Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг

Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг


Монголчууд нүүрсээ БНХАУ-д нарийн царигийн төмөр замаар зөөх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлэл авчирч магадгүйг илэрхийлсэн нэвтрүүлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр цацагдав. Цахим ертөнцөөр ч гэсэн хүчтэй тарж байна. Харин энэ нэвтрүүлгийн эсрэг дүрийн баатар нь  Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамба байлаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Та Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгчийн албаа өгсөн гэв үү. Ямар шалтгаанаар тэр вэ?

-Дөрвөн жилийнх нь хугацаа дууссан. Яахав, энэ албанд ажиллахдаа уул уурхайн салбарынхны итгэлийг дааж ажиллахыг хичээсэн. Хичээл зүтгэл маань ч гэсэн талаар болоогүй болов уу. Салбарынхаа төлөө явсан учраас Хятадын урвагчаар дуудуулах шиг боллоо. Одоо Геологи, уул уурхайн мэргэжлийн инситутын ерөнхийлөгчөөр ажиллаж байна.

-Амралтын өдрүүдэд хэд, хэдэн телевизээр гарсан "100 чухал сэдэв” нэврүүлгийн талаар асууж тодруулах зүйл олон байна. Ингэхэд та хэний "бууны нохой” болчихов оо?

-Хэний бууны нохой болсноо ч ойлгоогүй. Би бол жирийн нэгэн уул уурхайн инженер хүн. Насаараа л энэ салбарт ажилласан. Улстөрч биш, улс төрд далд байдлаар ч гэсэн оролцдог хүн биш. Го.Бадарч гэдэг сэтгүүлч сарын өмнө нарийн царигийн төмөр замын талаар ярилцлага авъя гэхээр нь очсон. Тэгсэн Х.Баттулга гишүүнийг давхар дуудчихсан байсан. Бид хоёрын хувьд үзэл бодлын зөрүүтэй санал байсан учраас бага зэрэг маргалдсан. Гэтэл нэвтрүүлгээр юу, юу гэж ярьсныг гаргалгүйгээр зөвхөн намайг доромжилсон хэсгийг нь монтажлаад оруулчихсан байна лээ. Намайг олон түмний өмнө дэндүү их доромжилж, дайсан мэт болгож харууллаа. Ёстой нөгөө эх орноосоо урвасан, дайсны тал юм шиг харагдуулсан байна. Тэгвэл бодит зүйлийг хэлье. Юу ярьсан гэхээр Монголд нарийн царигийн төмөр зам хэрэгтэй. Нүүрсээ борлуулахад өртөг зардал нь бага гэдэг утгаараа нарийн төмөр зам эдийн засгийн хувьд үр өгөөжтэй гэж л ярьсан. Үүнийг би ганцаараа яриад байгаа юм биш. Уул уурхайн салбарынхан бүгд л ярьж байгаа. Мэргэжлийн бус болоод энэ талын нарийн мэдээлэлгүй хүн бол Д.Дамба ёстой нэг урвагч юм байна гэж ойлгох байх даа. Мэдээлэлгүй хүнд сөрөг байдлаар ойлгуулж толгойг нь угаах ажиллагаа боллоо гэж бодож байна. Үүнд харамсч байна. Уг нь Го.Бадарч гэдэг сэтгүүлчийг шударга, ардчиллын төлөө явдаг гэж бодож байсан юм. Гэтэл нөгөө өөрсдийнх нь хэлдгээр өөрөө бууны нохой юм биш үү. Ярьсан зүйлийг нь гаргалгүй элдэв монтаж хийгээд сөрөг дүрд тоглуулчихсаныг нь хараад тэгж хэлэх байна. Миний хувьд хохироод байгаа юм алга. Гэхдээ хүний нэр хүндийг ингэж зохион байгуулалтаар унагаж болохгүй.

-Хуулийн байгууллагад хандах уу?

-Хандаад ч яах билээ. Эмзэглээд байгаа юм алга. Би худал яриагүй, булхай хийгээгүй. Үнэн зүйл ярьсан. Эдийн засаг, техникийн талаасаа нарийн царигийн төмөр зам хэрэгтэй  гэж ярьсан. Түүнээс биш ОХУ-ын төмөр замыг үгүйсгээд байгаа юм алга. Засгийн газраас УИХ-д нарийн царигийн төмөр зам барих төсөл өргөн барьсан юм билээ. Түүнийг нь эсэргүүцсэн нэвтрүүлэг хийх гэсэндээ надаар туг тахиж гаргав уу гэж харж байна. Эцсийн дүндээ Д.Дамба гэдэг хүн улстөрч, эрх мэдэлтэн биш. Нарийн цариг төмөр тавина гэж шийддэг удирдлага нь  ч биш.  Ямар ч  уул уурхайгүй,  зөвхөн мэргэжилтний хувьд нарийн царигийн төмөр замын гарах зардал бага гэсэн тооцоо байгааг л ярьсан. Ийм байтал тэр улс төрч эрхэм яагаад надтай тэмцэлдээд, элдвээр доромжлоод байгааг нь ойлгохгүй юм.

-Та хэн нэгний өмнөөс ярьдаг юм биш биз дээ?

-Би хүний өмнөөс ярьдаг. Гэхдээ Монголын уурхайчдын өмнөөс ярьдаг. Хэн нэгэн улстөрчийн өмнөөс ярьдаггүй.

-Нэвтрүүлгээс харахад найман аймгаар дамжаад нүүрсээ цөлмөөд дуусах юм биш шүү. Хятадын бодлого нь тийм юм гэж харагдаж байна лээ?

-Мушгиж гуйвуулсан учраас тэгж ойлгогдох нь аргагүй. Ер нь Монгол Улс зөвхөн Хятад руу нүүрсээ нийлүүлэх гэж байгаа юм биш. Хятадаар дамжаад далай руу гармаар байна. Хоёр том гүрний дунд хавчуулагдчихаад тэдэнтэй л харилцана гэж таарахгүй. Нөгөө талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж бий. Хэрэв тэр хүмүүс нь нарийн царигийн төмөр зам аюулгүй байдалд хортой гэж үзвэл болиулчих боломж нь байна. Түүнээс биш нарийн цариг гээд цээжээ дэлдээд суугаад юм алга. Мэргэжлийн хүний хувьд ашигтай гэсэн саналтайгаас өөр цаашгүй. Яагаад гэхээр уул уурхайн бүтээгдэхүүн өөрөө заавал тээвэр шаарддаг. Үүнийг бага зардлаар хэрэглэгчид хүргэх арга нь далайд гарцгүй орны хувьд төмөр зам юм.

-Хэрэв нарийн царигийн төмөр зам тавьчихвал нүүрсээ шавхаад дуусах юм биш биз. Манай улсын нүүрсний нөөц хэр баялаг юм бэ?

-Монгол бол асар их нөөцтэй. Геологчидын урьдчилсан таамагласан нөөцөөр 170 гаруй тэрбум тонн нөөцтэй. "Тавантолгой”-г барьж идэхгүй нүүрстэй  гэдэг. Тэр нь ердөө зургаан тэрбум нөөц шүү дээ. Түүний хажууд 170 тэрбум тонн нөөц гэхээр их байгаа биз. Өнөөдөр дэлхий дахинаа нүүрс хэрэглэж эрчим хүчээ үйлдвэрлэж байгаа.  Гэхдээ удалгүй үүнээс татгалзаж эхлэхээр байна. Бүр татгалзаад ч эхэлчихэж. Магадгүй нүүрсийг түлшний зориулалтаар хэрэглэдэгийг 20 жилийн дараа болихыг үгүйсгэх арга алга. Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн хандлага нь тийм байна. Тэр хүртэлх хугацаанд жаахан нүүрс гаргаад мөнгөтэй болж улс орны эдийн засгаа яагаад  дээшлүүлж болохгүй гэж. Хэрэв шинжлэх ухаан хөгжөөд ирэхээр 20 жилийн дараа бидний нүүрсийг хэн ч авахгүй  байж магад. Түүнээс биш гялгар уутанд элс хийгээд гоожуулж байгаа мэт цөлмөөд дуусна гэж ойлгож болохгүй. Ийм арчаагүй аргаар илэрхийлж таарамгүй байгаа юм.Эцсийн дүндээ бид баялгаа боруулж амьдрахгүйгээр өөр яаж амьдрах юм бэ. Үүнийг улстөржүүлэх нь онцгүй байна.

-Үнэхээр найман газраар нүүрсээ тээвэрлэхээр байгаа юм уу?

-Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн төсөлд тийм найман чиглэл байхгүй. Говь-Алтай, Ховд аймгаас нүүрс тээвэрлэнэ гэж бичээгүй байсан. Зөвхөн Гашуунсухайт, Бичигт, Замын-Үүд гэсэн хэд, хэдэн газрыг нэр заасан байна лээ. Ийм байхад дэндүү гуйвуулах юм даа. Хэрэв манайх өргөн царигтай байгаад Хятадын хил дээр нүүрсээ буулгаад тээвэрлэе гэвэл байгаль орчин, эрүүл ахуйн хувьд дэндүү их эрсдэлтэй. Өнөөдөр Гашуунсухайтын наана байх "Цагаан хад” гэдэг газар нүүрсийг буулгаад эргүүлэн тээвэрлэж байна. Тэнд хүний эрүүл мэнд, байгаль экологи туйлдаж байгаа шүү дээ. Дээрээс нь нүүрсийг нэгээс дээш удаа ачиж буулгах юм бол чанарын алдагдалд ордог.

-Хэрэв нарийн царигаар нүүрсээ зөөлөө гэхэд Монголын эдийн засаг ямар хугацаанд эргээд сэргэх юм?

- Засгийн газар энэ жил 30 сая нүүрс гаргана гэж зарласан. Дараа жилээс эхлээд 50 сая гаргана гээд мөрийн хөтөлбөрт нь бий. Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа ойрын 10 жилд нэг тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн гэрээ хэлэлцээр хийчихсэн. Гэрээ хэлэлцээрээ биелүүлэхийн тулд тээврийн оновчтой систем хэрэгтэй байгаа юм. Нөгөө талаас хяналтгүй нүүрс явчих юм шиг яриад байна. Монгол Улс хилийн цэрэг, гаалийн байгууллагатай. Бүгдийг жигнээд хянаад гаргана. Юу гэж усны урсгал шиг явуулах юм бэ. Асуудалд бодитой л хандмаар байгаа юм даа.

-Хамгийн гол нь хятадууд өөрсдөө нүүрсний асар их нөөцтэй гэдэг шүү дээ. Ийм байхад  манай улс нүүрсээ нийлүүлэх хэрэг байна уу. Эдийн засгаа бодоод нийлүүлэх шаардлага гарах ч дараа нь ямар нэгэн байдлаар хамааралтай болчих вий?

-БНХАУ нь манайхаас илүү их нөөцтэй нь үнэн. Асар их нөөцтэй. Гэхдээ жилд хэдэн тэрбумаар нүүрс хэрэглэдэг улс. Дэлхийд хамгийн их нүүрсний хэрэглээтэй орон. Хэрэгцээнийхээ 80 хувийг өөрсдөө хангадаг. Үлдсэн 20 орчим хувийг гаднаас авч байна. Ингэхдээ бас ганцхан манайхаас аваад байгаа юм биш. Казахстан, Авсрали, ОХУ, Индонез гээд олон орноос авч байгаа. Үүнийг улстөржүүлэх ямар  ч шаардлагагүй л байхгүй юу. Ер нь нэвтрүүлгээс харахад зарим хүнийг юуны талаар ярьж байгааг нь хэлэлгүйгээр яриа авчихсан юм биш үү. Тэгж ажиглагдаж байна лээ. Б.Лхагвасүрэн гуай бид хоёр найз. Тэгэхэд мань хүн "Юу яриад байгаа юм бэ. Би заваан юм ярихгүй” гээд юуны талаар ярьж байгаа нь хүртэл бүрхэг юм билээ. Энэ мэтчилэн элдэв цуглуулгатай хярамцаг шиг л нэвтрүүлгээр хүний нэр төрд халдаж таарамгүй гэдгийг онцлох байна.

Д.БОЛОРМАА

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Д.Дамба: Би улстөрчдийн биш уурхайчдын өмнөөс ярьдаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани