Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу

 

Хятад иргэд рецидив гэмт хэрэгтнүүдийг хөлслөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд орших "Андын илч” компанийн уурхайг дээрэмдэж авсан хэрэг гарсан талаар өчигдөр хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл энэ хэргийг тус аймгаас нэр дэвшин сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, аймгийн ИТХ-тай хамтран зохион байгуулсан хийгээд энэ хэргээс болж тус уурхайд хөрөнгө оруулсан Монголын компаниуд олон тэрбум төгрөгөөрөө хохирсон ноцтой мэдээллийг хүргэж байна.

 

"АНДЫН ИЛЧ” ХХК-ИЙН УУРХАЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧДИЙН ХООРОНД ГАРСАН МАРГААН БУЮУ ЗЭВСЭГЛЭСЭН ДЭЭРМИЙН УЧИР  

 

Хэргийн учгийг хөвөхийн өмнө уншигчдад тодорхой ойлголт өгөхийн тулд товч мэдээлэх нь зүйтэй болов уу. Уг дуулиант хэрэг болсон "Андын илч” ХХК нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Баянцогтын уурхайд нүүрс олборлолт, худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Тус компанийн 51 хувийг БНХАУ-ын "Жинжөү Бай Хуй” ХХК, 49 хувийг орон нутаг буюу Сүхбаатар аймгийн ИТХ эзэмшдэг байна.

Компанийн тухай хуульд 51 хувь буюу хяналтын багцыг эзэмшигч нь гүйцэтгэх удирдлагыг томилдог, гүйцэтгэх удирдлага уурхайг өдөр тутмын удирдлагаар хангаж, үйл ажиллагааг нь доголдолгүй хэвийн явуулах үүрэгтэй. Энэ дагуу 51 хувь эзэмшигч "Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн ерөнхий захирал Мэнг Фаншингийн гарын үсэгтэй 2021 оны 97 дугаар тушаалаар О.Энхбаяр, өвөрмонгол эмэгтэй Туяа нарыг "Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүнээр, мөн өдрийн 98 дугаар тушаалаар Туяад "Андын илч” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хооронд гэрээ байгуулах, дүрэмд төлөөлөн гарын үсэг зурах эрхийг олгожээ.

Улмаар "Андын илч” ХХК-ийн ТУЗ 2021 оны наймдугаар сарын 23-нд хуралдаж, 01 дүгээр шийдвэрээр 51 хувийн төлөөлөл Туяаг гүйцэтгэх захирлаар, 49 хувийн төлөөлөл Ж.Цээсүрэнг ТУЗ-ын даргаар томилсон байдаг.

Туяа ажлаа аваад компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Монголын нэр бүхий компани, хувь хүмүүсээс олон тэрбум төгрөгийн хөрөнгө татсан байна. Ингээд үйл ажиллагаа хэвийн явж байтал 49 хувийн төлөөлөл болох ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн 51 хувь эзэмшигч "Жинжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Мэнг Фаншинг 2022 оны аравдугаар сарын 03-ны өдөр "Андын илч” ХХК-ийн ТУЗ-д Э.Лутбаяр, БНХАУ-ын иргэн Жан Чуан нарыг томилох” шийдвэрийг гаргасан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэж, улмаар долоо хонгийн дараа (2022.X.10) уг хуурамч бичгээ үндэслэн хурал зарлаад О.Энхбаяр, Туяа нарыг ТУЗ-ын гишүүнээс, Туяаг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн аж. Мөн тэр даруй Жан Чуаныг компанийн гүйцэтгэх захирлаар томилжээ.

Ингэхдээ хурал зарласан тухайгаа ТУЗ-ын гишүүн, гүйцэтгэх захирал Туяад мэдэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, гүйцэтгэх захирал Туяаг өөрт нь мэдэгдэлгүй чөлөөлж, Компанийн тухай хуулийг ноцтой зөрчжээ. Ж.Цээсүрэн бол Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, энэ утгаараа "Андын илч” ХХК-ийн ТУЗ-д суудаг нэгэн. Тэрбээр хуурамч бичиг баримтад үндэслэсэн, хууль бус шийдвэр гаргасныхаа дараа Аймгийн ИТХ-аас "Компанийн бичиг баримт тамга тэмдгийг нэн даруй Жан Чуанд хүлээлгэж өг” гэсэн утгатай албан бичгийг Туяад удаа дараа хүргүүлэн дарамтлуулсан байдаг.  

Өөрөө ч мэдээгүй байтал хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдсөн учраас Туяа уг шаардлагыг биелүүлсэнгүй. "ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэн Мэнг Фаншингийн гарын үсэгтэй "Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн Э.Лутбаяр, Жан Чуан нарыг ТУЗ-д томилуулах бичгийг хуурамчаар үйлдсэн тул хурал, хурлын шийдвэр хууль бус” гэсэн үндэслэлээр Монгол Улсын хуулийн байгууллагад гомдол гаргасан нь зүй ёсны хэрэг байв.

Гэтэл энэ гомдол Иргэний шүүх, цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх хооронд Ж.Цээсүрэн, Жан Чуан нар УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас шинээр гэрчилгээ, тамга хийлгүүлж авчээ. Улмаар зэвсэглэсэн этгээдүүдийг хөлсөлж, энэ сарын 12-ны өдөр уурхай руу дайран удирдлага, ажичдыг нь айлгаж сүрдүүлж хөөж явуулаад булааж авсан нь тэр аж. Энэ үедээ уурхайд туслан гүйцэтгэгчээр ажилладаг "Марио план” ХХК-ийн тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэсэн төдийгүй эд ангийг тоносон байна.

 

Ж.ЦЭЭСҮРЭНТЭЙ НИЙЛЖ УУРХАЙ ДЭЭРЭМДСЭН ЖАН ЧУАН УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТСУУРЬТАЙ ХОЛБООТОЙГ НОТЛОХ БАРИМТ

 

Гэнэт гарч ирэн, хэвийн үйл ажиллагаа явуулж байсан компанийн удирдлагыг ТУЗ-ын дарга Ж.Цээсүрэнтэй хуйвалдан булааж авсан Жан Чуан гэгч хэн бэ. Энэ этгээд хэн болохыг хохирогч тал мэдэхгүй. Гэсэн ч асар их мөнгөтэй орж ирэн, Сүхбаатар аймгийн ИТХ, тэргүүлэгч Ж.Цээсүрэн нарыг өөрийн талд үйлчлүүлсэн нь Монголын тал буюу ИТХ-тай нягт холбоотойг нь харуулдаг.

Тэрбээр анх Хятадаас Монгол Улсад орж ирэн, "Андын илч” ХХК-ийн ТУЗ-ын гишүүд, Сүхбаатар аймгийн ИТХ-ынхантай "Дарьганга” зочид буудалд шөнөжин архидсан гэх бөгөөд энэ үедээ "Э.Лутбаярыг ТУЗ-д оруулах” гэх зэрэг, "Жиньжөү Бай Хуй” ХХК-ийн захирал Минг Фаншинг бичсэн мэтээр Ж.Цээсүрэнгийн хуурамчаар үйлдсэн бичгийн агуулгыг урьдчилан ярьж байсан байдаг.

Мөн "Жан 11 сая юань оруулсан”, "Жү 22 саяыг оруулна”, "Форд, 200 авч өгсөн” гэх мэт зүйлс яригджээ. Эндээс харахад, хожим "Андын илч” компанийн удирдлага солигдохтой холбоотой үйл явц чухам тэрхүү "Дарьганга” зочид буудалд болсон уулзалтын үеэр "зурагдсан” болох нь тодорхой байгаа юм. Хамгийн ноцтой нь, уг нууц уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь оролцсон бөгөөд түүний ирэх сонгуульд хэрэглэх мөнгийг уурхайд шинээр томилогдох удирдлага буюу БНХАУ-ын иргэн Жан нараар босгуулах агуулга яригдсан явдал юм. Тэрбээр уг уулзалтад оролцсон гэдгээ машид нууцалж, зочид буудал руу орж гарсан бичлэгээ устгуулжээ. Гэсэн ч Ж.Батсуурь тэнд байсан, Жан Чуаны түүнд өгсөн бэлгийг орчуулагч Эрдэнэтогтох буудал руу барьж орсон хэмээн буудлын ажилчид болон цуг байсан хүмүүс нь баталдаг. Хуулийнхан жаахан шалгахад л батлагдана. УИХ-ын сонгуульд нэр дэвшигч санхүүжилтээ гадны улсаас авна гэдэг маш ноцтой бөгөөд Хууль зүйн сайд Х.Нямбаатар энэ мэдээллийг анхааралдаа авч, нарийн шалгана гэж найдаж байна.

 

УЛС ТӨР, БИЗНЕСИЙН БОХИР ТОГЛООМЫН ЗОЛИОС БОЛЖ МОНГОЛЫН КОМПАНИ ХОХИРЧЭЭ

 

Хуурамч бичиг баримтад үндэслэн зохион байгуулсан хууль бус хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн Туяа нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахын тулд Монголын нэр бүхий компани, хувь хүмүүсээс олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татсан талаар дээр цухас дурдсан. Тэгвэл хөрөнгө оруулалт ингээд зогсоогүй бөгөөд энэ оны хоёрдугаар сарын 09 хүртэл буюу Ж.Цээсүрэн, Жан Чуан тэргүүтнүүд гэрчилгээ тамга тэмдгийг шинээр гаргуулж авах хүртэл (УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар хоёрдугаар сарын 10-нд гэрчилгээ, тамга тэмдгийг шинээр олгосон) жил гаруйн хугацаанд Монголын компаниуд, хувь хүмүүстэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан байдаг. Тэдэн дунд хөрөнгө оруулсан нь ч бий, туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулаад орж ирсэн нь ч бий. Нэг компани л гэхэд эхний удаад 4,8 тэрбум төгрөг, түүнээс хойш ажилчдын цалин, өдөр тутмын үйл ажиллагааны зардалд нэмж 1,2 тэрбум төгрөг нэмж зарцуулсан бөгөөд энэ бүгд нь дансны гүйлгээгээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн ИТХ, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, БНХАУ-ын иргэн Жан Чуан, Шин Вейдонг, Эрдэнэтогтох нарын хуйвалдааны уршгаар Монголын компаниуд, хувь хүмүүс олон тэрбум төгрөгөөр хохирчээ. Маргаан эхэлснээс хойш Жан Чуан нь "Танай мөнгийг гаргаад өгчихнө, санаа зоволтгүй” гэдэг байснаа сүүлд уурхайг булааж авснаасаа хойш "Юу ч өгөхгүй” гэдэг болсон ажээ. Тэр ч бүү хэл, уурхайн 51 хувийг эзэмшигч "Жиньжөү Бай Хуй” компанийг ч бүтнээр нь авчихья гэдэг байсан бөгөөд үнэхээр ч "Би бичиг явуулаагүй, залилсан байна” гэж ам алдаад байсан Минг Фаншинг захирал бичиг баримт шинээр гаргуулж авсны дараа "Жиньжөү Бай Хуй” компаниа Жан Чуаны нэр рүү шилжүүлсэн аж. Чухам энэ нь Жанг "томруулж”, Монголын компанид оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөхгүй гэх үндэслэл болсон бололтой. Энэ баримт Жан Чуаныг асар их мөнгөтэй төдийгүй 49 хувийг эзэмшигч Монголын талтай нягт холбоотойг илтгэдэг.  Өдгөө тэрбээр Э.Лутбаярын эзэмшлийн "Ланд круйзер 200” маркийн хар бор машин хөлөглөж яваа. Түүний хамсаатан болох Шин Вейдонг гэгч нь хилийн бүсэд нэвтрэх эрхгүй хэр нь Бичигтийн боомт руу нэвтрэхийг оролдоод хилийн цэргийнхэнд хөөгдөн буцжээ. 

Туяа нь ажлаа авснаас хойш түншилсэн монголчуудтайгаа хамтраад компанийн өнгө төрхийг өөрчилж, ажилчдын тав тухтай ажиллаж амьдрах нөхцлийг бүрдүүлэн бүгд урам зоригтой ажиллаж байсан. Балгас шахуу байсан ажилчдын байрыг засаж, халуун устай болгож, гаднаа нүхэн жорлонтой байсныг дотроо "00”-той болгож, Монгол Улсаас тавьдаг стандартуудыг бүгдийг нь ханган өөриймсөг ажиллаж байсанд уурхайн ажилчид ам сайтай байдаг.

Монголын компани, хувь хүмүүс монголчуудынхаа төлөө ингэж сэтгэл гаргаж ажиллаж байхад 49 хувийг эзэмшигч Сүхбаатар аймгийн ИТХ мөнгөтэй хятадуудыг хаа нэгтэйгээс олж ирэн, нийлж дээрэмдэж, монголчууд хохирчихоод байхад таг дуугүй байгаа нь харамсалтай. Аймгийн ИТХ бол орон нутгийн өөрөө удирдах байгууллага. Монголын төр гэсэн үг. Гэтэл хятадуудтай үгсэн хуйвалдаж Монголынхоо компанийг олон тэрбум төгрөгөөр хохироож байна гэдэг Сүхбаатар аймгийн удирдлагууд Монголын төр, хууль журмыг үл тоож, уландаа гишгэдгийг харуулж байна. Гэтэл Сүхбаатар аймгийг өөрийн вант улс болгон хувиргаж, буй аймгийн ИТХ, тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Ж.Батсуурь нарын дураараа үйлдлийг Монголын төр таслан зогсооно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү нийтлэлд дурдагдсан бүх фактууд бодитой, хуйвалдагч этгээдүүдийн ярианы бичлэг зэрэг баримтууд байгаа бөгөөд хохирогч талаар хуулийн байгууллагад гарган өгч хамтарч ажиллахаа илэрхийлж байгааг гэдгийг эцэст нь тэмдэглэе.

Эх сурвалж: zuv.mn

Хятад иргэд хөлслөн уурхай дээрэмдсэн хэргийн ард УИХ-ын гишүүн Ж.Батсуурь байгаа юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани