- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Монгол”-ын “апдэйт” ба хүлээлт
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баялгийнхаа өгөөж ашгийг үрэн таран хийлгүйгээр үнэ цэнтэй болгох сийрэг бодлого, ухаалаг засаглал, зөв менежментийг монголчууд олон жил хүлээж байгаа. Уг нь манай улс баялгаа зөв удирдана, үр өгөөжтэй болгоно гэж "Эрдэнэс Монгол” ХХК-ийг байгуулснаас хойш 16 дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа юм. Нэг ёсондоо стратегийн ач холбогдол бүхий ордуудаа ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд тус компанийг үүсгэн байгуулсан байдаг.
Өнгөрсөн 16 жилийн хугацаанд 9 удирдлагын гар дамжсан, бүтэц нь 10 удаа өөрчлөгдсөн энэ компани нэг бол хангалттай хэмжээнд чадавхижих, нөгөө бол хэрэгтэй үгүй нь нийтэд ойлгомжгүй цаасан дээрх компани хэвээр үлдэх хоёр сонголт байсан гэхэд хилстэхгүй. Мэдээж компанийн хөгжих, чадваржих үйл явцыг сааруулж байсан гол хүчин зүйл нь нэгдсэн стратегигүй, удирдлагын хүний нөөц тогтворгүй, үр ашиггүй төсөлд мөнгөө зарцуулж санхүүгээ сулруулдаг байсан явдал. Ерөөс "Эрдэнэс Монгол” нэгдэл бол өнгөрсөн хугацаанд тавьсан зорилтдоо огт хүрээгүй гэдгийг дээрх алдаанууд бэлхнээ харуулдаг.
Гэхдээ үе үеийн удирдлагууд "Дэлхийд өрсөлдөх чадвартай хөрөнгө оруулалтын компани болох эрхэм зорилготой. Олон улсын стандарт, туршлагад тулгуурласан бизнесийн ёс зүй, компанийн засаглалын ил тод зарчмыг баримталж ажиллаж байгаа” гэх мэтээр үйл ажиллагаагаа ерөнхий байдлаар тайлбарласаар ирсэн. Нөөц бололцоогоо дайчилсан нь мэдээж хэрэг боловч хүсэн хүлээсэн үр дүнд хүрч чадаагүй гэдэгтэй өнөөдөр тэд маргахгүй биз ээ.
Улс төрийн хамааралтай байдал, санхүүгийн нэгдсэн удирдлагагүй, өөрөөр хэлбэл нэгдлийн компаниудын мөнгөн урсгалыг хянадаггүй, ТУЗ-ийн гишүүд нь мэргэжлийн бус, зохион байгуулалтын бүтэц оновчгүй гэх мэтээр тоочоод барахгүй олон сул талууд байсан. Энэ бүхнийг эмхэлж цэгцлэх, сайжруулах алхмууд хийгдээд эхэлснийг шинэ удирдлагуудын боловсруулсан шинэчилсэн дүрмээс ажиглагдаж байна. Удирдлагын манлайлал үзүүлэх цаг үеийн шаардлага нэгэнт бий болчихоод байсан уу гэвэл тийм.
Дүрмийн өөрчлөлт, компанийн бүтэц үйл ажиллагааг оны өмнө өөрчлөхөөр болж группын зарчмаар ажиллаж эхэлсэн. Ингэснээр нэгдлийн хөрөнгө нөөц, баялгийг нэгдсэн бодлогоор зөв удирдах эх суурь болно гэж үзэж байгаа юм байна. "Эрдэнэс Монгол” компани төрийн өмчит уул уурхайн компаниудыг нэгтгэсэн нэгдэл болж, дотроо Зэс-металлын болон Нүүрс-эрчим хүчний гэсэн хоёр групп үүсгэсэн зохион байгуулалтад орж ажиллаж байна. Одоо Эрдэнэс Монгол нэгдлийн бүрэлдэхүүнд "Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, "Монголросцветмет” ТӨҮГ, "Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК, "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, "Эрдэнэс Баянбогд” ХХК бий.
Эрэл хайгуулын ажил хоцрогдож, нөөцийн дутагдалд орсон, техник технологийн бодлого алдагдсан, хуучирч, хугацаа нь дууссан гэх мэт асуудал нь цаашдын тогтвортой хөгжилд сөрөг нөлөөлөх магадгүй үе дээрээ ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хэдэн ордоо сорчлоод ухчихсан яваа. "Эрдэнэс Монгол” нэгдлийн хэмжээнд нийт 84 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байгаагаас 63 нь ашиглалтынх, үлдсэн нь хайгуулын лиценз байна. Цаашид хайгуулд хөрөнгө зарах, шинэ орд илрүүлэх, баялгийн нөөцөө нэмэгдүүлж, геологи, хайгуулын судалгааны ажлыг эрчимжүүлж олборлолт, үйлдвэрлэлдээ түлхүү анхаарах ойрын төлөвлөгөөтэй гэж компанийн зүгээс мэдээлж буй юм.
Ямартаа ч монголчууд хэлцэж, талцаж, будилж, булаацалдаж өдийг хүрсэн ч хэд хэдэн эрдэнэ нуусан толгойтойн хүчинд эдийн засгийн олон хүчтэй савлагаанд дампууртлаа сөхөрсөнгүй нь завшаан билээ. Хэрэв манай улс Оюутолгойгүй, Тавантолгойгүй, бусад эрдэнэс баялаг үгүй байсан бол гэж төсөөлбөл лав гэгээтэй зүйл үзэгдэхгүй. Гутранги төсөөлөл лав биш. Яг өнөөдрийн нөхцөл байдал дээр нэмээд ямар ч баялаггүй бол яг юугаар, хэрхэн амь зуух байсныг төсөөлөхөд бэрх.
Газрын баялаг нөөц улс орон бүрт байдаг ч зүйл биш. Тэр ч утгаараа эдийн засгийг тулж түшиж явдаг уул уурхайн салбарыг хүчирхэг, чадварлаг удирдлагад зангидах шаардлага эртнээс байсаар ирсэн. Тиймээс компанийн шинэ дүрэмд нэг чухал агуулга орж ирсэн нь ТУЗ-ийн гишүүдээ сонгон шалгаруулахдаа өндөр шаардлага тавьж байгаа явдал. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, чадварлаг, мэргэжлийн өндөр туршлагатай хүмүүсийг нээлттэйгээр сонгон шалгаруулахад анхаарна гэж байгаа.
Шинэ дүрмээр бол хувьцаа эзэмшигчид үйл ажиллагаанд оролцохгүй. ТУЗ-ийн гишүүдийн 49 хувь нь хараат бус, 51 хувь нь төрийн төлөөллийн гишүүдээс бүрдэнэ. Нэгдлийн охин компаниуд засаглалын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй бөгөөд толгой компаниараа дамжуулан стратеги, санхүү, бүтцийн нэгжийг үйл ажиллагаанд оролцоно. Энэ нь хараат бусаар шийдвэр гаргах, бизнесийн ил тод, зөв зарчим үйлчлэх сайн тал бий болж байгаа юм.
Хөгжлийн бодлого тууштай хэрэгжүүлэхэд богино настай засгуудын хувьд хөрөнгөө зөв удирдаад, улсаа хөгжүүлэх сэхээ өгдөггүй уршиг бий. Засгийн газар бодлого тодорхойлж удирдлагын манлайлал үзүүлж ажиллах нь зүй ёсных. Хамгийн чухал нь улс төрийн нөлөөлллөөс ангид байх зарчмаа алдахгүй байх хэрэгтэй байдаг. Төрийн өмчит компаниуд хэт улс төрөөс хамааралтай болсон, томилгоо шууд Засгийн газраас хийгддэг зэрэг илэрхий нөхцөл байдлыг өөрчлөөд эхэлж байгаа. Тэгэхээр энэ компанид яг юу үгүйлэгдэж, юу хэрэгтэй байсан гол өнцгөө олчихов уу гэсэн найдвар тээсэн таамаг дэвшүүлж болохоор байна.
Эхлүүлсэн төслүүд нь ч амжилттай хэрэгждэггүй, хэрэгтэй хэрэггүй нь ч мэдэгддэггүй тодорхой бус компани байсан нь нуух зүйл угаас биш. Иймэрхүү нөхцөл байдал нь өнөөдөр яах аргагүй "Эрдэнэс Монгол"-ыг цоо шинэ хуудас нээж ажиллахад хүргэж байгаа юм.
Хамгийн сүүлд хүний нөөцийн бодлогодоо зоригтой алхам хийж нээлттэйгээр ажилтнууд шалгаруулж авсан нь харьцангуй ардчилсан үзэгдэл болсон бөгөөд ил тод байх зарчмаа нэг талаар үзүүлж эхэлж байгаа хэлбэр гэж салбарын ажиглагчид үзэж байгаа билээ. 3544 хүн шалгаруулалтад оролцож 88 ажлын байранд ажилтан шударга ил тодоор авсан. Ингээд "Эрдэнэс Монгол” ХХК харьцангуй шинэлэг, шилэн зарчмаар ажиллах бодлого баримтлах боллоо. Мөн үр ашиггүй төсөл, охин компаниудаа, ямар ч шаардлагагүй ТУЗ-үүдээ ч хайр найргүй татан буулгах дүрэм боловсруулжээ. Нийт 59 төсөл байгааг эхнээс нь эрэмбэлж үнэлээд юун түрүүнд Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэх "Шивээ Энержи” төслийг татан буулгахаар болсон байх юм. 13 тэрбум ам.доллар шаардлагатай энэ төсөл шинэхэн шүүлтүүрт тэнцсэнгүй.
Манай эдийн засагт голлох нөлөө үзүүлдэг салбар бол уул уурхай. Энэ ч утгаараа 2022 онд гарсан эдийн засгийн 4.8 хувийн өсөлтөд энэ нэгдлийн компаниуд гол чухал үүргийг гүйцэтгэсэн. Ойрын ирээдүйн төлөвлөгөөндөө нэгдлийн цэвэр ашгийг 2024 онд 20 хувиар, орлогыг 30 хувиар өсгөнө гэж тооцоолсон байгаа юм. Ерөнхийдөө санхүүгийн хувьд ч өөрчлөлт ороод эхэлсэн. Сайн тал руугаа. Гэвч яг өнөөдөр гарч байгаа үр дүнгээр бүрэн дүгнэлт хийхэд арай эртэднэ.
Яг үнэндээ бол хөрөнгөтэй байна гэдэг нь асар их хөдөлмөр хүч, цаг хугацаа хэмнэсэн томоос том боломж. Хөгжихөд маш дөхөм болгодог боломж. Гэвч хөрөнгөтэй бид хөгжсөн үү гэвэл үгүй. Хөрөнгөтэй байх амар, харин хөрөнгийг зөв удирдан засаглах нь хамгийн хүнд үүрэг байдаг. Өнгө, төрөл бүрийн эрдэнэ байвч тэрхүү баялгийг удирдана гэдэг нь санаснаас хүчир хэрэг гэдгийг энэ компанийн түүх бэлхнээ харуулж байгаа. Харин одоо өмнөхөөс алдаа оноог нь харж, ямар арга барил хэрэгтэйг судалж дүгнэсэн зарчим, дүрэм үйлчлэх болсон нь сайн хэрэг.
Юутай ч компанийн "амьдрах чадвар”-ыг нэмэгдүүлж, хэрэгтэй компани болгон "хувиргаж" магадгүй ажлууд эхэллээ. Улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хувь нэмрээ оруулж чадахуйц, өрсөлдөх чадвартай, үнэ цэнэтэй, олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, хувьцаа эзэмшигч иргэдэд бодит үр ашгийг хүртээж чаддаг компани болох бизнесийн зорилго нь биелэх эсэхийг одоо хүлээх л үлдлээ.
https://montsame.mn/mn/read/316279
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||