Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.СОДНОМ: ӨНГӨРСНӨӨСӨӨ СУРГАМЖ АВЧ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨР ХУТГАЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ

Д.СОДНОМ: ӨНГӨРСНӨӨСӨӨ СУРГАМЖ АВЧ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨР ХУТГАЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВМонгол Улсын Ерөнхий сайд асан, гавьяат эдийн засагч Д.Содномтой Дорноговь аймгийн нутаг дахь Цагаансуваргын зэсийн ордыг ашиглахын ач холбогдол, түүнд төр оролцох нь зохистой эсэх зэрэг асуудлаар ярилцлаа. Энэ асуудлыг яг одоо УИХ хэлэлцэж байгаа учраас гүйцэтгэх засаглалыг тэргүүлж асан туршлагатай эдийн засагчийнх нь хувьд санаа бодлыг нь сонсох чухал байж таарна.

 

-Таныг амарч байгаа гэсэн. "Монголын алт" компанидаа ажиллаж байгаа хэвээрээ юу?
-Би өөрөө хүсэлт гаргаж дөрөвдүгээр сараас "МАК" компанид ажиллахаа болиод амарч байна. Нас ная гарлаа. Тэтгэврийн өвгөн болж залуучууддаа улс орны хөгжлийн асуудлаар санаа бодлоо хэлж байхыг хичээх нь зөв юм шиг байна.

 

-Цагаансуваргын зэсийн ордыг ашиглахын ач холбогдол, түүний ашиглалтад төр оролцох эсэхээр таны санал боддыг сонсохыг хүссэн юм?
-Цагаансуваргын зэсийн орд байгааг өнгөрсөн зууны жараад оноос бид мэддэг боловч түүнийг ашиглах бэлтгэл одоо л хангагдсан байгаа. "Монголын алт" (МАК) ХХК энэ ордод хайгуул, олборлолт хийх зөвшөөрөл аваад сүүлийн арав гаруй жилийн хугацаанд нарийвчилсан хайгуулын ажлыг олон улсын зохих стандартын дагуу хийж, нөөцийг нь тогтоож батлуулсан, ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг дэлхийд үнэлдэг, шаардлага хангасан нөхцөлөөр боловсруулсан юм.

 

Их хөрөнгө, хөдөлмөр зарцуулсан. Энэ ордын зэсийн нөөц Оюутолгойнхоос 30 орчим дахин бага, харьцангуй жижиг орд. Гэвч түүнийг ашиглах нь Монгол Улсын эдийн засаг нийгмийн хөгжилд их тус хүргэнэ. Улсын экспорт 500-600 сая ам.доллараар нэмэгдэж, гадаад худалдааны тэнцвэр сайжирна. Улсын төсвийн орлогыг жил бүр 200 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ. Уулын баяжуулах үйлдвэрт 1500 орчим хүн ажиллахаас гадна дагалдах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт олон ажлын байр бий болно.

 

"МАК" ХХК энэ үйлдвэрийг барих бүтээн байгуулалтын маш их ажил хийсэн. Ил уурхай олборлолт явуулах бэлтгэлээ бүрэн хангасан. Орчин үеийн, маш өндөр бүтээмжтэй техникүүдийг хүрэлцээтэй хэмжээгээр авчирч түүнийг ажиллуулах операторуудыг сургаж дадлагажуулсан, хөрс хуулах, хүдрийн нөөц бэлтгэх ажил хийгдэж байгаа. Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг АНУ-ын компанид гэрээ хийгээд захиалж, үйлдвэрлүүлээд дуусч байна. Манай улсын "саалийн үнээ" гэж нэрлэгддэг Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хүч чадлын 60 орчим хувьтай тэнцэх Цагаансуваргын ордыг ашиглах уулын баяжуулах үйлдвэрийг Монголын үндэсний компанийн залуучууд барьж байгуулж чадаж байгаа нь том дэвшил. "Эрдэнэт" үйлдвэрийг өнгөрсөн зууны 70-аад оны эхэнд ЗХУ-ын хүч хөрөнгөөр түлхүүр гардуулах гэсэн нөхцөлөөр бариулж, манай төр, засаг, ард иргэд бүх бололцоогоо дайчилж оролцож байсан бол Цагаансуваргыг бүтээх ажлыг үндэсний бүтээн байгуулагч "МАК"-ийн хамт олон хариуцаж хийж чадаж байна.

 

-Энэ төсөлд төр оролцох ёстой юу. Ер нь ямар нөхцөлөөр оролцох хуультай юм бол?
-Цагаансуваргыг стратегийн ач холбогдолтой орд гэдэгт хамааруулсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар бол ордын ашиглалтад төр оролцож болно. Гэхдээ төр оролцооныхоо хувьд оногдох хэмжээгээр хөрөнгө оруулалтын зардлыг нь санхүүжүүлэх хуультай. Уул уурхайн яамны саналаар төрийн оролцоог 34 хүртэл хувь байх нь зөв гэж үзэж байгаа гэж сонссон. Гэвч төслийн санхүүжилтэд оролцох мөнгөний бололцоо байхгүй бололтой. Одоо УИХ-ын чуулганы хуралдаан энэ асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд телевизийн нэвтрүүлгээс харахад УИХ-ын олон гишүүн энэ төсөлд төр заавал оролцох хэрэггүй, татвараа бүрэн аваад төслийн хэрэгжүүлэлт, түүний менежментийг "МАК"-д хариуцуулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа юм билээ. Үүнийг би их зөв, ухаалаг санал гэж бодож байна. Оюутолгойн төсөлд төр 34 хувиар оролцох гэрээ байгуулснаас болж Монголын төр ашиг олох биш, зээлийн өрөнд оржбайгаа, гэрээлэгч болон төрийн байгууллагын үл ойлголцлоос болж бүтээн байгуулалтын ажил нь саатаж байгаа.

 

Ер нь төрийн оролцоотой ихэнх аж ахуйн нэгжид авлига, ашиглал их, ашигт ажиллагаа хангагддаггүй. Энэ бүхнээс сургамж авъя, төр зөвхөн авах ёстой хуульд заасан татваруудаа бүрэн аваад, аж ахуйн үйл ажиллагаанд нь хутгалддаггүй байх нь зөв гэсэн санал давамгайлж байгаа нь зөв юм. Гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгө оруулалт хийх асуудлыг шийдэхийн тулд юуны өмнө төр оролцох эсэхийг сонирхож, оролцох нөхцөл тавьсан нөхцөлд шийдвэр гаргадаггүй, хамтран ажиллах, зээл олгох эсэх асуудлыг зөвхөн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй ярилцдаг болсон байгаа.

 

-Тэгэхээр та Цагаансуваргын төсөлд төр оролцох хэрэггүй гэж байгаа юм уу?
-Тийм. "Цагаансуварга" төсөлд төр оролцох эсэх, оролцвол хэдэн хувиар, оролцооны хувьд оногдох санхүүжүүлэлтээ гаргах эсэх талаар ямар шийдвэр гарахыг "МАК" удаан хүлээж байгаа. Ийм шийдвэр гарахгүй байгаа нь төслийн хэрэгжилтэд саад учруулж байна гэж үзэж болохоор. Төслийн хөрөнгө оруулалтад тэрбум гаруй ам.доллар шаардлагатай. Түүний 50 орчим хувийн санхүүжилтийг "МАК" шийдвэрлэсэн. Үлдэх хөрөнгийн эх үүсвэрийн асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа. Миний бодтоор төр Цагаансуваргын төсөлд оролцохгүй, харин хуулийнхаа дагуу борлуулалтын орлогоос нь нөөц ашигласны 17 орчим хувийн төлбөр, ашгаас нь орлогын 25 хувийн албан татвараа авч байхаар шийдвэрлэх нь зүйтэй.

 

-Телевизийн нэвтрүүлгээс харахад зарим хүн Цагаансуваргад төр оролцохгүй бол энэ төсөл нэг гэр бүлийн өмч болох нь гэж байна билээ. Энэ тал дээр таны байр суурь ямар байгаа вэ?
-Санхүү, эдийн засгийн мэдлэг мэргэжилгүй, өөрөөс нь баян хүн байхыг тэвчиж чаддаггүй, хувиа хичээж атаархаж явдаг хүний амнаас л гарах үг. Өмчийн бүх хэлбэрийг зөвшөөрдөг хуулиа одоо болтол ойлгож, хэрэгжүүлэхийг хүсдэггүй хүний хэлэх үг байх. Гадаадын ба дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд нэг ялгаа бий. Гадаадын хөрөнгө оруулагч татварын дараах ашгаа аваад гарна. Харин үндэсний компани бол татварын дараах ашгаа Монголдоо л шингээнэ. Энэ бол анхаарч байх ёстой зүйл. "МАК" Цагаансуваргын төслөөс гарах ашгаас улсын төсөвт төлөх татвар, төлбөрүүдийг төлөөд үлдэх чөлөөт ашгаа Монголдоо шинэ хөрөнгө оруулалт хийх, шинэ ажлын байр бий болгох, эдийн засаг, нийгмийн хөгжилд тус болох төслүүдэд зориулна. Өнгөрсөн ажлаас нь харахад нүүрсний төсөл хэрэгжүүлснээс олсон ашгаа Цагаансуваргын төсөл, цементийн үйлдвэр байгуулах төсөлд ашиглаж байна.

 

Ирээдүйг нь харахад нүүрснээс шингэн түлш үйлдвэрлэх, нүүрс-химийн үйлдвэр байгуулах төсөл боловсруулж байгаа. Саяхан сонинд бичсэнээр Монгол Улсад үйлдвэрлэл, үйлчилгээний, манайдаа бол томхон гэж болох 10 компани байгаа. Энэ хэдийгээ чи баяжиж байна гэж ад үзэх биш хууль ёсны үйл ажиллагааг нь дэмждэг, дэмжиж чадахгүй бол ажилд нь саад болдоггүй байгаасай гэсэн утгатай нийтлэл гарсан байсан, үнэн шүү дээ.




М.ЦЭЦЭГ /ӨДРИЙН ШУУДАН/

Д.СОДНОМ: ӨНГӨРСНӨӨСӨӨ СУРГАМЖ АВЧ, АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТӨР ХУТГАЛДАХГҮЙ БАЙХ НЬ ЗӨВ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

Өчигдөр, 20:53
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
2025 оны 03 сарын 31, 21 цаг 49 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
2025 оны 03 сарын 17, 15 цаг 49 минут
"Neptune" пуужингаар Оросын нефтийн үйлдвэрт цохилт өгчээ

 Украинд үйлдвэрлэсэн алсын тусгалын "Neptune" пуужинг амжилттай ...

2025 оны 03 сарын 17, 11 цаг 43 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани