- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
2023 он - Шар металлын ханш эрчимтэй өгсөх жил
Монголчууд бидний амьжиргааг тодорхойлдог алт, зэс, нүүрс гэх мэт гол эрдэс баялгуудын үнэ ханш 2023 онд өсөх нь тодорхой гэсэн өөдрөг таамаглалуудыг шинжээчид дэвшүүлж байгаа бол төмрийн хүдрийн үнэ урьдын түвшинд хэвээр байх эсвэл доошилж ч магадгүй байна. Өмнөх тоймуудад нүүрс, зэс, нефтийн үнийн талаарх таамаглалуудыг уншигчдадаа толилуулсан бол энэ удаад алтны үнэ ханшийн чиг хандлага 2023 онд ямар байх вэ гэдэг талаар гадаадын хэвлэлүүдэд гарч буй дүгнэлтүүдийг танилцуулъя.
Алт хэмээх шидэт шар металл бол хөрөнгө оруулагчдын хувьд хямралын үед инфляцаас хамгаалах санхүүгийн хэрэгсэл, цагийн байдал хэцүүдсэн үед ашиглах хамгаалалтын нөөц актив, эдийн засгийн төлөв байдлыг шинжих "халууны шил” билээ.
Геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй байх үед хамгийн найдвартай хамгаалалтын актив болох алтны үнэ өсдөг хэмээн үздэг. Гэтэл ийм "онол” өнгөрсөн 2022 онд үйлчилсэнгүй. Орос-Украины дайн эхэлсний дараахан буюу 2022 оны 3 дугаар сарын 8-нд алтны үнэ 2043 долларт хүрэхтэй зэрэгцээд АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ бодлогын хүүгээ өсгөснөөр ам.долларын ханш сүүлийн 20 жилийн хугацаан дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн юм. Үүний нөлөөгөөр алтны үнэ 9 дүгээр сард 1626 доллар/унци болтлоо уналаа. Бодлогын хүүг өсгөсөн тохиолдолд найдвартай актив гэгддэг алт нь бодитой хувь хэмжээгээр ашиг өгдөггүй тул хөрөнгө оруулагчид доллар ба засгийн газрын үнэт цаасыг худалдан авахыг илүүд үздэг. Тодорхой хэлбэл, өнгөрсөн 2022 онд алтны үнэ ерөнхийдөө харьцангуй доогуур байсан нь долларын ханш чангарч, төв банкууд мөнгө-зээлийн хатуу бодлого явуулсантай холбоотой.
Харин өнгөрсөн оны 11 дүгээр сараас алтны үнэ тасралтгүй өссөөр өнөөдрийн байдлаар нэг унци алт 1923 долларт хүрч 4 сарын дотор 18 хувиар өслөө. Алтны үнэ өсөхөд нөлөөлсөн ба цаашдаа нөлөөлж болох хэд хэдэн шалтгааныг шинжээчид онцолж байна.
Энэ оны эхний улиралд улс орнуудын эдийн засгийн өсөлт зогсонги байдалд орох тул Төв банкууд бодлогын хүүгээ өсгөхөө түр хойшлуулснаар хөрөнгө оруулагчид алтыг сонирхож эхэлнэ. Өнгөрсөн онд америкчууд бодлогын хүүгээ хэд хэдэн удаа өсгөсөн тул эдийн засгийн өсөлт саарч эхэлсэн тул "тоон зөөлрүүлэлт”-ийн бодлогыг дахин хэрэгжүүлэхээс аргагүйд хүрэх бөгөөд энэ үед алтыг сонирхох нь нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ Дэлхийн алтны зөвлөлийн /World Gold Council WGC/ мэдээлэлд дурдсанаар, Төв банкууд ялангуяа Хятад, Энэтхэг, Туркийн Төв банкууд 2022 оны эхний 9 сарын хугацаанд 673 тн алт худалдан авсан нь өмнөх 2021 онд худалдан авсан нийт алтны хэмжээнээс даруй 1,5 дахин их байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр Хятадын Төв банк гэхэд 1,8 тэрбум долларын алт худалдан авчээ. Өмнө нь Төв банкууд АНУ-ын засгийн газрын үнэт цаасыг худалдан авах илүү сонирхолтой байсны учир нь Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөсний дараа облигацийн өгөөж нь 4,2 хувь болж нэмэгдсэнтэй холбоотой байлаа.
Төв банкуудын алт худалдан авалт сүүлийн 55 жилийн хугацаан дахь дээд үзүүлэлтэнд хүрчээ.
Түүний сацуу хувь хүмүүс гулдмай ба зоос хэлбэрээр алтыг худалдан авах хэмжээ нь эрс нэмэгдэж, өнгөрсөн онд 1217 тоннд хүрсэн нь 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт мөн. Хувь хүмүүс ба Төв банкуудын шийдвэр бол геополитикийн тодорхойгүй нөхцөл байдал, доллар хадгалснаас үүсэх эрсдэл, дэлхийг хамарсан инфляциас хамгаалах зорилгоор хямдарсан алтыг нөөцлөх гэсэн зорилготой.
Нөгөөтэйгүүр, Украинд халдан довтолсон гэх шалтгаанаар барууны орнууд Оросын 300 тэрбум долларын валютын нөөцийг царцаасан нь "доллар хадгалах нь аюултай юм байна, АНУ-ын засгийн газартай зөрчилдсөн тохиолдолд валютын нөөцөө алдах эрсдэлтэй юм байна” гэсэн болгоомжлолыг бусад улс оронд төрүүлсэн бололтой. Иймээс Төв банкууд алт худалдан авах нь нэмэгдсэн байхыг үгүйсгэхгүй.
Хоёрдугаарт, алтан гоёл чимэглэлийн зүйлс, үнэт эдлэлийн эрэлт хэрэгцээ багагүй хувиар өссөн байна. Энэ салбарын хэмжээнд 2022 оны II улиралд 510 тн алт дэлхий даяар худалдаалагдсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлт юм. Харьцуулваас, сүүлийн 10 жилийн хугацаанд алтаар үнэт эдлэл хийхэд бүтэн жилд 500 тн зарцуулж байжээ. Алтан эдлэлийн хэрэглээгээр дэлхийд Энэтхэгийн дараа хоёрдугаарт ордог Хятад улс ковидын хязгаарлалтаа зөөлрүүлж, хилээ нээснээр алтны үнэ улам өснө гэж шинжээчид үзэж байна.
Гуравдугаарт, сүүлийн жилүүдэд алт олборлох салбар дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурсаар байгаа тул шинээр том хэмжээний уурхайнууд ашиглалтанд орсонгүй. Үүнээс шалтгаалан 2017 оноос хойш олборлолт зогсонги байдалд орсны сацуу алтны өөрийн өртөг 2015 оноос хойш тасралтгүй өссөөр байна. Тухайлбал, Оросын алтны уурхайнуудын олборлож буй нэг грамм алтны өөрийн өртөг 3000-3600 рубльд /150 -180 мянган төгрөг/ хүрчээ.
2023 онд унци алтны үнэ хэдэн долларт хүрэх вэ гэдэг талаарх шинжээчдийн дэвшүүлж буй таамаглалууд хоорондоо нэлээд зөрүүтэй байгаа боловч ямар ч тохиолдолд үнэ ханш өсөх нь гарцаагүй гэсэн дүгнэлтийг бүх шинжээчид хийж байна. Ер нь бол, алтны үнийн прогнозыг банкны мэдээлэлд тулгуурлаж эсвэл математик анализийн аргаар хийдэг. Энэ хоёр арга хоорондоо ялгаатай боловч аль нь ч алтны үнийг яг таг тодорхойлж чаддаггүйд л хамаг учир оршино. Ингээд дэлхийн санхүүгийн цөөн хэдэн байгууллагын таамаглалыг сонирхоё.
Алтны үнэ 10-20 хувиар өсөх бус харин огцом цойлж, энэ онд 2,5 мянгаас 4 мянган долларт хүрнэ гэсэн Swiss Asia Capital компанийн захирал Йорг Кинер-ийн таамаглал хэтрүүлэгтэй байж магадгүй.
Данийн Saxo Bank-ны дэвшүүлсэн таамаглал ч мөн адил "шоконд оруулахаар” өөдрөг байгаа бөгөөд энэ онд дэлхийн эдийн засаг "дайны байдалд” шилжих тул алтны үнэ 3000 долл/унци болж өсөх ажээ.
Goldman Sachs компани таамаглахдаа "хэрвээ АНУ-ын эдийн засаг хямралд орж, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ бууруулбал алтны үнэ өснө” гэж үзээд олон хувилбар дэвшүүлсний дотор, хямрал дэгдэх магадлал 30 хувьтай байгаа гэдгээс шалтгаалан 2025 он гэхэд бодлогын хүү 0 болж буурснаар алтны үнэ 2250 долларт хүрэх ажээ.
Gainesville Coins Inc. Компанийн үнэт металлын шинжээч Эверетт Миллман-ы зөвлөснөөр, алтыг 2000 доллароос доош үнээр худалдан авах сүүлчийн боломж 2023 онд тохиох ажээ. Ер нь бол, хөрөнгө оруулалтын багцыг /портфель/ төрөлжүүлж, түүний 10-20 хувийг алтаар бүрдүүлж байх нь зүйтэй гэсэн бичигдээгүй дүрмийг 2023 онд баримталваас ашиг олно гэсэн зөвлөгөөг шинжээчид өгч байна. Гэхдээ өнөөдөр хуралдаж буй АНУ-ын Холбооны нөөцийн сангийн Мөнгөний бодлогын хорооны шийдвэрээс олон зүйл шалтгаалах болно.
Б.Адъяахүү
https://www.sonin.mn/news/peconomy/135738
2023 он - Шар металлын ханш эрчимтэй өгсөх жил
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Санал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||
Шинэ бүтээл
Уул уурхайн ТОП 25 компани