- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
"Сибирийн хүч - 2" зүгээр нэг хийн хоолой биш
"Сибирийн хүч-2” хийн хоолойг барих эцсийн шийдвэр гараад байгаа. Шинэ хийн хоолойг барих тухай асуудал 2020 оноос идэвхтэй яригдах болсон. Энэ яриаг хийн хоолойн "ах” болох "Сибирийн хүч-1” хоолойн ачаалал нэмэгдэж байгаа гэсэн баримт баталсан юм.
Оросын байгалийн хийн экспортын шинэ чиглэлийн эх үүсвэрийн нөөц суурь нь Ямала, Надым-Пур, Тазовын бүс нутгийн орд, Ковыктин орд болон Красноярскийн хязгаарын байгалийн хийн нөөцтэй мужууд болж байна.
Эхэндээ хийн хоолойг Барнаул-Бийск-Уулын Алтай гэсэн хамгийн богино чиглэлд тавихаар төлөвлөж байсан ч техник, эдийн засгийн үндэслэлийг авч үзсэний дараа богино гэдэг нь ашигтай бус харин ч эсрэг илүү их алдагдалтай болох нь тодорхой болсон байна.
Харин шинээр баталсан чиглэл Томск хотоос өмнөд зүгт Красноярск, Эрхүү, цаашлаад Байгаль нуурыг тойроод Монгол Улс руу, Улаанбаатар хот хүртэл үргэлжлэх юм.
Өрнөдийн шинжээчдийн тооцоолсноор "Сибирийн хүч-2” хоолойг барихад 10-13 тэрбум ам.доллар шаардагдах ба бүрэн ашиглалтад орсны дараа Хятад улс жил бүр 98 тэрбум куб метр байгалийн хий авах боломжтой. Энэ нь Европ сайн дураар нүүрсустөрөгчийн өлсгөлөнд ороогүй байх үед худалдан авч байсан хэмжээнээс гуравны нэгээр бага юм. Гэхдээ эдгээр тоо, хэмжээ нь дараагийн асуудал. Учир нь үүнээс ч илүү чухал хүчин зүйлс бий.
Хоёр долоо хоногийн өмнө Красноярскийн эдийн засгийн чуулга уулзалт болж, өндөрлөсөн. Энэ хүрээнд хийн хоолой барих асуудал яригдсантай зэрэгцэн Красноярскийн хязгаарын нийслэлээс 70 км зайд өнгөрөх хийн хоолойгоос аж үйлдвэрийн зорилгоор шугам татах стратегийн сэдэв мөн хөндөгдсөн. Энэ мөчрийн ачаар нүүрсээр ажилладаг цахилгааны эх үүсвэр өргөнөөр ашигладаг тус бүс нутгийг байгалийн хийгээр хангах боломжтой болно гэж үзэж байна.
Монголын хэсэг багагүй сонирхол татаж байна
Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн урт 960 орчим км. Хоолой Монголын нийслэл хотоос маш ойр зайд өнгөрнө. Ингэхдээ Улаанбаатар хот байгалийн хий дамжуулах хоолойтой болоод зогсохгүй дотоодын "Союз Восток” хэмээх өөрийн гэсэн хийн шугамтай болох юм. Энэ төслийг баталсан хамтарсан протоколд 2022 оны нэгдүгээр сард "Газпром” компанийн ТУЗ-ийн дэд дарга Алексей Миллер, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан нар гарын үсэг зурсан билээ.
Дотоодын эл сүлжээ Монгол Улсад нийслэл хотоо байгалийн хийгээр хангах боломж олгохын сацуу цахилгаан эрчим хүчний сүлжээнд гол үүрэг гүйцэтгэж буй нүүрсний хэрэглээг багасгах боломжийг бүрдүүлэх нь тодорхой.
Хамгийн сонирхолтой нь, "эх газрын” Монгол Улсын дундуур гарахдаа "Сибирийн хүч-2” хийн хоолой цаашлаад Хятадын хойд хэсэг болох Өвөр Монголын өөртөө засах оронд хүрнэ.
Оросыг шүүмжилдэг өрнөдийн зарим шинжээчид энэхүү төсөл хэзээ ч хэрэгжихгүй гэдэгт итгүүлэх зорилгоор мэдээллийн давлагаа босгоод байна. Үүнийхээ нотолгоо болгон Хятад улсын хүн амын нягтаршлын газрын зургийг заана. Тэд Хятадын хүн ам хамгийн сийрэг суурьшсан бүс нутагт Оросын байгалийн хий хэнд хэрэгтэй вэ гэж ёжтой асуудаг. Үүнд хариулахын тулд эрчим хүчний салбараас улс төр рүү шилжих ёстой.
Хятадын мужуудын газрын зургаас Өвөр Монгол нь үнэхээр хамгийн цөлөрхөг, хүн ам бага суурьшсан, тийм ч сайн хөгжсөн бүс нутаг биш гэдэг нь харагдана. Тиймээс ч хийн хоолойг барих гол зорилго нь алслагдмал бүс нутгуудад амьдралын түвшнийг дээшлүүлэх явдал хэмээн зоригтой таамаг дэвшүүлэхэд буруутахгүй л болов уу. Учир нь байгалийн хий нь өвөлдөө цээжээр татах их хэмжээний цас унадаг, агаарын температур -20 хэмийг байнга заадаг эрс тэс уур амьсгалтай нутагт бол хямд өртөгтэй цахилгаан эрчим хүч, орон байрны халаалт юм. Энэ бол хувийн тээврийн хэрэгслийг өөр түлшний хэрэглээнд шилжүүлэх боломж. Энэ бол аж үйлдвэрүүдийг барих, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх эх үндэс, бүхэлдээ хөдөө, орон нутгийн хүн ардын амьдралын түвшнийг дээшлүүлэх боломж, шинэ ажлын байр, өрхийн хэтэвчинд орох нэмэлт мөнгөн орлого гэсэн үг юм.
Эцэст нь хэлэхэд, "Сибирийн хүч -2” хийн хоолойг барьж дуусгах товыг 2023 оны сүүл хэмээн албан ёсоор зарласан. Сүүлийн жилүүдэд "Газпром” компани бүхий л төслүүдээ цагаас нь өмнө хэрэгжүүлэн дуусгаж байгаагаас үзвэл төслийг дэмжигчид эсвэл шүүмжлэгчдийн алиных нь үнэн байсныг бид тун удахгүй мэдэх болно.
Эх сурвалж: РИА Новости

URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||