- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид ажилгүй, салбарын ирээдүй бүрхэг байна
Төр, засгийн бодлогын баримт бичиг, урт хугацааны хөгжлийн зорилго, хөтөлбөрт геологийн судалгааны ажлыг эрчимжүүлж, эрдсийн түүхий эдийн нөөцийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тухай томоохон зорилтууд тусгагдсан байдаг. Гэвч үүний үр дүн нь төдийлөн харагдаж өгдөггүй. Геологи, хайгуулын салбар олборлолтоос, ашиглалтаас даруй 20 гаруй жилээр түрүүлж явах ёстой гэж салбарынхан үздэг. Харамсалтай нь, манай улсад эсрэгээрээ. Геологи, хайгуулын ажлууд дорвитой хийгдэхгүй байгаагаас болж шинэ орд, дараа дараагийн Оюу толгой, Тавантолгойг олж ирүүлэх үйл явц улам сунжирч, энэ хэрээр магадлал буурсаар байна.
Ашигт малтмалын тухай хууль 1997 оноос хэрэгжиж эхэлснээс хойш хайгуулын ажлын хөрөнгө оруулалт тогтмол өсч, 2007 онд оргил цэгтээ хүрсэн. Түүнээс хойш тасралтгүй буурах болсноор 2013-2015 онд огцом уналт руу орж, өнөөдөр өндийж чадахгүй явна. Манлайлж хөгжих ёстой салбар мартагдах шахсанд геологичид харамсаж байна. Амьдрал ахуй, ажлын боломж, нөхцөл ч энэ дунд бүдгэрч, бүүдийсэн гэдгийг тэд хэлж, бодит үнэнээ нуухаас эмээсэнгүй. "Орхигдсон мэдрэмж”-тэй үлдсэн тэд олуулаа нэгдэх, салбарын мөн чанар, ач холбогдол, үр өгөөжөө бусдад хуваалцахыг хүсэж байна.
Улсын бодлого алдагдсанаас болж геологичид амьдрал залгуулахын тулд ажлаа орхих, өөр ажилд шилжих нь нэмэгдсэн байна. Тэрчлэн геологийн чиглэлээр их, дээд сургуульд суралцах оюутны тоо жилээс жилд буурчээ. Боловсон хүчин тус салбарын хувьд хөрөнгө оруулалттай дүйцэх хэмжээний том асуудал болсон байна. "Геологийн салбарын улсын зөвлөгөөн-2023”-ийг зохион байгуулагч Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн дарга Я.Бат-Ирээдүй "Уул уурхайн салбарт төрийн оролцоо бага байх тусам л хөрөнгө оруулалт нэмэгдэнэ” гэж онцолсон.
Монгол Улсын хэмжээнд зах зээлийн эдийн засагт шилжсэн буюу 1997 оноос хойш 14 мянга гаруй хайгуулын тусгай зөвшөөрөл олгож, үр дүнд нь дэлхийн хэмжээний ганц орд илрүүлсэн нь Оюу толгой. Дараагийн дэлхийн хэмжээний шинэ орд сураггүй байна. Жижиг, дунд орд нээсэн нь бий. Том дүнгээр хөрөнгө оруулалт татах, улс орны эдийн засгийн хөгжлөө ахиулах боломж нь өнөөдрийн түвшинд уул уурхай л байгаа. Тиймээс тус салбарын өрсөлдөх чадварт найдан геологийн хайгуулаа эрчимжүүлэх л хамгийн боломжит хувилбарт тооцогдож байна.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар арга хэмжээг нээж үг хэлэхдээ "Геологи, хайгуулын салбар бол уул уурхайн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, улс орны хөгжлийг илтгэх суурь салбар. 2022 онд нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 77 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Гэсэн хэдий ч улс орныг урт хугацаанд эрдэс баялгийн найдвартай нөөцөөр хангах ажлын эрч саарах хандлагатай болж ирлээ. Энэ нь нэг талаас хөрөнгө оруулалт буурсантай холбон авч үзэж болох боловч цаад агуулгаараа хөрөнгө оруулалт татах эрх зүйн орчин тогтворгүй байгаатай холбоотой” гэв. Салбарын сайд геологи, хайгуулд учирсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч, хуулийн шинэчлэлээр засна гэдгээ тодотгосон юм.
https://itoim.mn/a/2023/03/24/economy/rbt
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||