- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Нүүрсний экспорт $6.4 тэрбум, зэсийнх $2.7 тэрбумд хүрчээ
Экспорт 2022 онд 12,540.4 сая ам.долларт хүрснийг өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ үзүүлэлт эдийн засаг хэвийн байсан 2019 оны мөн үетэй харьцуулахад 4,920.8 сая ам.доллар буюу 64.6 хувиар, 2020 оны мөн үетэй харьцуулахад 4,964.1 сая ам.доллар буюу 65.5 хувиар өссөн дүн юм.
Харин импорт 8,704.4 сая ам.доллар болж 2019 оны мөн үетэй харьцуулахад 2,576.9 сая ам.доллар буюу 30.3 хувиар, 2020 оны мөн үеэс 3,405.5 сая ам.доллар буюу 64.3 хувиар тус тус өссөн байна.
Нийт экспортын 84.1 хувийг эрдсийн бүтээгдэхүүний экспорт, 15.9 хувийг эрдсээс бусад бүтээгдэхүүний экспорт эзэлж байна. Эрдсийн бүтээгдэхүүний экспорт 10,542.0 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 3,026.0 сая ам.доллар буюу 40.3 хувиар өссөн бол эрдсийн бус бүтээгдэхүүний экспорт 1,998.4 сая ам.доллар болж, өмнөх оноос 267.2 сая ам.доллар буюу 15.4 хувиар өсжээ.
Чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 84.1 хувийг эзэлсэн байна.
Эрдсийн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 3,026.0 сая ам.доллар буюу 40.3 хувиар өсөхөд голлон нөлөөлсөн бүтээгдэхүүнүүдийг авч үзвэл:
Нүүрс: 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 6,495.1 сая ам.долларын 31,686.1 мян.тн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 3,731.1 сая ам.доллар буюу 2.3 дахин, биет хэмжээгээр 15,978.0 мян.тн буюу 2.0 дахин тус тус өссөн байна. Чулуун нүүрсний 94 хувийг БНХАУ, 3.8 хувийг Сингапур Улс, 2.1 хувийг БНСУ руу тус тус экспортолжээ.
Зэсийн баяжмал: 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 2,734.8 сая ам.долларын 1,453.3 мян.тн зэсийн баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 165.0 сая ам.доллар буюу 5.7 хувиар буурч, биет хэмжээгээр 170.8 мян.тн буюу 13.3 хувиар өссөн байна. Зэсийн баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.
Цайрын баяжмал: 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 283.3 сая ам.долларын 141.2 мян.тн цайрын баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 28.6 мян.тн буюу 25.4 хувиар, үнийн дүнгээр 106.9 сая ам.доллар буюу 60.6 хувиар тус тус өссөн байна. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолжээ.
Алт: 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 1,127.4 сая ам.долларын 19,660.3 кг алт экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 122.9 сая ам.доллар буюу 12.2 хувиар, биет хэмжээгээр 2,410.7 кг буюу 14.0 хувиар тус тус өсжээ. Алтны 91 хувийг Швейцар, 9 хувийг БНСУ руу тус тус экспортолсон байна.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||