- mram.gov.mn
- nea.gov.mn
- keestrackmongolia.mn
- erdenetmc.mn
- southgobi.mn
- mininginvestment.mn
- infomine.mn
- pam.gov.mn
- mn.mno.mn
- mmc.mn
- tsairt.mn
- energyresources.mn
- mongolgazar.mn
- monpolymet.mn
- international.mcs.mn
- erdenesmgl.mn
- tavantolgoi.mn
- mm.gov.mn
- tananimpex.mn
- investor.mn
- entree.mn
- mpi.mn
- absolutemining.mn
- adamasmining.mn
- uuluurhai.mn
- boroogold.mn
- sbt.mn
- ot.mn
- donbass.mn
- tanilgroup.mn
- baganuurmine.mn
- monmag.mn
- mining.mn
- cylpro.mn
- ewater.mn
- mera.mn
- digdog.mn
- guum.mn
- amc.mn
- miningmongolia.mn
- eitimongolia.mn
- mak.mn
- mongoliandiamondtool.mn
- lme.com
- altanrio.com
- bloomberg.com
- infomine.com
- sharyngol.com
- umamisf.com
- cengeolab.com
- noyonshish.com
- zamineservices.com
- tumurlug.e-darkhan.com
- mongolianminingjournal.com
- mnmining.net
Хөгжлийн банкны зээлдэгчид дунд АЛТНЫ КОМПАНИУД толгой цохиж байна
Бүтэн жилийн турш олон нийтийн дунд Хөгжлийн банкны зээлийн асуудал яригдаж байна. Тэгвэл Монгол Улсын Их Хурлаас байгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноос Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол хоёр дахь өдрөө Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан” танхимд үргэлжилж байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд өчигдөр 15 компанийн зээлд холбогдуулан 57 гэрчийг дуудахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлжээ. Үүнд, Империал гоулд майнинг ХХК, Шарын гол, Эрд хул ХХК,Эрэл ХХК, Вестерн холд ХХК, Ачлал трейд ХХК, Бармон ХХК, Болор шүр ХХК, Эгийн голын усан цахилгаан ТӨХК, Дэд бүтэц инженеринг ХХК, Модун ХХК. Монгема ХХК, Нью хаппи ХХК, Форс голд майнинг ХХК, Моннис майнинг ХХК багтжээ.
Сонсгол "Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн "шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд болж байна. Зарим компанийн талаарх мэдээллээс хүргэе.
"ШАРЫН ГОЛ" ХХК-ИАС МӨНГӨ УГААЛТЫН ШИНЖ ИЛЭРЧЭЭ
"Шарын гол" ХХК-тай холбоотой зээлийн асуудлын талаар шинжээчийн өгч буй мэдээллийг хүргэе. Тус компани Дарханд байрших Буянтын хөндийн адаг гэдэг газар алтны шороон ордыг ашиглах хүсэлт гаргаж, Хөгжлийн банкнаас 264 сая иенийн зээл авсан. Хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компани. Зээл олгох үеэр 1040 хувь эзэмшигчтэй, таван хувиас дээш эзэмшигч зургаа байсан. Зээлийн гэрээг жилийн 7.05 хувийн хүүтэйгээр зургаан сарын хугацаанд хэрэгжихээр байгуулсан. Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зээлийг бүрэн төлж хаасан байна.
Тухайн үед Хөгжлийн банкны Эрсдэлийн албанаас зээлдэгч нүүрсний олборлолтоос алдагдалтай ажилладаг, тоног төхөөрөмжийн гэрээ хийгээгүй, нэг тонн нүүрсийг 36.5 мянган төгрөгөөр борлуулж, алтны орлогын 50 хувийг зардал байхаар тооцоход 2018 оны нэгдүгээр сард мөнгөн хөрөнгийн дутагдалд орж, зээлээ төлж чадахгүй гэж дүгнэж байсан. Гэвч зээлийг олгосон байдаг. Зээлийн санхүүжилтээс нийт дөрвөн тэрбум төгрөгийг "Хэрлэн онон туул" ББСБ-д шилжүүлж, зориулалтын бусаар зарцуулсан. Нийт 10 гэрч дуудсанаас гурав нь удирдлага, ТУЗ-ийн дарга Г.Хулан гадаадад явж байгаа гэсэн бол Б.Батбаатар, Ж.Эрдэмбилэг оролцох боломжгүй гэдэг хариултыг өгсөн. Хөгжлийн банкны удирдлагуудаас долоон гэрчийг дуудсанаас зургаан хүн нь ирээгүй байна.
Хөгжлийн банкнаас "Шарын гол" компанийн 4669… дансанд 3.5 тэрбум төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 13-нд зээлийн гэрээнд заасны дагуу "Говь караван" ХХК-иас тоног төхөөрөмж худалдан авах гэрээг үндэслэн, 540 сая төгрөгийг 2018 оны наймдугаар сарын 14-нд гээд нийт дөрвөн тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Маргааш нь энэ дансандаа 70 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр хоорондоо шилжүүлж, "Шарын гол" ХХК-ийн дансанд 943 сая төгрөгийг хоёр удаа шилжүүлсэн байгаа. Тус компани Хөгжлийн банк болон "Говь караван" компаниас зээлийн эх үүсвэрээс шилжүүлсэн дөрвөн тэрбум төгрөг болон харилцах дансанд байсан үлдэгдлийн хамт нийт 9.5 тэрбумыг зээлийг эргэн төлөлт гэсэн утгатайгаар ББСБ-руу наймдугаар сарын 16-нд шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл, ББСБ-руу мөнгө шилжүүлж, мөнгө угаалтын шинж байдаг.
Компанийн гүйцэтгэх захирал асан Н.Батмагнай "Хэсэгчилсэн зүйлүүдтэй санал нийлнэ. Заримтай нь санал нийлэхгүй. Манайх 2018 онд АМГТГ-аас "Алт-2" хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкнаас санхүүжилт авсан. Манайх алтны уурхай. Улирлын чанартай. Бид арваннэгдүгээр сард үйлдвэрийн угаалт хийж, борлуулалт хийдэггүй. Зээлийн гүйцэтгэл нь яваагүй. Бид цэвэр бизнесийн байгууллага. Зөвхөн санхүүгийн менежмент хийх гээд бага хүүтэй Хөгжлийн банкинд хүсэлт гаргасан. Арилжааны банкууд тухайн үед 18 хувийн хүүтэй зээл санал болгож байсан. Бид Хөгжлийн банкнаас 12 хувийн хүүтэй, жилийн зургаан хувийн хэмнэлттэй. Хамгийн гол нь арилжааны банкууд зээлийн гэрээ хийгээд маргааш нь ордог бол Хөгжлийн банк 11, 12, 1, 2 , 3 , 4 сар хүртэл хүнд хэцүү цаг үеүүдэд олгоогүй.
Хамгийн сүүлд 2019 оны наймдугаар сард үлдсэн дөрвөн тэрбумыг олгосон. Уг нь 2018 оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан гэрээ шүү дээ. Энэ хооронд үйл ажиллагаагаа явуулахын тулд өөрсдөөсөө, бусдаас мөнгө зээлж санхүүжилтээ хийсэн. Нуух зүйлгүй.
Тиймээс зарим төлбөрөө төлж, зарим нь өөр шалтгаантай байгаа. Гүйлгээний баримтуудыг өмнө нь хэлсэн бол тайлбарлах боломжтой байсан. 16 тэрбум төгрөгийн дөрөв нь эргэлтийн хөрөнгө. Гэтэл 2019 оны наймдугаар сард олгосон. Улс төрийн нөхцөл байдал үүссэнээс болж төлбөр мөнгө гаргаагүй. Бид энэ мөнгөө өөрсдөөсөө санхүүжүүлнэ. Хэрэв ингэж удахыг мэдсэн бол бид зээл авахгүй байсан. Жилийн зургаан хувийн хүүг хэмнэх биш тэр байтугай хүүгийн алдагдалд орсон. Бид төлбөрөө 2019, 2020, 2021 ондоо төлсөн. Ноднин 2022 оны нэгдүгээр сард энэ асуудал гарч ирсэн. Уг нь манайх Хөгжлийн банкны зээлийн хороогоор зээлээ сунгуулахаар батлагдсан байсан. ТУЗ нь батлахгүй хүлээж байсан. Хангалттай алтны нөөцөөр зээлээ төлөхөөр тогтоогдож, цэвэр бизнесийн зээл. Зориулалтын бус гэдэг үндэслэлийг бизнесийн байгууллага талаасаа зайлшгүй ийм шаардлага үүссэн байсан. Энэ компанийг үүсгэн байгуулагч. Зээлийг 100 хувь өөрөө хөөцөлдсөн” гэв.
Хөгжлийн банкны төлөөлөл болох тухайн үеийн дэд захирал асан Ч.Мөнхбаяр "Тодорхой нөхцөлүүдийг аж ахуйн нэгжүүдэд тавьдаг. Байгаль орчны тодотгол, лицензэд сунгалт хийлгэх гэх мэт аж ахуйн нэгжээс шалтгаалсан хугацаа хоцрох асуудал байдаг. Энэ компанийн хувьд өөрсдөөсөө шалтгаалан хугацаа хоцорсон, банкнаас шалтгаалан хугацаа хоцорсон асуудал бага байсан. Тухайн үед уурхай дээр нь осол аваар гарч, лацадсан асуудал гарсан. Харилцагчийн санхүүгийн сахилга бат байдаг.
Иргэдээс өндөр үнэтэй зээл авч, Хөгжлийн банкнаасаа зээл авахаараа дарна гэсний улмаас зориулалтын бусаар ашигладаг.
Тэр тохиолдолд зээлийг буцаах хариуцлагын арга хэмжээ авах ёстой байдаг. Алт, уул уурхайн зээл олгож байгаа тохиолдолд лицензийг хаана байхаас үл хамаарч, заавал барьцаалах ёстой. Үнэлгээ хангалттай байсан эсэхийг өөр албанаас дүгнэдэг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, 60 гаруй компанид зээл олгох жагсаалт ирсэн.
Гэвч үнэндээ алтны компаниудад шаардлага хангахгүй байсан ч яамнаас шахалт ирж, Засгийн газрын бодлогыг дэмжих хэрэгтэй болсон.
Бид долдугаар сард цаг хугацаанд шахагдаж, зарим нэг компаниудад зээл олгосон. Гэвч дийлэнх нь янз бүрийн шалтгаанаар зээлээ төлөөгүй ээ” гэв.
АЛТНЫ КОМПАНИУДЫН ЗАВХРАЛ ҮРГЭЖИЛСЭЭР БАЙНА
Шинжээчийн өгсөн мэдээллээр "Империал гоулд майнинг" ХХК 2018 онд Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах төсөлд Хөгжлийн банкнаас 16 тэрбум төгрөгийг авах хүсэлт ирүүлж, 2019 оны дөрөвдүгээр сард Хөгжлийн банкнаас төслийг санхүүжүүлж эхэлсэн гэнэ.
Авсан зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг танилцуулъя. Энэ санхүүжилт нь 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар нийт 10.2 тэрбум төгрөгийн төлбөр төлсөн бөгөөд 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 12.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийгээгүй, хугацаа нь 2022 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр дууссан. Чанаргүй зээлийн ангилалд бүртгэгдсэн.
Хувьцаа эзэмшигчид хүсэлт гаргах үед иргэн Н.Батмагнай 30 хувь, Т.Мөнхбаяр 40, М.Энхтайванбаатар 30 хувийг эзэмшиж байсан. Нийт 16 тэрбум төгрөгийн зарцуулалтыг харахад Хөгжлийг банкнаас нийт дөрвөн удаа 15 тэрбум 960 сая төгрөг шилжүүлснээс 7.37 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан. "Хаан" банкны барьцаанд бүртгэлтэй, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 9.2 тэрбум төгрөгөөр үнэлж, барьцааны шаардлага хангуулсан Хөгжлийн банкны 10.1.6 заасан барьцаа хөрөнгөний шаардлага хангаагүй гэдэг дүгнэлт бий. Өөр банкинд барьцаалсан тусгай зөвшөөрлийг давхар барьцаалж, зээл олгосон гэсэн үг” гэлээ. Ийнхүү Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудалд алтны олигархиуд оролцоод амжсан нь тодорхой болсон юм. Дээрх сонсголтой холбоотой мэдээллийг дараагийн дугаартаа үргэлжлүүлэн хүргэх болно.
С.ӨЛЗИЙ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL:
Сэтгэгдлүүд:
Сэтгэгдэл нэмэхСанал асуулга
Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?
Нью йоркын хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
BHP Billiton Ivanhoe Mines |
90.53 23.3 |
1.44 0.00 |
Австралийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
General Mining Corp Aspire Mining Limited |
0.145 0.52 |
0.00 -0.02 |
Лондонгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Petro Matd Limited polo Resources Limited |
123.5 5.4 |
0.00 0.02 |
Хонконгийн хөрөнгийн бирж | ||
Нэр | Хаалт | Өөрчлөлт |
Mongolian Mining Corporation Mongolia Energy |
9.59 1.14 |
0.00 -0.06 |
Торонтогийн хөрөнгийн бирж | ||