхийлэл байгаа нь хийн хоолойг төлөвлөгдсөн ёсоор, бартаа ихтэй Укокоор дамжуулан тавихыг нэн аюултай болгож байна.

4.Укокоор дамжуулан автозам тавих нь дээр дурдагдсан бүх аюулыг агуулаад зогсохгүй эдийн засгийн хувьд ч ашиггүй, учир нь тал газраар тавьсан Казахстаны төмөр замын тээвэртэй өрсөлдөж чадахгүй. Харин одоо ашиглагдаж буй Чуйскийн автозамыг Ташантаас Хятад хүртэл, Монголоор дайруулан тавих замтай холбож өгвөл Алтай болон Сибирийг эдийн засгийн хувьд хөгжүүлэх, гурван улсын хил орчмын бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгод нийцэх билээ. 

5.Оросын Укокийн хавтгайг 1998 онд олон улсын шинжтэй байгалийн бүс хэмээгээд Уулын Алтайн өөр дөрвөн газрын хамтаар ЮНЕСКО бүртгэлдээ авсан. Өнөөдөр Укокийн Монгол, Хятадын талын байгалийн хэсгийг тусгай хамгаалалтын бүс болгохоор зохих бичиг баримтыг ЮНЕСКО-д хүргүүлчихээд байгаа. Харин Казахстан үүнтэй утга нэг бичиг баримтыг бэлдэж байна. Дүгнэхэд, Укокийн хавтгай бүхэлдээ олон улсын шинжтэй хамгаалалтын бүс болж байна. Ийм нөхцөлд Укокоор дайруулан автозам юмуу, хийн хоолой тавих байгалийн давтагдашгүй өвөрмөц бүтцэд байж боломгүй цохилт өгсөн хэрэг болно.

6. Ковыкта ордоос зүүн Хятад руу хийн хоолой тавих хувилбар нь 4000 орчим км үргэлжлэх урттай бйагууламж барих хэрэгцээг үүсгэж байгаа тул маргаантайд тооцогдоно. Илүү богино, маргаангүй Оросод ашигтай маршрут сонгогдсон нөхцөлд л энэ хувилбарыг хэрэгжүүлж болох юм.

7.Аль ч хувилбарыг хэрэгжүүллээ гэсэн Новосибирск, Томск мужууд, Алтайн хязгаар, хүн амын суурьшил сийрэг Алтайн улсыг Баруун Сибириэс хийжүүлэх өвөрмөц хөтөлбөр байх ёстой бөгөөд энд Сибирь, Алтайн өмнөд рүү хий шахах, нэмэлт, зардал ихтэй хийн хоолой барих явдал гарахгүй байх ёстой.

 

ПШУА-ийн НСС-ын Эрдмийн зөвлөлийн тэргүүн, академич, ПШУА-ийн дэд ерөнхийлөгч, физик-математикийн ухааны доктор А.В.Сычев

ПШУА-ийн НСС-ын шинжлэх ухааны семинарын тэргүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физик-математикийн ухааны доктор А.В.Пинаев

ПШУА-ийн НСС-ын эрдэмтэн нарийн бичгийн дарга, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, техникийн ухааны дэд доктор В.П.Будянов

ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн академич, техникийн ухааны доктор, А.Е.Немцев

ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн академич Е.Ф.Мартышев

ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, техникийн ухааны дэд доктор  П.А.Калантаев

ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн А.Г.Туманик

ПШУА-ийн НСС-ын эрдмийн зөвлөлийн гишүүн, ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, биологийн ухааны доктор Н.В.Шамина

ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физик-математикийн ухааны доктор В.Н.Гетманов

Профессор, физикийн ухааны доктор А.В.Иванов

Профессор, физикийн ухааны доктор М.Ю.Шишин

Алтайн улсын Теленгитүүдийн нийгэмлэгийн тэргүүн А.А.Шонхоров

Энэхүү мэдэгдлийг дэмжиж, гарын үсгээ зурсан:

ОХУ-ын ШУА болон ПШУА-ийн академич В.П.Казначеев

ПШУА-ийн академич, геологи-математикийн ухааны доктор, ЗХУ-ын газрын гүний хүний тагнуулч Н.Н.Амшинский

ПШУА-ийн академич, Новосибирск мужийн Хууль тогтоох хурлын депутат В.С.Нестяк  

ПШУА-ийн академич В.П.Ковалёв

ПШУА-ийн академич Ю.Г.Марков

ПШУА-ийн академич В.В.Габрусенко

ПШУА-ийн сурвалжлагч гишүүн, физикийн ухааны доктор В.Н.Турченко

"Усны сан нөөцийг хамгаалах Новосибирск мужийн хороо” ТББ, тэргүүн Г.Н.Кучина

Оросын хараат бус эко­логийн шинжээчид, удирдлагын зөвлөлийн тэргүүн В.Г.Домрачев

 

Орчуулсан Т.АНАНДА

Оросоос Хятад руу тавих хийн хоолойг Монголоор дамжуулах нь зөв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Исланд: Рейкьянесийн хойгт жилийн хугацаанд долоо дахь удаагаа галт уул дэлбэрчээ

  2023 оны арванхоёрдугаар сараас хойш Исланд улсын нутаг дэвсгэрт ...

Өнөөдөр, 18:11
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн баялгийн үр ...

Өнөөдөр, 17:51
“Халзан бүрэгтэйн ордыг ашиглах компани, хамгаалах иргэн хоёр хэзээ ч учраа олохгүй”

  “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” түр хорооноос мэдээлэл ...

Өнөөдөр, 16:33
2024 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлалтай гэв

 Дэлхийн цаг уурын байгууллага (WMO) ээлжит "улаан дохио”-гоо ...

Өнөөдөр, 13:41
Рио Тинто: Эмэгтэй ажилтнууд дээрэлхэлтэд өртөх тохиолдол өссөөр байна

 Рио Тинтогийн 10 мянга гаруй ажилтны дунд явуулсан судалгаагаар ...

Өнөөдөр, 11:37
Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой

 Улсын Их хурлын гишүүн, Инноваци, цахим бодлогын байнгын хорооны ...

Өнөөдөр, 09:33
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 33 минут
Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Оджаргал нар "эзэмшдэг"

  БНХАУ-ын “Чайна Энержи” групп манай Тавантолгойн бүлэг ...

2024 оны 11 сарын 22, 10 цаг 25 минут
Сангийн сайд Б.Жавхлан Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор сэтгүүлчдийн асуултад хариуллаа

<!-- ...

2024 оны 11 сарын 21, 17 цаг 02 минут
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

2024 оны 11 сарын 21, 16 цаг 54 минут
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрт шалгалт хийх ажлын хэсгийг С.Ганбаатар ахална

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
Aspire Mining: "Овоот" ордын нөөцийг 130 сая тонноор тогтоож, дэлхийн зэрэглэлийн төсөл болохыг баталгаажуулав

    "Овоот" ордын баталгаат нөөцийг 76.8 сая тонн гэж ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын нээлт болон ном хандивлах ажиллагаа Монгол улсад боллоо

Хятадын хүүхдийн уран зохиол “Өсөхийн урт аян” цуврал номын ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Олон Улсын Монгол эмнэлгийн Монгол уламжлалт анагаах ухааны эмч нар Улаанбаатар хотод сайн дурын үзлэг, эмчилгээ хийв

“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
Голомт банкны нэрэмжит “Ажилтай, тэтгэлэгтэй" оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн шилдэг 100 оюутан тодорлоо

  Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банкны нэрэмжит “Ажилтай, ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэгтэй” дээр цөөвөр чонос мэт цугларч, иргэдийг турхирч байна

  Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай ярилцлаа. ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани