Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ч эрчим хүчний тохиролцоо хэрэгжсэнгүй

Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ч эрчим хүчний тохиролцоо хэрэгжсэнгүй

 

"Оюу толгой” төслийн хувь нийлүүлэгчдийн дунд үүссэн маргаанаас татвараас бусад нь эцэслэгдэж, өнөөдөр гүний уурхайн тасралтгүй олборлолтыг эхлүүлэх гэж байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалтаар хөдөлгөж чадсан төслийн хувьд үүцээ нээх цаг нь ирлээ. Чухам үүний төлөө 10 гаруй жилийг хөрөнгө оруулагчид зарцуулж, хамтдаа ордын нийт баялгийн 80 гаруй хувийг өөртөө агуулсан гүний уурхайн зогсолтгүй ажиллагааг эхлүүлж чадлаа.

 Гүний уурхайн зардлын хэтрэлт, татварын акт, 34 хувьд ирэх ногдол ашиг, өгөөж, зээлийн санхүүжилт, түүний хүү зэрэг хэлэлцээрийн ширээнд суух хэмжээний олон асуудал энэ хугацаанд хувь нийлүүлэгчдийн дунд "мандсан”. Хэдий тийм боловч эдгээрийн цаана гүний уурхайн бүтээн байгуулалт урагшилсаар, өнөөдөр 1300 метрийн гүнээс хүдрийн тасралтгүй олборлолтыг эхлүүлж байна.

 "Оюу толгой” ордыг ашиглах тухай хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны аравдугаар сарын 6-ны өдөр байгуулсан. Энэхүү гэрээний 7.3-т хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш 4 жилийн дотор "Оюу толгой” төслийн эрчим хүчний нийт хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангана гэж заасан. Гэвч энэ заалтын хэрэгжилт нь одоо хүртэл хангагдаж чадсангүй. Ил уурхайгаас "Оюу толгой” зэсийн баяжмалаа албан ёсоор экспортод гаргаад 13 жил өнгөрлөө. Өнөөдөр гүний уурхайн олборлолт эхэлж байна. Гэрээ байгуулсан өдрөөс хойш гэвэл даруй 14 жил ард үлджээ. 

Хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ хувь нийлүүлэгчид биелүүлсэнгүй. "Оюу толгой”-н 66 хувийг эзэмших хөрөнгө оруулагчид Монголоос  эрчим хүчээ 4 жилийн дотор авна гэж хэлэлцэж, тохиролцсон. Бид ч энэ хугацаанд нь дотоодын эх үүсвэрээ нэмэгдүүлж амжсангүй. Хувь нийлүүлэгчид эрчим хүчний эх үүсвэр байгуулах, авах дээр тодорхой алхам хийж чадсангүй.

 "Тавантолгойн дулааны цахилгаан станц”-ыг Засгийн газар байгуулах, улмаар эндээс "Оюу толгой”-г цахилгаанаар хангахаар шийдсэн. Монголын төр эргэж буцсаар, хамгийн сүүлд гаргаж, хэрэгжүүлэхээр болсон шийдвэр нь энэ. Энэхүү төсөл Хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн цагаас хойш яригдсан боловч амжилт олдоггүй байлаа. Эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, байгуулах оролдлогыг өнгөрсөн хугацаанд Засгийн газрууд удаа дараа эхлүүлж байсан ч улс төрөө даахгүй эсвэл сонгуулийн үр дүнгээр дахин шинээр эхэлж байв.

Арав гаруй жилийн хугацаанд Эрчим хүчний сайд болгон Өмнөд бүсийн эрчим хүчтэй холбоотой ямар нэгэн гэрээ байгуулж, тендер зарлаж, шав тавихаас бусдыг нь хийсэн гэхэд болно. Тэгж зүтгүүлсэн ч "Оюу толгой” төсөл импортын эрчим хүчнээс хамааралтай, жилд багадаа л 160 гаруй сая ам.доллар зөвхөн цахилгааны төлбөрт тушааж явсаар энэ хүрчээ. Арван жилээр авч үзвэл, 1.6 орчим тэрбум ам.доллар болж байна. Энэ хэмжээний валютын нөөц, боломжоо гадагш нь бид урсгасан гэсэн үг. Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж байгаа боловч эрчим хүчний эх үүсвэрээ шийдэж чадсангүй. Монгол Улс "Оюутолгой”-д цахилгаан нийлүүлэх бус өөрсдөө хойд хөршөөсөө ачаалал өндөр үеүүдэд эрчим хүчээ импортолж ирлээ.  

"Оюу толгой” компани дотоодын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс уурхайгаа хангах "отгон” гэрээг Засгийн газартай оны өмнө байгуулсан. Энэ нь, Хөрөнгө оруулалтын гэрээний 7.3.3-т тусгагдсан "Монгол Улсын цахилгаан эрчим хүчний сүлжээ”-нээс эрчим хүчээр авах заалттай нь нийцэж байгаа юм. Ямартай ч Засгийн газар "Тавантолгой дулааны цахилгаан станц”-ыг ашиглалтад оруулж чадвал "Оюу толгой”-н уурхай импортын цахилгаан эрчим хүч авч хэрэглэхгүй, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны эрчим хүчний системээс бус дотоодоосоо хангах боломж бүрдэнэ.

Гүний уурхайн эрчим хүчийг нүүрсээр ажиллах "Тавантолгойн дулааны цахилгаан станц” хэзээнээс ашиглалтад орохоос "Оюу толгой”-н Хөрөнгө оруулалтын гэрээний эрчим хүчтэй хамаарал бүхий заалт хэрэгжих эсэх шалтгаална. Хугацаа алдаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр цаашид хойшилсоор байвал Хөрөнгө оруулалтын гэрээндээ талууд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 4 жил гэх хугацааг дахин тодотгох, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эрчим хүчний эх үүсвэр гэх заалтыг ч эргэж харахад хүрэхээр байна.

 
https://itoim.mn/a/2023/03/13/mega-project/qzw
Хөрөнгө оруулагчид гүний уурхайн олборлолтыг эхлүүлсэн ч эрчим хүчний тохиролцоо хэрэгжсэнгүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Занаду Майнз" компани "Сант Толгой"-гоос зэсийн өндөр агууламжтай шинэ бүс илрүүлснээ зарлалаа

 "Занаду Майнз” компани энэ оны 9 дүгээр сард "Сант толгой” төслийн ...

Өнөөдөр, 10:33
Өнөөдөр, 10:25
Өчигдөр, 17:02
2NE1 хамтлагийн тоглолтыг үзэх хос тасалбарын азтан тун удахгүй тодорно

  Голомт банк 0-22 насны харилцагчдадаа зориулсан GenZ Loyalty аяныг ...

Өчигдөр, 16:54
“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 20-нд ...

2024 оны 11 сарын 20, 17 цаг 42 минут
2024 оны 11 сарын 19, 21 цаг 24 минут
Goldman Sachs: Алтны үнэ 2025 он гэхэд унц нь $3000 болж шинэ дээд түвшинд хүрнэ

 Алтны үнэ 2025 он гэхэд унц нь 3000 ам.доллар болж, шинэ дээд ...

2024 оны 11 сарын 19, 14 цаг 54 минут
Д.Далайжаргал: Бид Монголд анх удаа уран олборлож, экспортолно

 УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.11.14/ нэгдсэн хуралдаанаар Засгийн ...

2024 оны 11 сарын 19, 12 цаг 47 минут
2024 оны 11 сарын 19, 12 цаг 41 минут
“Халзан бүрэгтэй”-г тойрсон Монголын төрийн эргэж буцсан шийдвэрүүд

  Монгол Улсад газрын ховор элемент салбарт бодитой үйл ажиллагаагаа ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 31 минут
Уурхайд сайн дураар гацагсдыг гаргаж ирнэ

 Өмнөд Африк дахь орхигдсон алтны уурхайгаас алт, ашигт малтмалын ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 30 минут
Оюутолгой дээр АМНАТ-ийн төлбөрийг 5 хувиар тогтоож, гэрээг тогтворжуулснаа Орано дээр өөрчилнө

 УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаанаар Цөмийн энергийн хуулийг энэ цаг ...

2024 оны 11 сарын 19, 10 цаг 05 минут
1970, 1980, 1990-ээд онд төрсөн сансрын нисгэгчид ”сансрын золголт”хийв

10-р сарын 30-ны өдрийн 4 цаг 27 минутад, ӨМӨЗО-ны Эзнээ хошууны Дунфэн ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 58 минут
“Хятад улсыг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын өдрүүдийн үйл ажиллагаа Улаанбаатарт эхлэв

Хятад Монгол хоёр улсын соёлын харилцааг гүнзгийрүүлж хоёр улсын уламжлалт ...

2024 оны 11 сарын 18, 17 цаг 55 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 52 минут
2024 оны 11 сарын 18, 17 цаг 28 минут
Хууль бусаар 65 кг цагаан мөнгө, 819.5 грамм алт олборлосон этгээдийг илрүүлжээ

  Эрүүгийн цагдаагийн албанаас Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг ...

2024 оны 11 сарын 16, 13 цаг 14 минут
Голомт банк Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн 5 дугаарт эрэмбэлэгдлээ

  Монгол Улсын Засгийн газар болон МҮХАҮТ-аас ТОП-100 аж ахуйн ...

2024 оны 11 сарын 15, 17 цаг 55 минут
Гашуунсухайтын ГАШУУН СУРГАМЖ!

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  Шанхайн айлчлалаар олон жилийн ...

2024 оны 11 сарын 15, 15 цаг 03 минут
Рио Тинто Зэсийн группийн захирлаар Кэти Жексоныг томилжээ

 Их Британийн элчин сайд Б.Энхсүх Рио Тинто компанийн компанийн ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 57 минут
Ураны суурь АМНАТ-ийг 9 хувь болгох Ц.Даваасүрэн гишүүний санал дэмжигдсэнгүй

УИХ-ын нэгдсэн чуулганаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2024 оны 11 сарын 15, 14 цаг 03 минут
Алтны үнэ сүүлийн хоёр сарын доод түвшинд хүрчээ

 НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 15 /Forbes/. Долларын ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 51 минут
Зэсийн ханш буурчээ

 Дональд Трамп болон Бүгд найрамдахчуудын ялалтын дараа металлын зах ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 24 минут
2024 оны 11 сарын 15, 11 цаг 07 минут
АНУ-ын шүүх Оюу толгойтой холбоотой нэхэмжлэлийн заримыг хэрэгсэхгүй болгожээ

 АНУ-ын шүүх Рио Тинто болон түүний гүйцэтгэх захирал асан Жан ...

2024 оны 11 сарын 15, 11 цаг 00 минут
Цаашид алдагдалгүй төсөв батлах чиглэлд анхаарах ёстойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санууллаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ...

2024 оны 11 сарын 15, 10 цаг 23 минут
Гашуунсухайтын төмөр замын асуудлаар "Чайна Энержи" хариу ирүүлжээ

  Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын талаар хийж байгаа ...

2024 оны 11 сарын 14, 16 цаг 46 минут
Mining: Рио Тинто Хятадын батарей солих технологийг Оюу толгойд туршина

 Рио Тинто Хятадын Төрийн эрчим хүчний хөрөнгө оруулалтын ...

2024 оны 11 сарын 14, 11 цаг 26 минут
"Занаду Майнз" 5.5 сая австрали долларын санхүүжилт босгосноо зарлалаа

 Монгол дахь зэс, алтны нөөц бүхий Хармагтай  төсөл дээр ажиллаж ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 59 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

 Энэ онд эхний хагаст зэсийн үнэ өмнөх оны мөн үеийнхээс өсөж 10 ...

2024 оны 11 сарын 14, 09 цаг 48 минут
“Газрын ховор элемент уул уурхайн бизнес биш”

 Халзан бүрэгтэй газрын ховор элементийн төслийн талбайд энэ сарын ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 24 минут
"Газрын тос, байгалийн хий бол бурхны бэлэг"

  Азербайжаны нийслэл Баку хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн ...

2024 оны 11 сарын 13, 21 цаг 22 минут
“Эрдэнэс Монгол”-ын удирдлагууд хүний амиар мөнгө хийсээр байх уу!

  “Эрдэнэс Монгол” Төрийн өмчит компанид төсөв болон ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 18 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н оффисыг Өмнөговь руу нүүлгэнэ

 УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооны өнөөдрийн /2024.11.13/ ...

2024 оны 11 сарын 13, 15 цаг 07 минут
Халзан Бүрэгтэйн орд ганц Мянгадын өмч биш

  Халзан Бүрэгтэйн орд газар бол Монгол Улсын өмч. Монголчууд бид ...

2024 оны 11 сарын 13, 13 цаг 20 минут
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ парламентын хяналт, тэнцэл ажиллаж байгааг эергээр харж байна

  Ирэх 2025 оны төсвийн хэлэлцүүлэг өмнөхүүдээс өөрөөр өрнөлөө. ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 46 минут
УИХ-ын нэр хүнд түр унав уу, бүр ойчив уу?

  УИХ-ын 76 гишүүнтэй 32 жил явсан. Сонгууль нь голдуу мажоритар ...

2024 оны 11 сарын 13, 11 цаг 39 минут
Цэц “Эрдэнэт”-ийн 49 хувь эргээд “Монголын зэс корпорац”-д очих замыг нээв үү?!

  Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их ...

2024 оны 11 сарын 13, 10 цаг 13 минут
Л.Оюун-Эрдэнэ чинь санасандаа хүрч, мөрийн хөтөлбөрөө биелүүлчихлээ

  Өнгөрсөн гучин жилд бид юун дээр алдав. Монголд ардчилал ирсэн нь ...

2024 оны 11 сарын 12, 22 цаг 19 минут
Төсвийн хэлэлцүүлгийн үйл явц 126 гишүүн "үр дүнтэй" гэдгийг тодруулж өгөв үү

  Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн тоо ...

2024 оны 11 сарын 12, 19 цаг 18 минут
Үндсэн хуулийн реформ ба эрвээхэйн нөлөө….!

  Ямар ч байсан УИХ хуулийн хугацаандаа багтаж улсын төсвөө баталлаа. ...

2024 оны 11 сарын 12, 18 цаг 09 минут
126 гишүүнтэй болох Л.Оюун-Эрдэнийн хүсэл өөрт нь жинхэнэ реформыг тулгав

  "... Үндсэн хуулийн өөрчлөлтийн энэхүү төсөл Монгол Улсын Засгийн ...

2024 оны 11 сарын 12, 16 цаг 35 минут
2024 оны нүүрсний экспортын гүйцэтгэл 84.4 хувьтай байна

 Оны эхний 10 сарын хугацаанд гадаад худалдааны бараа эргэлт 22.7 ...

2024 оны 11 сарын 12, 15 цаг 54 минут
2024 оны 11 сарын 12, 12 цаг 54 минут
Оюу Толгойн гэрээний авлига Лондоны арбитр дээр яригдахаар болов уу?!

  Оюу Толгойн гэрээг 15 жилийн өмнө анх байгуулах үед гарсан авлигын ...

2024 оны 11 сарын 12, 12 цаг 27 минут
“Чайна энержи”: Танай УИХ нэгдсэн ойлголцолд хүрч эрх зүйн орчныг бүрдүүлбэл хэлэлцээр хэрэгжинэ

  Анхны 126 гишүүнтэй УИХ улсын төсвийн хэлэлцүүлгээс болоод олон ...

2024 оны 11 сарын 12, 09 цаг 32 минут
Нарансэвстэйн боомт Монголчуудад илүү ээлтэй байна гэдэг ч юу л бол?

  Наран Сэвстэйн боомт нээх асуудлаар УИХ-ын эрхэм гишүүн ...

2024 оны 11 сарын 11, 11 цаг 32 минут
БНХАУ-ын эдийн засаг сэргэх найдлага нэмэгдэж, зэсийн үнэ өсөлтөө хадгаллаа

 Алтны спот ханш унц нь 2734 ам.доллар болоод байна ...

2024 оны 11 сарын 08, 17 цаг 17 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийж буй айлчлалын үеэр хоёр улсын хооронд байгуулсан баримт бичгүүд

  Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах ...

2024 оны 11 сарын 08, 10 цаг 48 минут
“Rafael” хар салхи Мексикийн газрын тосны гарцад сорилт дагуулж байна

 Брент төрлийн газрын тос баррель нь 75 ам.доллароор арилжаалагдаж ...

2024 оны 11 сарын 08, 09 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани