- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Р.Жигжид: Бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байна
Бичил уурхай ба алтны худалдаа сэдэвт хурлыг нээж Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжидийн хэлсэн үг
Эрхэм хүндэт Швейцарийн Хөгжлийн агентлагийн Суурин төлөөлөгч, Ерөнхий
консул ноён Маркус Валдфогел,хатагтай, ноёд, зочид төлөөлөгчид, хамтран
ажиллагсад Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.
Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар болон Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран зохион байгуулж байгаа "Бичил уурхай ба алтны худалдаа” сэдэвт хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон бичил уурхайчдын төлөөлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн урилгаар Монгол Улсад хүрэлцэн ирсэн олон улсын зөвлөх ноён Феликс Хрушка, хатагтай Женнифер Хинтон Та бүхэнд хурал зохион байгуулагчдын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Өнөөдөр бидний хөндөж ярилцах гэж байгаа бичил уурхайчдын олборлосон алтны худалдааг албажуулах, ил тод болгох тухай сэдэв нь цаг үеэ олсон чухал асуудал гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна..
Энэ оны 1 сард УИХ-аас 2025 он хүртэл Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогыг баталсан. Энэхүү бодлогын баримт бичигт төрөөс бичил уурхайн талаар баримтлах бодлогыг "бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг хууль ёсны бүтцээр хоршиж ажиллах чиглэлийг төрөөс бодлогоор дэмжиж, холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэж тодорхойлсон.
Төрөөс бичил уурхайн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийн хүрээнд бичил уурхайн эрх зүйн орчныг сайжруулах талаар тодорхой арга хэмжээг УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байна.
Эдгээр арга хэмжээний нэг нь 2014 оны 1 сард алтны салбарт ил тод байдлыг бүрдүүлэхтэй холбоотой Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан явдал юм.
Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр алт олборлогч аж ахуйн нэгж, бичил уурхайчид олборлосон алтаа Монгол банк болон түүнээс эрх авсан банкинд тушаах тохиолдолдашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5% болгож, үнийн өсөлтөөс хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 0% байхаар бууруулж, Монгол банкинд тушаах алтны хэмжээнд тавьж байсан босгыг үгүй болгон бичил уурхайчид бусад аж ахуйн нэгжүүдийн нэгэн адил олборлосон алтаа тухайн жилдээ тушааж байхаар хуульчилсан.
Ашигт малтмалын тухай хуульд ийнхүү нэмэлт өөрчлөлт оруулснаар бичил уурхайчид төдийгүй нийт алт олборлогчдын ил тод байдлыг хангаж, тэдний үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ Монгол Улсын эрдэнэсийн сан хөмрөгийг арвижуулах, эдийн засгийн чадавхийг бэхжүүлэхэд зохих хувь нэмэр оруулж байна.
Үндэсний Статистикийн газраас гаргасан мэдээнээс үзвэл 2012 онд Бичил уурхай эрхлэгч 10458 иргэн 354.6 кг алт олборлож байсан бол 2014 он гарсаар одоогийн байдлаар 38 иргэн 245.6 кг алтыг Монгол банкинд тушаагаад байна.
2010 онд Засгийн газрын 308 дугаар тогтоолоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам батлагдан гарснаас хойш бичил уурхайчдыг зохион байгуулалтанд оруулах, олборлолт явуулах зөвшөөрөгдсөн газартай болгох, нийгэм, байгаль орчны хариуцлагатай, осол авааргүй арга ажиллагаанд сургах, чадавхижуулах, үйл ажиллагааг нь албажуулах чиглэлээр Уул уурхайн яам болон Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж байгаа Тогтвортой бичил уурхай төсөл тодорхой амжилтад хүрч байна.
Гэхдээ энэ салбарт шийдвэрлэвэл зохих асуудал оршсоор байгааг бид сайтар ойлгож байгаа. Ийм ч учраас өнөөдөр алт олборлогч бичил уурхайчдад тулгараад буй бүхий л асуудлын талаар оролцогч талууд тал бүрээс нь шүүх хэлэлцэж, санал бодлоо солилцон нэгдмэл ойлголтод хүрэхээр энд хуран цуглараад байна.
Иймд энэхүү арга хэмжээнд оролцож буй төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд болон бичил уурхайчдын төлөөлөл, Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгчдөд дахин талархал илэрхийлэхийн ялдамд хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||