Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Алтанцэцэг: Манай газрын тосны үйлдвэр өндөр чанарын түлш шатахуун, дизель түлхүү үйлдвэрлэнэ

 

Д.Алтанцэцэг: Манай газрын тосны үйлдвэр өндөр чанарын түлш шатахуун, дизель түлхүү үйлдвэрлэнэ

 

"Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэгтэй үйлдвэрийн барилгын явцын талаар ярилцлаа.

-Газрын тосны үйлдвэр барих ажил ямар шатандаа явж байна вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэр 2017 онд ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн. Инженерчлэлийн ажил 2019 онд эхлээд, 2021 оноос үйлдвэр бүтээн байгуулалтын  шатандаа шилжсэн. Бид дөрвөн үндсэн гэрээний хүрээнд үйлдвэрийн ажлаа хэрэгжүүлнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр гэдэг бол хүндрэл ихтэй, олон салбарыг дамнасан байдаг. Цоо шинэ хүнд үйлдвэрийг барихад газар, байгаль экологиос эхлээд техник технологийн шийдвэл, эрчим хүч, дэд бүтэц гээд маш олон салбар хамарч байгаа учраас Засгийн газрын түвшинд нэгдсэн нэг бодлоготойгоор дэмжиж хэрэгжүүлэхээр ажлын хэсэг байгуулсан.

Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш тасралтгүй урагшилж, цар тахлын үеийн хорио цээрийн дэглэм, үнийн өсөлт, тээвэр ложистик, хил гаальтай холбоотой үүссэн хүндрэлийг даван туулж, одоо төлөвлөлт, инженерчлэлийн үеэс бүтээн байгуулалт, барилга угсралтын шатад шилжээд байна. Хамгийн их цаг хугацаа, хүчин чармайлт, нарийн мэргэжлийн маш олон инженер мэргэжилтний оролцоо, оюун ухаан шаардсан төлөвлөлт бүхий инженерчлэлийн үе шат дууслаа.

Үйлдвэрийн бүтээн байгуулалтын эхний багц ажил буюу (EPC 01) оффис-сургалтын төв, эмнэлэг, гал команд, агуулах, засварын цех, ажиллагсдын хоолны газар гэх мэт иргэний есөн барилга, 30 мянган метр куб багтаамжтай газар доорх усны нөөцийн сав, 89 км ус дамжуулах шугам хоолой, насос станцууд, түүнийг дагасан цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц зэрэг технологийн бус барилга байгууламжуудын барилга угсралтыг Энэтхэгийн "JMC Projects india" компани 2021 онд  эхлүүлж, энэ зун ашиглалтад хүлээлгэн өгнө. 

Харин EPC 02 багц ажлын хүрээнд атмосфер, вакум нэрлэгийн, ханасан хий ялгах, хэрэглээний, дагалдах гэсэн бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэрэг үндсэн технологийн, дагалдах, туслах олон төрлийн байгууламж барина.

EPC 03 багц ажлын хүрээнд үйлдвэрийг цахилгаан, дулаан уураар хангах 35 МВт хүчин чадалтай ДЦС станц барина. Дээрх хоёр багц ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНЭУ-ын "Megha Engineering Infrastructure" компани шалгарч, 2022 оны аравдугаар сард гэрээ байгуулж ажлаа эхлүүлсэн. Одоогоор тус компани Монголд төлөөлөгчийн газраа байгуулж, геотехникийн судалгаагаа дуусган, шаардлагатай техник, тоног төхөөрөмж, тэдгээрийн эд ангийн нийлүүлэгч, бүх төрлийн туслан гүйцэтгэгчээ сонгох, үйлдвэрийн талбайд бараа материал, хүн хүч татах ажлаа хийж байна. Тоног төхөөрөмжийг өөрсдийн заводдоо үйлдвэрлэнэ. Бидний санал болгосноор цаг хугацаа, зардал хэмнэх үүднээс хэт том оврын, тээвэрлэхэд хүндрэлтэй зарим тоног төхөөрөмжийн эд анги, ган хийцийг Монголд үйлдвэрлэж угсрах юм. Гүйцэтгэгч компани манай улсад үйлдвэрээ оруулж ирж, боловсруулах үйлдвэрийн эд анги, шугам хоолойг энд үйлдвэрлэвэл бидний хувьд тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн том туршлага болох төдийгүй эдийн засгийн хувьд ч ашигтай байх болно.

-Түүхий тос дамжуулах хоолойн ажил хэр үргэлжилж байгаа вэ?

-Түүхий эдийг тээвэрлэх дамжуулах 530 км хоолойн бүтээн байгуулалтыг Хятадын "Norinco International" компани гүйцэтгэж байна. Дамжуулах хоолойг 2025 оны эхний улиралд багтаан барьж дуусгахаар төлөвлөсөн. Одоогоор хоолойн байр зүйн зураглал, инженер-геодези, геотехникийн нарийвчилсан судалгаа, түүхий тосны шинж чанарын нарийвчилсан шинжилгээ зэрэг ажлыг дуусган техникийн зураг төсөл, түр кемпийн барилга байгууламж, технологийн зам, цэвэр усны хангамжийн байгууламж барьж байна.

-Бүтээн байгуулалтыг Энэтхэгийн компаниуд хийж байгаа юу?

-Манай төсөлд БНЭУ, АНУ, Герман, Итали, Франц, Голланд, БНХАУ, Испани зэрэг орны компаниуд оролцож байгаа. Манай Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан, УИХ-ын соёрхон баталсан Зээлийн ерөнхий хэлэлцээрт барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгчдийг Энэтхэгт бүртгэлтэй компаниудаас сонгохоор заасан байдаг.

Үйлдвэр технологийн үндсэн 12 байгууламжаас бүрдэнэ. Гүн боловсруулалтын буюу хоёрдогч технологийн байгууламжаар гидрокрекинг технологийг сонгосон. Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай, орчин үеийн стандартын шаардлага хангасан, өндөр чанарын түлш шатахуун, тэр дундаа зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дизель түлхүү үйлдвэрлэнэ. Үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал 1.8 сая орчим тонн тос боловсруулж чадна.

Бид нэн түрүүнд түлш шатахуун, мөн 95 октантай авто бензин, дизель, онгоцны түлш, шингэрүүлсэн шатдаг хий, зуухны түлш үйлдвэрлэнэ. Ямартай ч газрын тосны үйлдвэр барих нь том ажил. Цааш цаашдаа нефть-химийн, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь нь болно шүү дээ. 

-Анх нэг  тэрбум ам.доллароор үйлдвэр барина гэж байсан ч цар тахлын улмаас хөрөнгө оруулалт нэмэгдсэн гэж байсан. Хэдий хэмжээгээр нэмэгдсэн бэ?

-Цар тахлаас үүдэн дэлхий дахинд бүх төрлийн бараа, ажил үйлчилгээний үнэ өссөн. Анх Зээлийн ерөнхий хэлэлцээрт үйлдвэрт шаардлагатай бараа, ажил үйлчилгээний 75-аас дээш хувийг Энэтхэгээс импортлохоор заасан. Бид боломжтой тоног төхөөрөмж, бараа материалыг аль болох Монголоос, хөрш зэргэлдээ орноос нийлүүлж, хөрөнгө оруулалтын зардлыг багасгах санал тавьсныг Энэтхэгийн Засгийн газар зөвшөөрч, манай төсөлд зориулаад, Зээлийн хэлэлцээрийн журмыг тусгайлан өөрчилж, хувь хэмжээг 50 болгож бууруулсан. Үүнд Монгол, Энэтхэгийн төр засгийн байгууллагууд дэмжиж ирснийг дурдах нь зүйтэй. Энэ ташрамд, манай төслийг бүхий л талаар дэмжиж, тулгамдсан асуудлыг шуурхай шийддэг БНЭУ-ын Засгийн газар, Экспорт-Импортын банканд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

-Тэгвэл үйлдвэрийг ажиллуулах боловсон хүчний нөөцөө хэрхэн бэлдэж байгаа вэ?

-Үйлдвэр барихад боловсон хүчин, мэдлэг, туршлага дутаж байгаа ч манай компанийн инженер, мэргэжилтнүүд сараас сард, жилээс жилд өсөн хөгжиж байна. Үйлдвэр ашиглалтад ороход 550 орчим инженер, техникийн ажилтан шаардлагатай. Нарийн мэргэжлийн 300 орчим инженерийг ойрын хугацаанд бага зардлаар бэлтгэхээр ШУТИС-д "ГТБҮ-ийн инженерчлэл"-ийн бакалаврын анги шинээр нээж, тэтгэлэгт хөтөлбөр зарлаж эхний элсэлтээ аваад байгаа. Боловсон хүчний нөөц бэлтгэхэд Энэтхэгийн Засгийн газар онцгой анхаарч, дэмждэг.

ГТБҮ нь онцгой төвөгшилтэй, тэсэрч дэлбэрэх нүүрс устөрөгчийн орчинд явагддаг тул үйлдвэрийг ашиглалтад оруулсан эхний жилүүдэд олон жил ажилласан туршлагатай гадаадын мэргэжилтэн, инженерийг зайлшгүй ажиллуулах шаардлагатай. Монгол инженерүүд бие даан ажиллах чадвар эзэмшсэнээр гадаад ажиллагсдын тоог үе шаттай багасгана. Энэтхэгийн төр засгийн байгууллагууд үйлдвэр ашиглалтад орох хугацаа ойртож байгаад анхаарч, саяхан энэ үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар "Индиан ойл” компанийн захиралтай уулзуулсан. Ирэх оноос хүмүүсээ тус компанийн үйлдвэрүүдэд дадлага хийлгэхээр урьдчилсан байдлаар тохиролцоод байна.

-Ярилцсанд баярлалаа.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт 1 тэрбум 236 тэрбум ам.доллар, жилийн 1.75 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай,  бөгөөд  эргэн төлөлтийг зээлийн эхний санхүүжилт хийснээс хойш 7 жилийн дараа буюу 2025 оноос төлж эхэлнэ гэсэн нөхцөлтэй аж.

 

https://itoim.mn/a/2023/03/20/society/ayd


Д.Алтанцэцэг: Манай газрын тосны үйлдвэр өндөр чанарын түлш шатахуун, дизель түлхүү үйлдвэрлэнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани