Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД «ГАЙ» БОЛОХ ЗААЛТ Ч БАС БАЙНА

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД «ГАЙ» БОЛОХ ЗААЛТ Ч БАС БАЙНАУИХ-аар Газрын тосны тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байгаа аж. Хуулийн төсөлтэй танилцаад зарим асуудалд хууль тогтоогчдын анхаарлыг хандуулж, мэдээлэл өгөх зайлшгүй шаардлагатай гэж судлаачийн хувьд үзлээ.

 

Өнөөдөр газрын тос нь зөвхөн нэг улсын төдийгүй, дэлхий нийтийн стратегийн бүтээгдэхүүн болоод байгаа. Газрын тосны нөөцтэй зарим орон баян байхад зарим улс орон уг үнэт баялгаасаа болж зовж зүдрэн дайны хөлд нэрвэгдэн бусдын дарамтад амьдарч байна.

 

Монгол Улс газрын тосны хайгуулаа хийж, нөөцөө хэрхэн нэмэгдүүлэх, нөөц тогтоогдсон тохиолдолд олборлолт, борлуулалтаа хэрхэн зөв зохион байгуулах, энэхүү "шидэт" тосноос олсон ашиг орлогоо улс орны хөгжил цэцэглэлтэд хэрхэн зөв зарцуулах вэ гэдгийг одоо хэлэлцэн батлах гэж буй хуулийн төсөл шийднэ. Газрын тосны тухай хууль Монгол Улс зах зээлд шилжсэнээс хойш буюу 1991 онд батлагдаж шинэчлэгдээгүй байгаа хуулиудын нэг. Түүнд өнөөдрийг хүртэл дорвитой гэхээр дөрвөн удаагийн л өөрчлөлт оржээ. Тиймээс шинэ хууль батлагдах гэж байгаа нь цагаа олсон ажил юм.

Гэхдээ хуулийн төслийг судлаж байхад газрын тос, түүнийг тойрсон асар өргөн хүрээтэй харилцааг зөв голдирлоор оновчтой зохицуулахын оронд уг хуульд заавал орох шаардлагагүй, бусад хуулиар зохицуулах боломжтой асуудлыг бөөнд нь хамж хуульчлахыг оролджээ.

 

Үүний нэг жишээ нь хуулийн төсөлд дурдсан "Уламжлалт бус газрын тос"-ны зохицуулалт. Өнөөдөр дэлхийд газрын тосноос гадна нүүрс, шатдаг занар, байгалийн хий, тослог (битумт) элс, биомасс буюу ургамал амьтны үлдэгдэл, үр тариа, хог хаягдал гээд олон эх үүсвэр, түүхий эдээс нефть бүтээгдэхүүн болон газрын тосыг гарган авч байгаа. Уламжлалт бус газрын тосны ихэнхийг хатуу биет ашигт малтмалыг олборлон боловсруулах замаар үйлдвэрлэдэг. Нөгөөтэйгүүр биомасс, хог хаягдлыг боловсруулан нефть бүтээгдэхүүн гаргах нь бий. Уламжлалт бус газрын тостой холбоотой энэ бүх харилцааг зөвхөн газрын тосны хуулиар зохицуулна,бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна, сонгон шалгаруулна гэвэл маш хүндрэлтэй.

 

Тиймээс нүүрсэнд гүн боловсруулалт хийж нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шатдаг занар болон битумт элс олборлож боловсруулах, эрэл, хайгуул хийх, ашиглалттай холбоотой асуудлыг Газрын тосны хуулиар бус Ашигт малтмалын хуулиар зохицуулах нь илүү оновчтой тул уг томьёолол, ойлголтыг бүхэлд нь хуулийн төслөөс хасах санал дэвшүүлж байгаа юм.

 

Шатдаг занарын хувьд газрын хэвлийд нүүрстэй хамт болон дангаараа тархан оршдог, нүүрс-устөрөгчийн агуулга нь нүүрснээс бага бөгөөд 30 хүртэл хувь нь ашиглагдах боломжтой, ихэнх хэсэг нь шаварлаг эрдэс байдаг.

 

Манай оронд тархсан шатдаг занарын тосны гарц нь 5.0 хувь орчим байдаг тул ,нэг тонн тос гарган авахын тулд 20 тонн чулууг уул уурхайн уламжлалт технологиор олборлож, эрдэс баяжуулалт, химийн технологиор боловсруулах замаар газрын тосны бүтээгдэхүүн гарган авах боломжтой. Өөрөөр хэлбэл, эцсийн бүтээгдэхүүн гаргах хүртэлх үйлдвэрлэлийн өртөг асар өндөр. Шатдаг занарыг далд аргаар газрын гүнд халааж, ялгарсан бодисыг цооногоор олборлох (in-situ) арга одоогоор үйлдвэрлэлд өргөн хэмжээтэй нэвтрээгүй боловч энэ нь ураныг газрын гүнд нь цооногоор уусган олборлохтой зарчмын хувьд төстэй. Нөгөөтэйгүүр шатдаг занарын эрдэс нь илчлэг багатай, үнс ихтэй, муу түлш боловч нүүрсний нөөц багатай Эстони, Йордан мэтийн улсад шатдаг занарыг дулааны цахилгаан станцад шууд хатуу түлш болгон ашигдадаг зэргээс үзэхэд шатдаг занар нь газрын тосонд биш нүүрсний адил "Шатах ашигт малтмал"-ын төрөлд харьяалагдана.

 

Тослог элс ба байгалийн битумыг Канад, АНУ зэрэг улсад шатдаг занартай ижил төстэй уул уурхайн аргаар олборлон баяжуулах болон химийн боловсруулах технологиор боловсруулж газрын тосны бүтээгдэхүүн гарган авдаг тул шатах ашигт малтмалын ангиллаар Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулах нь тохиромжтой.

 

Нүүрсний давхаргын метан нь нүүрсийг ил аргаар олборлох явцад ууршин агаар мандлыг бохирдуулдаг бөгөөд далд уурхайн хувьд дэлбэрэх аюултай байдаг. Мөн нүүрсний давхаргын метан нь байгадийн хийтэй адил дангаар оршиж их хэмжээний хийн хуримтлал үүсгэдэггүй, нийт давхаргын хэмжээнд бага тархсан, нөөц нь бага тул цуглуулж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай.

 

Иймээс АНУ, БНХАУ, Австрали зэрэг улс орнуудын хувьд байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал талаасаа нүүрсний лиценз эзэмшигчийг олборлолт эхлэхээс өмнө эсвэл олборлох үед нь метан хийн судалгаа хийх шаардлагыг тавьж, ашиглах боломжтой метан хийн нөөц тогтоогдвол тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь тэргүүн ээлжинд ашиглах эрхийг олгодог байна. Өнөөдрийн байдлаар Дэлхийн банк, НҮБ-ын Байгаль орчны байгууллага, зарим улс орны Засгийн газрын зүгээс тухайн лиценз эзэмшигч метан хийг ашиглан цахилгаан үйлдвэрлэх, байгалийн хий болгох төслүүдийг хэрэгжүүлэх тохиолдолд бууруулж улстөрөгчийн хэмжээгээр малтмалын нөөцийн болон орлогын албан татварын хөнгөлөлт эдлүүлэх замаар урамшуулал олгох, метан хийг олборлон боловсруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэг практик тогтжээ.

 

Монголын нүүрс олборлогч компаниуд ийм төрлийн "ногоон бизнес"-ийг хэрэгжүүлэх сонирхол байвч зарим тохиолдолд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй нүүрсний талбаид метан хийн хайгуул, ашиглалтын зөвшөөрлийг өөр этгээдэд давхцуулан олгодог тохиолдол гарч, байгаа нь хууль эрхзүй, төрийн байгууллагуудын уялдааг сайжруулах хэрэгтэйг харуулж байгаа юм. Хэрвээ нүүрсний давхаргын метан хийг Газрын тосны хуулиар зохицуулах аваас уул уурхайн уламжлалт үйлдвэрлэлтэй давхцал үүсэх, бага нөөцтэй метан хийг ашиглахын тулд бүтээгдэхүүн хуваах, концессын гэ^ мэт хүнд суртал ихтэй, олон янзын гэрээг хийх зэрэг хүндрэлүүд учирч метан хийг олборлох ажлаа дэмжих бус унтраах сөрөг үр дагавар гарна.

Үүний оронд Ашигт малтмалын хуулийн дагуу холбогдох дүрэм журмын хүрээнд хүндрэл багатай зохицуулах нь уламжлалт бус газрын. тосны хөгжлийг түргэтгэхэд эерэг нөлөөтэй.

 

Шинээр өргөн барьсан Газрын тосны тухай хуулийн ерөнхий үзэл баримтйал нь Монгол Улсын газрын тосны нөөцийг аль болох нэмэгдүүлэхэд оршиж буйг ойлгож байгаа хэдий ч энэ зорилгоор олборлолт,боловсруулалтын горим өөр, үйл ажиллагааны хувьд өртөг өндөр, нөөцийн хувьд хязгаарлагдмал уламжлалт бус газрын тосыг Газрын тосны хуулиар зохицуулах гэж нэгтгэх нь энэ салбарын үйл ажиллагааг урагшлуулж, дэмжих бус зогсонги байдалд оруулж магадгүйг хууль тогтоогчид анхааралдаа авах буй заа.

 

Харин Газрын тосны хуулиараа уламжлалт газрын тосыг тойрсон, шийдэх шаардлагатай олон асуудал хангалттай бий. Тухайлбал, газрын тос нь стратегийн бүтээгдэхүүн учраас түүнийг эрэх хайх, олборлох, боловсруулах ажилд Монголын талын оролцоог 51 хувиас багагүй хэмжээнд хадгалах шаардлагатай. Монголын тал гэхээр зөвхөн төр биш Монголын үндэсний компани, аж ахуйн нэгж, иргэнийг үүнд хамаатуулж ойлгох хэрэгтэй юм.



А.ГАНБИЛЭГ (Уул уурхайн шинжээч) ӨДРИЙН ШУУДАН

ГАЗРЫН ТОСНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД «ГАЙ» БОЛОХ ЗААЛТ Ч БАС БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани