- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Өмнийн говийн “үүц”-ээс үлдэх өөр хоёр өнгө
Монголын баялгийн үүц задраад удаж байгаа ч өмнийн говьд хоёр өөр өнгө өнөөдрийг хүртэл угтсаар байна.Монголын баялгийн үүц задраад удаж байгаа ч өмнийн говьд хоёр өөр өнгө өнөөдрийг хүртэл угтсаар байна. Гадаадын хөрөнгө оруулалттай Оюутолгой, үндэсний компанийн Ухаахудагийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа ч тэмээ ямаа хоёр шиг тэс ондоо бүтээн байгуулалтыг хийсээр байна.
Угтаа бол Оюутолгой дэлхийд үнэлэгдсэн алт, зэсийн томоохон орд. Түүнтэй Ухаахудагийг харьцуулах нь инээдтэй хэрэг. Ухаахудаг ордын геологийн батлагдсан нөөц нь нийт 209 сая тонн нүүрс. Үүнээс 120 сая тонн нь эрчим хүчний, 89 сая тонн нь коксжих нүүрс. Харин Оюутолгойн ордын нөөцийг 2009 оны долдугаар сарын 1-нд 6.45 тэрбум тонн хүдэртэй, 45 сая тонн зэстэй, 1838 тонн алт, 157 мянган тонн молебдин, 12 мянга 49 тонн мөнгөний нөөцтэй гэж баталсан.
Гэтэл ач холбогдол, ашиг орлогын хувьд ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа энэ хоёр орд газрын хэн нь хоноцийн сэтгэлээр хэрхэн хандаж байгааг харж болно. Оюутолгойн орд Ханбогд сумын нутагт, харин Ухаахудаг Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрладаг. Хоорондоо 100 гаруй км-ийнзайтай ч хөгжлийн хурдаараа харилцан адилгүй.
Угтаа бол монголчууд Оюутолгойгоос их зүйлийг хүлээж байсан. Өнөөдрийн байгаа нүүдлийн угсардаг байшин, гэр кэмпийг хүлээгээгүй нь лавтай. XX зууны манлай бүтээн байгуулалтын нэг болох Эрдэнэт хот шиг хүний бүхий л хэрэгцээ хангасан шинэ суурин өмнийн говьд бүтээн байгуулагдах нь гэсэн төсөөлөлтэй байсан.
Гэтэл өнөөдөр Оюуолгойн ордыг түшиглэсэн үйлдвэрийн суурин байтугай 40 гаруй км-ийн зайд орших Ханбогд яг хэвээрээ. Хүн амын тоо өссөн болохоос хөгжиж, бүтээсэн зүйл нэгээхэн ч үгүй. Харин нутгийн дундаж амьдралтай хүмүүс хоёр давхар хаусаар Ханбогд сумаа чимэхээс хэтрэхгүй. Түүнээс биш хот болох утгаараа бүтээн байгуулалт хийгдэхгүй байна. Үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байгаа ч бүтээн байгуулалт хийхээс илүүтэйгээр гал унтраах маягаар хандив, тусламж үзүүлэх зэргээр өдөр шөнийг аргацааж байна.
Хамгийн тод жишээ нь өнөөдрийг хүртэл Ханбогд хот болох нь байтугай өндөр хүчдэлд ч холбогдсонгүй. Сумын дизель станцыг ажиллуулахын тулд Оюутолгойнхон сард 18 мянган литр түлш хандивладаг аж.
Харин сумынх нь дизель станц сард 33.000 литр түлш иддэг бөгөөд зөрүү 15.000 литр түлшийг сумынхаа орлогоос босгож, орон нутгаа цахилгаанжуулдаг талаар сумын удирдлагууд нь ярьж байна. Өнөө цагт энэ ордыг нээсэн монголчууд азтай.
Гэхдээ бид үр ашгийг нь хүртэж байж азтайд тооцогдоно. Үр ашгийг нь хүртэхгүй, бусдад хоол болгоод өгчихвөл амны хишиггүй ард түмэн болж хувирна биз дээ. Оюутолгойн ордын нөөц Эрдэнэтээс долоо дахин их. Үүнээс харахад Эрдэнэтшиг хот хэд хэдийг босгож болгомоор санагдах юм. Даанч хийж бүтээхээс илүүтэйгээр хоноцийн сэтгэлээр ханддаг бололтой.
Нэг онд эхэлсэн "Оюутолгой” төслийнхөн нэг ч км автозам бариагүйгээс Өмнөговийн хөрсийг хүнд даацын автомашинууд хэдэн га-гаар нь сүйтгэж байгаа. Тэгсэн хэрнээ "Энержи ресурс”-ийнхэн бэлээхэн зам тавьчихаад байхад төлөх мөнгөндөө татганаад хатуу хучилттай бус, шороон замаар хөрс эвдэж, тоос манаруулан давхисаар байгаа нь харамсалтай.
Гэтэл Цогтцэций хэдийн аймгийн статус авахаар болтлоо хөгжжээ. Өмнийн говьд Цогтцэцийн хөгжлийг гүйцэх сум алга гэж ам бардам хэлмээр байна. Монголчуудын гараар барьсан 18 мВт-ын цахилгаан станц уурхайн хэрэглээнээс гадна Цогтцэций сумын иргэдийг цахилгаанаар хангаж байна. Түүнчлэн дулааны цахилгаан станц, нүүрс баяжуулах үйлдвэр, ус цэвэршүүлэх байгууламжаас гадна ажилчдын хотхон байгуулж, 720 хүүхдийн сургууль, 130 хүүхдийн цэцэрлэг, 100 хүүхдийн дотуур байрны барилга гээд л жилээс жилд улам өнгө зүс орох аж.
Энэ бол үндэсний компаниуд үйл ажиллагаа явуулсны нөхөн төлбөр. Баялгийн үүцийг олборлосон цагаас л Цогтцэцийг хот болгон хөгжүүлэх ажлыг зэрэг эхлүүлсэн. Тиймдээ ч Цогтцэций өдрөөс өдөрт дэвшиж буй. 6000 гаруй хүн амтай ч явуулын 15 мянган хүнтэй гэсэн судалгаа бий. Түүнийг ч дагаад иргэдийн амьдрал ахуй харьцангуй сайжирсан бөгөөд хотын биднээс дутахааргүй хэрэглээтэй.
Айл бүрийн гадаа ланд машин "сойгоостой” ч ихэвчлэн усанд явахдаа унадаг гэсэн яриа ч бий. Үүнээс гадна үйлдвэрлэл үйлчилгээний томоохон газрууд үйл ажиллагаагаа явуулаад хэдийнэ жигдэрчээ. Таван одтой зочид буудлын VIP өрөө нь хоногийн 300 гаруй мянган төгрөгийн үнэтэй.
Ариун цэврийн өрөө, шүршүүр, интернэт гээд хотын тансаг буудлаас дутах юм энд үгүй. Буудлын доод давхарт шөнийн цэнгээний газар ажиллах бөгөөд өдөр бүр ачаалалтай ажиллана. Хөгжил дагаад энд сууринд ашиглах талбай хомсхон үлджээ. Сумын төвийн хатуу хучилттай зам дагуух 1.4 га газар л гэхэд 120 саяар үнэлэгдэнэ.
Алгын чинээ газар л атга алтнаас үнэтэй. Энэ мэтчилэн Цэцийн хөгжлийг энд бичээд дуусахгүй байх. Магадгүй бичээд ирвэл итгэхгүй ч байж мэдэх юм. Сэтгэл байвал хэдхэн жилийн дотор хөдөөний нэгэн сумыг хөгжил дагуулсан суурин болгож байгааг Цогтцэцийгээс харж болно.
Ямартай ч байгалийн баялгийг дуусгалаа гэхэд Монголын хөрсөнд шарх үлдээгээд буцдаг биш, Монголын хөгжилд түлхэц болоод буцах ёстой юм шүү.
Б.Даваатогтох
Эх сурвалж: "Өдрийн шуудан" сонин
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||