Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төр Тавантолгой ХК-д БЭТ томилох нь түүнийг дээрэмдэж дахин зарах оролдлого байж болох уу?

"Нүүрсний хулгайн хэрэг” гэгч агуу том гэмт хэрэг "дуутай тэнгэрийн хур, цуутай хүүхний хурим” луга аажуухан анирласаар байна. Нүүрсний хулгайн хэрэг нь Монгол нь Монголдоо биш, хил давуулан худалдаалсан, гаалийн бүрдүүлэлтээс бултсан бараа бүтээгдэхүүн, тээвэрлэлттэй холбоотой. Тиймээс худалдан авагч тал энэ хэрэгт холбогдуулан тодорхой албан тушаалтнуудаа баривчилж саатуулсан, тэр ч байтугай сүүлийн өдрүүдэд дуулдах болсон цаазаар авсан асуудал манай талын албан тушаалтнуудтай ихээхэн холбоотой, ердөө л наймхан сарын өмнөөс илэрсэн хэрэг шүү дээ. Гэтэл манай тал бөөн дуулиан дэгдээж таавар таалгачихаад таг чиг боллоо. Яах аргагүй "нүүрсний хулгайн хэрэг юу болсон бэ” гэж тулгаж асуухаар тээр жилийн "мөргөцөгийн хэрэг” гэгчийг УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэтэй, эсвэл эрүүгийн хавтаст хэрэг нь АТГ, Прокурорыг дамжсаар Нийслэлийн прокурорын саналаар хэрэгсэхгүй болгосон, үүнд нь гомдсон байцаагч ажлаа үр дүнд хүргэх үүднээс Улсын ерөнхий прокурорт хүртэл хандсан УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнтэй холбож "ам тагласаар” өнөөг хүрлээ. Хамгийн сүүлийн мэдээллээр Тавантолгой ХК-д БЭТ томилсон. Энэ "дээрэм” үү. Эсвэл дээрэмдэж аваад дахин зарах гээд байна уу? Хэнд вэ? Монгол хүнд үү, хятадуудад уу? Ингэж хардаж яагаад болохгүй гэж?

Мөргөцөг хулгайлсан уу? Нүүрс нь хаачсан бэ?

Үүнээс энэ удаад "мөргөцгийн хэрэг” гэгчийг сонирхсоноо та бүхэнд хүргэе. Хамгийн сүүлд манай төрийнхний мэдэгдээд байгаагааг 268 мянган тонн нүүрс "хулгайд алдчихсан” гээд байгаа шүү дээ. Энэ бол хулгайлаад хил давуулж байхад нь "гардчихсан” тоо биш юм. Харин "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Тавантолгой” ХК-ийн хамтарсан геологи, маркшейдерийн баг 2015 оны 9 дүгээр сарын 25-26 болон 2016 оны 8 дугаар сарын 12, мөн оны 11 дүгээр сарын 9-11-нд гэхчлэн нийт гурван удаагийн хэмжилт, дээжлэлт хийгээд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас "Тавантолгой” ХК-ийн 4-р уурхай нь хойд, зүүн, баруун хэсгээрээ ийм хэмжээний нүүрсийг олборложээ гэдгийг тогтоогоод хоёр тал хамтарч үүнийгээ баталгаажуулж тайлан гаргасан байдаг.

Энэ нь "хулгай” мөн үү? "Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд ашиглалтын тусгай зөвшөөрлийн булангийн шав тэмдгээ тавьж үйл ажиллагаагаа эхэлсэн. Ингэхдээ 2009 онд нүүрс хөрс, тээврийн гадаргуу руу зам гаргах  зорилгоор эдний тусгай зөвшөөрөлтэй талбай нь "Тавантолгой” компаний олборлолтод "өртсөн” байгаа юм. Өртсөн гэдгийн учир нь 2009-2013 онд энд дурдагдаж буй олборлолтын талбайд "Эрдэнэс Тавантолгой” компанийн уурхай нь үйл ажиллагаагаа явуулж эхлээгүй байж л дээ. Ингээд уулын ажил, олборлох технологийн явцад зарим газраараа хил давсан байдаг. Хэдийгээр "ЭТТ”-г үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх асуудал боловч 2016 онд "ЭТТ” болон "Тавантолгой” ХК хамтарч ажлын хэсэг гаргаад өмнөх он жилүүдийн дүгнэлтийг хийгээд дээр дурдсхн 268.3 мянган тонн нүүрс олборлосон болохыг тогтоож акт үйлдсэн.

"ЭТТ” ХК-иас 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр "Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга С.Мөнхбаяр, Гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт энэхүү 268.3 мянган тонн нүүрсээ 2018 оны санхүүгийн тайланд тусгаж хоёр тал тооцоо нийлэх шаардлагатай байгаа тул ямар өртгөөр бүртгэх, нүүрсний өртгөөр үүссэн авлагыг хэрхэн барагдуулах тухай саналаа ирүүлнэ үү гэж хүсэлт илгээжээ. Ингэхдээ уг хүсэлтийнхээ хүрээнд коксжих чанарын 63531.8 тн, исэлдсэн 204850.1 тн, нийт 268381.9 тн нүүрсийг шилжүүлэн өгөх эсвэл мөнгөн хэлбэрээр дүйцүүлэн төлөх санал тавьсан байдаг. Хариуд нь "Тавантолгой” ХК "нүүрс хэлбэрээр нь буцаан шилжүүлэхээс татгалзах зүйлгүй” гэсэн байгаа юм. Ингээд "Тавантолгой” ХК, "ЭТТ” ХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны хамтарсан ажлын тайланд үндэслэн 2017 оны 9 дүгээр сарын 30-нд эхний 11188 тн коксжих нүүрсийг шилжүүлсэн. Дараа нь 2021 оны 8 дугаар сарын 8-31-ний өдрүүдэд үлдсэн коксжих нүүрс буюу 52343 тн нүүрсийг автожингээр жинлэн геологи, маркшейдерийн хамтарсан баг нийт коксжих нүүрсийг шилжүүлж дуусгаад акт үйлдсэн гэж байгаа юм. Тэгэхээр маргааныг ийнхүү хамтран шийдэж дуусгасан хоёр компанийг буруутгах уу? Эсвэл 2016-2018 он хүртэл доголын ирмэгт өөрчлөлт орж зарим мөргөцгийн ёроолд нуралт үүссэн уул геологийн нөхцлийг буруутгаад өнгөрөх үү?

Ингэж байтал 340 мянган тонн нүүрсний хулгай гэдэг асуудал шинээр үүссэн. Юу гэвэл 2018 онд "Хос алтан пирамид” гэдэг компани дүгнэлт гаргаад "коксжих чанарын 109237.1  тн, эрчим хүчний буюу исэлдсэн 182088.1 тн, Сааж 11774.4 тн нүүрийг нэмж "олоод”, хэтэрч олборлосон нүүрсний хэмжээг 340092.9 тн гэж тогтоолоо.

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мандахнарангийн 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 01 дүгээр тогтоолын хавсралтад "шинжээчийн дүгнэлтэд дурдсан "Тавантолгой” ХК-ийн 4-р уурхайн /MV-287 тоот тусгай зөвшөөрлийн талбайн зүүн хойд, хойд, баруун хойд хэсгээр хил давж олборлосон/ олборлотод өртсөн "ЭТТ” ХК-ийн  тусгай зөвшөөрлийн талбайн нүүрсийг "Тавантолгой” ХК нь тухайн дүйцэх чанарын нүүрсээр "ЭТТ”-д бүрэн хүлээлгэж өгч акт үйлдэнэ” гэсний дагуу 2021 оны 8 дугаар сарын 8-31-ний өдрүүдэд үлдсэн коксжих нүүрс буюу 52343 тн нүүрсийг автожингээр жинлэн геологи, маркшейдерийн хамтарсан баг нийт коксжих нүүрсийг шилжүүлж дуусгаад акт үйлдсэн гэж байгаа юм байна.

Ингээд хоёр Тавантолгой компанийн мөргөцөгтэй холбоотой, хил давж олборлосон гэх нүүрсний тооцоо дууссан гэж үздэг бололтой.

 ЭЦА-ны шалгалт энэ талаар юу илрүүлсэн бэ?

Дашрамд сануулахад одоогийн ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нь 2019 онд Сангийн сайдаар ажиллаж байхдаа санаачилга гаргаж Ажлын хэсэг байгуулахаар болсон. Энэ ажлын хүрээнд одоогийн ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир тухайн үед ЭЦА-ны дэд бөгөөд Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байхдаа Ажлын хэсэг томилж ажиллуулсан байдаг.
Энэ хэргийн үр дүнгээс сонирхуулбал жишээ нь "Нэр бүхий аж ахуй нэгжийн удирдлага уурхайн ашиглалтын талбайгаас 3078 машин нүүрсийг Хятад улс руу гарган зарж нүүрсний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй” гэх хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн.
Гашуунсухайт дахь хилийн боомтод үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий аж нэгжийн удирдлагууд нь Гаалийн байгууллагын эрх бүхий ажилтнуудтай хуйвалдан тус компанийн хяналтын бүсэд буусан нүүрсийг Монгол Улсын гаалийн байгууллагад мэдүүлэлгүй БНХАУ-руу экспортлон, мөнгө угаасан… дугаартай тоот хэргийг энэ оны 8 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн прокурорын газраас харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байдаг. Мөн "Таван толгой” ХК нь Монгол Улсын ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг ноцтойгоор зөрчин "Эрдэнэс таван толгой” ХК-ийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж 268.3 мянган тонн нүүрс олборлож 20 орчим сая америк долларын хохирол учруулсан, мөн БНХАУ-ын нэр бүхий аж ахуй нэгжид давуу байдал бий болгож мөргөцөг олборлох эрхийг олгож хууль бус үйл ажиллагаа явуулсан гэх хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг бий. Энэ хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлсэн байдаг.

ЭЦА болон Гаалийн ерөнхий газрын шалгалтуудаар  2018 оны 6 дугаар сарын 5-наас 6 дугаар сарын 31-нд 2013-2017 онуудад Гашуунсухайт боомтоор экспортод гаргасан нүүрсний гаалийн бүрдүүлэлт. Илэрсэн зөрчил: Тавантолгой ХК-аас 54 ААН нь 6,257,610.92 тн нүүрс худалдан авч  компанийнхаа нэрээр гаальд мэдүүлсэнтэй тулган үзэхэд 237,080.46 тн нүүрс гаргаагүй үлдэгдэлтэй, 591,586.48 тн нүүрс худалдан авснаас илүү гаргасан харагдаж байна. Тавантолгой ХК-аас нүүрс худалдан аваад  тус компанийн нэр дээр 55 хятад компани экспорт хийсэн боловч үлдэгдэл нь 623,334 тн, харин хятад компани худалдан авснаасаа 211,552,70 тн нүүрс илүү экспортолсон байна.

2013-2017 оны Тавантолгой ХК-аас экспортолсон нүүрсийг гаалийн хилээр нэвтрүүлсэн нүүрстэй харьцуулан үзэхэд 1.1 сая тн орчим үлдэгдэлтэй, 803,138 тн нүүрс илүү гаргасан мэдээлэл харагдаж байна. Нүүрс тээвэрлэгч 86 компани 2013-2017 оны хооронд 2527 машин 17149 удаа хоосон улсын хилээр гарсан бүртгэл байгаа нь нүүрстэй гарсан байх магадлалтай тул ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албанд албан тоотоор шилжүүлсэн. Эрүүгийн цагдаагийн албанаас уг материалд 5 эрүүгийн хэрэг үүсгэснээс 2 хэргийг АТГ-т харьяаллын дагуу шилжүүлж, 3 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар хариу мэдэгдэж байсан гэсэн дүгнэлт үйлдсэн байдаг.

Одоо "жинхэнэ” нүүрсний хулгайгаа ярих уу, "хулгайч олдсонгүй” гээд ингээд хаах уу?

"ЭТТ” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг саяхан мэдэгдэл хийж төв талбайд болж буй жагсаал цуглаан "Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоогүй. Яагаад гэвэл "ЭТТ” нүүрс олборлодог болохоос хил гааль, тээврийн асуудалд хамаагүй” гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе гэв. "Нүүрсний хулгай” гэдэг сэдвийг ярьсан цагаас хойш эхлээд "ЭТТ” компанид Засгийн газраас БЭТ томиллоо. БЭТ-ийн эхний мэдэгдэл 20 тэрбум төгрөг гараад явчих шахлаа гэж "харанга дэлдсэн”. Гэтэл тэр нь төмөр замын холболтын цэг авахын тулд Хятадын "Чайна энержи” компанитай хийсэн нүүрсний гэрээний урьдчилгаа байж таарсан. ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Нийт гэрээний 97 хувь нь нууцаар хийчихсэн офф-тэйк гэрээ байна” гэж "шүгэл үлээх” гэтэл Засгийн газрын томилсон БЭТ-ийн мэдэгдсэнээр нийт гэрээний 19 хувь нь л оффтэйк байж таарав. Ингээд алхам тутамдаа худал ярьж баригдсаар эцэст нь оны өмнө "ЭТТ” 500 сая ам.доллар төвлөрүүлэх, түүнээс цааш уурхайн амны үнээр биш, хилийн үнээр, гэхдээ урьдчилгаа төлбөртэй гэрээ хийхгүй байх "тунхаглалд” хүрсэн боловч бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг таашгүй.  Ингээд үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Тавантолгой” компани, УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн хэт олон машин нүүрс тээвэрт явуулдаг гэх зэргээр УИХ дахь АН-ын бүлгийн хоёрхон гишүүнээс өөр "нүүрсний хулгайч” олсонгүй. Ямартай ч Д.Бат-Эрдэнэ гишүүний хувьд тус компанитай одоо ямар холбоотой байдаг, уул геологийн нөхцөл буюу мөргөцгийн нуралтаас болж хил давсан нүүрсээ чанар ижил нүүрсээр буцаан төлсөн нь дээрх баримтуудаас харагдаж байна. Одоо нүүрсний хулгайд хардагдаад байгаа нт нүүрс тээвэрт улстөрчдийн нууц халхавчин дор явуулдаг байж болзошгүй гэх хэдхэн компани боловч шүүх хурал боллоо гэхэд тухайн улстөрчдийнх гэдэг нь бараг хэзээ ч нотлогдохооргүй хэн нэгэн хятад иргэний нэр дээр, эсвэл гэмгүй нэгэн эмэгтэйн нэр дээр явдаг "С” зөвшөөрөлтэй компаниуд руу чиглэж байна. Хачирхалтай нь гаалийн бүрдүүлэлтээс бултуулан хил давуулсан тээврийн хэрэгслүүдийг яагаад "нүүрсний хулгай”-д онцлон хамааруулахгүй байгаа нь анхаарал татсаар. Мөн хамгийн чухал нэг объект нь Хятадын талаас "нүүрсний авлигатай” холбоотойгоор зарим албан тушаалтнаа баривчилж, зарим эх сурвалжаас үзэхэд цаазаар авсан байж болзошгүй гэх мэдээлэл бий. Энэ нь одоогоос ердөө наймхан сарын өмнө дэгдсэн дуулиан бөгөөд тухайн үед Монголын төрийн өндөр албан тушаалтнуудыг зарлах, холбогдох мэдээллийг Монголын хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгч, илрүүлэлт дээр хамтран ажиллах тухай хүсэлт ирүүлж байсан гэх мэдээлэл бий.

Хятадын, ялангуяа Баяннуурын боомтод ажиллаж байсан  албан тушаалтнуудтай холбоотой Монголын төрийн эрх баригчдын талаар мэдээлэл авахыг хүссэн байдаг бөгөөд голдуу Гэрээ хийх, Тээврийн С зөвшөөрөл, Замын зөвшөөрөл, Тээвэр, Хилийн агуулах гэсэн таван шатанд авлига авдаг гэж тэд үзсэн байна. Ингэхдээ Хятадын Ардын банкинд их хэмжээний Монгол руу оруулаагүй нүүрсний мөнгө байдаг мөн оффшор дансанд байршуулсан гэх таамаглалуудыг дэвшүүлсэн байх юм. Тэгэхээр ийм жинхэнэ хулгайн холбоотнуудыг хэн ч ярихгүй атлаа зөвхөн мөргөцгийн хулгай, эсвэл олборлохоос цаашхи үйл ажиллагаанд хутгалддаггүй "ЭТТ”ХК-ийн тодорхой албан хаагчдыг Засгийн газрын шийдвэр, компанийн ТУЗ-ийн шийдвэрийг хэрэгжүүлж биелүүлж байхад нь буруутган ажлаас чөлөөлсөн нь зөв тактик мөн үү? Эсвэл албаар хазгай гишгэж, жинхэнэ "хулгайчуудын” дэргэдүүр тэмтэрч байгаад хэргийг замхруулах тактиктай юу гэдэг нь анхаарал татаж байна.

https://newspress.mn/v1/%D0%A3%D1%83%D0%BB%D1%83%D1%83%D1%80%D1%85%D0%B0%D0%B9/news/40669
Төр Тавантолгой ХК-д БЭТ томилох нь түүнийг дээрэмдэж дахин зарах оролдлого байж болох уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

Өчигдөр, 15:35
Өчигдөр, 12:50
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

Өчигдөр, 12:49
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өчигдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өчигдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани