Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М3 ба дэлхийн уул уурхай

М3 ба дэлхийн уул уурхай

Дэлхий дахинд М3 хэмээх хүчирхэг томъёоллоор уул уурхайн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй талаар "Financial times” сонинд хэвлэгдсэн мэдээлэлд саяхан тусгажээ. Энэхүү М3 гэх томъёололд чухам юу багтаж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байна. Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван улсыг манай гаригийн хөрөнгө оруулагчид М3 хэмээн нэрийдэж байна. Энэ гурван улсын уул уурхайн хөрөнгө оруулалт, баялаг нөөц, мөн бусдад танигдаж нээгдээгүй газар доорх ашигт малтмал нь ийнхүү нэрийдэхэд хүргэжээ.

Монгол Улс дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж буй улсуудын нэг бол дээрх хоёр орны хувьд биднээс дутахааргүй. Сүүлийн 3-4 жил тасралтгүй хоёр оронтой тоонд манай улсын эдийн засгийн өсөлт тодорхойлогдсоор ирсэн. Мьянмар, Мозамбик ч ялгаагүй 10 давсан хувиар урагш хөгжиж байна. Тийм болохоор энэ гурван улсын хөгжлийн "хөдөлгүүр” нь уул уурхай, түүнийг дагасан хөрөнгө оруулалт бөгөөд цаашид ч улам эрчтэй байх төлөвтэй.

 

МЬЯНМАР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ТАТАЖ БАЙНА

Мьянмар улс. Энэ улс хөрөнгө оруулагчдыг соронз мэт татаж буй. Засгийн газрынхаа төвшинд хөрөнгө оруулагчдад ээлтэй, өгөөжтэй, ашигтай хууль эрх зүйн орчин бүрдүүлэхээр хүчин чармайлт гаргаж буй нь ийнхүү олон орны анхаарлын төвд тэднийг аваачжээ. Тэнд алт, зэс, нүүрсний арвин нөөцтэй олон орд бий. Урьд өмнө нь хүрз хүрээгүй томоохон орд газруудыг дэлхийн биржүүдэд үнэ хаялцуулан эдийн засгийн эргэлтэд оруулах гэсэн хүмүүсийн цуваа тасрахгүй байна. Сүүлийн хэдэн жилд гадаадынхан Монголыг уул уурхайн тэсрэлт хийж буй улс хэмээн нэрийдэж байсан бол одоо Мьянмар "Дараагийн Монгол болно” гэсэн мэссэж ч бий.

Тухайлбал, тус улс руу хөрөнгө оруулалтын сангууд жолоо залах болсон. Тэдний нэг нь "Оrigo partners”. Энэ сан "Trafigura” сантай хамтран "Trafigura-Origo MGL” компани байгуулж Монголд нүүрс, төмрийн хүдрийн хайгуул хийх бөгөөд цаашид боловсруулах үйлдвэр барих зорилготой байсан юм. "Мянмар таймс” "Уул уурхайн хуулийн шинэчлэлд Австрали гол анхаарлаа хандууллаа” гэсэн нийтлэл хэвлэгдсэн юм. Бирм улс эдийн засгаа олон морьтой болгохын тулд дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ цэлийлгэх бодлогын шинэтгэл хийнэ хэмээн Засгийн газар нь амлаж байна. Тэд өнгөрсөн хэдэн жилд гадаадын хөрөнгө оруулагчдын өмчийг 100 хувь хүлээн зөвшөөрч ирсэн юм. Ингэснээрээ харийнхан тэнд активаа чөлөөтэй зарж борлуулахад "хязгаар” тулгараагүй билээ. Дотоодын худалдаа, эдийн засгийг гадаадын хөрөнгө оруулагчдаас далдалж хамгаалсан "гивлүүр”-ийг хуулиар үгүй болгосон нь олон улс оронд эрх зүйн орчноо эргэн харахад хүргэсэн юм.

 

МОЗАМБИК ДАХЬ ОЮУТОЛГОЙ

Дэлхийн зах зээл дээрх зэсийн үнэ унахад ойрхон байгаа тухай шинжээчид хэлдэг. Шалтгаан нь гэвэл Афганистанд Оюутолгойтой дүйхүйц орд нээгдсэний дараа Чили, Мозамбик дахь ийм хэмжээний ордууд ашиглалтад ороод эхлэхээр зэсийн нийлүүлэлт хүссэн ч, эс хүссэн ч унана гэдэг нь тодорхой аж.

Мозамбикийн хувьд өдгөө эдийн засаг нь хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, хөнгөн цагаан болон нефть бүтээгдэхүүний үйлдвэрлэл дээр хөгжиж байна. Түүнчлэн аялал жуулчлал нь ч дутахааргүй хөгжиж буй. 2001 оноос хойш тус улсын эдийн засгийн өсөлт дэлхийд тэргүүлж байна. Хэдийгээр ийм сайн мэдээтэй ч хүний хөгжил, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ сүүл мушгиж байгаа юм. 2006 оны байдлаар энэ улс дэлхийн хөнгөн цагааны уул уурхайн хоёр, берилийн таван хувийг тус тус бүрдүүлж байжээ. Дотооддоо байгалийн хий болон цементийн хэрэглээгээ хангаж байгаа юм. Түүгээр ч үл барам 2006 онд нүүрсний олборлолт 190 хувь давжээ. Энэ улс Өмнөд Африкт хөнгөн цагааны боловсруулалтаараа хоёрдугаарт ордог. Тийм болохоор энэ улсын эдийн засагт уул уурхайн томоохон хувь нэмэр оруулж байна.

 

МОНГОЛ М3-ИЙН ХААНА ЯВНА?

Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлтөөрөө 2011 онд анх удаа 17 хувийн өсөлт үзүүлсэн бол энэ жил 12 хувиар хэмжигдэж байна. Мозамбик шиг цемент зэрэг дотооддоо үйлдвэрлэл нь хангалттай хөгжөөгүй. Харин Мьянмар бидний араас эрчтэй нэхэж байна. Тийм ч болохоор "Мьянмар дараагийн Монгол болох уу” гэсэн нийтлэл гадаадын хэвлэлүүдэд нэг бус удаа хэвлэгдэж байсан юм. Хуулиа хэд дахин өөрчилдөг, хөрөнгө оруулагчдыг үргээдэг зэргээрээ бид дэлхийд алдартай. Оюутолгойн дараагийн шат эхлэлгүй жил дамнаж, хямрал валютын ханшаар үргэлжилсээр байна. Энэ бүхэн нь М3 хэмээх онгоцонд "аяалж” буй манай улс бодлогоо эргэн харж, өрсөлдөгчдөөсөө хоцрохгүй байхыг сануулж буй нэг илэрхийлэл ч байж мэднэ.

М3 ба дэлхийн уул уурхай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Алтанхуягийн Л.Оюун-Эрдэнэ рүү дайрсан дайралт Дээд шүүх дээрх ялагдлаар нь тайлбарлагдав уу

  -Дээд шүүх Н.Алтанхуягийн цагаатгагдсан шийдвэрийг цуцалсан нь ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 41 минут
Нүүрсний үнийг өртөгт нь хүргэж, шинэчлэн тогтоолоо

  Эрчим хүчний зохицуулах хороо нь эрчим хүчний үнэ, тарифын ...

2024 оны 12 сарын 20, 17 цаг 29 минут
Зэсийн үнэ 0.9 хувиар буурч, $8.95 мянган ам.долларт хүрлээ

    Холбооны Нөөцийн Банк Ирэх Онд Бодлогын Хүүгээ Өмнө ...

2024 оны 12 сарын 20, 14 цаг 37 минут
2024 оны 12 сарын 20, 12 цаг 18 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 36 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 33 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 29 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 25 минут
Үйтэн хуар

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 22 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 18 минут
Бид ундны УСНЫ ТӨЛӨӨХ ДАЙНААС зайлсхийж чадах уу!

 Цэвэр усны эрэлт улам бүр өсөж, харин нөөц нь багасаж байгааг ...

2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 09 минут
2024 оны 12 сарын 19, 19 цаг 00 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 53 минут
Хун галуу

[video=] ...

2024 оны 12 сарын 19, 18 цаг 47 минут
2024 оны 12 сарын 19, 18 цаг 39 минут
Дэлхийн нүүрсний хэрэглээ түүхэн дээд хэмжээнд хүрчээ

 ПАРИС, 2024 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Дэлхийн даяарх ...

2024 оны 12 сарын 19, 16 цаг 51 минут
Зэсийн ханш 2025 онд ямар байх вэ

 2024 оны тавдугаар сард зэсийн үнэ тонн нь 11500 ам.долларт хүрч, ...

2024 оны 12 сарын 19, 09 цаг 26 минут
“Эрдэнэс тавантолгой” баяжуулсан нүүрсээ тээвэрлэж эхэллээ

 "Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны ...

2024 оны 12 сарын 18, 09 цаг 01 минут
"Эрдэнэс Тавантолгой"-д МАН, "Эрдэнэт үйлдвэр"-т АН хүнээ томилно

 Хамтарсан Засгийн газар байгуулсны онцлог нь намууд яам, агентлаг, ...

2024 оны 12 сарын 18, 08 цаг 37 минут
2024 оны 12 сарын 17, 21 цаг 10 минут
Нүүрсний үнэ тонн тутамд 24.2 доллараар буурчээ

БНХАУ-руу хийсэн нийт экспортод чулуун нүүрсний экспортын эзлэх хувь 2024 ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 20 минут
Оны өмнө онцлох сэдэв: Чайна Энержи

 2025 оны төсөв тойрсон улс төр намжив. "Хэсэг нөхөд улсын төсвийг ...

2024 оны 12 сарын 17, 12 цаг 08 минут
Оросын ачааны хөлгүүд эвдэрч, Хар тэнгист их хэмжээний нефть асгарчээ

 Нефть ачиж явсан Оросын хоёр хөлөг Хар тэнгис орчимд явж байхдаа ...

2024 оны 12 сарын 16, 13 цаг 04 минут
Банкны болон төрийн байгууллагын үйлчилгээг нэг дороос авааарай

Голомт банк үйлчилгээгээ харилцагчдадаа хүртээмжтэй хүргэх зорилгоор ...

2024 оны 12 сарын 13, 14 цаг 51 минут
2024 оны 12 сарын 12, 22 цаг 49 минут
Ээзгий нь хүнд металлыг биеэс гадагшлуулж, цацрагийн нөлөөнөөс хамгаалдаг

  Ээзгий нь элэгний өвчнийг илаарьшуулах, хүнд металлыг биеэс ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 56 минут
“Эрдэнэт”-ийн 49%-ийн шүүх хурлыг НЭЭЛТТЭЙ явуулмаар байна

  -Хөшигний ард юу байгаад хэргийг гацаагаад байна вэ?- ...

2024 оны 12 сарын 12, 15 цаг 51 минут
Голомт банк 2024 оны “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-аар тодорлоо

  Олон улсын банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч The ...

2024 оны 12 сарын 12, 13 цаг 47 минут
УРАН: Аманд орсон шар тос

  УИХ-аар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ...

2024 оны 12 сарын 12, 12 цаг 00 минут
Сирийн нөхцөл байдал нефтийн үнэд нөлөөллөө

 Ойрхи Дорнодын нөхцөл байдлын улмаас нефтийн үнэ өсөж байна. ...

2024 оны 12 сарын 12, 11 цаг 26 минут
ОПЕК+ үнээ барихын тулд хоёр жил нефть олборлолтоо бууруулна

 Газрын тос олборлогч улсуудын ОПЕК+ байгууллагын ээлжит ...

2024 оны 12 сарын 12, 10 цаг 35 минут
Зэсийн олборлолт нэмэгдэхтэй холбоотойгоор Рио Тинто орлого, ашгийн таамгаа нэмэгдүүлжээ

 Австралийн уул уурхайн аварга Рио Тинто (RIO.AX) ирэх онд Монгол ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 31 минут
Голомт банк: Apple Pay нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа

Голомт банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банкны салбарт ...

2024 оны 12 сарын 11, 10 цаг 21 минут
2024 оны 12 сарын 11, 09 цаг 37 минут
Тэд бидний тухай: Монголын нүүрс ялав

 Сүүлийн хоёр жилийн хугацаанд Хятад улсын далайн нүүрсний импортын ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
“Гашуунсухайт төмөр зам” ХХК-ийн захирал асан Х.Ганболд “гашуун түүх” хүүрнээд эхэлжээ

  Улс төр, эдийн засгийн нэг хэлц үүссэн. “...Монгол Улсад ...

2024 оны 12 сарын 10, 15 цаг 29 минут
Орхигдсон уурхайгаас 150 хүнийг аварчээ

 Өмнөд Африкийн зүүн хэсгийн Мпумаланга муж дахь орхигдсон уурхайгаас ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
Д.Загдзав: "Оюутолгой" ХХК-д аудит хийж, олон сая ам.долларын акт тавьсан

 УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр Үндэсний аудитын ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 56 минут
Голомт банк Apple Pay-ийг Монгол Улсад анхлан нэвтрүүллээ

Монгол Улсын иргэд тэр дундаа Голомт банкны харилцагчид дэлхийн 800 сая ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 46 минут
Mining: Энэтхэг Монголд чухал ашигт малтмалын хайгуул хийнэ

 Энэтхэг улс  ашигт малтмалын тээвэрлэлт хийх урьдчилсан гэрээ ...

2024 оны 12 сарын 10, 11 цаг 09 минут
2024 оны 12 сарын 09, 13 цаг 22 минут
Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа идэвхжүүлнэ гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бахрейны Хаант Улсын Хунтайж ...

2024 оны 12 сарын 09, 09 цаг 13 минут
Голомт банк худалдан авалтын бодлогоороо эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжиж байна

Аливаа бизнесийн байгууллагууд өөрийн үйл ажиллагаанд ашиглах бараа ...

2024 оны 12 сарын 07, 13 цаг 55 минут
Хятад улс 80 тэрбум долларын үнэлгээтэй дэлхийн хамгийн том алтны ордыг нээжээ

 Хятад улс 80 тэрбум ам.доллар буюу 63 тэрбум фунт стерлингийн ...

2024 оны 12 сарын 07, 12 цаг 07 минут
2024 оны 12 сарын 06, 14 цаг 36 минут
АНЭУ-тай уул уурхай, аялал жуулчлалын салбарт харилцан ашигтай ажиллахаар ярилцжээ

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж буй ...

2024 оны 12 сарын 06, 12 цаг 24 минут
Голомт банкны бүх төрлийн кредит картаар худалдан авалт хийгээд 25% хүртэлх буцаан олголтоо аваарай

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах гэж буй сэтгэл догдлом энэ өдрүүдэд ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 49 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Арабын Нэгдсэн Эмират Улсад хийж ...

2024 оны 12 сарын 06, 10 цаг 06 минут
2024 оны 12 сарын 05, 21 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани