Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ цаасан дээр үлдэж, Оюу толгойд хэрэгжих үү?

Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ цаасан дээр үлдэж, Оюу толгойд хэрэгжих үү?

 

Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 45 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Уул уурхайн салбарт үргэлж өсөн нэмэгдүүлэх шаардлагатай зүйл бол нөөц. Уурхай нь эрдэс баялгийн нөөц, хүний нөөц хоёр дээр тогтдог гэж хэлж болно. Нөөц дуусах үе рүүгээ шилжих бүрт хүдэрт агуулагдах зэсийн агууламж  багассаар буй нь өнөөгийн  Эрдэнэт үйлдвэрийн, үйлдвэрийг дагаж байгуулагдсан Эрдэнэт хот төдийгүй  Монгол Улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх нь тодорхой. 
 
Тиймээс ирэх жаранд үйлдвэрийг зогсолтгүй, найдвартай  ажиллуулсаар байх эх уурхай нь  геологийн нөөц төдийгүй түүхий баяжмалаа нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгох "Зэс хайлуулах үйлдвэр”-ийг байгуулах нь эдийн засгийн үр өгөөжийг өнөөдрийнхөөс  гурав дахин нэмэгдүүлэх боломж юм.  Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ хамгийн сүүлд 2016 онд бэлэн болсон хэдий ч  одоогоор үйлдвэрээ барих эсэх нь Засгийн газрын түвшинд ч  хөрөнгө оруулалтын хувьд  ч зогсонги байдалд байна. 
 
 
Тус үйлдвэрийг олон жил гацаасан нэг том шалтгаан нь Хөвсгөлийн фосфортын ордыг  ашиглахтай холбоотой. Фосфоргүйгээр зэс хайлуулах үйлдвэр бий болохгүй гэдэг. Гэхдээ одоо хүхрийн давхар ислээ натрийн болон фосфорын бордоогоор  саармагжуулж элементийн хүхэр үйлдвэрлэе гэдэг дээр олон жилийн судалгааны үндсэн дээр  тогтоод байгаа юм байна. 
 
 
Үүнийг Хятадтай хамтарч хийхээр тус улсын төрийн өмчийн судалгааны хүрээлэнд  туршжээ. Тиймээс зэс хайлуулах үйлдвэрээ барих нь тодорхой аж. Гэвч бас нэг томоохон шалтгаан нь  Монгол Улс ашигт малтмал зэс, нүүрсээ түүхийгээр нь зарах нь гол худалдан авагч урд хөрш төдийгүй бусад улсад  ашигтай гэдэг. БНХАУ-д  "Оюу толгой”, "Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн  баяжмалд зориулж баригдсан зэс хайлуулах хэд хэдэн үйлдвэртэй. 
 
"...Тэд эдгээр үйлдвэрийн зардлыг нөхөөгүй байхад танайх үйлдвэр барих тухай ярилтгүй гэдэгтэй холбоотой аж. Түүнчлэн  Тавантолгойн нүүрсэнд түшиглэн нүүрс угаах үйлдвэр барина гэхэд  БНХАУ мөн л дургүйцэж байсан. Шалтгаан нь мөн л тэд эдгээр үйлдвэрийнх нь зардлыг нөхөж чадаагүй байхад  Монгол Улс  зэс хайлуулах үйлдвэр барих тухай ярихгүй шүү гэдэг дургүйцэлтэй холбоотой. Монголыг мөнхийн түүхий эдийн орон болгох  сонирхол ганц урд хөрш бус бусад оронд байсаар ирсэн нь үйлдвэр баригдахад саад учруулсаар. Энэ тохиолдолд  геологийн нөөцөө тогтмол өсгөж  зардал багатайгаар ашиглах нь  өнөөгийн Эрдэнэт үйлдвэрийн хамгийн том зорилго төдийгүй тогтвортой найдвартай ажиллах нь нэн тулгамдсан  асуудал болоод байгаа” хэмээн тус үйлдвэрийн ерөнхий захирал Г.Ёндон Эдийн засгийн сэтгүүлчдийг үйлдвэртээ хүлээн авч уулзах үеэр онцолж байсан юм.
 
НӨӨЦӨӨ ӨСГӨЖ ЗАРДАЛ БАГАТАЙ АШИГЛАХ НЬ ҮЙЛДВЭРИЙН ГОЛ ЗОРИЛГО
 
Монгол Улсын хэмжээнд зэсийн нөөц 57 сая тонн байгаагийн 10.7 сая тонн нь "Эрдэнэт үйлдвэр"-т харьяалагдаж байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь анх 1972 онд 521 сая тонн нөөц батлуулж байсан. Тухайн үед 32 жил үйл ажиллагаа явуулах боломжтой гэж тооцоолж байжээ. Үүнээс хойш тогтмол геологи хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлсэнээр 2016 онд хүдрийн 2.04 тэрбум тонн нөөцийг баталж, 2056 он хүртэл ашиглах боломж бүрдсэн. 
 
2021 онд  гурван  тэрбум  хүдрийн нөөцийг эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж  2081 он хүртэл буюу дахин 60 жил үйл ажиллагаа явуулах боломжтойг зарлаж байсан.  Түүнчлэн  нөөцийн баталгаажуулалтыг 2020 онд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн JORC стандартаар батлуулсан билээ.  Хэдийгээр 2056 хүртэл  жил ажиллах хүдрийн цөөцтэй ч түүнд агуулагдах зэсийн агууламж буурсаар байгаа тохиолдолд газрын хэвийлийгээс гаргаж буй өндөр зардалтай зэсийн  баяжмалаа  түүхийгээр гадагш  гаргасаар байгаа нь харамсалтай.
 
Эрдэнэт үйлдвэр  бүтээмжээ нэмэгдүүлж зардал бууруулах төлөвлөгөөгөө таван жилээр төлөвлөж ирсэн ч өмнө нь  жилд 40 сая тонн хүдрийг баяжуулж  600 сая тонн зэсийн баяжмал авдаг байсан бол одоо агуулга буурсан учраас 580-560 сая болж буурахаар байгаа юм. Иймээс баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх  шаардлага нэн тэргүүнд хийх үйлдэл. 2022 онд Эрдэнт үйлдвэр түүхэндээ анх удаа хамгийн өндөр буюу 32.6 сая тонн хүдэр боловсруулж  3.2 их наяд төгрөгийн орлого олж  1.8 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Энэ Монгол Улсын төсвийн 15 орчим хувийг Эрдэнэт үйлдвэр дангаараа бүрдүүлсэн гэсэн үг. Ирэх хоёр жилд  хүдэр боловсруулалтыг 40 сая тоннд хүргэхээр зорьж байна. Энэ нь хүдрийн агууламж багассан гээд борлуулалтын орлого буурах биш жилээс жилд өсч байгааг харуулсаар. Хэдийгээр тус үйлдвэрийн цахилгаан ашиглалтын зардал 29 хувиар өссөн гэж байгаа ч боруулалт болон  бүтээмжид нөлөөлөөгүй гэдгийг удирдлагууд нь онцолж байв. Дэлхийн зах зээлд зэсийн үнэ өндөр байгаа нь үүнд нөлөөлсөн. Өнгөрсөн  жилийн тухайд  төсөвт зэсийн үнийг 8400 ам.доллараар төсөвлөсөн ч дэлхийн зах зээлд 8915 ам.доллар болж өссөн нь үүнд нөлөөлжээ. Он гарсаар  зэсийн үнэ бага зэрэг буурч байгаа ч төсөвт өмнөх жилийнхтэй ижил үнээр төсөвлөсөн байна. 
 
 
Монголын саалийн үнээ гэх энэ том үйлдвэр  Эрдэнэт хотыг авч явж байна. Өөрөөр хэлбэл, хот дагуулсан үйлдвэрүүд нь нийгэм, эдийн засгийн  чухал ач холбогдолтойг  эртнээс л ярьсаар л ирсэн. Гэвч энэ нь биеллээ олоогүй, үйлдэл болж хэрэгжихгүй  одоо ч энэ тухай ярьсаар.
 
 
2016 онд Орхон аймгийн Бор-Өндөр хотод  Эрдэнэт үйлдвэрийг түшиглэсэн  " Зэс хайлуулах  үйлдвэр”-ийн ТЭЗҮ бэлэн болж 2018 онд ашиглалтад оруулах тухай тэр үеийн Засгийн газар ярьж байсан. Гэвч  өнөөдөр энэ ТЭЗҮ  цаасан дээр  үлдэх үү,  бодит хөрсөн дээр бууж үйлдвэрээ барих уу гэдэгт  асуудал үүсч удааширчээ. Учир нь ТЭЗҮ боловсруулалтыг хоёр гурван жилд хийчихдэг зүйл биш дор хаяж арав орчим жилийн судалгаа шинжилгээ хийж байж  боловсруулдаг гэдгийг мэргэжлийнхэн хэлдэг.  Бэлэн болсон ТЭЗҮ-гээр үйлдвэрээ барьчих боломж энэ Засгийн газарт бий ч хүсэл үгүй бололтой. Харин  "Оюу толгой”- н  гүний уурхай ашиглалтад орсон энэ өдрүүдэд уг уурхайн зэсийн баяжмалд түшиглэн  "Зэс хайлуулах үйлдвэр” барих тухай хүчтэй яригдаж байна.  Гэхдээ Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд баяжуулах үйлдвэр ялангуяа зэс хайлуулах үйлдвэр барих  тухай нэг үг,өгүүлбэр  байхгүй гэдэг. Тэгвэл одоогийн Засгийн газар Оюу толгой төслийн хөрөнгө оруулагчтай "Санамж бичиг” байгуулан Зэс хайлуулах үйлдвэр барих болсон талаар  эх сурвалж хэлж  байна. 
 
"Уулын буга хараад унасан бухаа хаяна"гэгчээр Монгол Улсыг 60,70 жил тэжээсэн ууган үйлдвэрээ үл тоож  байна уу гэсэн хардлага төрж буй юм. Энд "Оюу толгой”-д  зэс хайлуулах үйлдвэр барина гэдгийг эсэргүүцээгүй. Хамгийн гол нь ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг энд нийлүүлж хайлуулах дүр зураг харагдаж байна. Энэ нь нэг  хөрөнгө оруулагчаас хараат байдалд Монголын уул уурхай бүхэлдээ  орчих юм биш биз гэсэн хардлага төрж буйг нуух юун.  
 
ГАЗРЫН ХЭВЛИЙГЭЭС ГАРГАЖ ИРСЭН ЭРДЭС БАЯЛАГТАА НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭЭХ НЬ ЧУХАЛ
 
Эрдэнэт үйлдвэрийн стратегийн ач холбогдол бүхий талбай Хужир, Могой, Цагаанчулуут,  Шанд талбайн нөөц нэмэгдэх боломжтой бөгөөд эдгээр талбайд тогтмол, тасралтгүй хайгуулын ажиллагааг явуулж байгаа аж.  Манай улс нь эрдэс баялгаа түүхий, зарим тохиолдолд баяжмал хэлбэрээр зарж байгаа учраас нэг тонн тутмаас гарч буй ашиг маш бага. Харин  бусад улс болох  Канад, Өмнөд Африк, Хятад зэрэг орнууд нь газрын хэвлийгээс гаргаж ирж буй байгалийн баялгаа маш сайн боловсруулж, нэмүү өртөг шингээж чаддаг бол манайх энэ үзүүлэлтээр маш тааруу. Тиймээс  газрын хэвлийгээс гаргаж ирсэн баялагтаа аль болохоор нэмүү өртөг шингээх нь чухал. 
 
Энэ талаар ч Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол Улс нь олборлолтоос боловсруулалтад шилжинэ гэж тодорхой заасан байдаг. Бусад улс  зэсийн салбарт маш ихээр хөрөнгө оруулалт хийж байна. Жишээлбэл, Канад улс 2022 онд  төсвийн өртөг дээрээ 3.8 тэрбум канад доллар буюу гурван тэрбум орчим ам.долларыг чухал ашигт малтмал болох критик минералд хайгуул, олборлолт, боловсруулалтад зориулахаар болсон байна. 
 
Дэлхийн 34 орчим улсыг хамруулсан критик минералын жагсаалт бий. Энэхүү чухал ашигт малтмалд зэс ордог. Зэс бол эдийн засгийн аюулгүй байдалд зайлшгүй шаардлагатай минерал.  2022-2023 онд дэлхийн хэмжээнд нийт 68.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 700 гаруй зэсийн төслийг хэрэгжүүлж байна. Энэ жагсаалтын эхний долдугаарт манай улс орсон. Тодруулбал, Монгол Улс найман төсөлд 2.2 тэрбум ам.доллар зарцуулж байгаа. Ингэснээр Монгол Улс зэсийн салбарт тоглогч болж байна гэдгийг дэлхий дахинд зарлаж байгаа гэдгийг дурьдах нь зүйтэй. 
 
 
Ц.Мягмарбаяр
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Эрдэнэтийн зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ цаасан дээр үлдэж, Оюу толгойд хэрэгжих үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

Өчигдөр, 17:06
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

Өчигдөр, 13:45
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

Өчигдөр, 11:18
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

Өчигдөр, 10:16
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэгдүүлэхгүй байхыг үүрэг болголоо

  Засгийн газрын хуралдаанаар олон улсын тарифын хямрал, ...

2025 оны 03 сарын 14, 18 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани