- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
МОНГОЛ УЛСЫН ХОЁР ДАХЬ “СААЛИЙН ҮНЭЭ”-ГАЗРЫН ТОСНЫ САЛБАР БОЛНО
Нүд алдам шаргал тал цэлийнэ. 420 км үргэлжлэх алдарт Мэнэнгийн талыг анх удаа туулж яваа минь энэ. Хаа сайгүй ургасан дэрс талын өнгийг тодорхойлдог аж. Наран ургах нутагт наран жаргах цаг иржээ. Талын үзэсгэлэн улам л тодорно. Удсан ч үгүй сар яг л дэргэдээс мэт мандах нь тэр. "Тэндхийн” сар нийслэлд хардаг шиг жижиг, бас алсад биш. Асар том бөмбөлөг яг л дэргэд мэт гэрэлтэх нь үзэсгэлэнтэй. Газрын тосны газраас Дорнод аймгийн нутаг, Тамсагийн сав газарт газрын "хар тос”-ыг хэрхэн олборлож, байгаль орчноо дараа нь яаж нөхөн сэргээдгийг нүдээр үзэх боломжийг сэтгүүлчдэд олгосноор бид энэ сарын 12-16-нд тэнд ажилласан юм.
Энэ өдр үүдэд 15-ны тэргэл сар гарч таарсан. Монгол орны хэмжээнд нийт 332.6 сая тонн баталгаат нөөц бүхий дөрвөн орд тогтоосны 90 хувь нь Дорнод аймаг дахь 19, 21 дүгээр талбайд ногддог юм байна. Энд "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК үйл ажиллагаа явуулдаг. 19 дүгээр талбай буюу Тосон-Уул орд 179.1 сая, 20 дугаар талбай буюу Тамсагийн орд 127.5 сая, Дорноговь аймаг дахь Зүүнбаян, Цагаан элсний орд 26.1 сая тонн баталгаат нөөцтэй болохыг тогтоожээ. Улсын хэмжээнд газрын тосны хайгуулын 31 талбай байдгаас 21-д нь бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан аж. Эдгээр талбайгаас газрын тос хайх, олборлох ажилд одоогоор 2.4 тэрбум долларын хөрөнгө зарцуулаад буй юм. Бид хамгийн их нөөцтэй эхний хоёр талбайн үйл ажиллагаатай танилцлаа.
Газрын тостой хамт гарсан хийг ашиглах технологи асар үнэтэй учраас шатааж устгадаг
19 ДҮГЭЭР ТАЛБАЙГААС ӨДӨРТ 12 МЯНГАН БАРРЕЛЬ ТОС ЭКСПОРТОЛДОГ
"Петро Чайна Дачин Тамсаг” ХХК нийт гурван талбай эзэмшдэг аж. Тэд 2005 оноос хайгуул хийж, 2012 оноос ашиглалтын үйл ажиллагаагаа эхэлжээ. Энэ хугацаанд нийт 700 гаруй цооног өрөмдсөнөөс 375-ыг нь одоо ашиглаж байгаа. Олборлох хугацаа нь 20 жил юм байна. 19 дүгээр талбайд 2011 оны арваннэгдүгээр сард ил олборлолтын байгууламжийг ашиглалтад оруулжээ. Олборлолтын цооногоос гарсан тосыг дамжуулах хоолойгоор цуглуулах өрөөнд хүргэнэ. Хатуу ашигт малтмалыг 100 хувь ашигладаг бол газрын тосны хувьд өөр. Чулуунд нэвчсэн тосыг тусгай технологиор сорж авдаг. Тос хий, устай хамт гардаг аж. Цуглуулах өрөөнд тосыг ус, хийнээс нь салгаж цэвэрлэдэг юм байна. ОХУ зэрэг оронд газрын тосноос гарах хийг ашигладаг бол манайд ингэх боломжгүй. Хий ашиглах технологи маш өндөр үнэтэй учраас шатааж устгадаг тухай Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн ярьсан. Тосноос ялгаж авсан усыг саармагжуулж, цэвэршүүлээд шахах хоолойд ашигладаг юм билээ. Үүний дараа цэвэр тосоо 7000 шоо метрийн багтаамжтай гурван саванд хуримтлуулдаг аж. Энэ нь одоогоор улсын хэмжээнд байгаа хамгийн том сав юм билээ.
19 дүгээр талбайгаас хоногт 100 машинаар Бичигтийн боомт руу газрын тос экспортолдог
Газрын гүнээс гарч буй тос амархан царцдаг учир халууныг хадгалах шаардлагатай. Тиймээс Чойбалсан хотоос 110 кв-ын цагийн хүчин чадалтай цахилгааны шугам татсан байна лээ. Улмаар Бичигтийн боомт рүү тус бүр нь 25-27 тоннын багтаамжтай 100 машинаар газрын тосоо зөөвөрлөж, экспортод гаргадаг байна. Машинд тос ачиж байх зуурт дээж авч, лабораторидоо нягт, чанар зэргийг нь нарийн шинжилдэг. Уг талбайгаас Хөх хот руу тос экспортлохдоо тонныг нь 60 доллараар зардаг.
Газрын тосны газрын Ашиглалт, олборлолтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Чулуунбат "19 дүгээр талбайд энэ онд 30 цооног өрөмдөхөөр төлөвлөөд ажиллаж байна. Өнгөрсөн онд "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК 605 мянган тонн тос олборлосон бол энэ онд 770 тонныг олборлохоор төлөвлөсөн” гэлээ. Ил олборлох байгууламжийг нийт 110 сая долларын хөрөнгөөр босгосон аж. 19 дүгээр талбайн ачилтын хэсэгт энэ оны гуравдугаар сард томоохон гал гарч, хоёр хүн нас барж, найман машин шатсан. Энэ талаар сэтгүүлчид "Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн удирдлагаас лавлахад "Бид компаниасаа баг гаргаж, гал гарах болсон шалтгааныг тодруулсан. Нэг жолооч аккумлятор нь суусан учраас холболт хийж байхад гал гарсан юм билээ” гэсэн хариулт өгсөн. Гэхдээ манай хуулийн байгууллагууд энэ хэргийг шалгаж байгаа, эцсийн дүгнэлт гараагүй.
Мөн монгол, хятад ажилчдын цалин ялгаатай байдаг тухайд Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн "Цалинг хоёр үе шаттай нэмсэн. Одоо монгол ажилчид 370-1200 долларын цалин авч байгаа” гэсэн бол компанийн удирдлага "Нэг ажилчны хоолны өдрийн төсөв найман доллар байдаг. Бид цалингаа 100 доллараар нэмсэн” гэлээ. Уг компани 1855 хятад, 400 монгол үндсэн ажилтантай юм байна. 1855 гэдэг тоонд туслан гүйцэтгэгч компанийн хятад ажилчид бас багтжээ. Харин 21 дүгээр талбайн хувьд олборлох байгууламж барих ажил 40 хувьтай явааг танилцуулав. Тэд ажлаа энэ ондоо дуусгахаар төлөвлөжээ. Уг талбайд 130 орчим монгол хүн ажилладаг аж. Олборлосон тосоо өдөр бүр 25 тоннын багтаамжтай 25 машинаар 19 дүгээр талбай руу зөөдөг. Тэндхийн ажилчид 40 хоног ажиллаад 20 хоног амардаг гэнэ. Өдий хугацаанд олборлосон тосны ихэнхийг БНХАУ руу экспортолдог. Одоо Хөх хот руу зөөж, тэнд боловсруулаад буцааж авах болжээ.
ТӨСӨВТ ОРУУЛАХ МӨНГӨӨРӨӨ "ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙГ ДАВНА
Ийм цаг ойрхон байгааг Газрын тосны газрынхан ярьж байв. Энэ салбарт зөвхөн хөрөнгө оруулагчид л эрсдэлээ үүрэх зарчим үйлчилдэг. Төрөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр ашгаа авдаг. Хөрөнгө оруулагчид хүндийн хүчний болон чичирхийллийн судалгаа хийж, тос байж болзошг үй хэсгийг тогтоодог. Дараа нь өрөмдөж үзнэ. Олон сая доллар зарцуулж хайгуул хийсэн ч нэг ч цооногоос тос гарахгүй тохиолдол бий. 65 сая доллараар хайгуул хийгээд ямар ч үр дүнгүй хоцорсон компани ч байна. Мөн "Петро Матад” компанийнхан 11 цооног өрөмдөж, 50 гаруй сая доллар зараад тос олж чадаагүй байна. Одоо үйлчилж буй хуулийн дагуу Засгийн газар хөрөнгө оруулагчидтай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулаад ашгийнх нь 60 хувийг авдаг. Газрын тосны тухай хуулийн төслийг шинэчлэн найруулахаар эдүгээ УИХ ажиллаж байгаа тул эндээс олон дэвшилт өөрчлөлт гарна хэмээн тус салбарынхан хүлээж буй юм билээ.
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||