Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

99.999-ийн сорьцтой цахилгааны зэс утас үйлдвэрлэгч “Эрдмин”

99.999-ийн сорьцтой цахилгааны зэс утас үйлдвэрлэгч “Эрдмин”

 

Ноолуурын утас ээрч буй мэт есөн эрдэнийн  нэг болох зэсийг баяжмалаас нь ялгаж   утас болгон ээрч цахилгааны уртасгагч үйлдвэрлэж буй үндэсний "Эрдмин” хэмээх  Монгол компанитай танилцаад  бахархах сэтгэл төрсөн юм. Эцсийн бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн зэсээрээ уртасгагч үйлдвэрлэдэг Монголын цор ганц компани эднийх. Чанаргүй уртасгагчаас болж гал гарах магадлал ихэсдэг. Тэгвэл эдний уртасгагч  99.999 хувийн сорьцтой буюу  Лондонгийн металлын биржийн "А” зэрэглэлийн  шаардлага хангадаг "таван естэй" гэдгээр хамгийн чанартай нь  аж.  

Ер нь  цахилгаан дамжуулах утсан дахь  зэсийн оролцоо 70 хувиас дээш байснаараа гал гарах эрсдэл бага, чанартай байдаг юм байна. Монголын газар шорооноос ухаж гаргасан зэсээр цахилгааны утас үйлдвэрлээд 20 орчим жил болж буй тус үйлдвэр 100 гаруй ажилтантай.

"Эрдэнэт” үйлдвэрийн бага агуулгатай хаягдал овоолгыг ийнхүү ашиглан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй тус компани 1997 оноос эхлэн катодын цэвэр зэс үйлдвэрлэж эхэлсэн бол  2005 оноос эхлэн зэс утас үйлдвэрлэж эхэлжээ. Одоогийн байдлаар 30 гаруй нэр төрлийн цахилгааны зэс утас үйлдвэрлэж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр зорьж байгаа тухай  үйлдвэрийн удирдлага ярьж байсан юм.

 Баяжмалаас салгаж авсан зэсээ хавтан болгож хатаагаад, улмаар цельсийн 1100 хэмд хайлуулж шингэн болгож ямар нэг бодис холилгүйгээр  0.26-3. 5 мм-ийн  голчоор дамжуулан цувуулж нарийсгадаг аж. Хайлуулсан  зэсийг нь нарийсгах тусам утас мэт уян, зөөлөн болдог байна. Хагас боловсруулсан зэсээ нийт 6-7 дамжлагаар дамжуулж нарийсгадаг юм байна. Тухайлбал, нэг удаадаа  0.5 орчим тонн хайлсан  шингэн зэсээ 1.2-1.3 мм хэвээр цувуулж  21 метр хэртэй татдаг  байх жишээтэй. Энэ мэтээр дараа дараагийн дамжлагуудаар дамжуулж ээрдэг байна. 1.8 мм-ийн голчтой зэсээ хамгийн нарийндаа  0.20 мм болгож нарийсгах боломжтой.  Энэ нарийхан зэс утсаар та бидний хэрэглэгдэг гар утасны цахилгаан дамжуулах гүйдлийг хийдэг.

Уртасгагч нь 50 Гц-ийн давтамжтай 250В хүртэл хүчдэл бүхий цахилгаан хэлхээнд хэд хэдэн тоног төхөөрөмжийг зэрэг холбох үед хэрэглэнэ. Мөн зөвхөн албан комьпютерийн хэрэглээнд зориулсан  бага хүчдэлтэй уртасгагч үйлдвэрлэдэг аж.  Харин U төрлийн утсыг 1000В хүртэл тогтмол хүчдэл бүхий цахилгаан тоног төхөөрөмж, машин механизм, суурь машины монтаж болон гэрэлтүүлэг, хүчний хэлхээний холболтуудад хэрэглэнэ. Харин R төрлийнхийг мөн л 750-1000В –ийн хүчдэлд залгах боломжтой. Мөн зэс утсаа бүрэх явцаа дунд шатны үйлдвэртээ хийдэг байна. Зэс утсаа 100 болон 200 метрээр  тасалж улаан, хөх, ногоон өнгөөр бүрдэг юм байна. Эдгээр утсыг орон сууцны давхар хоорондын монтаж болон  айлуудын дундах цахилгааны монтажийг   хийдэг. Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001-2008 стандарт нэвтрүүлжээ. Одоогоор эднийх цахилгааны утасны дотоодын хэрэглээний 30 орчим хувийг хангадаг байна. Өөрөөр хэлбэл, жилд гурван сая орчим метр утас  үйлдвэрлэдэг. Энэ нь  үйлдвэрийнхээ хүчин чадлын 10 орчим хувийг  ашиглаж байгаа гэлээ. Цаашид эрэлтээс шалтгаалж  үйлдвэрийн хүчин чадлыг 70 орчим хувьд хүргэх боломжтой.  Харин Төрийн худалдан авах ажиллагааны тендерт оролцдог ч нэг ч удаа шалгараагүй. Дотоодын  зах зээлд эдний  цахилгааны утас хамгийн чанартай, хамгийн хямд байдаг гэсэн. 

Импортын бүтээгдэхүүнийг орлох хэмжээний чанартай уртасгагч үйлдвэрлэдэг ч хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлага тулгарсан байна. Хэдийгээр сүүлийн үед баригдаж буй орон сууцны болон бусад барилгын дотоод монтажид үндэсний  компаниуд алсаа харж  өргөнөөр хэрэглэж буй ч төрийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай  байгааг удирдлагууд нь Засгийн тэргүүнд уламжилж өгөхийг хүсч байлаа. Одоогоор манай зах зээлд Солонгос,ОХУ-ын цахилгааны утас эрэлттэй ч  эдний утас гарч ирснээр  Хятадын  чанаргүй цахилгааны утсыг  бүрэн халсан аж.

 Дотоодын үйлдвэрлэлийг импортын бүтээгдэхүүнээс татварын бодлогоор хамгаалж дэмжинэ гэж ярьсаар ирсэн ч бодит дэмжлэг эднийд яг одоо  хэрэгтэй байгааг онцольё. Ялангуяа уул уурхайн баялаг ашигласан, дахин баяжуулж ашигласан гэдгээр давхар АМНАТ авч байгаа нь эднийд  үйлдвэрлэлээ өргөтгөхөд саад болсоор ирснийг тэд ярьцгааж байсан юм.  Түүнчлэн хаягдал овоолгын нөөц  дуусч байгаа тул дахин Эрдэнэт үйлдвэрээс зэсийн бага агуулагатай орд авах хүсэлтээ өгөөд байгаа гэв. Ямартаа ч Эрдэнэт хэмээх  төрийн өмчит том  үйлдвэрийн хаягдлыг ашиглан үнэ цэнтэй баялаг бүтээж байгаа залуусаа дэмжих нь үндэсний олон компанид урам зориг өгөх жишиг болох нь тодорхой. Тус компанийн 25 хувийг Эрдэнэт ТӨҮГ эзэмшдэг гэсэн. Тиймээс зэсийн агууламж бага үүсмэл орд ашигладаг компаниа  дэмжиж  ажиллах нь хаа, хаанаа чухал юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

99.999-ийн сорьцтой цахилгааны зэс утас үйлдвэрлэгч “Эрдмин”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани