- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
“Эрдэнэс Тавантолгой” компанид БЭТ томилоод ч байдал дээрдсэнгүй
-Нээлттэй болгосон гэх нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр зарагдаж байна-
Төрийн мэдлийн компанид нам дагасан төрийн албан хаагч нутаг ус, ураг төрлийн дэмжлэгээр очсон тохиолдолд ажил сайжирдаггүйг авлига, албан тушаалын наймаа, нүүрсний хулгай нүүрлэсэн "Эрдэнэс Тавантолгой”-н жишээнээс харж болно. Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг бохир мөнгөний уурхайг цэгцэл хэмээн 2022 оны аравдугаар сард "Эрдэнэс Тавантолгой” компанид Онцгой бүрэн эрхэт төлөөлөгч (БЭТ)-өөр томилсон. Үүнд Ж.Ганбатын Хэнтий аймгаас гаралтай, Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй хамаатан садан, худ ургууд нь нөлөөлсөн гэж үздэг.
Яг ижилхэн зайд тээвэр хийж буй хэрнээ хувийн хэвшлийн "Энержи ресурс” компанийн нүүрс тээврийн ханш "Эрдэнэс Тавантолгой” компанийнхаас 2.5 дахин хямд байгаа нь сонирхол татна.
Түүнээс хойш БЭТ Ж.Ганбат нүүрсний хулгайд жин дарж ирсэн тээврийн бизнесийг ил тод болгосон гэж удаа дараа мэдэгдээд байгаа. Тэгвэл улс хоорондын байнгын тээвэр хийх эрх "С” зөвшөөрлийг хэн мөнгөтэй нь худалдаж авдаг байдал үргэлжилсээр байгааг эх сурвалжууд хэлж байна. Өчигдрийн байдлаар Цагаан хаднаас Хятад руу гарах нүүрс тээврийн "С” зөвшөөрөл 15 сая төгрөгөөр зарагдаж байгаа талаар Цагаан хад дахь жолооч нар мэдээлэв. Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой”-д БЭТ-өөр томилогдсон даруйдаа Төрийн худалдан авах ажиллагааны газартай хамтран нээлттэй сонгон шалгаруулалтаар "С” зөвшөөрөл олгож эхэлсэн гэх ч чухам хэн, ямар шалгаруулалтаар хуваарилж байгаа нь ил тод биш байгаа аж. Ингэхдээ тус компани өөрийн мэдэлд байгаа 4,680 ширхэг "С” зөвшөөрлийн 1698-ыг нь хил нөхцөлөөр буюу биржээр арилжаалах нүүрс тээвэрт олгохоор болсон. Үлдсэн 2982 ширхэг бичгийг Цагаан хаданд худалдан авагчийн авсан нүүрсэнд урьдын адил олгосоор байгаа юм. Хэдийгээр Ж.Ганбат хэний эзэмшдэг, ямар компанид "С” зөвшөөрөл олгосон талаар бүх мэдээллийг ил тод болгоно гэж мэдэгдээд байгаа ч зөвшөөрөл авсан компанийн эздийн мэдээлэл нууц хэвээр байна. "Эрдэнэс Тавантолгой” компанийн цахим хуудаст үүсгэсэн тухайн цэс ажилладаггүй аж.
Үүнээс гадна яг ижилхэн зайд тээвэр хийж буй хэрнээ хувийн хэвшлийн "Энержи ресурс” компанийн нүүрс тээврийн ханш "Эрдэнэс Тавантолгой” компанийнхаас 2.5 дахин хямд байгаа нь сонирхол татна. Энгийн харьцуулалт хийгээд үзэхэд, "Энержи ресурс” компани нүүрсээ хил гаргах 30 хүрэхгүй км замд 1 тонныг нь 200 хүрэхгүй юанийн ханшаар тээвэр хийлгэж байгаа бол "Эрдэнэс Тавантолгой”-н компанийн 1 тонн нүүрсний тээврийн өртөг 400 юанийн ханштай байгаа аж. Тиймээс нүүрс тээврийн компаниуд "Эрдэнэс Тавантолгой” компаниас олгож буй улс хоорондын байнгын ачаа тээвэрлэх эрх буюу нүүрсний "С” зөвшөөрлийг дамлан худалдаж эхэлжээ. Эндээс "С” зөвшөөрлийг авто тээврийг зохицуулдаг төрийн байгууллага бус "Эрдэнэс Тавантолгой”-д томилогдсон БЭТ Ж.Ганбатын шууд эрх мэдлийн хүрээнд хуваарилж байгаа нь алдаа болсон мэт харагдаж байгаа юм.
Нийтэлсэн: Д.ДОРЖ |URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||