- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
У.Хүрэлсүхийн "Рио Тинто"-д хандсан "Эзэн нь юмаа мэддэг..." гэх мэдэгдлээс хойш...
Өчигдөр Оюутолгойн далд уурхай ашиглалтад орж дэлхийд дөрөвт орох зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн арвин нөөцтэй хүдрийн далд уурхайг нээж байгаагаа Монгол улс дэлхийд зарлав. Монголчууд бид энэ өдрийг хүртэл Рио Тинтой компанитай шатрын хөлөг дээр олон ч нүүдлийг хийж ирсэн түүхтэй. Тэгвэл Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий Сайп О.Оюун-Эрдэнэ хоёрын хосолсон нүүдлийн хожил нь өнөөдрийн энэ далд уурхайн нээлт юм.
Анх 2019 онд тухайн үеийн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Рио Тинто группын гүйцэтгэх захирал Жан Себастъяан Жакыг өрөөндөө хүлээн авч "Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдаг. Одоо Монголчууд бид Оюутолгойтой биш Рио Тинтотой ярилцана" гэсжэ нь гадаад дотоодын олон хүний чихийг дэлдийлгэж Рио Тинтотой түүхэндээ анх удаа Монгол улсын Засгийн газар эзний байр сууринаас хандаж шахаж ажиллаж эхэлсэн.
Улмаар МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх УИХ-аараа Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тодорхой 7-н заалт бүхий тогтоол даалгаврыг ЗГ-таа гаргуулж эрх зүйн болон улс төрийн хүчийг нэмэгдүүлэн шатрын хөлөг дээр одоогийн Ерөнхий сайд, тухайн үеийн ЗГХЭГ-ын даргаа БЭРС-ээр гаргаж тавин Оюутолгойн гэрээг сайжруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнээр ахлуулан, Рио Тинто компанитай хийх шатрын нүүдлээ эхлүүлсэн байдаг.
БЭРХ ГЭРЭЭГ СӨРСӨН БЭРС НОЁНЫ ХОС НҮҮДЭЛ
Рио Тинтотой хийх хамгийн чухал нүүдэл нь Дубайн гэрээг хүчингүй болгох, Монголын талд алдагдалтай гэрээ хэлцлүүдийг эргэж засаж сайжруулах
-Монголчууд ноогдох "Оюутолгойн төслийн 34 хувьд ногдох 2.4 тэрбум ам.долларын зээлийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан Монголын талд 22 тэрбум ам.долларын өр үүсгэхгүй байх.
-Монголд төлөх ёстой 155 сая долларын бүрэн төлүүлэх.
-2013 онд Тавантолгойн ордыг түшиглэж, цахилгаан станц байгуулна гэж заасан гэрээний заалтыг бодит ажил болгох.
-2015 оны тавдугаар сарын 18-ний өдөр байгуулсан “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт, төлөвлөгөөг”-г Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах гээд олон шийдвэрүүдэд Монголын тал хожих түүхэн нүүдэл Ноён, Бэрс хоёрыг хүлээж байсан.
ХҮРЭЛСҮХ, ОЮУН ЭРДЭНЭ НАРЫН ХОЖЛЫН НҮҮДЭЛ ДАЛД УУРХАЙ ҮҮДЭЭ НЭЭЖЭЭ
Үнэндээ Монголчууд 1.4 тэрбум ам.долларын өрөнд орсон. 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний зардлыг нөхсөний дараа 2024 оноос Монгол Улс 50-иас дээш хувийг эзэмших хүлээлт байсан ч энэ нь 2041 он хүртэл хойшлогдсон. Ийм л нөхцөл байдалтай Монголчууд хожигдож яваа өрөг дээр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр Монголчуудаа төлөөлөн ноён, бэрс болж Рио Тинтотой шатар нүүж эхэлсэн түүхтэй.
У.Хүрэлсүх. Л.Оюун-Эрдэнэ хоёрын дараалан удирдсан Засгийн газрууд Рио Тинтотой эзний байр сууринаас хандаж гэрээг засаж сайжруулах, Монголын талд нийцүүлсэн, эх орныхоо эрх ашгийг хамгаалсан татвар, төлбөр, хувь хэмжээг тодорхой шийдвэрлэж, цаашид харилцан ашигтай ажиллах тохиролцоонд шат дараалан хүрсээр байна.
Гүний уурхай ашиглалтад ороогүй удсан байсныг наашлуулж, 2023 оны нэгдүгээр хагаст ашиглалтад оруулахаар тооцож, энэ хүртэл гарах бүх зардлыг хөрөнгө оруулагч тал бүрэн хариуцан, өнөөдөр Монгол улсад дэлхийд дөрөвт орох гүний уурхай нээлтээ хийж байна. Монгол улсын 30,31 дэхь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Рио Тинто компанитай "Нарийн тооцоо бол нандин нөхөрлөл аливаа төсөл харилцан ашигтай. Хоёр талын ашиг сонирхлыг бүрэн хангасан байх учиртай. Бид ийм нөхцөлд л танайтай Оюутолгой төсөл дээр хамтран ажиллана. Энэ бол Монголын эрх ашиг. Баялагийн эзний байр суурь гэж ойлгоорой" гэсэн үг, баримталсан зарчмыг Монгол улсын 32 дахь Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ уламжлан хэрэгжүүлж байна. Монгол төрийн залгамж чанар, Монголчуудын язгуур эрх ашигт ямагт нийцэх учиртайг хойшид санаж явах учиртайг Монгол улсын энэ хоёр Ерөнхий сайд Рио Тинтотой хийсэн нүүдлээрээ түүхэнд үлдээж байна.
Оросоогийн Түвшиндэмбэрэл
У.Хүрэлсүхийн "Рио Тинто"-д хандсан "Эзэн нь юмаа мэддэг..." гэх мэдэгдлээс хойш...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани