- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Урд хөрш рүү нарийн царигаар нүүрс тээвэрлэвэл хариуд нь юу байх бол...
Түүхийн богинохон хугацаанд бидэнд багагүй хөгжил авчирсан төмөр замын
царигийн асуудлаар улстөрчид талцан маргалдсаар нэлээд хэдэн жилийн нүүр
үзлээ. Ер нь "Төмөр замын цариг" гэдэг үг бидний дунд 2010 оноос хойш
их л ойрхон сонсогдох болсон.
Тухайн үед УИХ-аас Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах
бодлогын баримт бичгийг баталсан бөгөөд үүндээ "Монгол Улс 1520 мм буюу
өргөн стандартын царигтай төмөр зам барина" гэж тодотгосон байдаг.
Өөрөөр хэлбэл, одоо манай улсад байгаа буюу Замын-Үүд явдаг төмөр зам
гэсэн үг.
Харин зарим улстөрч, эдийн засагч, уул уурхайн салбарт ажиллагсад "1434
мм буюу нарийн царигтай төмөр зам барих хэрэгтэй" гэх саналыг оруулаад
маргааныг дөрвөн жилийн турш өрнүүллээ. Энэ хугацаанд Засгийн газар
өргөн, нарийн царигийн аль нь байхыг шийдвэрлэсэнгүй.
Ингэснээр 2010 онд баталсан төмөр замын талаар баримтлах бодлого нь ч
өнөө хүртэл хэрэгжсэнгүй. Уг нь анх батлахдаа 2012 он гэхэд л 1100 гаруй
км төмөр замыг барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөөд байсан.
Харин өнгөрсөн хавар Засгийн газрын хуралдаанаар "Төрөөс төмөр замын
тээврийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах арга хэмжээний
тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, УИХ-д
дахин өргөн мэдүүлэхээр тогтоод байсан юм.
Үүнийхээ дагуу Ерөнхий сайд саяхан Н.Алтанхуяг "Төрөөс төмөр замын
тээврийн талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга
хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн
барьсан байна.
Гэвч энэхүү тогтоолын төсөлд Тавантолгой-Гашуунсухайт,
Сайншанд-Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435
мм-ийн, Могойн гол-Эрдэнэт, Таван
толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөгчиглэлийн төмөр
замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар төлөвлөөд байсан
асуудал яг хэвээр орж иржээ.
Үүний улмаас Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт барьж байгуулах
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажил саатаж магадгүй болсон байна.
Төслийн гүйцэтгэгч "Самсунг" корпораци далан босгох зэрэг газар шорооны
ажпыг хийгээд байгаа ч царигийн хэмжээг өөрчлөх шинэ тогтоолын сургаас
болж саатахад хүрсэн аж.
Тус корпораци эхний төлөвлөлтөөр Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн 270
км төмөр замыг уг нь өргөн царигтай байхаар шийдвэрлэн холбогдох тооцоо
судалгааг хийж, хөрөнгө оруулалтын асуудлыг ч зохицуулсан байдаг аж.
Гэтэл "Нарийн цариг ашигтай" гэснээс болж ажил нь өөрчлөгдөж мэдэхээр
байгааг эх сурвалж хэллээ.
Уг нь дэлхий нийтээр царигийн асуудлыг аль эрт буюу 1969 онд "Царигт
автоматаар шилжих систем"-ийн тусламжтайгаар шийдчихсэн байдаг гэнэ.
Харамсалтай нь манай улсын эрх баригчид үүнийг төдийлэн судлалгүй, өнөөг
хүртэл маргалдсаар байгаа нь улсын хэтийн бодлого байхгүйг илтгэж буй.
Тэд зөвхөн урд хөрштэй олон боомтоор төмөр замаар холбогдож байгаад их
хэмжээний түүхий нүүрс тээвэрлэх тухай л бодохоос биш ард нь гарах үр
дагаварыг тооцохгүй байна. Өөрөөр хэлбэл, урд хөрштэй нарийн царигтай
төмөр замаар холбогдсон нөхцөлд тэр замаар цаашид юу ч орж ирж
болзошгүйг хэлэх хүн олон бий.
Зарим нь бүр "Олон танк оруулж ирээд говийн бүсийг эзлэх вий дээ"
хэмээн сэрэмжилж сууна. Сонсоход итгэмээргүй ч юм шиг хэр нь бас л бодох
асуудал. Ер нь урд хөрш рүү нарийн царигтай төмөр замаар холбогдох нь
сайн зүйл биш гэдгийг геополитикчид хэлж байгаа. Энэ талаар Олон улс
судлалын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Шүрхүү ийнхүү
ярьжээ.
Тэрбээр, "Алс хэтээ бодвол нарийн төмөр замыг Монголд оруулж болохгүй.
Нэг л зөвшөөрвөл гинжин урвал шиг нэг мэдэхэд манай өмнөд хэсэг нарийн
төмөр замаар Хятадтай уягдах болно. Үүнийг би урд хөршийн хараат болно
гэх геополитикийн хардлагын үүднээс биш нөгөө бизнесменүүдийн ярьдаг үр
ашиг талаас яримаар байна.
Миний төсөөлж байгаагаар нарийн төмөр зам өнөө маргаашдаа зарим нэртэй
улс төрч, бизнесменүүдийн хэлээд байгаа шиг хил дээр удаан зогсох,
зардал бууруулах гэх мэт давуу талтай байж болно. Хятадууд, үндэсний
хөрөнгөтнүүд нүүрсээс олох ашгаа нэмэгдүүлэх үүднээс царигийн зөрүүнээс
үүдэлтэй зардлыг Монголын татвар төлөгчдөд үүрүүлэх далд сонирхол байна"
гэжээ.
Түүнчлэн зарим хүний үзэж буйгаар бол хойноос ирж буй өргөн царигаас
Азид байгаа нарийн цариг руу шилжүүлэх ажлыг нь нутаг дэвсгэр дээрээ
хийвэл бидэнд л ашигтай гэнэ. Харин эдийн засгийн хөгжлийн дэд сайд
О.Чулуунбат саяхан нэг сонинд "Эдийн засгийн доройтолд орж бусдын хараат
байснаас эдийн засаг сэргэж хараат байсан нь дээр" гэх ухааны ярилцлага
өгсөн байсан.
Өөрөөр хэлбэл, "Чамайг өлсгөхгүй, бүх зүйлээр хангана. Харин эх орноо
өгчих" гэж хэн нэгэн хэлбэл өгнө гэсэн үг шиг санагдсаныг нуух юун. Гэвч
эрхэм сайд нэгийг бодож, хоёрыг тунгааж хэлсэн биз ээ. Миний бодлоор
аль болох олон оронтой саадгүй худалдаа хийх нь хараат байдлаас гарах,
гуравдагч орнуудтай хамтран ажиллах
хэрэгтэй юм шиг.
Гэхдээ үргэлж бид түүхий эдээ хямд үнээр урагш нь зөөх биш эцсийн, үгүй
юм аа гэхэд боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж гapгax нь чухал, Учир
нь уул уурхайн бүтээгдэхүүнийг "дуусашгүй" гэж эндүүрч буй нь буруу юм,
Цаашид түүхий эдээ боловсруулж, үнэ цэнэ, ур ухаан, технологи шингэсэн
бүтээгдэхүүн экспортлоход ч бидэнд төмөр зам зайлшгүй хэрэгтэй,
Түүхий эдийн экспортыг багасгаж, үүний оронд боловсруулсан
бүтээгдэхүүнийг илүү өндөр үнээр экспортлон, нэгжид ноогдох тээврийн
артгийг хэмнэх нь ч бас л анхаарал татсан асуудал гэдгийг эдийн эасагчид
хэлж байна.
Тиймээс эхлээд хөндлөн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах нь чухал гзж
зарим нь үзэж байгаа бөгөөд энэ нь өртөг ихтэй хэцүү байж болох ч,
Сайншандын аж үйлдвэрийн парк, боловсруулах үйлдвэрийн хөрөнгө
оруулалтын төлөвлөгөөтэй уялдуулан зарим хэсгийг эхэлж барих нь зөв
гэнэ,
Харин найман боомтоор урд хөрштэй төмөр замаар холбогдчихвол бидний үр
хүүхэд хүртэх байгалийн баялаг үлдэхгүй нь тодорхой, Үнэ багатай, өр
зээлэнд, ажлын хөлсөнд, танил талдаа зөөсний эцэст бид байгалийн
баялаггүй болж, эдийн засгийн доройтолтой хэвээр л үлдэнэ.
Тэгэхээр болж өгвөл гуравдагч зах зээл рүү гарах гарцыг нээх нь
стратегийн ач холбогдолтой шийдэл аж. Эдийн засаг маань уул уурхайгаас
хэт хамаарч байгаа өнөөгийн нөхцөлд зөвхөн зайлшгүй шаардлагатай,
магадгүй нэгээс хоёр төмөр замын гарцаар л урд хөрштэй холбож болох юм.
Тодруулбал, Замын-Үүд, Гашуунсухайтын гэсэн төмөр замын хоёр гарц байхад л хангалттай гэдгийг судлаачид хэлж байна.
М.Наранболд
Эх сурвалж:
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||