Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монгол хүн хэзээ ч байгалийн баялагийн эзэн байгаагүй

Монгол хүн хэзээ ч байгалийн баялагийн эзэн байгаагүй

 

Дэлхийн банк 2020 онд Монгол Улсын хайж олоод буй байгалийн баялгийг гурван их наяд ам.доллароор үнэлсэн. Энэ их баялгийг хувьцаа болгон 3.4 сая хүндээ хуваан өмчлүүлж чадвал, хүн бүр нэг сая ам.долларын өмч, хөрөнгө, хувьцаатай болох бүрэн боломжтой. Харамсалтай нь, Монгол Улсын иргэд хэзээ ч байгалийн баялагийнхаа эзэн нь, өмчлөгч нь байж үзсэнгүй. Ийм боломжийг Үндсэн хуулиараа 100 жил хаасан байна. Яагаад гэвэл байгалийн баялаг нь 1924 оны Үндсэн хуульд "Ард нийтийн хөрөнгө”, 1940 оны Үндсэн хуульд "Улсын өмч”, 1960 оны Үндсэн хуульд "Социалист өмч”, 1992 оны Үндсэн хуульд "Төрийн өмч”, 2019 оны Үндсэн хуулийн нэмэлтэд "Төрийн нийтийн өмч” боллоо. "Өмчлөх эрхтэй” гэсэн энэ холбоо үг 1992 оны Үндсэн хуульд огт байхгүй. Харин гадаад дотоодын ААН-дэд байгалийн баялагаа захиран зарцуулах эрхийг хуулиараа, "А” лиценз нэртэй алга дарам цаасаар олгодог. Жишээ нь, Рио Тинто компани 2018 оны үнэлгээгээр 400 тэрбум ам.долларын үнэлгээтэй Оюутолгойн ордыг өөрийн өмч мэт үзэж гадаадын 14 банканд барьцаалж хөрөнгө босгож зээл авч болж байна. Рио Тинто эдгээр банкуудад өрөө төлж чадахгүй нөхцөл байдал үүсвэл манай Оюутолгой автоматаар хураагдаж бид Оюутолгойн уурхайгаа гадаадын банканд алдах эрсдэлтэй. Ийм байдлыг давтахгүйн тулд бид ЭТТ хувьцааг иргэддээ өмчилж гадаад дотоодын хөрөнгийн биржээр дамжуулан эдийн засгийн эргэлтэнд оруулах нь хамгийн зөв шийдэл хэмээн үзэж байгаа юм.

Монгол улс Хөрөнгийн биржтэй болоод 32 жилийн нүүр үзэж байгаа ч Эрдэнэт, Оюутолгой, Эрдэнэс таван толгой, нисэх, төмөр зам, банк гэх мэт ААН-дийн хувьцаа огт байхгүй. Иргэд нь хөрөнгийн бирж дээр хувьцааны үнийн өсөлт, уналтаас ашиг хийж чаддаггүй. Ойлголт муу, хувьцааг тоодоггүй. 90-д оны эхээр цэнхэр ягаан тасалбараар ААН-дийн хувьцаа эзэмшигч болсон ч 30 жил ногдол ашгаа аваагүй 10 гаран тэрбум төгрөг хуримтлагдсан, мөн 1072 хувьцаагаа өөрийн болгоогүй, бичиг баримтын зөрчилтэй, данс нээлгээгүй шалтгаанаар 30 гаруй тэрбум төгрөгийн хувьцаа эзэнгүй байна. Цалин бага байна, үнийн өсөлт их байна гэх боловч 1072 хувьцааны ногдол ашгийг өгнө гэхээр ийм бага мөнгөөр яахав төрийн бүтээн байгуулалт хийе гэцгээж байна. Төр 85 хувийн ашгаа авч байгаа шүү дээ, түүгээрээ л бүтээн байгуулалтаа хийг. Та авах ёстойгоо авах л ёстой. Иргэд мөнгөтэй болсноор инфляц болоод улс дампуурах гээд байна гэх доромжлолыг таслан зогсоох ёстой. Засгийн газар, Монгол банк, Сангийн яам хуулинд заасан үүргийнхээ дагуу инфляцтайгаа тэмцэх ёстой. Харин Монголчууд бид байгалийн баялагийнхаа жинхэнэ эзэн нь, өмчлөгч нь байх нэг боломж бол "Эрдэнэс таван толгой” ХК-ийн төрийн мэдлийн 15 тэрбум ширхэг хувьцааг иргэдэд 100 хувь үнэ төлбөргүй өмчлүүлэх явдал юм. Монгол Улсын нийт 3.4 сая иргэн бүр 4685 ш /93700 $/ хувьцаатай болох боломжтой. 2018 онд бидний боловсруулсан ЭТТ төрийн мэдлийн хувьцааг иргэдэд өмчлүүлэх тухай хуулийн төсөлд нэгж хувьцааг дунджаар 20 ам.доллар хэмээн тооцсон бөгөөд ЭТТ нийт 15 тэрбум хувьцааны үнэ 300 тэрбум ам.доллар болно. Энэхүү хуулийн төслийг ард түмэн шаардаад, Засгийн газар дэмжээд, УИХ нь баталвал ард түмэндээ, улс эх орондоо хийсэн хамгийн том буян болно. Энэхүү хуулийн төсөл батлагдвал бидний эзэмшдэг гэх нэг сая төгрөгөөр үнэлэгддэг 1072 хувьцаа өмчлөх эрхтэй 1072 хувьцаа болж 21440 ам.доллароор үнэлэгдэнэ гэсэн үг. Өнөөдрийн ам.долларын ханшаар тооцвол 74 сая төгрөг болж хувьцаагаа дотоодын биржийн болон биржийн бус зах зээлд эргэлтэнд оруулах боломж нээгдэнэ. Өмчийг эзэмших, өмчлөх хоёрын ялгаа нь ердөө л энэ.

Харин бид үлдсэн 3613 хувьцаагаа гадаадын зах зээл дээр гаргах боломж, туршлага байна уу гэдэг асуудал гарч таарна. Тэгвэл Таван толгойн ордод түшиглэн үйл ажиллагаа явуулж байгаа Энэржи ресурс ХХК 12 жилийн өмнө Хонконгийн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж 650 сая ам.доллар босгож байсан туршлага бэлээхэн байна. Монгол Улсын Засгийн газар дээрх бэлээхэн туршлага дээр үндэслээд судлаад, хамтраад ЭТТ иргэдэд өмчлүүлсэн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид гаргах нөхцөл бололцоог хангаад өгвөл коксждог нүүрс үнэд ороод байгаа өнөө үед хувьцааны эрэлт нэмэгдэж үнэ өсөх нь тодорхой. Үүнээс гарах эдийн засгийн үр өгөөжийг тоочоод барахгүй биз ээ. Товчхон дүгнээд хэлбэл ЭТТ төрийн мэдлийн хувьцааг иргэддээ өмчлүүлбэл Засгийн газар нь алтан хувьцаа эзэмшигчийн хувиар компанийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдийн хувьцааг дотоод, гадаадын хөрөнгийн биржид гарах үүд хаалгыг нь нээж өгөх үүрэг хүлээнэ, харин иргэдэд 74 сая төгрөгөөр үнэлэгдэх 1072 хувьцаагаа дотоодын биржийн болон биржийн бус зах зээлд эргэлтэд оруулах боломж бүрдэх юм. Таван толгойн бүлэг орд хэмээх нэг л нүүрсний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс ХХК Хонконгод, жижиг хэмээх Таван толгой ХХК дотоодын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаад зах зээлийн зарчмаар ажиллаад байхад Эрдэнэс таван толгой ХК одоо болтол хөрөнгийн биржид бүртгэлгүй, хувьцааны үнэ 10 жил 933 төгрөгөөр үнэлэгдэн, эзэмшигчид нь худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх эрхгүй байсаар байна. Иргэн баян бол улс баян гэдэг. Иргэддээ ЭТТ-н хувьцааг өмчлүүлснээр иргэдээ өмчтэй хөрөнгөтэй болгож, улсынхаа эдийн засгийг ч аврах алтан боломжийн үеийг бүү алдаачээ гэдгийг төр засагтаа сануулцгаая, шаардацгаая.

2023 оны 1-р сарын 20-ны өдөр Эрхзүйч М.Сайнбаяр

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Монгол хүн хэзээ ч байгалийн баялагийн эзэн байгаагүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. Надад баримт байна

  Н.Учрал: УИХ-ын гишүүн Х.Баттулга та хэлсэн үгэндээ эзэн байгаарай. ...

Өнөөдөр, 08:57
Д.Трамп нүүрсний салбарыг дэмжих тухай зарлигуудад гарын үсэг зуржээ

 ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын ...

Өнөөдөр, 08:22
Казахстан улс 20 сая тонн боломжит нөөцтэй газрын ховор элементийн орд илрүүлснээ зарлав

 Казахстаны геологичид улсынхаа нутаг дэвсгэрээс 20 сая тонн боломжит ...

2025 оны 04 сарын 08, 20 цаг 53 минут
Ашигт малтмалын асуудлаар АНУ-тай хэлэлцэх баг бүрдүүлж байна

 Украины эрх баригчид АНУ-тай байгуулах ашигт малтмал ашиглах тухай ...

2025 оны 04 сарын 07, 17 цаг 06 минут
Алтны үнэ 3000 ам.доллароос доошилж буурчээ

 НЬЮ-ЙОРК, 2025 оны дөрөвдүгээр сарын 7 /TASS/. Нэг унц алтны ...

2025 оны 04 сарын 07, 13 цаг 45 минут
“Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд 10 тэрбум, 800 сая төгрөг төлнө

 Р.Базарын "Алтайн Хүдэр” компани байгаль орчинд учруулсан хохиролд ...

2025 оны 04 сарын 07, 11 цаг 18 минут
Газрын ховор элемент уран биш

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 04 сарын 07, 10 цаг 16 минут
Газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурч, баррель нь $67 болов

 OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг V сарын олборлолтоо гурав дахин нэмэгдүүлнэ ...

2025 оны 04 сарын 04, 18 цаг 06 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо эрс нэмэгдүүлнэ

 БЕРЛИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 4 /DW/. АНУ-ын Ерөнхийлөгч ...

2025 оны 04 сарын 04, 11 цаг 26 минут
Висмут металлын үнэ хоёрдугаар сараас хойш 500 хувиар өслөө

 Будгаас батлан хамгаалах хүртэлх аж үйлдвэрийн салбаруудад ...

2025 оны 04 сарын 03, 13 цаг 54 минут
2025 оны 04 сарын 02, 12 цаг 34 минут
2025 оны 04 сарын 02, 11 цаг 28 минут
Далайн гүнээс 100 сая тонн нөөцтэй газрын тосны ордыг илрүүлжээ

 Гуравдугаар сарын 31-нд Хятадын үндэсний тэнгисийн нефтийн ...

2025 оны 04 сарын 02, 10 цаг 36 минут
Ураны үнийн савлагаа “Орано Майнинг”-тай хийсэн гэрээнд нөлөөлөх үү

 Сүүлийн жилүүдэд дэлхийн ураны зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн ...

2025 оны 04 сарын 01, 09 цаг 41 минут
Зэсийн үнэ тогтворжиж байна

 Зэсийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс өсөлттэй буюу энэ онд оргил ...

2025 оны 03 сарын 31, 20 цаг 42 минут
Багануурын уурхайд амиа алдсан хоёр хүн метилийн спирт уусан байж болзошгүй байна

  Багануурын нүүрсний уурхайд хоёр хүн нас бараад байна. Зургаан хүн ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 07 минут
Д.Трамп Оросын нефтийн экспортод шинэ татвар ногдуулна гэжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын талын буруугаас болж ...

2025 оны 03 сарын 31, 13 цаг 06 минут
Газрын ховор элемент уран биш тусдаа ойлголт

 Монголын уул уурхайн салбарт сүүлийн хоёр жилийн хугацаанд уран ...

2025 оны 03 сарын 31, 10 цаг 12 минут
Төмрийн баяжмалын арилжаа амжилттай байгаа ч нүүрсний арилжаа зогсонги хэвээр байна

 Уул уурхайн биржээр энэ долоо хоногт "Монголросцветмет” ТӨҮГ-аас ...

2025 оны 03 сарын 30, 09 цаг 48 минут
2025 оны 03 сарын 29, 14 цаг 29 минут
Л.Оюун-Эрдэнэ: Сүүлийн дөрвөн жилд экспортын орлого 2 дахин өсөж, ДНБ 80.0 их наяд болж нэмэгдсэн

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсыг 2021-2025 онд ...

2025 оны 03 сарын 29, 13 цаг 31 минут
Гүний уурхайд олон улсад өрсөлдөх боловсон хүчин бэлтгэж эхэллээ

Рио Тинто групп Австралийн Квинсландын Их сургуультай хамтран уул уурхайн ...

2025 оны 03 сарын 28, 10 цаг 23 минут
2025 оны 03 сарын 27, 20 цаг 04 минут
2025 оны 03 сарын 27, 13 цаг 36 минут
Австралийн “Jade Gas Holdings” компани говиос метан хийн үлэмж нөөц илрүүлэв

 Манай улсад үйл ажиллагаа явуулдаг Австралийн Хөрөнгийн биржид ...

2025 оны 03 сарын 27, 13 цаг 20 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 51 минут
2025 оны 03 сарын 26, 17 цаг 40 минут
Ц.Туваан: "Ачит ихт" ХХК эзэмшил хувиасаа төрд буцаан олгох хэлэлцээнд орж эхэлсэн

  Төрийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн орд газруудын 34-50 ...

2025 оны 03 сарын 26, 14 цаг 00 минут
Б.Жавхлан: Нүүрсний төмөр замын тээврийн зардлыг 50 хувиар буурууллаа

  Засгийн газраас байгуулсан экспортыг эрчимжүүлж, валютын нөөцийг ...

2025 оны 03 сарын 26, 09 цаг 23 минут
МХБ-ээр арилжсан нүүрсний биет хэмжээ I-II сард өмнөх оны мөн үеэс огцом буурлаа

 Эсрэгээрээ төмрийн баяжмалын арилжаа эрчимжиж, эсрэгээрээ 6 дахин ...

2025 оны 03 сарын 25, 16 цаг 43 минут
2025 оны 03 сарын 25, 14 цаг 56 минут
Түүхий нүүрсний үнэ буурсан ч баяжуулсан нүүрсний эрэлт хэвээр байна

 Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ нүүрсний ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 31 минут
Газрын тосны үнэ цаашид ч буух төлөвтэй байна

 Өнгөрсөн онд брент газрын тос баррель нь 85 ам.долларт хүрч, ...

2025 оны 03 сарын 25, 10 цаг 30 минут
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

  УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын ...

2025 оны 03 сарын 24, 19 цаг 03 минут
“Ухаахудаг”-аас ухарвал Засгийн газар унасантай адилхан болно

  Монголын төрийн тогтолцоо буюу институциудын “ажил үүргийн ...

2025 оны 03 сарын 24, 08 цаг 46 минут
2025 оны 03 сарын 21, 12 цаг 27 минут
Нүүрсний экспортыг 120 биш 91 сая тоннд хүргэх боломжтой

 Манай улсын хувьд нүүрсний экспортын хэмжээг энэ онд 83 сая тоннд ...

2025 оны 03 сарын 21, 08 цаг 46 минут
Б.Жавхлан: БНХАУ-д нүүрсний эрэлт уналаа уналаа гэхэд таван хувиар л буурсан

 Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын хуралдаанаас гаргасан ...

2025 оны 03 сарын 20, 12 цаг 33 минут
Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр арилжаалах журмыг батлав

 Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 53 минут
"Эрдэнэс Тавантолгой"-н 70 гаруй ажилчин хоолны хордлогод оржээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвстгэрт үйл ажиллагаа ...

2025 оны 03 сарын 20, 11 цаг 45 минут
2025 оны 03 сарын 20, 10 цаг 45 минут
Хийн хоолойгоор эрчим хүч биш “эрлэгийн элч” орж ирэх вий!

 Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Тусгай үүрэгт Элчин сайд гэх ...

2025 оны 03 сарын 20, 09 цаг 33 минут
Нүүрсний үнэ цаашид ч буурна

 Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ энэ онд мөн ирэх онд ч үргэлжлэн ...

2025 оны 03 сарын 19, 18 цаг 30 минут
БНХАУ иргэдийн хэрэглээг сэргээх амлалт өгч, зэсийн үнэ сүүлийн 5 сарын дээд түвшинд хүрлээ

 Дэлхийн металлын хамгийн том хэрэглэгч БНХАУ хэрэглээний зах зээлээ ...

2025 оны 03 сарын 19, 14 цаг 54 минут
2025 оны 03 сарын 19, 13 цаг 16 минут
2025 оны 03 сарын 18, 15 цаг 38 минут
Хятад импортын нүүрсний хяналтаа чангаруулж, чанаргүй нүүрсийг хязгаарлана гэж мэдэгдлээ

 2024 он бол манай улсын уул уурхайн салбарт тэр дундаа нүүрсний ...

2025 оны 03 сарын 18, 14 цаг 15 минут
Трампын үүсгэж буй тодорхойгүй байдал алтны эрэлтийг нэмлээ

 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас үүдэлтэй улс төр, эдийн засгийн ...

2025 оны 03 сарын 18, 12 цаг 01 минут
Хятадын компаниуд энэ сард Оросын газрын тосноос зайлсхийв

  Хятадын төрийн өмчит газрын тосны компаниуд энэ сард Оросын ...

2025 оны 03 сарын 17, 16 цаг 16 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани