Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"

 

 

Эдийн засагч Г.Батзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Ирэх 2024 онд нүүрсний эрэлт оргил үедээ хүрнэ гэж BloombergNEF тооцоолсон. Нүүрсний салбарын ойрын ирээдүйн талаар та ямар төсөөлөлтэй байна вэ?

-Орос, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Европт нүүрсний хэрэглээ нэмэгдэж эхэллээ. Хятадын нүүрс авдаг ченжүүд цаад талдаа тээврийн компанитай, түүгээрээ бизнесээ бас хийдэг. Хятадын дарга Ши Жиньпин сая ОХУ-д айлчилж, Путинтэй уулзлаа. Хоёр орон хоорондын худалдаа, эдийн засгийн бодлогоо сайжруулаад, худалдааны эргэлтийг 2030 он гэхэд огцом нэмэхээр ярилцлаа. Үүний нэг илрэл нь нүүрс. Ялангуяа коксжих нүүрсэн дээр Оросын эзэлж буй хувь 5 орчим байсан бол сүүлийн хоёр жил бараг 20 хувь руу дөхөж байна. Мөн Австрали, Хятадын харилцаа сайжирсантай холбоотойгоор Австралийн нүүрс нэмэгдэж байна. Хятад улс 75 сая тонн нүүрс гаднаас авдаг. Сүүлийн 10 жилд тэр хэмжээнээс хэтрээгүй. Хятадын импорт хязгаартай. Бид тэр 75 дээр тоглож байна гэсэн үг шүү дээ. Энэ тоглолт дээр бид одоогийн нөхцөлд ямар ч давуу талгүй болчихож байгаа юм.

-Нүүрсээ биржээр арилжиж эхэлсэн нь эерэг, сөрөг үр дагавар дагуулж байна гэж зарим шинжээчид дүгнэж буй. Хятадын тал ч тийм таатай хүлээж авахгүй байгаа бололтой байсан. Энэ нь манайд ямар байдлаар нөлөөлөх бол?

-Нүүрсний биржийн арилжаа Хятадын худалдан авагч талын эрх ашгийг нэлээн хөндсөн арилжаа болж хувирч байна. Биржээр явуулахгүй байя гэхээр бүртгэлгүй машин гаргасан, эсвэл тодорхой хэмжээний нүүрс маш хямд зарсан гэдэг ч юм уу иймэрхүү асуудлууд гарч ирээд байна. Энэ асуудлыг дан ганц биржээр зохицуулах нь өнөөгийн нөхцөл байдалд нэлээн оновчгүй харагдаж байна. Өдгөө Орос, Австралийн нүүрс давамгайлж, Монгол Улсын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна. Тиймээс бид биржээр нүүрсээ борлуулах хэрэгтэй ч хэтэрхий огцом бус, аажмаар туршаад явах хэрэгтэй. Одоогоор оптек гэрээ голдуу явж байна. Нүүрсний хэрэглээ ойрын жилүүдэд хэвээр байх нь харагдаж байна.

Бидэнд нэг хэвшмэл ойлголт байдаг. Монгол ганцаараа сайн чанарын нүүрстэй, хангалттай нөөцтэй, бусад улс нөөцгүй, дангаараа дэлхийг хангаж байгаа юм шиг ярьсаар ирсэн. Энэ хандлагаа одоо өөрчлөх хэрэгтэй.

Үнэн чанартаа ОХУ, Хятад, Австрали, АНУ маш сайн чанарын нүүрстэй, нөөцтэй. Тэр нөөцөөсөө хэрэглэхгүй байна. Бид хөгжингүй орнуудын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэгч болсон шүү гэдгээ ойлгох ёстой байгаа юм. Цаашдаа бид туршаад, тэнд явдаг бизнесүүдэд цэвэр бизнесээ хийх боломж олгоод, Хятадын талаа ч харж үзээд, нөхцөл байдлыг нь ойлгоод явах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй хэт чанга, оптек гэрээгээр нүүрс явуулахгүй гээд заачихвал цаад талд манайхаас нүүрс авахгүй байх сонирхол байж болно.

-Бид нүүрсний эрэлт нэмэгдэх төлөвийг яаж "боломж" болгох боломжтой вэ?

-Аль эдийн засаг дээр нүүрсний эрэлт нэмэгдэх вэ гэдэг чухал л даа. Европт нүүрсний эрэлт илүү нэмэгдэнэ гэж үзэж байгаатай холбоотой болов уу. Яагаад вэ гэвэл, ирэх өвлийн хувьд орос, Украины нөхцөл байдал хэрхэхийг мэдэхгүй, еюропчууд байгалийн хий Оросоос авахад хүндрэлтэй, хоригт орсон байдалтай байна. Сая энэ өвлийг цахилгааны хязгаарлалт хийх зэргээр арайхийж давлаа шүү дээ. Түүн шиг ирэх жил улс орон бүр тодорхой хэмжээний нүүрсний нөөц бүрдүүлнэ, иймэрхүү байдлаар нүүрсний эрэлт өндөр байна гэж тооцсон болов уу. Хоёрдугаарт, Хятадын эдийн засагт огцом сэргэлт болохооргүй байна. Сая 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөө танилцуулсан. Тэр төлөвлөгөөндөө эдийн засгийг дэмжинэ гэж тодорхой мөнгө зарцуулах зүйлс хэлээгүйтэй холбоотой Хятадын эдийн засгийн прогноз тийм ч өндөр биш байна. Тэгэхээр Европт хамаарах нь, бидэнд нэг их хамаагүй. Орос, Хятад бие биенийдээ айлчиллаа. Оросын нүүрсний хэмжээ тасралтгүй өсч байна. Австралитай хоригоо цуцалсан. Энэ хоёрт л бид илүү "санаа зовох" хэрэгтэй. Тэгвэл нүүрсний экспортод нөлөөлнө гэж ойлгох хэрэгтэй. Энэ боломжийг бид яаж ашиглах ёстой вэ гэхээр нэг талдаа бид нүүрсний ил тод байдлаа жигдлэх ёстой байна. Тодорхой түвшинд багаар авч явах ёстой юу, яах вэ гэдгээ бодолцож үзэх хэрэгэтй. Тэгэхгүйгээр бүх нүүрсээ биржээр зарна гэвэл цаад худалдан авагч тал маань юу гэж бодох вэ, хүлээн зөвшөөрөх үү гэдэг эрсдэлүүдийг тоооцох нь чухал. Гол нь нүүрсээ аль болох өндөр хэмжээгээр экспортолж чадвал боломжийг ашиглаж чадна гэж бодож байна.

"АВЛИГААР ХҮМҮҮС БАЯЖААД, НҮДНИЙ ӨМНӨ ХЭРЭГЛЭЭ НЬ ӨӨР БОЛООД БАЙГААГ ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ ХАРУУЛСАН"

-"Нүүрсний хулгай”-н хэрэг Монголын бүх салбарт авлига, хээл хахууль нүүрлэсний тод нэг жишээ. Иргэдийн дийлэнх нь ядуу амьдарч, хэдхэн гэр бүл амьдралаас "тасарталаа” баяжлаа. "Тэгшитгэл” хийх боломж бий гэж та боддог уу?

-Авлигын индексээр манай улс 176 улсаас нэлээн хойно, 110, 120 орчимд бичигдэж байна уу. Сүүлийн жилүүдэд бид авлигын индексээр урагш ахисангүй. Бүлэглэл энэ тэр гээд яриад байдаг. Сая Хөгжлийн банкны хэрэг харуулж байна. Авлига гэдэг зүйлээр чинь хүмүүс баяжаад байна, нүдний өмнө хэрэглээ нь өөр болоод байна гэдгийг харж болж байгаа юм. Мөн манай улс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаар 100-гаас нэлээн хойно жагсч байна. Ерөөсөө үр ашиггүй байна гэдгийг Хөгжлийн банкны жишээгээр бид сая харсан шүү дээ.

Гаднаас бонд босгоод авчирсан, гэтэл бизнес, улс төрийнхөн нийлж байгаад дуусгачихлаа. 12 жилийн дараа харахад бид баахан муу зээлтэй, нэгнээ шүүх цагдаад өгч, луйварчин хулгайч дээрээ тулаад явж байна. Тэгш бус байдлыг бид бодит амьдрал дээр ийм хэд хэдэн үзүүлэлтээр харж болно.

Үүнийг тэгшитгэх боломж юу байна вэ гэхээр бид нөгөө л уламжлал болсон засаглалаа сайжруулах, ил тод болгох иймэрхүү л юм ярина. Монгол Улсаас түрүүлж яваа төстэй улсуудыг аваад  үзэхээр хэд хэдэн зүйл байгаа юм. Нэгт, хүн ямар өгөгдөлтэй төрсөн бэ гэдэг их чухал гэдэгтэй адил улс анхнаасаа ямар өгөгдөлтэй байсан бэ, хоёрт засаглал нь ямар байсан бэ, гуравт эдийн засгийн бодлого, хөтөлбөрөө яаж уян хатан авч явж байна вэ гэсэн гурван үзүүлэлт дээр л улс орны ирээдүй гэдэг зүйл бараг тодорхойлогдчих юм билээ.

-Жишээлбэл?

-Аргентин, Филиппин, сая дампуурдаг Шри-Ланк байна. Ингээд харахаар парламентын засаглалтай бус Ерөнхийлөгчийн засаглалтай орнууд дампуурах, засаглалын хямралд ороод сүйрэх магадлал хамгийн өндөр байдаг нь харагдаж байгаа юм. Тэгэхээр манай улс нэг талдаа парламентын засаглалтай үлгэн салган явах нь ашигтай болчихоод байна. Хоёр дахь нь өгөгдөл. Аргентин, Шри-Ланка манайхыг бодвол газар зүйн байршлын хувьд маш ашигтай, далайн боомтоор явна, давуу талтай. Гэтэл манай улсын хувьд тэр өгөгдөл маш хэцүү. Гуравт, янз бүрийн шок орж ирэхэд өртөх байдал өндөр байна. Жишээ нь, ковидын үед гадаад өрийн төлөлт байсан бол бид дампуурах байлаа. Ингээд бодохоор иргэдийн амьжиргааг тэгшитгэнэ гэдэг логикийн суурь өөрөө хэцүү. Бүтээмж муутай, өгөгдөл хэцүү, хоёр хөршийн бодлого хүчтэй орж ирдэг. Дээрээс нь манай засгийн удирдлагын байж байгаа царайг хар. Тэгэхээр нэгдүгээрт, тэгшитгээд явна гэх магадлал бага, саяын жишээгээр хэлсэн улсууд шиг. Хоёрдугаарт, Норвеги зэрэг улс шиг байгалийн баялгаа удирдаад явдаг системийг бид хийж чадахгүй юм байна. Нэг ээлж нь дуусаад, дараагийн ээлж нь хоолондоо ордог нөхцөл байдал руу орчихсон.

"ОДООГИЙН НӨХЦӨЛД БИД НҮҮРСЭН ДЭЭР ӨРСӨЛДӨХ ЧАДВАРАА АЛЬ БОЛОХ АЛДАХГҮЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ"

-Валютын нөөц өмнөх оны хоёрдугаар сартай харьцуулахад 7.8 хувиар буурч, өчигдөр 3525.51 төгрөгтэй тэнцлээ. Цаашид ам.доллар 3700 төгрөг давна гэсэн төсөөллийг зарим шинжээчид хийж байна. Ам.долларын ханшийн өөрчлөлт, цаашдын төлвийн талаар та юу хэлэх вэ?

-Аливаа бүтээгдэхүүн эрэлт, нийлүүлэлт дээр тогтдог. Жишээ нь, шүхэр бороо ихэссэн үед эрэлт нь өндөрсөөд, бороогүй үед эрэлт нь буурдагтай адил валютын ханш эрэлт нь өгсөх, буурах үе байна. Тэр үүднээс харвал өвлийн улиралд эрэлт харьцангуй багатай, хавар эрэлт нь ихэсдэг. Яагаад вэ гэвэл гаднаас бараа татан авалтаа хийх иргэд, аж ахуйн нэгж, улсын валютын эрэлт нэмэгдэнэ. Тэгэхээр бизнес сэргэж байгаа гэдэг утгаар эрэлт нь нэмэгдээд явна гэж ойлгож болно. Түүнийг хангах нийлүүлэлт байна уу гээд аваад үзвэл нийлүүлэлт талдаа нүүрсний юанийн орлого байна. Дээрээс нь "Оюутолгой"-н бэлтгэн нийлүүлэгчид, уул уурхайн таван компаниас орж ирэх мөнгө хэр тогтвортой байх вэ гэдгээс хамаарч нийлүүлэлт нь тодорхой болно гэсэн үг л дээ. Тиймээс одоогийн нөхцөл байдалд бид нүүрсэн дээр өрсөлдөх чадвараа аль болох алдахгүй байх хэрэгтэй. Нүүрсний экспортоо биржээр таг хаачихаж болохгүй.

Энэ бүхнийг харж, нийлүүлэлтээ тогтвортой байлгаж чадвал валютын ханш харьцангуй тогтвортой байх боломж бий. Гэхдээ нөгөө талд валютын ханшийн орох, гарах урсгалыг харвал гарах урсгал нь хамаагүй их буюу төлбөрийн тэнцэл нэлээн алдагдалтай байна. Энэ үүднээс валютын ханшийн өсөх дарамт өндөр байна. Валютын ханш өсгөх гол эрсдэл нь их хэмжээний төсвийн зардал гаргаж импортыг дэмжих, нүүрсний экспорт дээр өрсөлдөх чадвараа алдаж, хэтэрхий их асуудал үүсч, нүүрснээс орж ирэх орлого тасалдах, иргэд, аж ахуйн нэгж байгаагаасаа илүү ихээр ханш өснө гэсэн хүлээлт зах зээл дээр давамгайлж үүсэх зэрэг шалтгаануудаас болоод валютын ханш өсөх эрсдэл бий.

-Монголбанкны инфляцийг нэг оронтой тоонд аваачих бодлого ер нь бүрхэг болчихов уу. Та энэ талаарх бодлоосоо хуваалцахгүй юу?

-Энэ жил инфляцийг нэг оронтой тоонд хүргэнэ гэдэг асуудал нэлээн хүнд боллоо. Энэ тоонд хүрэхийн тулд хэд хэдэн зүйлийг хангасан байх ёстой болж байна. Монголбанк бодлогын хүүг 13 хувиар тогтоогоод, нэлээн чангаруулсан. Энэ мөнгөний бодлогыг нөгөө талд нь дэмжих төсвийн бодлого хэрэгтэй байна л даа. Төсөв илүү үр ашигтай, зардал багатай явж байж дэмжигдэнэ гэсэн үг. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр, өнөөдөр төсөв тэр чигээрээ импортыг дэмждэг. Тиймээс импорт, валютын ханшаар дамжиж инфляцид нөлөөлдөг. Энэ үүднээсээ төсөв импортыг дэмжинэ, хэрэглээг огцом дэмжинэ, тэр нь эргээд импортын инфляци бий болгоно гэсэн логик дээр үндэслээд хэлж байгаа юм. Төсвийн ямар бодлого гарахаас хамаарч инфляци нэг оронтой тоонд байх эсэх нь шийдэгдэх болов уу. Мэдээж одоо сонгуулийн өмнөх жил. Жил жилийн сонгуулийн өмнөх жил ямар байдаг билээ. Янз бүрийн үр ашиггүй амлалтууд, бэлэн мөнгө тараалт, янз бүрийн өр зээл тэглэх зэрэг зүйл газар авах эрсдэл мэдээж бий. Энэ идэвхжвэл инфляцийг нэг оронтой тоонд барина гэдэг маш хэцүү болно.

Эх сурвалж: news.mn

 

"Монголын нүүрсний экспорт зогсох магадлал өндөр байна"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
Хармагтай төслийн бодит үнэ цэн тодорхой болов

 Хармагтай төслийн тусгай зөвшөөрлийг эзэмшигч Занаду Майнс компани ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 28 минут
2024 оны 11 сарын 07, 12 цаг 10 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани