Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!

 

Монгол Улсын эдийн засгийн 97 хувь нь  уул уурхайгаас хамаардаг. Жилдээ 40-50 сая тонн баялгийг түүхийгээр нь экспортолж, мөнгө олж ирдэг. Үүний дийлэнхийг нүүрс эзэлнэ. Харамсалтай нь нүүрсний экспортын орлогын бараг 70 орчим хувь нь хууль бусаар хэсэг хүний орлого болдог байжээ. Үр дүнд нь эдийн засаг унаж, Монгол "модоо барих”-даа тулсан. Хэдхэн хүн л хагартал баяжсан. Арав гаруй жилийн түүхтэй энэхүү нүүрсний хулгай ил болоод байна. Хууль хяналтынхан энэ хулгайг дотор нь дөрвөн томоохон хэсэгт ангилаад мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа юм.

 

Нүүрсний хулгайд холбоотой гэх маш олон улс төр, бизнесийн нөлөө бүхий хүмүүсийн нэр дуулдаж байна. Мөрдөн шалгах байгууллагаас эхнээс нь зарлаж, бас "ус, тос”-оор нь ялгах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд АТГ-аас хоёр долоо хоногийн өмнө УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа мэдэгдсэн.

 

Тэгвэл гадаадад томилолтоор ажиллаад ирсэн Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан уг саналыг хянаад "...Үндэслэлтэй байна” гэж үзжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна. Тэгэхээр энэ долоо хоногт УИХ эдгээр гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж шийднэ. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороогоор ярина. Энэ дэд хорооны дарга өнгөрсөн долоо хоногт солигдож, Ц.Мөнх-Оргил сонгогдсон. Тэндээс гарсан шийдвэрийг байнгын хороод, нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. УИХ-ын гишүүд өмнө нь ЖДҮ, Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдийг авч үлдэж байсан түүх бий. Тиймээс энэ удаад тэр жишгээр хандах вий гэсэн эргэлзээ нийгэмд байгаа юм.

 

Уг нь УИХ-ын дарга Г.Занданшатар хаврын чуулганы өмнөхөн  "...Тавантолгой, нүүрсний асуудал, төмөр замын оффтейк гэрээний гэх мэт асуудлуудыг хуулийн байгууллагад шилжүүлээд сар гаруй болж байна. Нэлээд олон эрүүгийн хэрэг үүсгэгдээд, шалгагдаад явж байгаа гэж ойлгож байгаа.

 

Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар нотлох баримтыг цуглуулах, шинжээч томилох, дүгнэлт гаргуулах зэрэг үйл баримтыг сэргээх ажлууд бүгд цаасан суурин дээр явагддаг, маш их цаг хугацаа ордог ажил гэдгийг иргэд, олон нийт ойлгох биз ээ. Өмгөөлж хамгаалах, эсвэл шахаж шаардахын аль аль нь хууль бус” гэж мэдэгдсэн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд өнгөрсөн оны сүүлчээр "...Нүүрсний хэргийн асуудлаар УИХ дээр нээлттэй сонсгол хийж ард түмэнд ил тод мэдээлэх нь зүйтэй. Нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж хатуу чанд хуулийн хариуцлага тооцох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч "...Хэрвээ хэрэгт холбогдсон бол чөлөөлөгдөөд шалгуулах нь зүйтэй. Хамгаалахгүй” гэж байн байн хэлж байна. Харин эрхэм гишүүд Ерөнхий прокурорын саналыг хэрхэн хүлээж авах вэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээллээр, нүүрсний хулгайд холбогдож, бүрэн эрх нь түдгэлзэж болзошгүй гишүүд УИХ-тайгаа "ажиллаад” эхэлсэн гэж буй. Хэрэв тэрхүү "ажиллагаа” амжилттай болсон бол гурван гишүүн үлдэнэ. Гэхдээ нийгмийн зүгээс таатай хүлээж авахгүй. Уугиж буй цогийг гал болтол ноцоож ч мэдэх юм. Тиймээс "...Нүүрснийхэн нүүх үү, үлдэх үү” гэдгийг эрхэм гишүүд энэ долоо хоногт нэг тийш болгох нь ээ.

 

АН-ынхан "..."Ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэнэ” гэх вий

 

Нүүрсний хулгай хэмээх томоохон хэрэгт холбоотой хүнээр УИХ-ын гишүүн "Ажнай” Д.Бат-Эрдэнэ тодроод байна. Уг нь түүний "мөргөцөг”-ийн гэх асуудал яригдаад удсан. Олон ч тоо баримт, цаг хугацаатай ноцтой зүйлс яригддаг. Хууль хяналтынхан шалгаж байсан ч удаа бий. Харин энэ удаад мөрдөх байгууллага, прокурорын зүгээс "...Д.Бат-Эрдэнийн гэм бурууг тогтоохын тулд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах нь зөв” гэж үзжээ.

 

Тэрбээр 2022 оны арванхоёрдугаар сарын эхээр чуулган дээр "...Шүүхээр батлагдаж нотлогдоогүй байхад эрх баригч намынхан сөрөг хүчнээс О.Адъяасүрэн гишүүн бид хоёрын нэрийг хаа хамаагүй хэлж байна. Цөөнхөө дээрэлхээд байгаа юм уу. Хууль зөрчөөд байгаа гэдгээ хувь хүнийхээ үүднээс сайн бодоцгоогоорой” гэсэн.

 

Дараахан нь АТГ-аас "...Нүүрсний хулгайд шууд болон шууд бусаар холбогдсон хүмүүсийн нэг нь Д.Бат-Эрдэнэ” гэж зарлахад "...Өчигдөр АТГ-аас нүүрсний хулгайн талаар хийсэн мэдээлэлд миний нэр явж байгаад гайхаж байна. Ямар нэг байдлаар АТГ болон хууль, шүүхийн байгууллагаас надтай харьцаж, асуусан зүйл юу ч байхгүй. Ямар ч хэрэгт холбогдсон, шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд хүмүүсийн нэрийг зарлаж, цоллох нь буруу. Одоо нэр зарлагдсан 17 хүний гэр бүл, үр хүүхэд маш эрсдэлтэй болчихлоо” гэж байв.

 

Түүнээс хойш Д.Бат-Эрдэнийг”...Асуудлаа зохицуулахаар энд тэнд нөлөө бүхий хүмүүстэй уулзаад байгаа” талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, хоёр долоо хоног орчмын өмнө "...Нэгэн улстөрчийн морины уяан дээр очиж уулзлаа” л гэсэн.

 

Залгуулаад Ерөнхий прокуророос санал орж ирсэн ч  бүрэн эрхтэйгээ үлдэхээр "ажиллаад” эхэлсэн гэх мэдээлэл ч их явж байна. Тэр хүрээнд АН-ынхнаараа ч улс төрийн акц хийлгэх бололтой юм. Өнгөрсөн оны сүүлчээр АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "...Нүүрсний хулгайн талаар УИХ-ын нээлттэй сонсгол хийх шаардлагыг УИХ-д гишүүд хүргүүлж байгаа. Үүнд АН-ын бүлгийн 6-7 гишүүн гарын үсэг зурсан. Үүнд Д.Бат-Эрдэнэ гишүүн гарын үсэг зурсан. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрсний хулгайн хэрэгт холбоогүй гэдгээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. А.Адъяасүрэн гишүүн хамааралгүй гэдгээ мэдэгдсэн. Сүүлийн үед бүх л бурууг АН руу чихэх гэсэн увиагүй үйлдэл гарч байна” гэж байсан юм. Энэ жишгээр АН-ынхан дуугарах магадлал өндөр гэсэн үг. Гэхдээ арайхийн даргатай болж, эвлэж нягтрах гэж ядаж буй үед "Ажнай” Д.Бат-Эрдэнийг өмөөрөөд дуугарах нь АН-ын хувьд зөв шийдэл биш. Учир нь нүүрсний хулгай бол нийгмийн анхаарлын төвд хэдийнэ орсон бөгөөд нийтээрээ дургүйцэж буй асуудал юм. Тиймээс Д.Бат-Эрдэнэ гэм буруугүй бол бүрэн эрх нь буцаад л сэргэнэ. Харин АН дахиад л хүндэрнэ гэсэн үг.

 

"Шүгэл”-дүүлбэл "шүүр”-дэнэ, дараа нь...

 

Эхэндээ инээдтэй ч юм шиг, эсвэл энгийн ч гэмээр сонсогдож байсан Засгийн газрын "5Ш” ажиллагаа нэлээд "юм” дуулгаж магадгүй болоод явчихлаа. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэ хоёр "Ш”-ийг "...Нэгдүгээрт, шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хаврын чуулганаар яаралтай батлуулж, үндэсний шүгэл үлээх эрх зүйн тогтолцоог болон шүгэл үлээгчдийн эрх зүйн байдлыг баталгаажуулна. Энэ нь авлигатай тэмцэхэд олон нийтийн оролцоог бий болгох юм. Хоёрдугаарт, шүүр ажиллагааны хүрээнд орлогоосоо давсан хэрэглээтэй албан тушаалтнуудыг шүүрдэн чөлөөлнө.

 

Нийтийн албан тушаалтнуудын холбогдон шалгагдаж байгаа хэргүүдийг шалгах ажиллагааг хуулийн хүрээнд эрчимжүүлнэ. Төрийн өмчит компанид наалдсан, шимэгчилж ажиллаж амьдардаг, олон тэрбумын амины орон сууцтай, үнэтэй машин унадаг. Тэгсэн атлаа цалингаас өөр бизнесгүй байдаг.

 

Ийм албан тушаалтнуудыг чөлөөлөх ажиллагаа энэ онд бүрэн хийгдэнэ” гэж байсан. Энэ хүрээнд "Шүгэл”, "Шүүр” хоёр нь яах аргагүй холбоотой хэрэгжих бололтой. Товчхондоо, "шүгэл”-дүүлбэл "шүүр”-дүүлэхээр болж байна. Үүнийг ч төрийн алба хаагчид хэдийнэ ойлгожээ. Төрийн өмнөөс үйлчилгээ үзүүлж, үйл ажиллагаа эрхэлдэг хэн бүхэн хуулийн хүрээнд ажиллаад эхэлж байгаа аж. Гол нь энэ бүхэн иргэд, аж ахуйн нэгжүүдэд илтэд мэдрэгдээд эхэлж буй бололтой. Тухайлбал, мэс заслын эмч нар л гэхэд хагалгааны өмнө, дараа нь "дугтуй” авдаг байснаа зогсоогоод эхэлсэн байна. Гэхдээ маш ноцтой нэг "арга” хэзээ арилах нь тодорхой бус байгаа юм. Өнгөрсөн жилийн шударга байдлын үнэлгээний судалгаанд 14 яам, 32 агентлаг, 21 аймаг болон НЗДТГ хамрагджээ. Үүнийг нэгжийн хувьд авч үзвэл гадаад шударга байдлын үнэлгээнд нийт 7440 иргэн, дотоод шударга байдлын үнэлгээн 1550 төрийн албан хаагч, бодлогод оролцогчдын үнэлгээнд 860 шинжээч, нийт 9850 оролцогчийг хамруулсан байна.

 

 

Судалгаанд хамрагдсан 10 оролцогч тутмын долоо нь "...Монгол Улсад авлига түгээмэл байдаг” гэдэгтэй санал нэгдэж байсан. Мөн "...Ирэх жилүүдэд Монгол Улс дахь авлигын түвшин буурна” гэдэгт иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөллүүд итгэлгүй байна” гэжээ. Судалгаанд оролцогчдоос "...Монгол Улсад авлига хамгийн их тархсан институц аль нь болох”-ыг тодруулахад "...Эрүүл мэндийн байгууллага” гэжээ.

 

Араас нь "...Шүүх”,  "...Газрын алба”, "...Гаалийн байгууллага” гэж хариулсан байна. Эдгээр болон төрийн бусад бүхий л байгууллага дээр, ялангуяа тусгай зөвшөөрөл, янз бүрийн шийдвэрийг гаргалгүй, бичиг баримтыг удаашруулж байгаад хүссэндээ хүрдэг явдал байсаар байна. Уг нь хуульд "...Ажлын тав хоног”, "...Долоо хоног” гэдэг ч тухайн албан тушаалтнууд өөрсдөө "...Журам”, эсвэл өөр элдвийн шалтгаанаар "барьчихдаг” явдал хаа сайгүй гардаг. Тэгвэл ийм үйдлүүд дээр "шүүр”-дээд зогсохгүй бололтой. Удалгүй яг ийм үйлдлийг таслан зогсоох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулах эсэх талаар шийдвэр гаргагчид ярилцаж байгаа юм байна.

 

Баялаг бүтээгчид үү, баялаг ашиглаж хөлжигсөд үү?!

 

Бидний олон жил анзааралгүй ирсэн нэг ойлголт байдаг юм байна. Юу гэвэл, бизнес хийдэг, бяртай хэдэн нөхдийг бүгдийг нь "...Баялаг бүтээгч”, "...Хувийн хэвшил” гэцгээдэг. Энэ нэрийг зүүгч бүрт буруу байхгүй. Дийлэнх нь баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн байна. Тэдэнд төрөөс бодлого болгосон эрх зүй хийгээд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй. Харин энэ гоё, гэмгүй нэрний ард байгалийн баялаг ашиглаж хөлжигсөд нуугддаг байна. Бас хулгайн өмчөө хувийн өмч хэмээн итгүүлдэг. Энэ асуудал цагаан сарын битүүний өдөр болсон АН, МАН-ын дарга нарын уулзалтын үеэр сөхөгдсөн байна. Тэр үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "...Байгалийн баялаг ашиглачихаад асар их орлого олно. Олсон орлогоороо гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдаж авна. Бас хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийг хуульчилж хаах ёстой. Яагаад гэвэл байгалийн баялаг дахин сэргээгдэхгүй. Тиймээс ийм баялаг иргэдэд хүртээмжтэй байх зарчим хамгийн эхэнд тавигдах учиртай” гэжээ.

 

АН-ын дарга Лу.Гантөмөр тэгэхэд "... Өнгөрсөн 30 жилийг дүгнэж, тогтолцооны өөрчлөлт, хүртээмжтэй эдийн засгийг бий болгох, сонгодог парламентыг бэхжүүлэх, сонгуулийн холимог системийг нэвтрүүлэх, баялгийн тэгш бус хуваарилалтыг халахын төлөө, авлигын эсрэг, төрийн өмчийн хулгайн эсрэг томоохон тэмцлийг эхлүүлэн ажиллаж байгааг нь дэмжинэ” гэсэн байдаг.

 

Өөрөөр хэлбэл, "...Баялаг бүтээх” гэдэг "...баялаг ашиглах”-аас тэс өөр ойлголт юм. Манай "жишээ”-нүүд үүний хангалттай нотолгоо болж өгнө. Тэд ухаж олсон орлогоо ийн "хашаа давуулж шиддэг” байгаа юм. Ингэхээр баялаг бүтээгч ба баялаг ашиглаж хөлжигч хоёрыг хооронд ялгаж салгах шаардлага нэгэнт үүссэн байгаа юм. Мөн хувийн өмч үү, хулгайн өмч үү гэдгийг ч эндүүрэлгүй болгох дээр анхаарах цаг болжээ.

 

"Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоосон нь эдийн засагт "ногоон” асааж,  төсөвт "ногоон” дууджээ

 

Манай эдийн засаг маш товчхон. Орлого нь нүүрснээс орж ирдэг. Орлого муу байвал эдийн засаг уначихдаг. Сайн байсангүй л дээ. Хэсэг бүлэг нөхдүүд экспортод гаргадаг нүүрсний орлогын ихэнхийг гулгуулчихдаг байжээ. Одоо харин засаг улс төрийн шийдвэр гаргаж, хууль хяналтынхан энэ хулгайн олс дээсний үзүүрийг атгачихлаа. Аажим аажмаар лавшруулсаар байна. Үзүүрт нь олон том "тул” байх бололтой.

 

Манай нүүрсний хулгай маш том байжээ. Энэ нь "Эрдэнэс Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоогоод таван сар болоход илтэд мэдэгдэж байна. 2022 оны сүүлийн гурван сард л эдийн засгийн өсөлт мэдрэгдээд эхэлсэн. Нэг үгнээр хэлбэл, ингэснээр эдийн засагт "ногоон гэрэл” асаж, "ногоон” ч дууджээ.

 

Учир нь, 2023 оны эхний  хоёр сарын байдлаар төсвийн нийт орлого гурван их наяд төгрөгт хүрчээ. Ингэж төлөвлөсөн орлогоос даруй 7.4 хувиар давж биелжээ. Хэрвээ "...Олон улсын санхүү, эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байна” гэж үзвэл 2023 оны эхний хагас жилийн төсвийн нийт орлого 300-500  орчим тэрбум төгрөгөөр давах боломжтой болоод байгаа аж. Засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой” ХК-д 2022 оны аравдугаар дугаар сарын 26-ны өдөр онцгой дэглэм тогтоосон. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сарын 25-ныг хүртэлх таван сарын хугацаанд нийт 1.2 тэрбум ам.долларын үнэлгээтэй 12.4 сая тонн нүүрс борлуулжээ. Тус компанийн хувьд 2022 онд хамгийн их буюу 1.1 тэрбум, 2019 онд бас 1.0 тэрбум ам.долларын борлуулалт хийж байжээ. Гэтэл таван сарын хугацаанд 1.2 тэрбумын борлуулалт хийсэн байна. Үүний 771.9 сая ам.доллар нь бэлнээр, 138.1 сая ам.доллар нь оффтейк, 279 сая ам.доллар нь урьдчилж олсон орлогыг бууруулжээ.

 

Ер нь бол "Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоон нүүрсний олборлолт, борлуулалт, экспортыг нэмэгдүүлснээр төлөвлөгөөг 4.4 сая тонноор, борлуулалтын орлогыг 421.0 сая ам.доллараар давжээ.

 

Мөн биржээр, хил нөхцөлөөр борлуулснаар 15.7 сая ам.долларын нэмэлт орлого олжээ. "Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 онд 6.5 сая тонн нүүрс экспортлохоор тооцоолж байсан. Гэсэн ч 13.5 сая тонн нүүрс экспортолсон нь баталсан төсвөөс 7.0 сая тонноор илүү гарсан. Үүгээр  улсын төсөвт 407 орчим тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрүүлжээ. Мөн 2023 оны төсөвт "Эрдэнэс Тавантолгой” ХК –иас 14.1 сая тонн нүүрс борлуулахаар тооцсон байна. Гэтэл оны эхнээс буюу гуравдугаар сарын 25-ыг дуустал 7.0 сая тн нүүрс борлуулчихаад байгаа аж. Тэгэхээр жилийн эцсээр хамгийн багадаа 24-30 сая тонн нүүрс борлуулна гэсэн үг. Түүнчлэн тус компани нь Засгийн газрын шийдвэрийн дагуу нийт таван удааагийн биржийн арилжааг амжилттай зохион байгуулаад байна. Энэ хүргээнд коксжих нүүрсний дөрвөн удаагийн арилжааг явуулсан байна. Харин өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний нүүрсний арилжааг анх удаа хийжээ.

 

Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт буюу 2023 оны гуравдугаар сарын 24-нд 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр анх удаа амжилттай арилжжээ. Эрчим хүчний нүүрсийг урьд нь 2020 онд тонн тутмыг уурхайн  ам нөхцөлтэй 9.5 ам доллараар арилжиж байжээ. Харин одоо хил нөхцөлөөр, биржээр 73.3 ам.доллараар борлуулж байгаа юм.

 

Товчхондоо, уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 100-115.83 ам доллараар борлуулж байсныг хил нөхцөлөөр, биржээр 178.6-182.1 ам доллараар борлуулж байгаа юм байна. Эдийн засагт "ногоон” асаж буйгийн учир шалтгаан нь энэ шийдвэртэй холбоотой гэсэн үг. Үүнээс болоод төсөв хагас жилээр 300-500 тэрбумын ашигтай гарах тооцоо гарч буй хэрэг. Цаашилбал, энэ удаагийн төсвийн тодотголыг анх удаа "...Төсөв ашигтай гарсан”-тай холбоотойгоор хийх юм байна. 

 

Товчилбол...

 

Ер нь бол ийм хэмжээний далд эдийн засаг байсныг "ухаж” гаргаж ирсэн байгаа юм. Харамсалтай нь энэ дөнгөж илэрч байгаа хэсэг нь, мөсөн уулын орой нь шүү гээд албаны хүмүүс яриад байгаа шүү. Аргагүй л дээ, энэ нам дамжсан бүлэглэлийн өгөө аваа, хуулийн завхрал, шүүхийн итгэл алдсан байдал, шударга ёсны өлсгөлөн, нүүрсний хулгай, урашлаад Хөгжлийн банкны зээл, "Эрдэнэт”-ийн 49 хувийн луйвар, тусгай сангуудын дээрэм зэргийг өнөөдөр нийгмээрээ, нийтээрээ эхлүүлсэн тэмцлийн дүнд л зогсооно. Одоо энэ "5Ш” хүрээнд ч төрийн дунд доод шатны зөрчил, завхралууд шийдэгдэнэ гэж горьдож буй.  Тэр утгаараа, өнөөдрийг хүртэл явж ирсэн, "хуучин 30 жил” маань тогтолцоотойгоо, хүнтэйгээ, авлигатайгаа нурж байгаа л үзэгдэл юм. Харин төрийн эрх мэдлийн тулгын гурван чулуу болсон УИХ, Засгийн газар, шүүх байгууллага авлигын эсрэг нэг зүгтэй, нэг зорилготой байх ёстой юм.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


“Хуучин 30 жил” нуран унаж байна - Нүүрснийхэн “нүүх” үү, үлдэх үү?!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

Өнөөдөр, 12:06
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

Өчигдөр, 15:40
Өчигдөр, 09:31
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
2025 оны 04 сарын 10, 10 цаг 59 минут
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 57 минут
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

2025 оны 04 сарын 10, 08 цаг 22 минут
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани